Японд миний амьдарч байсан хот болбоос онсэноороо алдартай тул зочид буудал ихтэй, оюутнууд зочид буудлуудад их ажилладаг байлаа. Би нь бас хэд хоног зочид буудалд аяга таваг угаалаа. Тэнд яг хар ажлын орчин нь гадаад ертөнцөөсөө тэс өөр. Ажилд орсон анхны өдрөө л нэг жижигхээн япон эмээгийн удирдлаганд орлоо, 80 эсвэл 90 настай ч байж магад. Эмээ бол ааштай ч гэж юугэхэв, ажилтай ч гэж юугэхэв. Гэхдээ ажил дуусаад, ажлын хувцсаа тайлаад гараад явахаараа энгийн эелдэг сайн япон хүн болчихдог юм. Нөгөө эмээ биднийг майр загнаж занчина, бид тэр олон жижиг аяга тавгийг нь ялгах биш, угаасаа монгол хүмүүс нэг түмпэнд хоолоо хийж аваад л хойшоо суудаг биз дээ. Япончуудын хоолыг та нар андахгүй шд, 1 хүн хэдэн ч үхрийн нүд шиг аяганд хоол иддэг ч юм дээ. Тэр эмээгээ 1-р эмээ гэж нэрлэнээ. Тээд биднийг аяга тавгаа ялгаж салгаж танихгүй ижил тавиур дээр хураах, салгалж байгаад алдаж хагалах, удаан хөдлөх, том сав дүүрэн шаазан аяга таваг өргөж дийлэхгүй, санаачлагагүй ажиллахад хашгичана шүү дээ, базарваань. Япон эмээ нар майр их хүчтэй, маний сугаар татах тийм жижигхэн юм байж.
За гол юмаа ярьяа. Японд хаа ч сенпай гэж юм байнаа, Монголын армид чинь оны ялгаа байдаг шиг. Японд энэ бол оноор биш өдрийн ялгаагаар байна шүү дээ. Хэн эхэлж ажилд орсон нь дараа ажилд орсноо бааварлана, нас хүйс хамаагүй. 1-р эмээ маань бас зэвүүнээ, тэрүүхэндээ. Жнь, манийг дуудаад “тэрийг аваад ир” гэнэ. Би тэр зүг рүү нь харахаар 2 хувинтай юм байна. Эргүүлээд би “алийг нь” гэхээр дуугарахгүй. Би нэгийг нь бариад очихоор өөдөөс “тэнэгээ, нөгөөхийг нь авчир гэж байхад” гэнэ шүү дээ. Тэгтэл маний дараа бас нэг 80 эсвэл 90 настай жижигхэн эмээ ажилд орлоо. 2-р эмээ гэчихье. 2-р эмээ бол бүх хүнд загнуулаастай, бас надтай хүртэл хүндлэлтэй харьцанаа, учир нь би 2-р эмээгээс 5 хоногийн өмнө ажилд орсон юм чинь. 1-р эмээ бол 2-р эмээг хяргана шд, юмаа хэлж өгөхгүй байж. Тэгэхээр нь би 2-р эмээг өрөвдөөд, тусалнаа, бас энийг энгэдэг юм, тэрийг тэгдэг юм гээд л зааж өгнө. Өөр шигээ настай хүнийг аймаар загнаад байхаар чинь би 1-р эмээд дургүй хүрдгийн. Тээд 2-р эмээ ч ажилдаа зүгшрээд ирлээ. Удалгүй бас нэг 80 эсвэл 90 настай 3-р эмээ ажилд орлоо. Тэгтэл юу вээ нөгөө 2-р эмээ чинь өөрөө огт загнуулж байгаагүй юм шиг 3-р эмээг алж өгдөг гэжийншд, эргүү тэнэг малаар нь дуудаад, нөгөө 1-р эмээгээс ч аймаар, хаха. Би тэднийг хараад эхлээд гайхаад, сүүлдээ үхтлээ инээж байгаа юм чинь, хаха.
Эцэст нь сургамжлахад, хэрэв чи японд иймэрхүү ажил хийх юм бол эхний үедээ иймэрхүү баавар мэдрэгдэх ч чи ажилд сайн байх юм бол тэд удалгүй чамайг хүндлэн, өөрсдийнхөө эгнээнд аваачих болно. Итгэлийг нь олвол бүр чамд унаж тусна доо. Харин чи ажилд муу байх юм бол хүн биш шүү дээ.
Showing posts with label Японд хийсэн ажил. Show all posts

Friday, January 28, 2011
Friday, July 30, 2010
Цаг нөгцөөх их хэцүү
Японд цагийн ажил хийж байх үед цагийг минь хэрхэн бүртгэж байсныг товчсон өгүүлнээ. Японд хоолны газар, зочид буудалд аяга таваг угаах ажил элбэг бөгөөд тэр нь Япон хоолны онцлогтой холбоотой байх, зөвхөн нэг хүний хоолонд гэхэд маш олон жижиг аяга тавагнуудыг хэрэглэнэ. Эхлээд би аяга таваг угаадаг байлаа. Тэр олон аяга тавгаа ялгаж харж мэдэхгүй шүү дээ, яваандаа таниад эхэлнэ.
Ажил эхлэхээс хэдэн минутын өмнө ирж, ажлын хувцасс өмсөнө. Тэгээд үүдний өрөөнд байх машинд картаа уншуулна. Хэрэв миний ажил 8 цагт эхэлдэг бол би картаа нэг 2 минутын өмнө уншуулсан нь дээр. Учир нь чиний карт 8 цаг 1 минутад уншигдвал чиний ажлыг автоматаар 8 цаг 15 минутаас эхэлж тоолж хөлс бодно. Тэгээд чи 8 цаг 1 минутаас ажилласан ч чиний ажилласан 14 минутад хөлс бодогдохгүй, чи үнэгүй ажиллаж байна гэсэн үг. Мөн тарахдаа 10 цаг 59 минутад картаа уншуулбал бас л 14 минут үнэгүй ажилласан болдог. Би цагийн 700 иенээр ажилладаг байсан, тэгэхээр 15 минутын ажлын хөлс маань 175 иен. Эхлээд би үүнийг ойлгохгүй зөндөө үнэгүй ажилласан даа. Тэгээд ажил дуусаад цаг харахад 15 минутын үечлэлээс 10 минутыг нь ажилчихсан бол ер нь л 5 минутыг иднэ дээ.
Хамт ажилладаг нөхдүүд ажлаа тарчихаад хөдөлж ядаад, сүүлдээ шударга ганцхан минут гээд л зогсоод байдаг байлаа. Учрыг нь мэдээд би ч гэсэн худлаагаасаа тонгойгоод үдээсээ задлаад дахин үднэ, нөгөө хөлийн үдээсээ үднэ, тэгээд л цаг харна минутын зүү байрандаа л байж байх. Үсээ задлаад л худлаагаасаа үсээ намируулаад л үсний боолтоороо дахин бооно, өмдөө дээш нь татаж үзнэ, жорлон ороод хэсэг байж байгаад гарч ирнэ. Хэн нэгэнтэй их чухал яриа өрнүүлнэ, ярилцагч этгээд бас их сайн анхаарч хандана, тэр чинь бас цаг нөхцөөгч юм чинь. Тэгсэн ч хүлээхээр үнэхээр цаг явахгүй шүү дээ. Хэрэв биднийг картаа уншуулахгүй машины хажууд байж байгааг дээдхи хүмүүс харвал болохгүй шд. Зарим газрын ажлын цагийн бүртгэл нь бүр 30 минутаар тоологдоно гээч.
Яг л анх багш болоод эхний лекцээ бэлдэж бэлдэж ороод 90 минутад заах юмыг 40 минутад машиндаад хаячихаад, үлдсэн хугацаагаа яаж өнгөрөөнөө гээд хуйхаа маажиж байсан шиг л юм болно доо. Биднийг хичээлийн цагаас өмнө завсарлавал хэдэн ч билээ төгрөг цалингаас суутгаж шийтгэдэг байсан юм. Тэгээд нөгөө үлдсэн минутандаа гол гол тодорхойлолтыг цээжээр бичүүллээ, тэгээд ч дуусдаггүй ээ. Тэгээд нээх зориг муутай "хичээлтэй холбоотой асуух юм байна уу?" гэж асууж байлаа. Дотроо бол хэн ч юу ч битгий асуугаасай гээд л, хэрэв миний мэдэхгүй юмыг асуучихвал шараа гэж айгаад л. Тэгээд л хүүхдүүдээ бүртгэж бас хэдэн минут авнаа. Тэгээд ч бараагүй 10 минутын өмнө завсарлаж, тэр нь баригдаж, анхны хичээлээ эрт завсарлуулсан том толгойт нэр зүүж, цаашид миний багшлах эсэх нь тодорхойгүй болж ирж билээ. Одоо бол цагтаа багтдаггүй яриа болчихсон, бас лекцэн дээр хэзээ ч ирц бүртгэдэггүй ч нэг мэдэхэд цаг дуусдаг юм.

Friday, June 25, 2010
Японы АТМ ухаантай
Японд би хэд хоног нарийн боовны цехэд ажиллав. Зуны халуунд, халуун зуухны хажууд зогсоод, дөнгөж зуухнаас гаргасан халуун хөөмөл боовыг хонхор төмөрнөөс нь, нүцгэн хуруунуудаа халуун төмөр ба халуун боовны дундуур далд ортол нь дүрж байгаад эргүүлнэ. Дахин шарах шүүгээнд хийгээд, болонгуут нь бас л нүцгэн гараараа хурдан хурааж авах ёстой. Хөөмөл боовнуудыг зуухнаас гаргангуут нь хурдан эргүүлэхгүй бол төмөртэйгээ наалдаад, тал нь төмөр дээрээ үлдээд гологдол болно, тэр хирээр загнуулна даа. Хуруунууд сүүлдээ түлэгдээд, мэдээ алдчихдаг юм. Гэхдээ завсар зайнд нь 10 хуруугаа усанд дүрээд л байдаг юм, тэр нь нэмэр болдоггүй юмаа.
Тэнд хэд хоног ажилласан цалинг минь бэлнээр нь дугтуйнд хийж өгөв. Орой нь цалингаа дугтуйнаас гаргаад, түрүүвчиндээ хийгээд, дугтуйгаа ураад хогийн саванд хийчихлээ. Маргааш өглөө нь цалингаа дансандаа хийх гээд АТМ рүү гарахдаа заншсанаараа хогоо гаргаад хаячихлаа. Японы АТМ нь мундаг мөнгийг тоолоод авчихдаг юм. Харин австралийн АТМ машинууд мөнгийг тэгж шууд тоолж авч чадахгүй, дугтуйнд хийж тусгай хайрцганд хийх эсвэл банкны салбараар үйлчлүүлнэ.
За тэгээд АТМ-ний бүхээгт ороод, машинд мөнгөө хийсэн чинь 10000 иений нэг дэвсгэрт дутуу тоолоод авчихлаа. Би ч гайхаад, гэхдээ АТМ-д итгэнэ л дээ, энэ чинь хэзээ ч дутуу тоолдоггүй юм. Бодож бодож, дугдуйндаа үлдээсэн байх магадлал маш өндөр тул хичээлээ тараад гэртээ ирээд гадаах хог ухлаа. Аз болж хог ачаагүй байнаа. Нээрээ 10000 дэвсгэрт ураад хаячихсан байна. Би ч уйллаа, нөгөө гар хуруугаа түлэн байж хийсэн ажлын хөлс шүү дээ. Тэгээд эгээ л нарийн мэс засалч шиг томруулдаг шил, хямсаа гэх мэт нарийн багажаар маш олон хуваагдсан мөнгөө наалаа. Маргааш нь наасан мөнгөө АТМ-д хийхийн тулд урьд нь хийсэн мөнгөө гаргаж авч байгаад, дунд нь холиод машин руу хийв. Машин маань тоолж дуусаад, уранхай мөнгийг маань гаргаад шидчих юм. Энэ үйлдлийг 3 янзаар оролдоод ухаантай машин маань скочидсон мөнгийг яагаад ч авдаггүй гэнээ. Яанаа, хайран ажлын хөлс минь, аргаа бараад банкин дээр очлоо. Эхлээд банкин дотор зөндөө суулаа, айгаад. Аягүй бол улсынх нь мөнгөн тэмдэгтийг урсан гээд шоронд хийчих юм болуу гэж айгаад гэхгүй юу, хэхэ. Тэгж тэгж зориг ороод учраа хэлээд уучлалт гуйсан чинь харин өөдөөс бөхөлзөөд л шинэ мөнгөөр солиод өгчихсөн, ийм амархан юман дээр би өчнөөн эд эсээ үхүүлсэн байна лээ.

Subscribe to:
Posts (Atom)