Thursday, December 22, 2011

2012-12-22

Өнөөдөр чинь нээрээ энд хамгийн урт өдөр болж байгаан байна шд. Тээ одоо энэ үйл явдалд зориулан хэдэн үг шахчии, хаха, аймаар худлаа шалтаг гаргаж ирээ л тээ. Уг нь би майр завгүй байгаа байхгүй юу, нэг юм өгөх ёстойэн. Гэтэл яагаад юмаа хийхгүй инкээд хэнд ч хэрэггүй юм сараачаад суужээдиинбээ. Ингэхэд хэн нааг удирдаад байнаа, яршиг зүгээр миний блогийг хаагаад аль тэгвэл би блог бичихгүй санаа амар хичээлээ хийгээд сууя.

хоорондоо холбоогүй утгагүй хэдэн өгүүлбэр шүү. Сүүлд би сургуулийнхаа усан санд сэлэлтийн хичээлд 6 удаа явлаа. Яг ч 6 удаа биш лдээ. 7 хоногт 1 удаа, 6 хичээл нь нэг куурс оюутны хөнгөлөлтөөр 55 доллар. Өмнө нь би гэрийнхээ хажууд нэг удаагийн 30 доллараар, усны гаднаас зайнаас заадаг багш дээр хоёр гурван удаа заалгаваа. харин сургуулийн сэлэлтийн багш нь эмэгтэй, мөн өөрөө усан дотроо орж хичээлээ заадаг. Гэхдээ би 4 удаа л сэлэлтийн хичээлдээ явсан. Учир болбоос хичээл эхлээд, дараа нь дуусах алдаад нөгөө сард ирдэг найз байдаг даа, тэр ирээд сэлэлтийн хичээлээ тасалж байгаа байхгү юу. Гэхдээ бас тэрмуу найзыгаа оройтож ирэхэд нь хичнээн их үгүйлэн санаж, дахин дахин "би найздаа маш их хайртай, чи хугацаандаа ирж байлдаа, ирэхгүй байхаар чинь чиний төлөө санаа зовоод байх юм" гэж ам өчгөө өгөөд л чухам сүйд болноо, гэхдээ ирэх болгонд нь дургүйг минь яанаа. Дараа төрөлдөө л эр хүн болж төрөх юм шүү, Бурхан гуай, та мартахгүйн тулд бичээд авдаа, хаха, ингэж байж алуулах нь. Миний гайхаад байгаа зүйл бол манай сэлэлтийн багш эмэгтэй хэзээ ч хичээлээ тасалдаггүй байхгүй юу. Она тэгэхээс байна шд, хэдүүлээ таамаглал дэвшүүлии. 1-рт, жирэмсэн байх. 2-рт, тусгай ус нэвтэрдэггүй паампарс бөгсөндөө хийдэг. 3-рт, эм ууж найз майгиигаа зохицуулдаг. 4-рт, өөр хувилбар алгаа, блог уншигчдаасаа туслалцаа авии гэхиимуу, хаха, энэ яг митрэл муутай хүүхээн. Тээд танууд бас яагаад уншаадайдгиин болоо.

Би гэр бүлиинхэндээ шинэ жилийн бэлгийг нь авч бэлдэж байгаан. Бага хүүд баахан лего байдгийн, энэ удаа төмөр жинхэнэ эрэг боолт, мотортой угсардаг тоглоом аваад бооцон. Том хүү ДиЭс гэдэг юм хэд хоногийн өмнө авахуулцан, гэхдээ шинэ жилээр нэг юм авч боодог байхдаа. Өнөө өглөө нөхөртөө надад ихээр таалагддаг Адидас-н пүүз авцоон. 119 долларын пүүз хямдраад 49 доллар болцон. хамгийн гол нь клаасик загварынх тээд урдуураа амьсгалдаг. Би өөртөө бас нэгийг авчмаар байдаг, даанч хосоороо нээх тод өнийн пүүз жиицэн явбал мангар биддээ. ядаж хос цамц байгуул арай дээр байх. Тэгэнгүүт шуналын микрооб хүүхэн өөртөө 179 долларын нью балаанс хямдраад 49 доллар болцон байхаар нь тэссэнгүй, бурхан минь энэ шуналын далайд живмэрийг өршөө. Яахуу дээ, хямдхан дээр нь авчихад. Мануус чинь дагтан л ингэж хямдарсан, загвар нь хуучирсан юм л авдгийн шд. Ядуу оюутан болохоороо гутал хувцасхан гэх мэт анхан шатны хэрэгцээний зүйлсээрээ л бэлэг бэлдэж байна шд, хаха. Би өөрөө цаг бэлгэнд авах дуртай болохоороо нөхөртөө голдуу цаг бэлэглэдэг юм, одоо бас цаг өгөлтэй нь биш.

Дээр өөртөө болон найзууддаа авсан, өмсдөг, бас зарах гуталнуудын зургийг үзүүлсэн чинь хэн нэг нь "хоцрогдсон загварын гуталнууд байна, уучлаарай" гэж сээгий үлдээсэн байсан. тэр үнээн үнээн. Хоцрогдсон загварыг л мануус хямдарсан хойно нь, бас улирал солигдохоор авдгийм. Шинэ загварын гутал хувцсыг шууд л худалдаанд гарангуут нь 400-500 доллараар авч чадкуу шд. энэ бол чухам үнэн билээ. Энэ хүүхэн нээг л их Чухам үнэн гэдэг үгэнд дуртай болж.

Цасан охид

Энэ хүн сүүлийн бээгиигээ шахчлаа, энэ жилийн блог ажлаа амжуулчлаа дуусгачихлаа гээд л байсан. Тэгсэн Соулмэйтын хэлснээр "Отгонхүү, Отгонбаяр, Отгонжаргал гээд л нээг олон отгонтой айл байдаг шдээ :р Он гарах хаа ч байсийн, дахиад шахна шүү хө шахна ккк" гэсэн урмын үгэнд нь урамшаад одоо инкээд бас л бээгийдцэн сууж байна. Блог донгоо эмчилсэн эдгээсэн хүн байхгүй бээз. Туршлага энэ тэрийг нь хуваалцахиимсаан.

Манай бага хүүхэд өдөр бүр цэцэрлэгтээ сургуулийн фоормтой явжаагаа, би өдөр бүр сургууль амарцан үед сургуулийн фоормтой хүүхэд дагуулж явахаасаа ичиж байгаа. Одоо тээд яахуу дээ, нөгөөх маань ичихгүй байгаа юм чинь.

Аль монголд байхдаа, 9 сард би 2 юманд апплай хиисиин. 1 нь зөвхөн 1 газраас зөвшөөршүүл болоо. 2 дахь нь харин 3 газраас зөвшөөрч байж болох эд байлаа лд. Хариунууд нь яаж гарсан гэж бодож байна. Эхлээд 1рх нь Ноү гэсийн аль 10 сарын сүүлээр. Тэгэхээр нь 2 дахь нь бүүр 3н өөр газар тус тусдаа хариугаа хэлэх тул аль нэг нь л Ноү гэгүүл будаа болох байлаа. Гэтэл 2 дахь нь нээх гоё 3-лаа Юээс гэсэн шд, гоя байнуу. За тэгээд намайг нэг юмны хариу хүлээгээд догдлоод байгаа гэхээр Австралид үлдэх гээд цагаачлалын албанаас хариу хүлээгээд байгаа гэж бүү бодоорой. Өнгөрсөн 6 сард би нэг юмны хариу хүлээгээд догдлоод унтаж чадкуу байгаа гээд бичсэн чинь нэг нэргүй гар сэтгэгдлээр нааг австралид шингэх гээд хариугаа хүлээгээд байгаамуу, сайхан газар шоудаад зугаалаад сайханиин гэсэн байсан. 6 сард чинь би монгол явж судалгаа хийхэд зарцуулах 1000 долларт апплай хийсэн байсын. хөөрхий манууст 1000 доллар их мөнгө шүү дээ.

Тэгээд ч би шоудаагүй олон сар болсон байна шд. Монголоос ирээд хүүхдийн үсний найран дээр 2 том хундага дарс л уусан, тэгээд хурдан эрүүл болоод машаанаа бариад сургууль руугаа хичээлээ хийх гээд л явсан гээд бичцэн л байгааз дээ. Одоогийн байдлаар өөр шоу цэнгээнд оролцоогүй л байна. ааяа яа мундаг байнуу, энэ Гилийн хатан мөн үү, төрөл арилжсан мэт.

Өмнөх бээгийний хувьд мань чинь хүн харахад тийм сайхан амьтан бишээ, наснаасаа залуу харагддаггүй ээ. Мании чинь нүүр мүүр нь үрчлээтцэн, ганц хоёроор тогтохгүй цагаан үстэй болцон байна лээ, уур хүрээд зулгаацан. Зүгээр л дотоод сэтгэлдээ жоохон хүүхэд л хөгшрөхгүй гэнэн тэнэг царайлаад л байж байхын. Ихэнхдээ баяр хөөрөөр бялхаад, бүүр нэг задарчих гээд эндээ та нартаа хуваалцдаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өдөр бүр би найз нөхөдтэйгээ уулзаад байж чаддагүй тул блог уншигчидтайгаа уулзан тэр багтаж ядаад дэлбэрчих гээд байгаа сэтгэлийн хөөрлөө хагасладгийн. Мангар сонсогджээнуу уншигджээнуу. Эрч хүч бяр амтагдаад, тэрийгээ гаргамаар байнашдээ, хаха. ииймдээ л би блогоо бичихээ болчии гээд больж чаддаггүй байхаа. үүнийг бичих явцад би яагаад блогоо хааж чаддагүй шалтгаанаа оллоо, нээлт хийв, хаха.

За эцэст нь өмнөх жилийн шинэ жилд зориулан бичсэн хуучин бээгиигээ рэсайклэ хиичии. ер нь энэ рэсайклэ хийх чинь их зүгээр юмаа, хаха, хульхи хүүхэн бэ.


Цасан охид

Tuesday, December 20, 2011

Тэвчээргүй гар вээ

энэ хүүхэн. Уг нь өмнөх бичлэгээрээ Сайхан баярлаарай энтэр гээд энэ оны сүүлийн бичлэгээ шахсиин. Тэгсэн яасан, тэвчээргүй шд, энд бас нэг юм бичээд суужиин.

12 сарын 9-нд манай бага хүүгийн цэцэрлэг ёолкоо хийгээд, аав ээжүүд баахан идэж уулаа. Дараа нь 12-нд манай хүүгийн анги цэцэрлэгээ төгслөө гэж бас нэг жижиг арга хэмжээ болоод, бас аав ээжүүд жоохон идэж уулаа. Эдний ангийнхан төгсөөд ихэнх нь манай том хүүхдүүдийн явдаг зургэлдээ сургуульд орно, зарим нь гэрийнхээ ойролцоо сургуульд, зарим нь хувийн өндөр төлбөртэй сургуульд, зарим нь христиин хувийн сургуульд явна даа. Манай бага яахуу дээ, олны жишгээр хажуу дахь улсын сургуульд орлоо. харин Харри гэрийнхээ ойролцоо сургуульд явна, инкээд Харригийн хөөрхөн аавтай дахин хэзээ нь таарахгүй нь байна шд, хөнгөн гуниг төрөв эдр.

Өчигдөр багынхаа сургуулийнх нь хувцас фоормыг базаалаа. Орой нь өнөө хувцсаа өмсчөөд тайлахгүй, хувцастайгаа унтаад, өнөөдөр цэцэрлэгтээ сургуулийн хувцастай явсан. Одоо энд сургуулийн зуны амралт эхэлцэн байгаа. Манай бага бид 2 өглөө фоормиин хувцастай цэцэрлэг рүүгээ алхах замд таарсан хүн болгон "сургууль амарцан шдээ" гээд гайхаад анхааруулаад, би "мэдэж байгаа лдаа, манай хүүхэд сургуульд орох гээд хөөрөөөд энэ хувцастайгаа цэцэрлэгтээ явж байгаан, баярлалаа" гээд л явлаа. Сургууль амарцан байхад фоормын хувццастай хүүхэд дагуулж явахаасаа ичээд байнаа.

Манай Сара Дубайн Заяад Их Сургуульд багшлах болжээ. Хүссэн ажилдаа орж чаджээ, өмнөөс нь би их баяртай байнаа. Одоо тээд баячуудын зарцаараа сургуульдаа хүргүүлдэг оюутнуудад хичээл заах нь байна нд.

Манай хамт ажилладаг багшаас захиа ирлээ. Намайг сургуулиас явснаас хойш анх удаа шинэ жил хийх гэж байна гэнээ. Тэгсэн тэр багш маань "багууд ээлжилж шинэ жилээ зохион байгуулж байя" гээд санал гаргачихсан чинь, манай багийг энэ жил зохион байгуул гээд тохчихсон гэнээ, хаха. Тээд шоу цэнгээний гол зохион байгуулагч гол дүр Гилийн хатан байхгүй байгаа нь шинэ жил зохион байгуулах хүний нөөцийн хувьд их тохиромжгүй үе таарч байгаан байхаа, хаха. Одоо яахуу дээ. Билээт аваад өгчүүл би нисч очоод зохион байгуулаад, өөрөө бас баахан шоудчаад ирж болж л байна гэсн, хаха, энэ бас дуртай гар шүү.

хэзээ билээ дээ, би нэг удаа байгууллагынхаа шинэ жилийг яг одоо Франц улсад сурч байгаа нэг багштайгаа хамт хөтөллөө, Г гэдгийн. ингэхэд Г чи харих болоогүй юу гэсн, хаха, үүнийг ч уншихгүй л дээ. Тэр үед
                 Залуу ч байлаа, сайхан ч байж
                 Залуучууд зөрөхдөө эргэн хардаг байж дээ.
гэтэл одоо яажиин, өвөө нар л эргэн эргэн харах юм даа, хаха.
Тэр үед мань 2 сугалаа зохион байгууллаа. Агшин гээд нэг нэвтрүүлэг байдаг даа "энэ завшааныг ашиглаад Архангай аймагт суугаа эмээдээ ..." гээд. Тэрний эх нь нэг орос нэвтрүүлэг байдаг даа, би орос хэл мэддэггүй болохоороо нэрийг нь оогт санах ч үгүй, үнэнгээ хэлчии. тэр нэвтрүүлгийн хөтлөгч нь нэг удаа ингэсийн, би бас тэрнээс нь санаа аваад, сугалаандаа ашиглаад. та нар бас ашигламаар байвал ашигла ашигла, хэхэ. Сугалаанд нь А багшийн машааны түлхүүрийг өгнөө гээд л, аль эрт 2003 онд байсан юм болов уу даа, сайн санадаггүй ээ. Тэгээд сугалаа тараачаад, хамгийн суупэр хонжвор нь манай А багшийн машааны түлхүүр, тэгээд А багшийгаа тайзан гаргаж ирээд л, би "та үнэхээр машааныхаа түлхүүрийг хожилд өгөх гээд байнуу, харамсахгүй биз дээ, буцахгүй биддээ, уйлахгүй биддээ" гэж мэгж баахан жүжүиг тавьчаад, хүмүүсийг итгүүлээд, сугалааны хонжвор тохирол таарууллаа. тэгсэн манай бас Г гэдэг багш хожжчихвоо. Тэгээд л эгзэгтэй мөч ирлээ дээ, нөгөө А багш маань машааныхаа түлхүүрийг нээх гоё хайрцагт хийцэн гардуулнаа даа, хүмүүс баяр хүргээд л орилолдоод л атаархаад л. Тээд эцсийн мөчид А багшийн машааны түлхүүрийг хожсон хүн нөгөө гоё хайрцгийг нь нээхэд нь дотор нь юу байсан гээч...













Машааны л түлхүүр байхгүй юу даа, юу гэж хүмүүсийг тийм аймаар хуурдгийн. Яагаав нөгөө эрэг боолт чангалдаг түлхүүр.

Saturday, December 17, 2011

2011 оны онцлох үйл явдлууд (маний амьдралд шуу даа)

Араа л эрт бичээд байна уу, за яадгийн. Энэ 12 сард нэг аялан тоглолт байгаа, тэрнээс өөр нээх олигтой үйл явдал болохооргүй төлөв байдал ажиглагдаад. энд 2011 оныхоо зурхайг өөрөө зурциим байна. Тээд зурхай маань хир онож таарчуу гэж үзии даа. Зурхайдаа "Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд" гэжээ. За ер нь их доргио жил байсан гэж дүгнэж болжээн. Монголд очоод нэг блоггэртэй уулзах гээд чадаагүйг тооцохгүй бол тээд төлөвлөсөн бүхэн биелжээ.

Ан гөрөө үл хийж болно гээд зурхай зураглачаад байхад, тэнэг бяцхан жоомнууд өдрийн цагаар гал зууханд үзэгдэн Гилийн хатны тэвчээрийг баран хатуу чанга гарт нь өртөн нөгөө ертөнц рүү илгээгдсэн тохиолдол нэгээр тогтохгүй болжээ. Тэнэг бяцхан үрсдээ эцэг эх жоомнууд нь өдрийн цагт хоол эргүүлж байж хүн гэгч алуурчны гарт үхвээ гэж анхааруулдгүйм байхдаа.

Эрүүл мэнддээ анхааран, сард 2 удаа латин бүжгэнд явах виз нөхрөөс авсан боловч тэрийгээ ашиглаж чадсангүй ээ. Гэхдээ л хөдөлгөөн бол эрүүл мэндийн үндэс гэдгийг гүн ухамсарласан этгээд Зумбад хэдэн удаа яваад мөнгөгүйн эрхэнд орхижээ. Харин мотоцикль унахаа больж, дугуйдаж байгаа нь автуусны мөнгөө хэмнэхээсээ илүү эрүүл мэнддээ анхаарч байгаа гэх ойлголтыг та бүхэнд төрүүлнэ. Мөн жилийн бөгсөөр усанд сэлж эхэлсэн бөгөөд сүүлийн үед усан сангийн холормиинтэй ус уухаа болиод байгаа болно. Ам нь цангасандаа сэлж байгаа уснаасаа уугаад байгаан биш, ердөө л чадахгүйдээ, ус балгаад, хахаж цацаад байгаан. Гэхдээ би оогт сэлж чаддаггүй гэсэн үг бишшүү дээ, мань чинь бас уснаас хүүхдээ татаж гаргаж байсан түүх энэ блогт маань бии шд.

Блогоо энэ жилдээ хөтөлнө гэж зурхайд бууснаар энэ туушгүй хүүхэн хэдэн ч удаа блогоо хааж нээж аальгүйтэж байж нэг юм жилийн бөгстэй золговоо.

Цааш нь энэ жилийн тайланархуу лиист үргэлжлүүлии:

Амьдралдаа анх удаа казино тоглож үзлээ. Харамсалтай нь бүх мөнгөө нэг мөсөн гөвж хоосорлоо (нээх сүртэй гаршд, 50 доллар алдсан гээ бид зээ). Бас хүний хожсон мөнгөнөөс хувь хүртэж үзлээ, баярлав. Read more... гэвэл 7 сарын бичлэгт байгаа

Канад гэдэг улс руу аялан тоглолт хийж, Францаар Гуц гэдэг үгийг өөртөө итгэлтэйгээр хэлж сурлаа. Read more... гэгүүл 8 сарын бичлэгт буй заа

Имжийн хөндийд очин, үлэг гүрвэлийн үр садтай аймшиггүйгээр тэврэлдэн, дуран руу инээж байгаад патиараа татуулсан. Read more... 7 сарын бичлэгнүүдийг ухаад үз

Монгол руу аялан тоглолт хийж, гэр хорооллын танихгүй ноходтой нөхөрсөг харьцаж сурлаа, Монголд байхдаа өдөр бүр Айраг ууж Далай багшийн сургаалийг ёслон биелүүлсэн болно. Read more... 9 сарын бичлэгийг онгичоод үз

гарах ажил гарчлаа, дараа үргэлжлүүлэхээс, баая.
Жич: энэ баая гэдэг чинь миний баас хүрээд гараад явчлаа гэсэн үг биш шүү, англиар баяртай гэж байгаан.

Сэтгэгдэлд давхар бас хариулаад явчии.
7 сараас өмнө юу хиисиимбээ гэжүү, зөвхөн блогоо л бичсэн юм шиг байна даа, хаха. Уг нь тайлангаа гүйцээгээд сар сараар нь нэмээд биччии гэтэл тухтай ч баах зав гарахгүй нь бололтой.
Нээрээ Монголын буудлагын баг тамирчид Сиднэйд тэмцээнд оролцож, би буудлагын тийрэнд дарийн утаа үнэртэж, хуучин буудлагын тамирчин байсан дурсамж минь сэргэн, монголд очихоороо гар буугаар буудна гэх хүсэл минь сэргэснийг энд бас хавчуулчии. энэ тухай 3 сар орчмын бичлэгээс олж уншина биз, хэхэ. үүнийг бичиж байхдаа хүртэл ердөө л БУУДЛАГА гэдэг үгийг бичиж байхдаа л би их догдолжииноо. Энэ үг над ямар их нөлөөтэй байнаа, гайхмаар юмаа. 
Ямар ч байсан блогоо хааж нээж бүдчиж явсаар 2011 оныг дуусгаж байгаадаа баяртай байнаа. Зурхайд зурагласнаараа энэ ондоо блогоо хаяагүй шинэ онтой золгожиинаа.
За маньд ямар шинэ жил гэж байх биш, дээр хэдэн өвстэй талх идээд тэмдэглэцэн, харин монголд байгаа та нар тансаг сайхан ёолк хийгээд  шинэ оноо угтаж байгаа гэхээс атаархах сэтгэл төржээн, хэхэ. Удахгүй монголдоо очихоороо бүгдийг нь заналтайгаар нөхнөө, хаха.

Бүтэн жилийн турш миний олон аашийг тэвчин, надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ирж байгаа 2012 онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.

Friday, December 16, 2011

сургуулийн каампуст байх хэдэн амьтны зураг


Би сургуулийнхаа усан санд сэлэлтийн хичээлд явжаагаагаа хэлээгүй санагджээн. Өмнө нь гэрийн ойролцоо усны хичээлд 2 удаа явчаад, дараа нь хямд болохоор нь  сургуулийнх руугаа орциин. Сая усан сан ороод ирэхэд тааралдсан хэсэг амьтны зураг сонирхуулии. Гар утсаар авсиимоо.

 Энэ нэг айхтар хошуутай ховдог шувуу байнаа. Гараас чинь юм иднэ, бүр цүнхнээс юм хулгайлж идэхээсээ сийхгүй сайхан гар. Муухай дуутай.

 Хөөрхөн туулайнууд хаа сайгүй бэлчинэ.

 Энэ одоо бор галуу юу?

 Ээж аав галуунууд дэгдээхийнүүдээ дагуулан надаас зугтана.

 Энд бас нялуурсан хос хичээлдээ оркуу инкээд үнсэлдээд үнгэлдээд гэвтжээн. Хүн чинь бас хөхтөн амьтан бид дээ.

Энэ нөгөө possum гэдэг амьтан, дээр манай хичээлийн өрөөг түйвээдэг гар. Өнгөрсөн 7 хоногт шөнө 2 цагт гэртээ харих гээд зам дагаад машаан руугаа алхаж явтал хажууд нэг юм зэрэгцээд алхаад байх шиг санагдаад, би айгаад харж чадкуу л байлаа, тэгээд гээнэт зориг ороод хартал энэ амьтан надтай зэрэгцээд, цээмэнтэн дээгүүр алхаад байгаам даа. Хайр хүрээд хойноос нь элдэж очоод зургийг нь дарваа.

Өнөөдөр өнгө өнгийн тоть таарсангүй ээ, танууд азгүй байна, хаха. Би азгүй биш, та нар азгүй болж таарлаа. Би бол зөндөө таардгийн. Өнөөдөр таарсан бол ингээд энд харуулкуу юу.

Tuesday, December 13, 2011

Монголын тухай эндхийн зурагтаар

хааяа гардгиймаа. Саяхан ердөө 7 хоногийн зайтай Монголын тухай 2 киноо гарлаа.
Эхлээд нөгөө муу Сергей Бодровын Монгол гэдэг кино гарсын. Яджаахад тэр муу киноог нь хичнээн ч удаа энд гаргаваа, лав л би энд 3 удаа гарсныг нь мэдэх юм. Манай Их Хааныг боол болгож ч байх шиг. Монгол ёс заншлыг гуйвуулцан. Тэр муу Бодровыг тийрээд уначихмаар санагдаад байдгийн. Нээрээ би их сайн тиийрдэг болаад байгаашд. Өнгөрсөн 7 хоногт дугуйджиилаа. тээд зам гарах гээд гэрлэн дохион дээр түр дугуйнаасаа бууцан дохио солигдохыг хүлээжаагаад, дохио солигдонгуут баруун хөлөө хойшоо шидээд л дугуйн дээрээ мордох гэтэл нэг залуугийн бөгс руу нь тиирээд хаясоон. Сандраад би ч уучлал гуйлаа, он ч уучлалт гуйв, он надаас уучлалт гуйдаг нь илүү шд, мании буруу байхад чинь, эд нарын зарим нь иим хөөрхөн. Харин яаж урдаас нь тиирчээгүйм тээ, төсөөлсөн чинь аймаарын.

харин өнгөрсөн 7 хоногт The empire of the Mongols гэдэг түүхэн баримтат кино гарна билээ. Энэ кинун дээр УГЖ Сарантуяа гээд сайн жүжигчид тоглосон, аятайхан кину байна лээ. Хагас үзсээн, сувгаа сольтол эхэлцэн байналээ. Тээд Бонн-н Их сургуулийн эрдэмтэд, Францын музейн ажилчид оролцон, манай өвөг дээдсүүдийн аль эрт 13-р зуунд эдэлж хэрэглэж байсан үнэт зүйлсийг үзүүлж харуулсан чинь бас л харамлах харамсах сэтгэл төрөөд байваа.  

Monday, December 12, 2011

Бичих юмгүй болцоон

Яг одоо намайг бээгий шах гэгүүл нээрэнгээсээ бичих юм санаанд оркуу байна. Та нар юу бичүүлмээр байна? Гэхдээ та нарын уншмаар байна гэсэн болгоныг бичнэ гэсэн үг бишшүү. Зүгээр би санаа авии.

За тэр ч яахуу. Уржигдар билүү, эндхийн зурагтаар Маогийн сүүлчийн бүжигчин гэдэг кинуу гараад би баярлан үзлээ. Кинуу тиатраар гарахад нь мөнгөө нариилаад үзэж чадаагүйм. Бас ийшээ тийшээ нисэхэд онгоцонд үзэх боломж таараагүйм. Аз болж сая үзээд. энд Алимаа дарга тэр балээтчинг амиа бодогч гэж буруу шаасан байна. Би бас санал нэг байлаа. Нээрээ тэр залуу гэр бүлд нь юу тохиолдохыг мэдэж байж яаж чадаж байнаа, аймаар. Бас түүний хамт олон, нийгэмд түүнийг амээрикт үлдсэн нь их л сөрөгөөр нөлөөлнө гэдгийг ч мэдэж байсан, би бол амиа хичээгч л гэх юм байна. Гэхдээ түүний хийсэн зүйлийн үр дүн олон жилийн дараа Хятадын нийгэмд эерэгээр нөлөөлсөн байж болох ч, амиа хичээгч. Харин кино миний таамагласны эсрэгээр их сайхнаар төгсөж ангайлгав. Би ч тэр муу коммунистууд аав ээж, тэр олон ах дүү нарыг нь шоронд хийж тамлан алсан даа гэж бодож байлаа. Тэгтэл харин нээх энэрэнгүй коммунистууд таарсиимуу даа, азаар. Харж байнуу, бичих юмгүй болцон гар хүний бичсэнээс санаа аваад хэдэн өгүүлбэр нэмчлээ, хаха.


За за хоол ярии, хэхэ. Жоохон харгис хоол шүү.

тахианы хөлнүүдийг чанаад, шөлөнд нь өндгөөр зуурсан гурил таслаад болгов. Энэ хоол болбасу амралтын өдрөөс хийсэн өдрийн 1 ба 2дугаар хоол болой. Хоолоо идчээд, хэхрээд л гүзээгээ илсэн шигээ гэвтэж байснаа гэнэт "хөөх ямар харгис хоол хийгээд идциимбээ" гээд л ориллоо. Учир болбоос, тахиа ээжийнх нь хөлийг нь тасдаж аваад, чанацан байгаан. Тэгснээ өндөг хүүхдүүдийг нь хагалаад гурил зуураад идцэн байнашдээ, аймаар ч юм шиг, хаха.

Friday, December 9, 2011

Балкоон онгойв

Хаха, ийм гарчиг өгөөдайхдаа яадаг байнаа. За эхлээд шууд муу мэдээнээс эхлии. Өчигдөр аагэнтаас захиа ирсэн чинь дараа оны 2 сараас түрээсээ 7 хоногийн 35 доллараар нэмнэ гэжээ.  Манайх энэ байраа хөлслөөд эндээ 2,5 жил болжайн. Энэ хугацаанд байрны түрээс анх орж байснаасаа 7 хоногинй 100 доллараар нэмэгдлээ. Одоо байраа солиод яахууь харихын хооронд. гэхдээ бид их муу нөхцөлтэй байранд байгаа мөртлөө ийм их мөнгө төлмөөргүй байхын, тэгээд дахин байр хайх чинь асар их цаг хугацаа, мөнгө зарцуулнаа гэсэн үг. За тэрчяахуу.  

Одоо сайн мэдээ. Бараг 20 хонож байж, агент маань нэг хүн илгээн, балкооны цоожийг солиуллаа. Бид өөрсдөө засаж янзалж болдоггүй гэрээтэй юмаа, ханандаа нэг ч хадаас шаах эрх байхгүй. Балкааноо онгойлгон хэдэн шувуугаа хооллолоошд, тэд ч биднийг их санасан бололтой, гэрт орж ирээд будаа тоншоод байгаамдаа.


Энэ хэдэн ногоон тотьноос гадна, том цагаан тоть, хэдэн шар хошуутай саарал шувуу, бас хэрээ шиг хар шувуутайшд би, хэхэ. Би гэчжээ.

Өчигдөр орой нөхрийн хийсэн мантуун бууз.
зарим бууз нь задарцан хөөрхөн харагдаж байнуу, хаха, жоохон болхи. Тээд сав суулгагүй айл шиг салаадаа дандаа ийм хоолны пиавар саванд зуурчдын, соёллог бус харагдаж байнуу? За за би дуугай л гудрии тээ, тэрэнд зуурахгүй яаасын гээд хошуу нэмээд яахуу даа, хуруу нэмээгүй байж, хэхэ.

саладны амтлагч. Дээрх саладыг хамгийн зүүн талын амтлагчаар амталжээ, зөгийн балхан маань. Гэхдээ миний хамгийн дуртай амтлагч бол French Herb, зураг алга, дуусчиж.

Жич: гуталчин гуай, та яагаад блогоо хаачив. Би японы сайн санаат сүнсний тухай аймаар коммээнт бичээ айлгаа хаяснуу, хэхэ.

Thursday, December 8, 2011

Электрон эд өлгийн зүйлс нь Гилийн хатнаас нүүр буруулсан он

Би шинэ жилдээ орох гээд догдолцон сууж байна. хаха, худлаа худлаа юундаа догдолгийн. Өнөөдөр 1 цагт багш оюутнууд 10, 10 доллар кармаанаасаа гаргаад, 1 цагт өдрийн хоол идээд л Крисмас дуусаа. Амархан байнуу, ердөө л өмсөж байгаа уранхай жиинс, майжгии пүүзтэйгээ, хэдэн өвстэй талх, крантны ус угаад л болоо, биир ч ууж болкүү. Аан нээрээ хамгийн сүүлд нэг гоё тоорт хувааж иддэг уламжлалтай.

12 сарын аялан тоглолтондоо бэлдээд, ийм майхан онлайнаар захьчихлаа.

Уг нь 4 хүний зориулалттай, наана нь ч хүн хонож болохоор байгааз дээ. 105 доллар, үнэгүй хүргэж өгнө, 2 хоногийн дотор гэнээ. Жин нь 6,25 кг, чадвал тээд монгол руу амандаа зуугаад ч болсон аваад явна даа, хаха, амандаа зуугаад байхдаа яахуу дээ.

Нээрээ энэ 2011 онд манийх нь хамаг юм эвдэрч зарим нь шинэчлэгдэн, заримыг нь дахин худалдан авах санхүүгийн боломж дутагджээн. Он дуусах арай ч болоогүйлдээ, гэхдээ одоо над эвдрээд байх юм үлдсэнгүй. 2011 он мании хувьд "Их эвдрэлийн жил" болжээ, арай өөрөөр нэрлии, "Элэктрон бараа надад ээлгүй жил байлаа", "Элэкрон барааны хувьд Гилийн хатанд хатуу жил" байлаа, аан бас л нээх сонин болоод байнаа, "Электрон эд өлгийн зүйлс нь Гилийн хатнаас нүүр буруулсан он" өнгөрлөө, за за та нар ойлгосон биддээ. Эвдэрсэн он цагийн дарааллаар нь ярии.
Эхлээд Лап топ эвдэрэв. Баталгаат хугацаа нь дууссан байсан тул засуулах боломжгүй байлаа. Энэхүү гарз хохирол Гилийн хатанд хүндээр туссан тул сургуулиас нь арай том бахь Лап топ түр зээлүүлэн, хичээлээ гэртээ үргэлжлүүлэх боломжийг олгожээ.
Дараа нь зургийн аппарат эвдэрсэн байсан тул шинийг авлаа. Тэгсэн шинэ аппарат нь эвдрээд баталгаат хугацаанд нь засуулсан тул санхүүгийн ямар нэг дарамтанд өртсөнгүй ээ. Сэтгэл нь их өег байв.
Гутгаарт, хайрт машиныг маань улаан гэрлэн дохион дээр зогсож байхад нь 70 км цагийн хурдтай машаан ирж мөргөөд, машааныг минь юу ч үгүй болгон хогийн цэг рүү ачуулсан харамсалтай явдал боллоо. Базсан цаас шиг болсон машаанаас хүн амьд гардаг л юм байна, азаар хүний амьны гарз гаралгүй, тэнгэр биднийгээ эвээлээ, баярлалаа. Машааны маань урд зогсож байсан 2 машаан бас аймаар болсон гэхээр хир хүчтэй мөргөсөн нь ойлгогдож байнуу. Ёох энэ хэсгийг бичсэн чинь аймаар санагджээнаа, зүрх саваад. Мөргөгч этгээд мээсэж бичиж явсан бололтой гэж таамаглахаас, эндхийн цагдаа нь бидэнд ямар ч мэдээлэл өгдгүүм байна, би мөргөгч этгээдийн нэрийг нь ч мэдкүү шд. Даатгалаасаа хэдэн төгрөг авсан ч бяд өөрсдийн кармаанаасаа тэрнээс 2 дахин их мөнгө нэмж байж дахин 2002 оны, адил өнгөтэй, адил загварын машаан авч, санхүүгийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амслаа.
Дөтгөөрт, гар утас маань аз болж эвдрэн би баярлан тооч скриинтэй гар утас гэгчийг барьж үзэх хувь тохиолоо, хаха.
Тавдугаарт, өчигдөр АйПод маань эвдэрч, надад хамаатай бүх машаан тээкникийн жагсаалтын эцэст очлоо.
Эцэст нь, одоо манай хөргөгч доголдоод байдаг, Монгол руугаа харихын хооронд эвдэрчүүл хэцүүмаа тээ, дахин хөргөгч авмааргүй байна шд. гэхдээ хөргөгч чинь зурагт, будаа агшаагч, сэнс, халаагуур малаагур шиг гэр бүлийн хэрэгцээний цахилгаан хэрэгсэл, зөвхөн надад хамаарахгүй биддэээ. Инкээд бодсон чинь санаа амарчлаа гэхгүй юу, хэхэ, хөргөгч зөвхөн минийх гээд хэлчүүл эвдэрчиж магад.

Зургийн тайлбар: эвдэрхий саарал лап топ дээр зүүн талаас эвдэрхий Айпод, эвдэрсэн утас,
уг нь кэйс нь час улаан байсын хөөрхий.
Эвдэрхий лап топны зүүн талаар сургуулийн бак лап пот цухуйж байна, хаха.
Би сурвалжлагч болуул сонингийн зурганд ийм тайлбар хийх нь байнашд, хаха.


Зургийг шинэ гар утсаараа авсан болно, гэхдээ спиичик нь ажилласангүй ээ, бороотой бүрхэг өдөр яасан ч бүдэг гараав дээ.

Monday, December 5, 2011

Гого сандал үзхүү

Хэзээ ч билээ дээ, бяд ийм ёога хийдэг бөмбөлөг дээр суудаг болсон гэжиилүү, яалаа? Одоо ч блогтоо юу бичсэнээ, хэнд юу яриснаа, шөнө юу гэж зүүдэлснээ холиод санаж сэрэх юм байхкуу болжээ, хөгшөрч байгаам болвуу, яанаа гэсн.

 Бидний 3 оюутан өндөр намаасаа хамаарч, ийм 3 бөмбөг дээр сууж хичээлээ хийж байна. Мэдээж байнгын хөдөлгөөнийг өөрийн санаачлагаар эхлүүлнэ, тэрнээс энэ бөмбөг чинь өөрөө хөдлөөд байдгүйм.


11 сарын 19-ны оройн хоол. Шарсан хонины мах, голдоо ястай, яг аль хэсгийнх нь мах юм бээ бүү мэдээ, энд чоп чоп гэж нэрлээд байдгийн. Нөхрийг хаалгадаад би 2-г гуснашд, махчингаараа. Бас 2 дахь махаа том хүүгээсээ нууж иднээ, тэгкүү бол бас би 2-г иднэ гээд дайрна шд, багаас нь өөр чигээ махчин болгоод юугхүү тээ. махчин монголчууд. Хүүхдүүд төмсний нухашанд дуртай болохоор нь нөхөр хийж өгнөө, би бол залхуурнаа. Чанасан лууванг харин хүүхдүүд идэхгүй ээ би иднээ, хүүхдүүд түүхийгээр нь л мэрдгиин. Тээд өргөст хэмх, улаан лоолийн саладыг French Herb Dressing-аар амтлав. Төмсний нухаш байсан хоосон таваг голд нь нааж явахын, яахжаагаан, тэрийгээ хураачаачээ. Бас тэр усны саван дээр мании нэр тууж явна лээ, балруулдчлаа.
 

Одоо арай туршлага суугаад хоолоо идэхээс өмнө зураг дарж амжаагүй бол, идээд эхэлцэн хүний хоолыг хасч байгаад зураг даржээншд. Энэ бол хөгжил дэвшил биддээ? Тахианы махан шорлог, 12 сарын 20-ны өдрийн хоол.

Иймэрхүү хоолнуудыг нөхөр 30 минуутанд л хийчдийн.

Хүүе энэ одоо юу болоод байнаа, 12 сард эхлээд 5 хонож байхад 6 бээгий хийгээд, энэ одоо галзуурчаагаагиин шинжүү?

Көлдөж үхлээ

гэвэл итгэх үү? Уг нь энд албан ёсоор, калэндаараар нь зун эхлээд байгаа ч мань чинь бээвийсэн ялаа шиг л амьтан сууж байна. ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч өдөртөө дээд тал нь нэмэх 16 хэмтэй байгаа нь сүүлийн хэдэн зуун жилд энд үзэгдэж харагдаагүй хүйтэн зун болоод, хүн амьтныг гайшхруулаад байноо. Ямар сайндаа би чинь ноолууран цамцандаа эргэн орохов дээ. За тэрч яаахуу.

Энд зарим нэг талаараа монголтой төстэй шд. Тухайлбал, янз бүрийн үйлчилгээ авахад, үйлчлүүлэгчээ дахин дахин явуулах, утасдуулах, эмайлд хариулахгүй голрох нь ердийн үзэгдэл бөлгөө. 12 хоногийн өмнө Манай гэрийн балкооны хаалганы түгжээ эвдрээд, би байр түрээслэсэн агэнт руугаа утсаар ярьж, байдлыг мэдүүлээд, тэмдэглүүллээ. Надад удахгүй хаалганы цоож сольдог хүн тантай холбогдоно гэчээд алгоо. Одоо дахин ярьдгиймуу даа. Наанадаж балкоон дээрээ гарч нөгөө хэдэн тоть шувуунууддаа хоол өгч чадхаа байсан, цаанадаж угааж тавьсан хэдэн хувцас бороо шороонд өмхийрлөө. Одоо шуушаа утсаа шүүрээд:
- уучлаарай хурдан энэ балконоо онгойлгож өгөхгүй бол би хэцүүдээд байна, хамаг бандаашаа угаагаад балкоон дээрээ тавьцан, өмсөх бандааш байхкуу, арвуун хэд хоног бандаашгүй явлаа гэдгиимуу хаашааен, хаха. Инкээд хэлчүүл үтэр янзлаад өгөх хүн илгээх болуу, юу гэж боджээн таанууд? 

Sunday, December 4, 2011

Хоол хош

Хоолны зураг хөрөг нийтлээд, хийсэн хоолоороо хүмүүсийн шүлсийг гоожуулаад байдаг зарим нэг гоё блогууд байнаа даа. Би ч гэсэн хоол хийж чадии шүү. Хаха, майр барьцсан уу энэ Гилийн хатан. Тэгээд зүгээр л оройдоо хийж иддэг хоолнуудынхаа зургийг авч эндээ оруулж байя гэж бодлоо. Гэхдээ зөвхөн нөхрийнхөө хийсэн хоолны зургийг оруулж байнаа. Тэр нь сонирхолтой биддээ. Ингээд нөхрийн гарын хоол нэртэй булан шинээр нээж байгаадаа баяртай байнаа гэхчиг. Гэхдээ хоол болонгуут нь зураг авахаа мартчих юмаа, идээд эхэлцэн, хүн танихтайгаа болохоороо зураг дарии гэхиин, энэ ховдог хүүхэн.


11 сарын 29-ны оройн хоол. Гэм нь зураг авахаас өмнө манай гэрийн ховдогууд нь аль хэдийнэ идээд эхэлцэн байлаа. Манай нөхөр энэ хоолыг мах нь гисэнгэ бол 30 минуутанд гялтгалуулна шд, итгэх үү. Би бол бараг бүтэн цагт хийнээ. Төмсний нухаш, луувангийн салад, помидор нөгөөх нь юумбээ нэг өвстэй салад, будаатай, шарсан тахианы махтай тактурин соустай. би соусын нэрийг нь мартаж ямар соусаар хийсэн байлаа даа. Идсэнээс хойш олон хоносон тул мартсан байнаа.


Энэ пиззаг 11 сарын 27нд хийжээ. Хүүхдүүдийн захиалгаар. Хэв муутай, яг бөөрөнхий биш болсон байна гэж хүүхдүүд аавыгаа шүүмжлэв.

Жич: Хоолны зурагнууд нь та нарын хоол идэх дур хүслийг өдөөхөд чиглэгдээгүй тул, байгаа юм байгаагаараа, царай муутай хөх хүрээтэй хямдхан тавагнууд, энд тэндээс олж цуглуулсан бололтой солжир буруу халбага сэрээнүүд, хоолнууд нь идээд эхэлцэн, зарим нь бүүр хоосолцон байх магадлалтайг анхаарна уу, хаха. Жишээ нь эхний зураг дээр луувангийн салаад нь дуусцан, зарим таваг нь идээд эхэлцэн, зарим нь зөвхөн будаагаа тавьцан гэх мэт замбараагүй байна. Дараагийн зураг дээр хазаад тавьсан пизза ч байх шиг. үүгээрээ миний Хоол хош булан бусдаас ялгарах болно гээд мэдрэлтээд байгуул яажиин, хаха. Өөрөөр хэлбэл, маний зурагнууд нь хоолоо зарах зорилгогүй болно гэсн, хэхэ.

2011-12-03

Өчигдөр 5 дахь өдөр бага хүүгээ цэцэрлэгээс нь авахаар ортол нөгөөх маань их л баяр хөөртэйгээр намайг угтлаа. Яасан миний хөө гэсэн чинь, өөдөөс "ээжээ би girl хүний боовыг харцаан" гэнээ, санасандаа хүрчээ, өнөөх маань. Би ч бараагаад явчлаа,
би: - миний хүү чамайг тэгж болохгүй гэж хэлээ биддээ. чи тэгээд Софиягийнхийг харциимуу?
хүү: -үгүй ээ, би өөр baby girl-нхийг харцан
би: - миний хүү болохгүй шдээ, тэгээд чи бас шортыг нь доош нь татсиимуу
хүү: - үгүй ээ, тэр baby girl-н өмд нь wet болцон, тэгээд өмдөө солихоор нь би сандлын ард нуугдаж байгаад харцан.
би: -өө мая гоод, миний хүү дахиж битгии тэгээрэй, за
хүү: -girl хүнд боов байхгүй, бөгс л байдгийм байналээ, би мэдцэн, одоо дахиад тэгэхгүй ээ гэнээ. тээд бас өөр хүнд битгий хэлээрэй гэнээ.
Энэ удаа багш нартаа мэдэгдэлгүй сэмээрхэн харсан байгаам. Одоо хараад мэдцэн юм чинь дахин тийм явдал гарахгүй байх гэж найдхаас, хэхэ.
Эдний цэцэрлэг нь анги ангиараа ялгараад байдаггүй холилдоод л бужигнаж байдгийн. Дулаан газар болохоороо нимгэн ханатай, ганц байшин, тэрийгээ дотор нь шилэн хануудаар тусгаарласан, багш хүүхдүүд юу хийж байгаа нь нэвт харагддаг, бас хүүхдүүд өөр өөр анги руу чөлөөтэй орж гарна, гадагш гарах баахан хаалгатай, гаднаа ч хүүхдүүд дуртай тоглоомон дээрээ тоглодог болохоор хэн хэн ямар анги гэдгийг би мэддэггүй юм.

Хагас сайнд өдөр Сара манай гэр бүлийг хоолонд урьсын. Тээд бид бөөнөөрөө өдрийн хоол идэх гээд Саратай уулзлаа. Сара хоол даана гэсэн болохоороо биднээс санал асуутал нөгөө бага атмаан Буургэр иднэ гээд, маниусын сайхан хоол идэх хөг өнгөрч байгаам. Том хүү л япон хоол иднэ гээд шүлс нь гоожоод байсын, өнгөрсөн. дараа л Япон хоол идүүлхээс.
Сара юмаа хураалгацан, одоо ажил хайж байгаам. Тэгээд гол сонирхол нь Арабын баян орнуудын их сургуулиудад Англи хэл заах гээд апплай хийж байгаа гэнээ. Мангар өрсөлдөөнтэй гэнэ. Учир нь тэдний их сургуулиудын багш нар нь үнэгүй байраар хангуулна, жилд 3 сарын амралттай, жилд нэг удаа төрсөн нутаг руу нь үнэгүй онгоцны билээт авч өгдөг, цалингаас нь татвар авдаггүй гээд баахан юмаараа нэйтив Англиар ярьдаг хүмүүсийг татдаг гэнэ. Бас тэндийн оюутнууд нь зарцаараа хүргүүлж авахуулдаг гэнээ, мангар баян оронд ажиллахад мэдээж их л өрсөлдөөнтэй байх.

Орой нь монгол руу нэг хэдэн кг ачаа явуулаад. Манайх гэж новш нь дийлдэхээ больсон айл байнаа, уг нь ч эндээс явах арай л болоогүй л дээ, гэхдээ ганц нэг юмаа явуулж хөнгөлж байя даа.

Бүтэн сайны өглөө, хүүхдүүдээ гэртээ хаячаад нөхөртэйгээ дэлгүүрдээд. 4-6 хүний майхан авах санаатйа баахан явлаа, авсангүй, нээт ухахаас. Үдээс хойш нь хичээлээ хийх гээд сууж байна даа, өчигдөр жаргацан баахан идэж ууж, гарч орж аальгүйтээд таарлаа, өнөөдөр шөнө л харьна даа.

Friday, December 2, 2011

хэнийгээ дууриадаг хүүхэд вэ гэсн

Бага хүүхдийн цэцэрлэгт София нэртэй хөөрхөн охин байдгийн. Манай бага бас түүнд сайн. Хоёулаа бас хамтдаа тоглоод байгаа харагддгийн. Өчдөр бага хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очтол захирал нь нааг өрөөндөө дуудаж уулзлаа. Тэгсэн манай хүү Софияд ажлын байран дахь бэлгийн дарамт цэцэрлэгийн гадаа талбайд бэлгийн дарамт үзүүлсэн гэнээ. Софиягийн шортыг доош нь чангаасан ч адтай София юу гэж дийлдэнэ аж. Энэ ноцтой үйлдэлд санаа зовсон багш нар нь захиралдаа дуулгажээ. Тэгээд манай хүүгээс яагаад ингэсэн талаар нь асууж ярилцсан чинь манай хүү "би ахынхаа боовыг харсан, бас аавынхаагаа харсан. Одоо би girl хүнийхийг хармаар байна" гэж хариулсан гэнээ, хаха. Энэ хүүхэд нээрээ ална шүү, баахан онигооны эзэн шд. 

Thursday, December 1, 2011

Ичмээр юм бээ энэ хүүхэн

За зарим нэг хүмүүс, бас 247 нэртэй хөөрхөн хүүхнээс авахуулаад эмайл хаягаа энд үлдээдгиймүү яадгийн. Блог унших эрхийг чинь зөвхөн эмайл хаягаар л өгдгийм байнашд, тэрийг нь тээд би блогоо хаацан хойноо мэдлээ. Блогспоотын бүртгэлтэй бол болчдын байх гэсэн чинь үгүйм байна. Энэ Гилийн хатан одоо ичиж үхээсэй, блогоо хаачаад, дахин нээж энтр. Сонгогчгүй нэр дэвшигч саналыг нь авах сонгогч хахуулдаж элсүүлж авахжаагаамуу хаашааен (2012 он дөхөж байгаагийн шинж энд илэрч байна. Улс төржихгүй шүү. Сурв). Үнэнгээ хэлэхэд би блогоо хаачихвал юу ч бичдэггүйм байнаа. Энэ хэд хоногт би юу ч бичээгүй л байгааздээ. Энэ бол нотолгоо энтр. Би өөрөө блог руугаа ороход хүртэл төвөгтэй юм байнаа. За ямар ч байсан надад бага зэрэг бас үл ялиг гомдоод байгаа хүмүүс нь эмайлээ үлдээчих дээ.
Жич: блог хааж нээдэг шигээ өөр бусад зүйлд ханддаггүй болно. Ө.х үерхэлдээ үнэнч, зорилгынхоо төлөө мятрашгүй тэмцэгч мөнөөс мөн ч блог дээр нь эргүүтээд хааж нээгээд байдаг өвчтэй, өвчин нь бүүр хүнд, хаха. ингээд үргэлжлүүлээд байвал яваад л байхаар байна.

Энэ хэд хоногт би юу хийсэн байхнуу? Ингээд мартчихдиимаа. Тэр дороо бичээд байхгүй бол инкээд юу ч хийгээгүй аятай л байхын.

Мань чинь гадаад руу томилолтоор яваадаа. тэгээд хэд хоног блогоо бичиж амжсангүй ээ. Соории. гадаад руу томилолтоор явах нээх гоё тээ? Би л лав дуртай. Ингэсийн, би Лондонгийн олимпийн буудлагын тэмцээнийг зохион байгуулах комисст орцон яваа, тэгээд тэр ажлаараа Лондондоод, гадаадад байсан тул блогоо бичиж чадсангүй (худалчаа тэр Лондонд чинь интэрнээт байдаг гэжиилээ. Сурв). Өө худлаа ярьсан маань баригдаад хаялаа.

За жинхэнэ үнэнгээ хэлии. Хүний мөнгөөр хүүдэгнэж байгаад ирлээ. Цаад талынхаа санхүүжилтээр, 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Австралиас аялан тоглолт хийгээд ирлээ. Атаархжиинуу. Харь гариг, Ромбу гариг руу танилцах аялал хийгээд ирлээ. Манай анхны ардчилсан ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн гуайг Ромбу гаригтай холбогддог гэж 20-оод жилийн өмнө зурагтаар гараад байхад би итгэдэггүй байж билээ. Гэтэл яажийн, Ромбу гаригийнхан Сиднэйгээс явсан багийн бусад 11 өөр орны гишүүдийг жирийн стандарт өрөөнд буулгачаад,  манийг илүү хүндэлж лукс өрөөндөө байлгаж, тэд нарыг автуусаар зөөчөөд, надад лимузингээр үйлчлэсиим чинь. Учир нь дэлхийн 200 гаран улсаас ганцхан Монгол улс Ромбу гаригтай Дашцэрэн гуайн хүчээр холбоо тогтоож байсан гэнээ. Би тэхээр азтай байна ууь хаха. Нээрээ Ромбу гариг дээр интэрнээт гэж юм байдаггүй юм билээ. Тэгээд л хэд хоног блогоо хөтлөх боломж олдсонгүй уучлаарай (харин энэ 2 дахь тайлбар нь итгэж болохоор шалтгаан байна. Интэрнээтгүй бол нээрээ яаж блогоо хөтлөх билээ дээ. Сурв).

Thursday, November 17, 2011

Үзэгчгүй дуучин шиг, хаха

надаас блог унших эрх хүссэн хүмүүс блогспоотынхоо бүртгэлээр эрх авна гэж бодоод, эмайлээ үлдээгээгүй юм шигээ. Би ч бас ганцхан эмайлээр урьдаг гэж мэдсэн ч үгүй. Одоогоор өмнөх бичлэгт унших эрх хүссэн эмайл хаяг нь блог дээрээ байгаа хүмүүс уригдаад байна даа, 10 хүн. Хаалгаа хаачаад л гэртээ нүцгэн л сууж байна.

Tuesday, November 15, 2011

Блог унших эрх

өгөхдөө зөвхөн тухайн хүний эмайл хаягийг нэмдэг юм байна шдээ, тиймүү? нөхдүүдээ. Тэрнээс заавал блогспотод бүртгэлтэй байх нь чухал бус юмаа даа?
Тээд эмайл хаяг нь блог дээрээ байгаа хүмүүсийг л урьчихлаа. Бусад унших эрх хүссэн хүмүүсийг яаж урихаа мэдэхгүй л байна.

Friday, November 11, 2011

11-11-11 хүнүүс сэтгэл гэгэлзүүлсэн сайхан сайхан бичлэг шахаад байхын

Одоо би яаж дутах вэ дээ, тиймаа. Бичих юм олддоггүй гэжииншд. Хүмүүс шиг энэ өдөр төрчөөгүй, бас тоо моотой бичлэг хийх гэтэл надаас мундагчууд өрсөөд цагийн зөрүү энэ тэр гэсэн давуу талаа ашиглаад нааг унтаж байхад 11/11/11 гэдэг бичлэгүүдийг шахцан байна шдээ, майр барьцаад наасан, хаха. Зэээ энэ сайхан өдөр төрсөн Гуталчинд төрсөн өдрийн мэнд хүргээд, сурлага, урлаг, спортын амжилт гаргахыг хүсэн ерөөе. За социалист ёсоор баяр хүргэлээ шүү.
Гэхдээ би бас их гоё өдөр төрсийншдээ. Ер нь та нар маний төрсөн өдрийг мэдкүү байхаа, тийн.
Энэ мундаг хүмүүс шиг гоё юм гялс бичээд шахчих авьяас чадвартай биш юм болохоороо байгаагаа л рэсайклэ хийж түмний нүдийг хуурч, ямар ч байсан энэ гоё өдөрт бээгий шахсан хүн болноо яадгийн. Хүн муу хэлбэл хэлнэ л биз, хаха, инкээд л митрэлтээд байдгийн.
тэгэхээр байна шүү дээ. Энэ оны хамгийн хамгийн бээгийгээ шалгаруулнаа.

Хамгийн олон сээгий цуглуулсан бичлэг энэ байна.

Хамгийн олон хандалт авсан бичлэгээр энэ шалгарчээ.

Хамгийн олон хүний уур хилэнг бадрааж, манийг ойр байсан бол багалзуурдах шахсан бичлэг энэ шүү. Ёоох гэсн.

Хамгийн их цаг зарцуулж бичсэн бичлэг энэ байна. 35 минут зарцуулсышуу, тэгж ярьвал.

Ингээд ХАМГИЙН хульхи бичлэг нэгийг шахчлаа.

Жич: поост хийсэн он сар өдрөөс гадна, цаг минутыг анзаарна уу, хаха.

Wednesday, November 9, 2011

Юугээл митрэлтээд байдгиймдээ энэ күүкэн

Дөнгөж сая Фатай уулзаад нөгөө монголоос авчирсан бэлгээ өглөө шд, энд ирээд бараг сар болох гэжииншд, Фатай таардаггүй. Күн яаж дурлахаараа ингээд сургууль дээрээ ирэхгүй болчдог байнаа. Энд 16 жил амьдарсан Английн иргэн боифрээндтэй болсон гэнээ, интэрнээтээр танилцсан гэнэ. Нөгөө залуугийнх нь гэр манай сургуулиас холгүй юм байна, бүүр амар. Крисмасын амралтаар хамтдаа мээксик явж амарна гэнээ, сайханиин. Өөр бас бус сайхан мэдээтэй суужиин Фа. Би ч бас өмнөөс нь хөөрөв.

Нээрээ өглөө бүр бөгс эргэх зайгүй банны өрөөндөө нөхрийг сахлаа хусаж байхад нь би давхцаж ороод хажуугаар хөлнийхөө үсийг хусдаг байхгүй юу, ядаргаатай ажил шд өглөө яарч байхад. Алладины шидэт дэнлүү надад олдгийм бол "намайг хөлөндөө үсгүй хөөрхөн хүүхэн болгоод өгөөч" гээд ганцхан хүслээ тушааанаа. Өө 2 хүсэлт болчиж. Хөлөндөө үсгүй, бас хөөрхөн болно гээд. Нэг хүсэлт биелүүлнэ гэсэн болхоор нь 2 дахь хүслээ толгой холбож шүлэглэж байгаа юм шиг шургуулчнаа, яадгийн анзаарахгүй ч байж магад тээ. Күеээ нээрээ, "сайхан хүүхэн сахалтай" гээд нэг алдартай үг байдаг шд. Хөлний үс чинь нэг төрлийн сахал л биддээ, энчодоо.

Tuesday, November 8, 2011

Миний ирээдүй

Өөрийнхөө  ирээдүйг энэ зурагнаас хараадаа, хаха
хөөрхөн санагдаад Soulmate-аас туучлаа 


Би тэр 16-тай нь шүү. Нөгөө 3 нь хаана байна, найзуудаа.

2011-11-7

Ууг нь өнөөдөр чинь Октябрын баяр юм байна шд, баяр хүргэеээ. Маниус октяабрын баяраар л өвлийн хувцсандаа ордог байлаа шд, бас Маартаар л хавар намартаа орж гоёж гооддог хөнгөлж нимгэлдэг бичигдээгүй хуультай байваа.
Маниус чинь бас Октяабрын баяраар жагсдаг байлаа шд гэж шаагаад яахав. Маний аав ээж, ах эгч, биднээс арай том ангийн агаа нар жагсаад байдаг байсан. Бид нар яг жагсдгийн даваан дээр жагсдагаа больцын, аз болж. Тэр жагсах чинь үнэн лайтай харж байхад, бүх амдьралаа  гэр орноо нялх хүүхдээ хаяад гар хөлөө нийлүүлнэ энэ тэр давтана гээд л хэдэн өдрийн өмнөөс л улаан даавуу цуулаад дээр нь юм бичээд, туг шаар бариад хөлдөж үхчих гээд, тээд очиж давтахгүй бол хүнд шийтгэл оногдуулна. Хүн болгон л их дургүй албан хүчээр л ордог байсан санагдахын, гэхдээ тэрийгээ ил хэлж болдоггүй цөвүүн цаг байжээ. Одоо бодохоор тэгж жагсаж, Ураа орилоод, анги ажлын хамт олноороо, зурагтаар хальт гарчаад, чи ч гарсан би ч гарсангүй гээд дараа нь ярьж байх нь сайхан ч байсан юмуу бүү мэдээ.

За за өдрийн тэмдэглэл гялс шахчаад юмаа хийх гэж байсан хүн чинь Баярын наастр орцон тууж явна.
Сүүлийн үед энд дулаараад, би дугуйдахаа болиод байгаа. Халуунд толгой өвдөөд, юун дугуйдах, толгой яг ангас ангас гэж өвдөөд байгаам чинь.
Тээд автуусджаагаа. Ер нь эндээс цааш алдаагүй бичих гээд оролдъё. Өглөө хүүхдүүдээ тараачихаад, бичигч этгээд автобусандаа суух гээд зам гарах гээд гэрлэн дохио солигдохыг хүлээн зогсож байлаа. Замын наад талын эгнээ эхэлж зогсоод, цаад урсгал нь нилээн удаж байж зогсдог юм. Тэгэхээр байна шүү дээ, явган зорчигчид бүх эгнээ зогссон хойно зам хөндлөн гарах ёстой юм. Тэгтэл миний хажуугаар цагаан таяг хар нүдний нэг настай эрэгтэй хүн дохио солигдоогүй байхад зам руу яваад орчдог юм. Би "дохио солигдоогүй байна, аюултай" гэж орилоод зогсохгүй байхаар нь нөгөө урсгалд орж дайруулахаас нь өмнө би гүйцэж очоод, гараас нь зуурч авлаа шд. Тэгээд дохио солигдоод цаашаа гарсан чинь бидэнтэй зөрж байгаа явган зорчигчид надад баяр хүргээд л сүйд болоод байна лээ. Наад талын эгнээний зогсож байсан машинуудын жолооч нар ч гэсэн их сандарсан. Зза за ингэж бичихээр мангар удаан юм байна. Болилоо.

Орой нь хүүхдүүдээ цуглуулаад гэртээ харьж явлаа. манай гэрийн хажууд байх хуучин хаузыг нураагаад шинээр байшин барьж байгаан. Тэр газраа төмөр тороор хашцан дотор тал нь нэвт харагдгийн. орой учраас тэнд ажиллаж байсан хүмүүс тараад явцан, бид хажуугаар нь гарч явтал тэдний нэг нь хүзүүний бүдүүн 9 караатын алтан гинжээ гал хамгаалагч дээр тайлж тавиад мартаад явцан байхын. Би ч авсангүй яваад өглөө. хэхэ, би ингэж алтан гинжний хажуугаар авахгүй гарч чаддгийншд гээд мэдрэлтээд байгуул. Орой унтахаасаа өмнө нөгөөхөө гэнэт санаад, "тэрийг авчаад маргааш тэд нарт өгдөг байжээ"  гэж харамслаа. Австрали бол Япон биш, хулгайчтай газар шд. хулгайчтай газар юун хүний юм авахгүй байх билээ дээ. Тэгээд сая өглөө хажуугаар нь гарахдаа харсан чинь байхгүй болцон, хүмүүс нь ажлаа хийж л байна лээ. Хүн авчаагүй бол эзэн нь авсан л байхдаа.

Энэ хагас сайны орой Хотод паартитай шд. хаха дөнгөж нэг дэх өдөр паарти яриад сууж байдаг. шоуны дутагдалд орцон гар шд угаасаа.
Эийг 2 дахиин өглөө бичээд шахлаа шүү

Sunday, November 6, 2011

Хагас бүтнээр

ерөнхийдөө нааг юу хийдгийг та нар мэджаагаа биз дээ?
Хагас сайны өглөө Auburn-ы хужаа зах орж махаа аваад, хүүхдээ усны хичээлд оруулчаад, хажууд нь би бас яаж зүгээр байх вэ дээ, боломжийг ашиглан заалгаж байгаа юмаа туршиж, ганц нэг ус залгиж хахаж цацаад, өдөр гэртээ өдрийн хоолоол идчээд, үдээс хойш сургууль руугаа явж хичээлээ хийсээр шөнө 11 цагт хариадаа.
Бүтэн сайнд Sydney Market гэдэг захаас баахан ногоо жимсээ аваад, өөрийнхөө усны хичээлд очиж, багшдаа жаахан магтуулаад, өдрийн хоолоо гэртээ идээд, үдээс хойш Myer-аас 5 өнгийн жижиг том хутгатай сээт аваад. Нээх тод өнгийн майр гоё загвартай. Уг нь 50 доллар бхйснаа 30 доллар болчихсон байхаар нь тэсэхгүй авчлоо. Одоо тэгээд монгол руу буцахдаа авч явж дийлэхгүй их новштойм байж нэмээд л байхын энэ нэг шуналын тулам күүкэн. Тээд үдээш хойш нь сургууль дээрээ ирээд сууцан хичээлээ хийж байна, яг одоо. Шөнө 12 цаг хүртэл сууна.

Одоо усанд сэлээд эхэлсэн чинь бандаашгүй явдаг өвчин давтагдаад эхэлдэг гэнээ. Гэртээ усны хувцсаа өмсөөд, гадуур нь сарпаанчиг өмсөөд, усан санд очоод, сарпаанчгаа хуулж хаяад, ус руу үсэрч ороод, гарч ирээд, нойтон хувцсаа тайлаад, шүршүүрт ороод, хувцсаа өмсөх мөчид өмсөх бандааш аваагүйгээ санахын, нээх мартамхай юмаа. Тээд тэр чигтээ бандаашгүй харихаас өөр яадгийн.

Бас дэлгүүрдэхээрээ, машаанаа байнга тавьдаг газарт зогсоол байхгүй бол өөр давхарт өөр буланд тавихаас өөр аргагүй болноо доо. Тээд шоппинг хийж дуусаад гарах болохоор машаанаа олохгүй эргүүтэж өгөх юмаа. Ядаж байхад 3 цагаас илүү болбол төлбөртэй. Тээд мөнгө төлөхгүй санаатай гарчих гээд байдаг, машаанаа олохгүй күүээ мөн их юм болох юмаа. Та нар бас тэгдэг үү? эсвэл би ганцаараа ийм мартамхай юмуу. Шоппинг гэхээр нүд нь сэргээд, машаанаа хаана хаяж байгаагаа анзаарах сөхөөгүй, дэлгүүр рүү яараад орчдын, энэ хүүхэн.

Saturday, November 5, 2011

Шинэ нээлт хийгээд

Би өмнө нь хэзээ ч баян болъё гэж бодож байгаагүйгээ олж мэдээд мэл гайхлаа шд. Энэ бол аугаа нээлт биз дээ? Бага нас маань социалист нийгэмд өнгөрсөн болохоороо бишээ Монгол Улсын иргэний паспортоо гардан авч, албан ёсоор том болсон хойно социалист нийгэм нуран унасан болохоор ийм мангар хүмүүжилтэй юмуу бүү мэдээ. Ямар ч байсан энэ нээлтээ зүгээр л нэг нээлт хэвээр нь патиантлаад үлдээх биш чулуу болгоноо тээ, хаха.

Жич: ганц нэг блогт сээгии үлдээх гэтэл ордоггүй гэнээ.

Friday, November 4, 2011

Ойрд машаан тэрэгтэй холбоотой

асуудлууд гараадаа.
Австралид оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэдгийг би ааль дээр бичиж байсан санагдана. Өмнө нь би 7 хоногт 2 өдөр ажилладаг байсан, одооноос эхлэн ганц л өдөр ажиллахаар болоод байна, яахуу дээ, хичээлээ барахаа байгаад, муу сурангаа алдаад ирэхээр ийм шийдвэр гаргалаа.

Өчигдөр хотод явж байтал гээнэт зам дээр машаан унтраадаа. Тэгэнгүүт нөгөө л НМРА билүү, залхуураад монголоор бичих гэсэн чинь буруу ч бичээд байх шиг, тэр рүүгээ утасдлаа, харин ойрхон явж байсан бололтой гялс хүрээд ирлээ, машааныг минь оношлоод ахумляатор нь чадарч гэнээ. Тээд 250 доллараар акумляатор авах уу гэхээр нь тэгии гэлээ. Тэгсний дараа босс руугаа залгаад маний машаан унтарсан, энэ 2 ажлыг хүргэж барахаа болилоо гэсэн чинь, над руу хүн явуулчижээ, нээх хөөрхөн шд. тэгсэн нөгөөх нь залгаж асаадаг утастай ирээд, намайг асааж өгөөж, тэндниихээс үнэтэй акумляатор бүү ав, өөр газар хямдхан 150 долларынх байдгийн гээд зааж өгөөд явлаа. Би НМРА руу залгаад, би акумляатор авахаа болилоо гээд дуудлагаа каансэлдээд, нөгөө газраас нь шинэ зай авч тавьлаашд.

Уржигдар маний барьж байсан гар утас үхээдээ, бас. Хүмүүс ярихаар 2 минуут яриад мании дуу залгагч этгээдэд сонсогдохоо больчдог байснаа бүүр чад хийж, аз завшаан гарч анх удаа тооч скриинтэй утастай боллоо. Энэ чинь аймаар гоё юм байдгийн байна шд, хаха. Юм үзээгүй гар, сая монголд очиход надаас бусад нь тооч скриин барьцан байна лээ шд. Өчигдөр машаан унтарцан тусламж хүлээж байхдаа гар утаснаасаа блог руугаа нэг сээгии бичиж үзээд майр хөөрөөд байгаам бишүү, хөөрхии амьтан.

Блог алга болцон байх үед нэг өдөр машааны зогсоол дээр машаан дотроо сууж байсан чинь хажуугийн машаан зогсоолоос гарахдаа харин машааныг маань жолоочийн талын хаалганаас хойшоо зураад, бүүр хойшоогоо хонхойлгоод хаячдын. Тээд л засуулж өгнөө гээд л салсыншд, харж л байхаас. Таг чиг л байна.

Бас тэр үед сургууль руугаа дугуйдаж явтал гээнэт дугуйны баруун дөрөө нь мултраад уначдын, багажгүй болохоор орхиод алхаад явахаас өөр аргагүй байлаа. Тээд орой нь гэр рүүгээ автуусаар хариад, шөнө нь машаантайгаа ирж авлаа.

Нээрээ машаанаа сольсыншд, гэхдээ машаан сольсон шалтгаан нь их муу юм болсиимоо. Яахав дараа бичиж ч магад, хуучин машаан маань базсан цаас шиг болоод төмрийн хог болоод ачигдсандаа хөөрхий, би тэр машаандаа ямар их хайртай байлаа даа. Шинэ машаантайгаа ажил хийхэд их урамтай, дүүхэлзсэн залуухан сайхан гялалзсан амьтан байгаа. Зочид буудалд юм хүргэж өгөх болохоор царай муутай ажлын машаантай бяднийг зочид буудлууд зочид хүлээн авдаг гол хаалга руугаа ойртуулдаггүй юм. уг нь үсэрч буугаад л үүдэнд нь өгчих юмыг, арын гудамжнаас нь байшингийнх нь бөгсөн талаас бүүр доошоогоо пааркинд орж байгаад, зочид явдаггүй мангар удаан эргэлттэй ачааны лифтээр явж байж хүргэж өгдгийн. Тэгсэн цэмбэгэр машаантай, монгол яваад өнгө орцон надыг зочид буудлын үүдний хүмүүс нь зочин гэж андуураад хэд хэдэн удаа жинхэнэ хаалгаараа оруулаад гэнэдцэн шүү, хэхэ. Энэ чинь майр их хугацаа хэмнэдгиин. 

Манай том хүүгийн ангийнхан 3 өдөр каамп гэдэг юманд явсиин өнөөдөр ирнэ. Алтны уурхай энэ тэрээр л явхиин гэсэн. хирэндээ их үнэтэй, мании 2 өдрийн цалинтай тэнцүү мөнгөөр явж байгаан. Би ч угаас харгисдуу ээж юм болохоороо ганц ч удаа тийш нь залгаж хүүгээ асуусангүй ээ.

Сая монголоос 2 багшдаа юу авчирч өгдгийм билээ гэж баахан бодсиин, өмнө нь ноолуур авчирч өгөөд бялуурцын, хэхэ. тээд 2 жижигхэн арьсан зоос хийдэг уут авчирч өгч нүдийг нь хуурчаад, дөнгөж сая амазон-оос "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" гэдэг ном 10-г захьчихлаа. Хямдхан 9 ам доллар гэжиин. 2-г нь 2 багшдаа өгнө, тээд өгөх хүн мунддаггүй юмоо. Гадаад хүнд энэ бол сайхан бэлэг биз дээ. Монголоос авах гэсэн чинь Интерномд ганцхан ширхэг, тэр нь 28000 төгрөг гэж байна лээ.

Манайх архи уудаггүй айл юм байгаан шд. Гэхдээ би монголоос оруулж болох хэмжээгээр нь монгол архи явчирдгиимаа. Хүн амьтанд өгөх гэж л. тэгсэн одоо манай гэрт 3 ширхэг Чингис архины шил байгаад байдаг, би хаяж чаддаггүй хэдэн жил болжээншд. Одоо тэгээд яах гэж байгаан бүү мэд. Найзууд манайд ирэхдээ авчираад, ёс болгож задлаад орхичихсон. Би сая монголоос Их Хааныхаа нэртэй архийг биш, баахан Соёмбо авчирч хүмүүст тараалаа. Соёмбо ч гэсэн хогон дотор хэвтэж байх муухай л байх даа. Та нарт би дээр хэлж байсан даа, би түүх мүүх сонирхоод уншаад байдаг болсон, тэгсэн чинь архины шил хаяж чадахаа больсон байна шд. Энэ одоо зөв үү? буруу юу? нээх мангар ч юм шиг.

Wednesday, November 2, 2011

Сонордуулга

Сая Улаан малгайтынхаар аялж байгаад гэртээ орж ирлээ. Блогоо инвайтэд рийдэрс болгочуул их зүгээр юм байнаа. Улаан малгайтын бээгий нь бүр ч илэн далангүй болчиж, уншигчдын сээгии нь ч их өөриймсөг,  их дотно харьцаа үүсгэсэн (сээгс биш шүү. Сурв) байна. Бор гэртээ Богд, Хар гэртээ Хатан гэгчээр эрх чөлөөтэй гэр дотроо шалдан гүйж ч болохоор байна. Би нь митрэл мэдрэл юм бичдэг болохоороо намайг таньдаг хүн, найзууд, хамт ажилладаг хүмүүс, хамаатны хүүхдүүд, тэр ч бүү хэл нөхөр уншиж байгаа боловуу гэж бодогдохгүй амар юм шээг. 

Tuesday, November 1, 2011

1/11/11 Онигоо

Өнөөдрийн он сарыг харсан чинь гоё харагдаад байхаар нь бичих юм олдохгүй болохоор нь нэг хульхи поост хиймээр санагдаад гэхгүй юу. За худлаа худлаа, над бичих юм уг нь зөндөө л байна, залхуураад.

Алийн болгон аймшгийн болсон явдал ярьж өгдгийн. Онигоо гэхээр ойлгож байгааздээ, маний тухай ширхэг ч энд дурдагдахгүй болно. Үлгэр маягаар хүүрнэнээ.


Оюутнууд нь архи уугаад хичээлээ хйихгүй байгаад аргаа барсан багш нь мэргэн арга олж, лекцээ эхлэхээс өмнө ширээн дээрээ 2 стаканд нэгд нь архи, нөгөөд нь ус хийгээд тус бүрд нь өт хийжээ. Мэдээж архинд унасан өт дороо мажийгаад архины мандал дээр хөвөөд гараад ирж, харин нөгөө усанд шидэгдсэн өт малийтал сэлж явж гэнээ. Багш бахдалтай гэгч нь оюутнуудаасаа "энэ юу гэсэн үг вэ" гэж асуутал толгой сайтай хамгийн урд суудаг ангийн дарга гараа өргөөд "архи уувал гэдэсний цагаан хорхой үхнэ" гэж хариулжээ.

Нэгэн судлаач оюутан аалз тэжээгээд, түүн дээрээ судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаан. Оюутан аалзаа өөртөө дасгаад бас сургажээ. Шүгэлдэхэд л нөгөө аалз нь хаа байгаа газраасаа хүрээд л ирдэг болж. Судалгаа ч эхэллээ. Оюутан маань шүгэлдэхэд гүйгээд ирэх аалзныхаа хөлийг нэг нэгээр нь тасалж хаяад л байна. Сүүлдээ шүгэлдэхэд аалз нь өмнөх чигээ хурдан биш ч үлдсэн 2хон хөл нь бүдүүн гэдсээ чирээд ирж байна гэнэ шүү. Тэгээд яахав дээ, судалгаа бол судалгаа, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын тулд заавал гарз гарна л даа, тэр аалз. Оюутан аалзныхаа эцсийн хөлийг нь тасалж хаячихаад шүгэлдсэн чинь аалз нь ирдэггүй ээ. Судалгааны ажил дууслаа, оюутан ч диссертацдаа "хөлгүй аалз дүлийрдэг" гэдэг шинжлэх ухаанч дүгнэлт өгөөд тал талаас нь батлаад, эрдмийн зэргээ хамгаалаад амар сайхандаа жаргажээ.

Monday, October 31, 2011

Найз залуутай болцоон

гэнээ, манай Фа. Надтай хамт латин бүжгэнд яваад байсан даа. Монголоос ирээд 14 хонолоо, Фатай тааралддаггүй ээ. тэгсэн чинь найз залуутай болсон тул сургуулиар ирэх нь эрс цөөрсөн гэж манай өрөөний хятадууд тайлбарлав. Би монголоос авчирсан сувинээрээ Фад өгөх гээд л өдөр бүр өрөөгөөр нь шагайдаг ажилтай. Өрөөнийх нь оозии Скоот гайхаж байгаа байхдаа "энэ ГХ хэзээ өдөр бүр өрөөнд орж ирээд л надтай мэндэлдэг болчоов" гээд л.

29-нд Өглөө хүүхдүүдээ усны хичээлд нь оруулчаад, би өөрөө "алийн болгон нохой самардаж, мэлхий сэлдгийн" гээд нохой ч биш мэлхий ч биш хүн шиг даллаж сурии, тэкниик такчик заалгая гэж бодоод, өөрийгөө аль лээвэлд орохыг мэдэх гэж шалгууллаа. Тэгсэн анхан шатанд л орохоор гар байна гэжиин. Тэхээр чинь би анхан шатанд явмааргүй байдаг, бас угаасаа хагас бүтэнд томчуудын анхан шатны анги байхгүйм билээ. тээд дунд шатанд нь цаг таараад байна гээд үнэнгээ хэлтэл, за тэгээ гээд дундад нь нааг бүртэгчлээ. Тээд дунд шатны анги 15 долоо хоног явах байтал би 8 дахиас нь орохоор боллоо.
Үдээс хойш хөршийнхөө бага хүүхдийн үсний найран дээр очлоо. Бараг л энхдийн бүх монголчууд цугларсан байхаа. Биднийг явахад бас нэмж ирээд л байна лээ. Хэн нь машаанаа барих вэ гээд нөхөр бид 2 хуруудаад би дийлчээд, нөхөр жолооч би зорчигч болвоо. тээд яахуу даа, мань чинь бараг 400 мл вино уучлаа. тэгснээ өнөөдөр сайн өдөр юм чинь нэг даалгавар хураалгах ёстой, тэрийгээ энэ сайн өдөр тушаая гэж гээнэт бодондоод, шууд би уухаа болиод, жолооч болохоор шийдвээ. Тээд идэж, байгаад, оройхон тийшээ, нөхөр зорчигч би жолооч болсон гэртээ хариад гэрийхнээ буулгачаад, би сургууль руугаа явлаа. тээд их л сайн өдөр гэсэн болхоор нь нөгөө юмаа шуушаа гээд л сэнд хийгээ хаясан бас онц ачих санаатай сайн өдөр хураалгаад байгаам бишүү, хаха. Энд жолооч юм уучаад машаан барьж болдгийн. Гэхдээ нөгөө ноормоосоо хэтрүүлж болохгүй. Шил шар айрагны шошго дээр үүнийг уувал ийм согтолт өгнө, виноны шилэн дээр ч гэсэн 1 хундага энэ виног уувал ийм болно, ийм ноормтой бол чи машаан барьж болно гэцэн байдгийн.

30-нд би анх удаа мэргэжлийн Майкл гэдэг багш залуугаар гар хөлнөөсөө бариулж байгаад л сэлэлт заалгана гэцэн хөөрцөн гар усан санд очлоо. Тэгсэн чинь Майкл өвөө зогсож байна лээ, бас дунд шатных тул хамтдаа усанд орж гар хөлнөөс татаж чангааж зааж өгдөөгүй гэнээ. Тээд нааг "хөөе би усан дотор орохгүй хичээлээ заадаг, чи тээд живчихгүйм байгааздээ" гэнээ. нааг анхан шатны гар энд ороод ирцэн гээд бүртгэлийн хүмүүс нь анхааруулжээдээ янз нь. Тэгсэн харин би дунд шатныхаа ангийнхантайгаа ижил түвшинтэй байгуул яахав. Багшийн санаа нь ч амрав. Чөлөөт сэлэлтэн дээр бид хэд адилхаан, адилхаа, хааяадпаа ус мус уучаад, хахаж цацаад. Дээшээ хараад 2 хөлөөрөө гараа хөдөлгөхгүй сэлэх болсон чинь харин манай ангийн 2 нь живж орчоод байна лээ. Тээд би бүүр өөртөө итгэлтэй болцон. Харин энэ 8 хичээлээ дуусгаад цаашаа үргэлжлүүлэх эсэхээ мэдэхгүй л байна, үнэтэй байнаа над.
Үдээс хойш нь дэлгүүрдээд, хүнсээ цуглуулчаад, бага хүүхэддээ Халовээний хувцас хайгаад. 1 дэх өдөр Халовээнтэй гэсийн. тээд дээрэмчний хувцас хүүдээ авцан. Орой нь 5 цагаас шөнө 11 цаг хүртэл сургууль дээрээ суулаа.
Би багаасаа л далайн дээрэмчин  болохыг мөрөөддөг байлаа. Одоо  энд бичсэн мөрөөдөл маань байгаад л байдгийншд, хаха. Ер нь их сайхан ажил гэхгүй юу, хаха. Өөртөө бас далайн дээрэмчний хувцас авдгийн билүү. Монголд очихоороо Далайн дээрэмчний хувцсаа ёолкоор өмсөж болжээншд, мөрөөдлөө сэргээгээд, хаха. Даанч далайн дээрэмчинтэй бүжиг хийх чин зоригт эр хүн олдохгүй, хэн бүжгэнд урих болоо гээд л горьдоод суух байх даа. Хэн ч нааг бүжгэнд урихгүй  энд бичсэн түүх дахин давтагдахын болуу.

Friday, October 28, 2011

Би улаан залаатай, хөх толботой монгол хөөн

Би ирснээсээ хойш дагтан өөр юм хийгээд яг өөрийнхөө ажлыг барьж авч амжаагүй л байгаа байхгүй юу.
Дөнгөж сая бас нэг юмнаас салчаад сууж байна. Би дээр багш нартайгаа хамтарч нэг олон улсын А ранкийн сэтгүүлд судалгааны ажлынхээ хэсгээс хэвлүүлсийн. хөөрхий анх сэтгүүлдээ өгснөөс хойш бараг 2 жил болж байж хэвлэгдсиин. Энд юмаа сэтгүүлд өгчөөд, зөвхөн миний юмыг хэвлэх эсэхээ хэлэхийн тулд 2 сар болдгийн. Тээд л хэвлэнэ гэчээд, өөр хүмүүсээр уншуулж байна гээд бас 2 сар, өөр хүмүүс нь коммээнтоо өглөө гэсээр бас хэд хоног, тэрэн дээр нь бид дахин ажиллаж байна гэсээр бас 2 сар, тэрийгээ буцааж сэтгүүлдээ өгч шалгуулж бас хэдэн сар гэсээр байгаад жил гаран болдгийн. Судлаач оюутнууд мэдэж байгаа, юмыг чинь хэвлэх сэтгүүл олдвол их юм шуу даа. Ихэнхдээ "чиний бичсэнийг манайх хэвлэхгүй" гэдэг хариулт авнаа. Ийм л өрсөлдөөнтэй байж сайн юмс нь шигшигдэж байж хэвлэгдгийн байлгүй дээ.

За гол хэлэх юм руугаа ориёо. Тэгсэн нөгөө сэтгүүлээс надад Өвөр монголд өрнөж байгаа хүмүүсийг албадан хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа 3 кэйс дээр хийсэн судалгаан дээр коммээнт өгөөч гэсэн санал ирсиин. Энэ санал аль дээр нааг монголд байхад ирсиин.

Би завгүй гээд бултчихдгиимуу гэж бодож байлаа. уншсан чинь хөх толботой монгол хүн юм болхоороо Өвөрмонгол ахан дүүсээ өмөөрөөд уушиг зүрх сагсаагаад комээнт өгнөө гээд хэлциин. Нийтдээ 8 коммээнт бичээ хаясан. Сэтгүүл рүү явуулахаасаа өмнө өнөөдөр багшдаа уншуулсан чинь "хөөе чи жоохон полайт бай даа" гэнээ, хаха. Эхний 6 комээнт нь яахав яг л академик, сүүлийн 2 комээнт нь тэр судалгааг хийсэн хүмүүст энэ комээнтийг бүүр яг монгол хүн өгч гэж мэдэгдэхээр үндэсэрхэг үзэл шингэсэн комээнт туучлаа. Хэрэв энэ өгүүллэгийг бичсэн судалгааны багийнхан Монгол хүмүүс бол шуушаа гэж дэмжинэ гэхдээ яг нэг бүрчлэн миний бичсэнийг тэндээ тусгаж чадах юмуу бүү мэд, хэрэв судалгааны багийнхан хятад хүмүүс бол нээх анхаарахгүй байхаа.
Миний гол комээнт бол "эцсиин эцэст энэ бодлого чинь малчин монгол хүмүүсийг өөрсдийг нь хүсээгүй байхад амьдралын хэв маяг, соёл, ёс заншил, тэр ч бүү хэл монгол хэлийг нь мартуулж Han Chinese болгож байна" гэж энэ бодлогынхоо үр дүнг дискаашн болон конклүүжэн хэсэгтээ оруул гэчлээ. Өдийд надаас комээнт авч байгаа юм чинь энэ өгүүлэл хэвлэгдтэлээ жил гарангийн зай байнаа. Надаас гадна өөр 2 эрдэмтнээс коммээнт авч байгаа.
Энэ комээнтийг бичиж байхдаа доктор Д.Бум-Очирын "Хайлж буй Дээд монгол", түүний шавь нарынх нь Хятадад хийсэн хээрийн судалгаа, "Монголоо хайсан Монгол" нэвтрүүлгүүд, мөн "Тасам"-н судалгааны материалууд нүдэнд харагдаж чихэн сонсогдоод л байлаа.

Thursday, October 27, 2011

Монгол явсан тайлан

10 сарын 25ны өдөр багшдаа хураалгасан Монгол руу явсан ажлынхаа тайланг гялс монголоор умалзуулаад (энэ үгийг Ицмигээс сурциин), та нарт бас тайлагнаадхии.
1.    Ажлынхаа чөлөөг бөөн юм болж байж сунгавшд. Шинэ захирал харин нааг төгсөөд ирэхэд буцааж ажилд авкүү гэнээ, ачаалал байхгүй ч гэх шиг. Үнээр шооконд орлоо. Мании ажилладаг салбар сургуульд дан оросод хамгаалсан, ганц нэг солонгост хамгаалсан багш нар байгаа. Их дээд сургуулийн багш нар хэдэн жилийн дотор ч билээ Доовтор хийх ёстой гэж шахдаг байхгүй юу, би тээд шахаанд ороод л явсииншд. Би ажилгүй хүн юм байна лээ гэж өөр хүмүүст хэлсэн чинь “өө сургуульд орж яахын манайд ор, миний хувийн компанид ор” гээд л байна лээ.
2.    Хөдөө явснаа энд тайлагнасан байгаа.
3.    Анхны цас орохооор нь цасан өвөө хийгээд та нарт бас үзүүлцэн.
4.    1 блоггэртэй уулзсан, эрэгтэй, нэрийг нь хэлкүү.
5.    Төлөвлөснийхээ дагуу, тэмээ нэг удаадаа 40 литр ус ууж дараа хэрэглэх гээд 2 бөхөндөө хадгалдаг шиг би бас 40 литр пиав уугаад хөх өгзөг 2тоо хадгалцан, 2012 онд хэрэглэнэ.
6.    Нэг далиигаадхии. Би дээр нэг юм уншиж байгаад доорхи коммээнтийг нь харж байтал ярилцлага өгсөн багшийг доромжлоод “хэрэв би багшилдаг бол багш гэж хэлэхээсээ ичнээ” ч билүү нэг гар бичцэн байсын. Тэрэнд хандаад “өөш чи хуцаарай ..айн”, өө арай бүдүүлэг болчвуу, заснаа “та хол очиж хуцна уу, баярлалаа” гэвэл арай дээр байна уу. Хаха, үүнийг олж унших ч юм шиг.
7.    Баахан хүмүүс намайг гаргаж өгчиинэ гээд нээх их идэж уулаа. Тээд лав 1 кг нэмчээд ирж. За энэ ч яахав, оюутныхаа хагас өлсгөлөн амьдралдаа орж гүйгээд энэ муу ганц хилииг дор нь шатаагаад алчнаа.
8.    Өөө судалгааны ажил хийснээ мартах шахсан байна шд, судалгааны ажил хийсэн тухай тайлагнаж байЖ.
9.    Ажлын шугамаар олон сайхан бүсгүйчүүл залуучуудтай танилцсан . Монголд ажлаа мэддэг чадалтай хүмүүс нь сайхан юмаа. Харин мэдэхгүйчүүл нь нааг хэниин чи, чи хэн ч биш, муу оюутан гэсэн байдлаар хандаж байх юмоо.
10.  Гоо сайхандаа анхаарч, үсчин, хумсчин, нүүр илээчин гэх мэтийн энд үйлчлүүлээд байдаггүй газруудаар үйлчлүүлж бараг л үнсгэлжин болсон. Харин нуруу бөгс гуя хасаа базуулах үйлчилгээ хийлгэж чадсангүй ээ. Нөгөө массажист залуу дээрээ дахин очоогүй.
11.  Чамдаан дүүрэн шинэ хуучин ном чирч ирсэн.
12.  Гэр хорооллын зарим ноходтой харьцах аргад суралцсан.
13.  Хонины чанасан толгой ганцаараа идэж араатны махчин дур хүслээ түр намжаав.
14.  Монголд байх хугацаандаа 11 хайрцаг Эссэ тамхи татжээ. Гэхдээ би өдөр бүр тамхи татдаггүй шд. Уухаараа л хорыг хосоор нь хэрэглэдэг зуршилтай хүн билээ би. Аан нээрээ 1 Эссэг нь таксины төлбөрт тулциин байна.
15.  Би амьдралдаа ганц л хүнд блогоо зааж өгч байсын. Гэтэл нөгөө согтуу толгой чинь халамцуудаа нэг найздаа блог хөтөлдөгөрхүү санаатай гээд ам алдцаан. Барьж болдоггүй.
16.  Бас нилээн олон хүнийг манайд очоорой гээд урьцан, Манайд ирээрэй, манайд ирээрэй. Захих юм: архи, тамхи, амоксилин аваад ирээрэй. Ааруул салтаадаад оруулаад ирвэл сайн л байна, харин торгуулбал хохь нь (Аймаар амьтан бэ энэ Гилийн хатан. Сурв).
17.  Найзынхаа хамтарч ажиллаж байгаа 1 гадаадтай 1 удаа, нөгөө 2 гадаадтай нь 1 удаа оройн хоол идсэн. Харин дараа нь 1 Германтай нь 2 удаа УБ-н гудамжинд тааралддгийн, ийм хөөрхөн жоохон хоттой.

Мартсан санасан юм байгуул нэмчнээ, одоогоор иймэрхүү л юм санаанд ороод байна.


Тайлангаа үнэн зөв бичсэн
Гарын үсэг: Гилийн хатан

2011-10-25

Саналаа гэсн.
18. Сааралд дуртай болцииншд. Блоггэр Саарал биш шүү, түүнд угаасаа дуртай. Шинээр Саарал өнгөнд дуртай болоод ирсэн. Монголоос хямдхан саарал юмнууд худалдан авсан.
19. Их сургууль төгссөнөөс хойш уулзаагүй нөгөө ангийн залуутайгаа гудамжинд тааралдаж гудамжинд үнсэлдсэн. Би нөгөө ангийн 4 хөвгүүнтэй наалдан пад (Цитрус багшээс сурсан үг) арай биш ч сайхан найзууд байлаа. Тэднийхээ 1тэй нь тэгж гудманд тааралдаж байхгүй юу, гүзээндээ 10 кг баастай болцон байна лээ. Ер нь сургийг нь дуулаад л явдгийн. Би ч төгсөж иржаагаад чихдэж авна даа гээд бодоод явдаг байлаа.

20. 6 хос гутал дамлан зарж панз үсэргэв.
21. Монголдоо ирснийх гээд ганц дусал залгуулчии гээд авчаад, амжихгүй явсаар, буцах гээд нисэх буудал дээр ирээд энэ аялалын алдаа оноогоо дүгнэн бодож байхдаа авсан дусалаа хийлгээгүй мартсанаа эцсийн мөчид санадаг байгаа.

За одоо санасан ч нэмэхгүээ.

Tuesday, October 25, 2011

Блогоо хаасан нь мании буруу биш

Та нар туушгүй Гилийн хатан өвчин нь хөдлөөд блогоо хаачихаж гэж бодож байв уу (энэ хүн инкээд үг үсгийн алдаагүй бичээд байж болдгүйм байхдаа. Сурв). Үнэндээ хэн ч сөрөг сээгий бичээгүй ээ. 15-нд монголоос гараад 16-нд Сиднэйд өглөө буугаад, 17-нд блогны сээгийг уншчаад гараад явцын. Тэгсэн маргааш өдөр нь блог руугаа орох гэсэн чинь блог маань олддоггүй гэжийншд. Тэгсэн мөртлөө Амарсайхан, Дамдаа, Паазл, Хулигаан, Цитрус гээд блогспотын блогууд руу ороод байдаг, уйлингаа алдаад, нэг мундаг атман блоггэр руу тусламж хүссэн захиа биччаваа. Тэгснээ дараа нь өөрөө учрыг нь олчоод тэрнээсээ ичээд Гилийн хатан эмэйлээ шалгаж чадахгүй л суужээн. Хэд хоногоос шалганаа гэсс.


Тэгээд 2 дахь өдөр нь сургууль дээр баахан завгүй байж байгаад үдээш хойш нь гууглэ-н тусламж энэ тэр рүү ороод, баахан юм уншиж оролдоод, гар утасны дугаараа Гууглэ гуайд өгөөд, Гууглэ гуай утсанд маань нууц коод саваад, тэрийгээ хийж мийж, өөрийн блогийн суурь эмэйл хаягаа өөрчилж байж нэг юм блогоо олж авлаа шд. Энэ одоо яасан байх вэ? Би бүүр гайхаад бардаггүй ээ. Өөр хүн миний блогийг олзолж авна гэж байхгүй биддээ. За тэр ч яахуу, блогоо олсондоо баяртай байнаа, хаха. Блогоо удалгүй олоод авцан ч нэг бээгий шахчии гээд завгүй байсаар олон хоног нээж чадаагүй ээ.

21нд дахь өдөр нэг юм хураалгах ёстой байлаа, нөгөөхөө Монголд байхдаа ахиулж чадаагүй хүрээд ирцэн, нойроо хагаслаад маанаг царайтай амьтан дэн дун амьтан хураалгалаа. Өнөөдөр 2 дахь өдөр Монгол явж хийсэн судалгааны ажлын товч тайлан өг гэсэн, одоо бичээд сууж байна. 28-нд бас нэг юм хийж өгөх ажилтай. Инкээд би салгалаад,  дэдлайнуудад дээрэлхүүлээд л байж байна.

Энд өчигдөр нэмэх 30 хэм хүрээд, хамаг шалдан дээрээ тавиад шатаж үхэнгээ алдлаа. Өнөөдөр харин сэрүүсээд бороо ороод амьсгал авахтайгаа.

Би ирсний дараа 1 дэх өдөр машаантайгаа сургууль явж хичээлээ хийж байгаад, шөнө 2 цагт гэр рүүгээ буцаж явахдаа, энд замынхаа эсрэг урсгалаар хусаж өгч байсан чинь гээнэт машаан өөдөөс гарч ирж сигнаалдаж ухаан оруулдаг гэжииншд. Мань чинь ийм л дасамхай гар шуу даа. Монголд ууг нь машаан бариагүй л ирсиимдаа.

Бас их суугаад байхаар нураа өвдөөд, ёогийн дасгалын бөмбөг авсан. Хичээлийн өрөөндөө тавьцан дээр нь сууж байгаа. Тас хөдөлгөөнгүй сандал дээр сууснаас, ийм бөмбөг дээр суугаад хичээл хийвэл энэ бөмбөг чинь хөдлөөд байдаг болохоор нурууны булчингууд бас хөдлөөд байх юмаа. Одоо гэртээ бас нэгийг аваад тавьчуул хүүхдүүд дор нь нядлаад хаячих юм болуу.

Тэгсэн 16-нд өглөө онгоцноос сэнсэрцэн юм буусан чинь эндхийн Монголчуудын сагсны тэмцээн болно гээд нааг тоглооч гэжиин. Би тогломоор л байлаа, даанч аян замын явдал даахаа байжээ.

За эцэст нь одоо аниа нь зав цаг муутай байх тул нээх бичлэг нэмээд байхгүйг хичээнээ, хаха. Блогт донтой энэ хүүхэн өөрөө их хичээж байж бичлэг нэмэхгүй байгаан шд. Сүүлийн жил хагас блогоо их л идэвхитэй хөтөлсөн гэж өөрийгөө хөөргөөд байгаан. Миний оюутны амьдрал нэг иймэрхүү бүтэн жилийг авдаг гэсэн төрх та нарт буугаа биддээ. Энэ дунд бас зовлон тохиолдноо, тэр болгоноо бичдэггүй л болохоос жаргал зовлон сүлэлдээд л, хорвоогийн өдөр хоногийг элээж байна даа.


 За энэ нөгөө дээр нь сууж байгаа бөмбөг. Дараа сараас Зумба мумбадаа явнаа, хөдөлгөөн дутаад байна. Дугуйдаад л байгаа ууг нь. Ер нь би иймэрхүү хөөрхөн хүүхэн байгаа шүү, хаха. Харсан нэг нь хэлнээ гэссс (энэ хүүхэн байтлаа худлаа бичдэг болж. Сурв)

Бүүр ийм сандал байдгийм байна шд. Зурагнуудыг Гууглэ ахаас туув.

Monday, October 10, 2011

Амьд арзайж, мэнд мэлтийгээд л

Анон-С-н төсөөлж байгаа шиг гэр хорооллоор нохой шуугиулаад л явж байна.
Өнгөрч байгаа 7 хоногт олон улсын байгууллагуудаар орсон.
Одоо үлдэж байгаа хэд хоногтоо төрийн албан хаагчидтай уулзана. Ганц нэг төрийн байгууллагаар орохоор намайг хэн бэ? юун хүн бэ? тагнуул уу гэх нь холгүй байх юмоо. Үнэнгээ хэлээд судалгаа хийж байгаа гээд бичиг баримтаа үзүүлээд байхад хардаад байхаар чинь би халшраад байх юмаа. НИТХ-н ..-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа хуульч залуугаас тэр тогтоолоо өгөөч гэсэн чинь өөдөөс "чи эхлээд бичиг баримтаа үзүүл" гэхээр нь иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сургуулийнхаа тодорхойлолтыг үзүүлтэл, "би өөр хэл мэдкүү, монгол дахь ажлын үнэмлэхээ үзүүл" гэхээр нь би "ажлын үнэмлэхний хугацаа дууссан, одоо миний статус оюутан" гэсэн чинь нөгөө хуульч маань "чи тэр тогтоолыг олж аваад бидний ажлын эсрэг юу ч хийчих юмбдээ, өгөхгүй" гэснээ, намайг яв яв гээд хөөж бяцхантдаг гэнээ. Тэгсэн би нэт-ээс сайн хайсан чинь нөгөө тогтоол нь байж байдаг гэнээ. Дараа нь НЗД-н ..-р захирамж хэрэг болоод, сайтан дээр нь байхгүй болохоор нь хотын захиргаан дээр гүйгээд очлоо. Тээд хариуцдаг хүнтэй нь уулзаад, нөгөө эмэгтэй нь өөр ажилтай гээд намайг зөндөө хүлээлгэж байснаа эцэст нь "энэ захирамж бол нууцын зэрэглэлийнх, чамд өхкүү гэж наадгийн", би дотор нь юу байгааг нь мэджаагаам чинь, түүний өмнөөс "гуцаач" гэчмээр л санагдажайлаа. Энэ тогтоол шийдвэрүүд олон нийтэд нээлттэй, тэднийг бидэнд сайн ухуулан сурталчилж, таниулан тайлбарлаж байж л ажил төрөл нь хэрэгждэг баймаарийн. Тэрийг олж авахын тулд нөгөө хүүхнийг таньдаг хүн олж, түүнийг ховлохымуу хаашааеэн.
Одоо тээд яахуу дээ, хугацаагаа дуустал хэдэн хаалга сахиад, хөөгдөн туугдан хэдэн асуултанд хариу авчуул, Сиднэй рүүгээ явъя даа.

Сүүлийн хэд хоногт үнэнгээсээ таксины жолооч найз залуутай болмоор санагдаж байнаа, такси олдохгүй хэцүүдэж байнаа, хэхэ.

Өчигдөр нэг таксинд суугаад буух газраа хүрээд хэдүү гэсэн чинь 2500 гэсийн, би 5000 төгрөг өгтөл хариулж чаддаггүй. Хар шөнө хаачих вэ дээ, аргаа бараад би "миний дүү тамхи татдаг уу" гэсэн чинь татдаггүй гэнээ, тэхээр нь би "өө сайн хүү байна, эгчид нь 1000 төгрөг байна, дээр нь задлаагүй Эссэ гэдэг тамхи байна, ингээд тооцоо хийчхүү" гэсэн чинь, дуртай нь аргагүй тэгии тэгии гээд нэг юм тооцоо салж байна шд, хаха. Одоо тээд хармаанд байгаа эд зүйл, юу л байна өхөд бэлэн, тэмтрээстэй таксииддаг болжээн.

Өнөөдөр өглөө бүүр такси олддоггүй, бөглөрөөд зогсож байгаа машин бүрээс би өөрөө "дөхөөд буучии, чи хаа хүрхиин" гэж асууж байгаад, бараг л хүчээр машинд нь дайрч сууж байна шд. Үдээс хойш бүүр цайсан, жиип машин байсан ч хамаагүй "би дөхөөд буучии" гээд суучдаг болсоон, яадгийн, ажил амжихгүй, яараад байхад тээ.

Явах дөхсөн чинь хүн бүр л уулзии, гаргаж өгии гээд, мань чинь нарийн цагийн хуваарь гаргаж, бөөгнөрөлдөн оочирлож байгаа хүмүүсийг хооронд нь мөрдөлдүүлчилгүй, цаг өгч энэ тэр экспрээс уулзжээндоо, хаха. Одоо дахин мөд уулзалдахгүй юм чинь.

21-нд нэг даалгавар багшдаа хураалгах ёстой, нөгөөхөө хийж амждаггүй ээ, аль дээр л одоо эхлэхгүй бол болохгүй энэ тэр гээд бүлт үсрээд байсан, аягүй бол харьж байж хэдэн өдөр нойргүй суух байхдаа.

За түр байя, дараа үргэлжлүүлии, одоо ПиСиний ард ч тухтай суухаа болиод байнадоо.

Friday, September 30, 2011

2011-9-28 Цасан өвөө хийвээ


 Өглөө эрт ажилдаа гарахын өмнө гялс жижигхээн цасан өвөө хийх гэж оролдлоо. Эхлээд гэдэс толгойных нь байрыг сольцон байна лээ. Та нар хамрыг нь битшии өөр юм хум гээд хараад байгаарай, хаха.

За энд алдаагаа засцан байдал.

Даанч энэ өдрийнхөө оройн 5 цагаас эхлэн гээнэт бэнзээн дуусаж, халуураадаа.

Өнөөдөр 30-нд хүн төрхөндөө орж, Нараа руу залгаж толгой хамт идэх санал тавьтал харин өнөө шөнө ниснэ гэдгийн. Инкээд Нараатайгаа уулзаж амжилгүй явуулчваа. Блоггер Нараадаа онц сураад хурдан ирээрэй гэж захии даа.

Tuesday, September 27, 2011

Ганц нэг зөвлөлгөө

За аниа нь субоотник хувцастай гэр хорооллоор судалгаа хийж байгаа шд. Тээд өөрийн туршлаган дээрээ үндэслэн цөөн зөвлөлгөө өгии.

1-р зөвлөлгөө. Гэр хорооллын ноходтой бас найз байх хэрэгтэй юмаа. Тэгэхгүй бол өөрийн хөөрхөн апплэ өгзгөө уруучиж магад шд. Танихгүй нохойтой найрсаг харьцаа үүсгэхийн тулд өмнөх орой нь хоолондоо заавал яс чана, мөлчийтөл нь мөлжих хэрэггүй, бага зэргийн мах үлдээгээд, маргааш өглөө нь гэр хорооллоор явахдаа нөгөө дутуу мөлжсөн яс булуу энэ тэрээ кармаалаад гарна шуу даа. Тээд гэр хорооллын гудмаар явахдаа чам руу хуцах, бас хазах урах үйлдэл хийх гээд байгаа мэт сэтгэгдэл төрөнгүүт нь айж байгаагаа мэдэгдэхгүйн тулд тэр нохой руугаа хамгийн хөөрхөнөөрөө харж инээмсэглээд, кармаанаасаа булуугаа гаргаад, хэрэв шар нохой байвал Шаариг шаариг май май гээд чулуудчих, тэгэнгүүт цааш явах визаа авчиж байгаан. Аан хэрэв хар нохой таарвал Банхар май гээрэй. Ер нь бүх нохойнууд Шаариг юмуу Банхар гэдэг нэртэй юмблээ шүү.

2-р зөвлөлгөө. Зарим тохиолдолд утас чинь дуугарахад утсаа яаран авах хэрэггүй. Царай муутай, такси олддоггүй байх үед нэг их чухал хүн над руу залгалаа, нөгөө хүнтэйгээ ажил яриад, хамт хоол идэх байсын. Тэгсэн нээх мангараа ядуу оюутан микро дотор явж байлаа, би утсаараа ярих гээд байдаг хажууд микрийн кондууктор нь Баянбүрд, Гандан, Хороолол, Сапооро...Баянбүрд, Гандан, Хороолол, Сапооро... гээд орилоод байдаг. Тэгэнгүүт нь "би автуусны буудлын ойролцоо явж байна" гэчээд, утсаар ярьж байгаа хүнийхээ яриаг сонсох санаатай хичээж байсан чинь нөгөө кондууктор нь "энэ утсаар ярьж байгаа эгч эргээд голдоо наашаа хараад суучих" гэж наадгийн, хаха. Одоо тээд худлаа ярьсан минь илэрнэ биддээ. Тэгэхээр байна шүү дээ, уул шугамандаа ийм тохиолдолд утсаа авахгүй байж байгаад микроноос буусны дараа нөгөө хүн рүүгээ эргэж залгаад "өө би хэдэн гадаадтай уулзалттай байлаа, дөнгөж сая тэднээс салаад чам руу залгаж байна гэх нь байна шд". Ингэвэл сүртэй биддээ, микро дотроос утсаар ярьж байснаас.

3-р зөвлөлгөө. Толгой идмээр байвал толгой идэх гэж байгаагаа бүү хэл. Мань чинь толгой идэх гээд л шүлэнгэтээд байгаа шд. Одоо болтол идээгүй л байна. Намайг хоол хамт идье гэж урьсан 2 ч залууд "урилгыг чинь хүлээн авлаа" гээд, надаас хаана хоол идмээр байна гэж асуухаар нь сэтгэгдлээр та нарын санал болгосон газруудын нэгийг хэллээ. Тээд би "найз нь нээх сайхан толгой идмээр байна" гээд үнэнгээ хэлчихээр нөгөө хоол идье гээд шавдуулаад байсан нөхдүүд шууд дутаагаад явцаан. Нээрээ л бодсон чинь, нээх үнэтэй хоолны газар тасарцан гоё залуу, гайгүй хүүхэн дагуулаад ороод ирлээ, хаха, их гайгүй хүүхэн шүү, за яадгийн яадгийн та нар намайг дэлгэцийн цаанаас харах биш. Тэгсэн нөгөө хүүхэн нь толгой захиалаад машиндаж өгвөл (яаг махчин мангасаа мангас. Сурв) хажуу хавирганы ширээний гадаад дотоод хүмүүс ухаан алдан унаж, нөгөө залуугийн маань нэр хүндэд муухай юм байлгүй дээ тээ. Одоо чин зориг гаргасан Нараатайгаа  л ханиндаа толгой идиидаа.