Wednesday, October 27, 2010

Онгоцонд болсон явдлууд

Би бээр онгоцоор байнга нисэхгүй л дээ. Гэхдээ л хааяа нисэхэд янз бүрийн л хүнд хэлэхэд ичмээр юм тохиолдох юмаа.


Бизнес классаар зорчсон нь. Өнгөрсөн жил Инчоноос Сиднэй рүү Солонгосын онгоцоор нисэхэд, онгоц хөөрөөд удалгүй бие эвгүйрхээд эхэллээ. Японы онгоцонд эм өгөөд байдаг санагдаад би үйллэгчээс эм өгөөч гэтэл эм байхгүй гэнээ. Тэгээд муухай царайлаад сууж байтал гар татаад, ууж байсан усаа алдаад, миний гар биш болчихлоо, надад захирагддаггүй ээ. Хацар ам халуу оргиод дотор муухайрлаа. Тэгтэл хажуугийн Со хүүхэн дахин үйлчлэгчийг дуудлаа. Тэгтэл тэд надад анхаарал хандуулаад, намайг бизнес зэрэглэлийн суудалд шилжүүллээ. Тэнд нь үнэхээр тухтай суудал нь том, хөлний гишгүүр нь өөрөө өргөгдөж ч байх шиг, унтаж явахад их зайтай. Намайг нэг залуу холоос ажиглаад, нөгөөдүүлдээ заавар өгөөд, олон хөөрхөн Со охидууд надад массаж хийгээд л их л тансаг явлаа. Хэдэн минутын дараа нөгөө Со залуу ирээд миний судсыг барьж үзээд нэг эм өгүүллээ. Тэгээд холоос намайг ажиглаж байгаад нөгөө охидуудаа харцаараа дуудаад явуулчихлаа. Өөрөө ч алга болчихлоо. Би ганцаараа тэр хэсэгт нээх тансаг хэвтэж байтал бие зүв зүгээр болчихсон. Удалгүй арын зааланд хоол тарааж байгаа бололтой хоол үнэртэж эхэллээ. Тэгэхээр нь хонх дараад үйлчлэгч дуудаад, "би өлсөөд байна, хоолоо идье" гэтэл за гээд нөгөө залуутай л зөвлөсөн байх, эргэж ирээд "бие чинь зүгээр үү" гэхээр нь "зүгээр болчихлоо" гэсэн чинь "тэгвэл та суудалдаа буцаж суу даа" гээд хөөж байна. Би нээх баярлачихсан бараг 11 цагийн нислэгийг бизнес зэрэглэлийн суудалд өнгөрөөнө гээд мөрөөдчихсөн байсан чинь өнгөрсөн дөө.


Сая ирэхдээ бөөн адал явдалтай учирлаа. Эхлээд Сиднэйгээс Синга хүртэл бараг 9 цаг нисэж ирлээ. Би онгоцондоо ороод суудалдаа суучихсан байтал миний дараа хажуугийн суудлын хос цагаан Австрали хажууд суухдаа намайг хүн байна чинээ тоож харсангүй. Уг нь би мэндлэх гээд хараад байлаа. Тэгэхээр нь арьсны үзэлтэй юм байх гэж оношлоод дахин харсан ч үгүй. Онгоц хөөрөөд удалгүй хажууд суусан нөхөр нь миний дэлгэц рүү хараад л миний үзэж байгаа инээдмийн киног хамт үзэж инээгээд л, бүдүүнээрээ далимдуулаад гарын түшлэгээ босгоод миний орон зай, хил хязгаар руу бүдүүлгээр давшдаг юм байна. Тэгээд үг яриа өдөөд л, эхнэрээ жорлон явах хооронд нь хувийн чанартай асуулт асуугаад байх юм. Би ч үнэнгээ хэлээд гэр бүлтэй, хүүхдүүдтэй гэлээ. Бас санаатай эхнэрийнхээ хажууд нээх юм ярихгүй. Намайг хүн гэж хүндлэхгүй муухай байдалд хийж байнаа, би гэмтэй хүн шиг эхнэр рүү нь харж чадахаа болилоо. Даврагч этгээд эхнэрээ дахин жорлон явах хооронд уусан усныхаа цаасан таган дээр утасны дугаараа бичээд, Сиднэйд буцаж ирэхээрээ заавал над руу яриарай гэж авдаг юм даа. Би ч сүүлдээ айж байсан юм болохоороо дуугай л авчихсан. Нээх чика бүр сурчихсан, бас аймаар байгааз. Дараа нь би юундаа айдаг байнаа гэж өөрийгөө баахан шоолсон.


Онгоц донсолдог юм. Дараагийн Синга-аас Бээжин хүртэл шөнө бараг 7 цаг нисэж ирсэн онгоцонд би өөрөө тэнэг байдалд орлоо шд. 3 зэрэгцээ эгнээний цонхон талд нэг Ази эмэгтэй, тэгээд би, миний баруун талд цагаан эрэгтэй сууж ирлээ. Би ямар ч тээврийн хэрэгсэл дотор унтаж чаддаггүй юм болохоороо, хүмүүс хоолоо идчихээд унтаж байхад би өмнөх дэлгэцээ ширтээд л янз бүрийн хүүхэлдэйн кино энэ тэр үзээд цаг нөхцөөж ядаад, хэдэн пиво уучихсан юм. Миний 2 талын хүмүүс ч унтчихлаа, би уугаад л кино үзээд байтал шээс хүрнэ бид дээ. Хажуугийн залуу хурхираад байхад чинь түүнийг сэрээгээд би босох чинь хайран санагдаад гүрийгээд л суугаад байлаа. Гүрийгээд л байлаа, нөгөө курьер хийж байсны ач тус гарч байнаа. Тэгэхдээ бас тэсэхгүй нэмээд уугаад байсан болохоор чинь болохоо болилоо. Эцсийн мөчид нөгөө залуугаа сэрээсэй нэж бодоод л байлаа, сэрдэггүй шүү. Энэ байнга онгоцоор нисдэг хүмүүс бүр унтаад сурчихсан байдаг байхаа. Би тэсэхээ болилоо. Тэгээд унтаж байхад нь дээгүүр нь алхаад гарах мэргэн бодол согтуу толгойд харваад ороод ирлээ шүү. Тэр бодолдоо бяцхан баясаад л хажуугийн залуугийнхаа өмнөх хүний суудлын түшлэгээс лав барих гэхээр өмнөх хүний толгой түрүүнд хүрчих гээд байхаар нь мөчидхөн зуураад, бас монгол явж байгаа хүн чинь гангараад хумсаа ургуулчихсан юм чинь хумс хугарч магад гэж санаад хурууны өндөгөөрөө эмзэгхэн гэгч нь урд талынх нь суудлаас бариад суудлаасаа өндийлөө. Эхлээд баруун хөлөө нөгөө залуугийн 2 хөл дээгүүр амжилттай давуулаад, цаад талд нь баттай газардуулаад, биеийн жингээ баруун хөл рүүгээ шилжүүлээд, зүүн хөлөө өргөх мөчид гэнэт онгоц хүчтэй донсолоод...., би нээх азгүй ээ, дандаа бүтэлгүйтдэг юм. Тэгээд юу болсныг та нар ойлгож байгаа бид дээ. Би нөгөө унтаж байгаа цагаан залуугийн өвөр дээр дуу алдаад л ЛАГ хийтэл чанга гэгч нь бөгсөөрөө сууна биз дээ. Нөгөө сэгсгэр үсээрээ нүүрийг нь бүтээж аваад, нөгөө залуу чинь гэнэт унтаагаараа усанд унасан юм шиг майр сандарч сэрээд, амьсгал авч чадахгүй байгаа юм шиг болсноо эхлээд юу болсныг ойлгоогүй дээ. Би ч бас сандраад тайлбар тавьсан л даа. Хүн муугаар л бодно шдээ. Чиний нойрыг хайрлаад чамайг сэрээж зүрхлээгүй гэж үнэнгээ л хэллээ. Дараа нь, хэрвээ би тэр залуу руу бөгсөөрөө биш урдуур нь гарах гэж оролдоод бүтэлгүйтсэн бол яанаа гэж их санаа зовсоон. Тэгсэн бол онгоц донсолоход өвөр дээр нь өөдөөс нь хараад сууж байх байсан байлаа шд, хаха.

Saturday, October 23, 2010

Хайрт жолоочид оо

би зам хөндлөн гарах гэж их будилж байнаа. Явган хүний гарцаар зам гарч байгаа зорчигчиддоо зам тавьж өгч байвал би их баярланаа. Мэдээж та бүхний хайртай хүмүүс чинь бас л зам гарахад хэцүү байгаа байх даа.
Монголд бүх юм сайхан байнаа, зам гарахаас бусад нь. Эмзэг бүлгийн оюутан би чинь явган л таваргаж байна даа.
Би уг нь гэрлэн дохиогоор, дохиогүй газар нь явган хүний гарцаар гардаг юм. Гарцаар гарах гээд хүлээгээд л зогсоод байна, миний хажуугаар хүмүүс шурх гээд л гүйгээд гарчих юм, би тэднийг дагаад зам руу орсон ч замдаа гээгдээд замын голд үлдчихнэ. Тэгэнгүүт аймаар санагдангуут замын голоос буцаад л сэгсэгнээд гүйнэ шд. Тэгээд л эргүү төлөг шиг зам руу нэг ороод л буцаж гүйгээд хүмүүст тэнэг юм шиг харагдаад байх шиг. Уг нь гартаа сургуулиасаа зээлээд аваад ирсэн лаптоп барьчихсан, хүзүүнээсээ бас л сургуулийнхаа мэргэжлийн шахуу том камер зүүчихсэн тэнэг гэхээргүй л сэгсгэр хүүхэн.
Нэг өдөр хорооллын зам гарах гээд бүр чадахгүй нэг ороод нэг буцаад байж байтал нээх том жийп 2 эгнээ эзэгнээд л хөндлөн зогсож байгаад намайг зам гаргалаа. Би ч баярлаад жолооч руу нь ч харахгүй гараараа дохиж баярласнаа илэрхийлээд цаашаа гүйгээд нөгөө урсгалын замыг гарах гээд хүлээгээд бас гарч чаддаггүй горьдлогын харцаар харчихсан зогсож байтал бас нэг жийп хөндөлдөж зогсож байгаад намайг гаргалаа. Бас л ичээд жолооч руу нь харсангүй, амиа бодоод гүйх гэтэл жолооч нь нэрээр минь дуудаж байна. Би ч зогтуссанаа, эхлээд л замаа л гараад дуусгаадахъя гээд л гүйгээд л зам гарчихаад эргээд хартал манай 10 жилийн ангийн залуу "суугаач" гэчихсэн инээж байна. Тэгээд хэдэн үг солисон чинь би нээх холоос л зам гарч чадахгүй байгаа нь мэдрэгдсэн гэнээ. Тэгээд туслаад зам гаргасан чинь би өөр рүү нь ч харахгүй дараагийн зам руугаа амь тавин гүйж байна гэнэ. Тэгэхээр нь ангийн хүүхэд буцаж эргээд ирэхэд нь би бас л зам гарч амжаагүй байж байна гэнэ шүү, хэхэ.

Дараа нь бас нэг бороотой баасан гаригт би шалба норчихсон зам гарч чадахгүй, ядаж нүдний шил норчихоод, зам сайн харагдахгүй зогсож байтал нэг жийп зогссон чинь манай нэг найз "нээх өрөвдлийн амьтан байхаар нь харсан чинь чи байлаа, хэзээ ирчихсэн юм бэ?" гэчихсэн намайг машиндаа суулгаад, буцаж эргээд намайг зам гаргаж өгсөн шд.

Одоо арай дээрдээд жоохон хүүхдүүдээр бамбай хийчихсэн, ард нь нуугдаад, замын голд ортлоо баруун талд нь, цаашаагаа гялс зүүн талд нь гараад л явж байна даа.

Thursday, October 21, 2010

Муу хүн идсэнээ

гэгчээр би Улаанбаатарт ирээд юу хийж байгаагаа товч танилцуулъя. Гэхдээ Муу хүн гэж би өөрийгөө хэлж байгаа юм шүү. Тэрнээс http://badman.blog.banjig.net/ энэ муу хүний тухай хэлээгүй шүү. Энэ Бадман чинь сайн хүн байхгүй юу, би мэдээд байдгийн.
За монголдоо ирээд их л идлээ дээ. Тухайлбал, хонины толгой, гэдэс, 5 цулын шөл, бор еэвэн, мөөхий, танзуур, мэрдэг ааруул, хорхой ааруул, баавгайтай чихэр, мэхээртэй тос гэх мэт идэх юм, шар цагаан айраг уулаа.

Бас одоогийн байдлаар 3 блогчинтой уулзсан.
1, эмэгтэй зохиолч блогчинтой 3 минут
2, эрэгтэй хуульч блогчинтой 30 минут
3, эрэгтэй программист блогчинтой 3 цаг уулзсан тайлантай.

Нэг гайхсан зүйл маань 1617 руу залгаад блогчны утсыг асуутал шууд хэлээд өгдөг байна шдээ. Алдартай хүмүүсийн гар утас нь лавлахад байдаг юм байна лээ.

Тэгээд бид уулзах болохоор би өөрийгөө дүрсэлж хэлнээ дээ. Би өөрийгөө "царай муутай сэгсгэр шар хүүхэн" гэж үнэнгээ хэлээд, тэд ч намайг дор нь таниад байлаа.

...

Би нээрээ урвамтгай шарвамтгай муу хүн юмаа. Блогоо хаачихаад юу ч нэмээгүй зөндөө удлаа. Гэтэл блогоо нээгээч гэж хүссэн, бас унших эрх хүссэн олон захиа хүлээн аваад нийтэд нээлттэй болгохоор одоохондоо шийдлээ. Блог анд нараас захиа зөндөө хүлээн авсан ч блог бичдэггүй ч миний блогийг уншдаг 2 уншигчийн захиаг орууллаа. Яагаад зөвхөн энэ 2 уншигчийн захиаг дэлгэж байгаа юм бэ гэхээр энэ 2 маань надад жинхэнэ нэрээрээ захиа бичээд, өөрсдийгөө илэн далангүй танилцуулсан юм. Мэдээж зарим блогчидтой жинхэнээрээ танилцсан л даа. 2 найзыгаа хүндлээд жинхэнэ нэрийг бичээгүй болно.


Sain baina uu, Giliin hatan egchee

Bi tanii blog-iin mash idevhitei unshigch yum l daa. Bi taniig tanihgui ch gsen udur bolgon tanii blogiig uhaj tunhuj unshdag bailaa. Ter neg tanii blogoo haah hurtel buh yum saihan bailaa. Ta dor hayaj 4 tanidag hun garaad irsen uchraas haahaar shiidsen gsen. Tegeed oortoo zoriulj udriin temdeglel mayagaar bichih bolson gsen. Bi tani shig Australia-d surahaar zorij zutgej yavaa (gehdee master-t chadval AusAid-aar) 2 huuhedtei 1 nuhurtei jiriin neg ngo-giin ajiltan. Taniig bi sain tanihgui ch gsen tanii bichsen zuils nadad mash ih uram zorig ugch Australia ruu yavah setgeliig min hugludug bsan gehed bolno. Harin odoo tanii blogiig unshij chadahgui bolchihson chin neg l yum dutuu, ene horvoo neg l uitai bolchihood bna. Ta neeree motorcycle-oo unasaar l bgaa yu? Baga huu chin sain uu? Huuchnii saihan dursamjaa bichseer l bgaa yu. Hervee ta nadad permission uguhgui bol bi oilgonoo. Tanii songoltiig ch hundetgene. Tegeed hezee negen tsagt Mongol ardiin armiin buu zevseg egchteigee uulzana gedeg gegeen muruudulteigee l yavj baih bolno.

Taniig hundetgej yavdag М


Hi Giliin khatan. Ene udriin mend.

Bi ug ni blogiig chini bnga unshdag bsan yumaa. Gexdee neg chi comment uldeej bgaagui. Uuchlaarai chinii bichsen sxan dursamjuudiig unshchixaad. Nadad blog chin unexeer taalagddag. Tegeed xaagdchixsan chini ix sonin uguilegdeed bnaa. udur bur l shalgadag bj. Engiin murtluu xugjiltei boditoi unshixad nadad olon medremj turuuldgiim. Zarimdaa tiim neex ix erch xuch, zarimdaa zunduu ineene. Tegeed chamaas namaig blogtoo burtgej abaach gex gesen yum l daa. Bi gem xorgui unshigchaa. Bi bas USA-d xuuxed ger bulteigee amidardag. Chamaig dotroo xundeldeg shuu. Jinxene mongol emegtei.Uxaalag yumand tuushtai...geed zunduu sxan chanaruud bichleg bolgonoos chini medregddeg yum./ tsaasan malgai umsgux geegui yum shuu/ Unexeer.
Za tegeed chamd bolon ger buld chini eruul enkh sain sxniig xuseye. Blogoo tasraltgui urgeljluulerei.

Ts

Жич: Блог найзуудын санал зөвлөлгөө үнэхээр хэрэгтэй байсан шүү, баярлалаа.