Thursday, March 31, 2011

2011-3-30 Торгуульчихсан

Энд машин барьж яваа үед утсаар ярихыг хориглодог, өндөр торгуультай, бас дэмэрит поинт унадаг юм.

Жолоочид 12 Дэмэрит поинт байдгийн. Өнгөрсөн жил эхний удаа хурдны хязгаараас нь 5 км/ц-аар хурд хэтрүүлээд 1 поинт алдаад, удаад нь цагийн хязгаартай баруун эргэхийг хориглосон газар цагаа андуурч баруун эргээд 2 поинт алдсан юм. Поинт болгон мөнгөн торгуультай.

Tuesday, March 29, 2011

MayRowan-ий сэтгэгдлийг уншаад,

өмнөх бичлэгээ дахин сайн харсан чинь миний өчигдрийн зурагнууд байжил байна шдээ. Та нар анхаарлаа төвлөрүүлээд, нүдээ онийлгоод хардаа. Зургийн тайлбар болгоны дээрх хоосон зайнд чинь жижчээн дөрвөлжин дотор хар цэг байна. Энэ хар цэг зарим газраа зүүн талдаа, зарим газраа голд байгаа. Тэр цэг дээр 1 дарахаар зураг томорч байнаа. За амжилт хүсье. Би дахин тэр зурагнуудтай ноцолдмооргүй байнаа, өөр гоё юм хийсэн нь дээр биддээ, таминээ.

Monday, March 28, 2011

2011-3-27 Sydney ISSF World Cup 2011

Цаг гаран ноцолдлоо, зурагнууд нь ордоггүй ээ. Дараа л зураг нөхөж оруулахаас.

Sydney International Shooting Centre-д олимпийн эрхийн төлөө буудлагын тэмцээн 3 сарын 21-нээс 4 сарын 1-ны хооронд болж байгаа юм. Монголын баг тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Бидний хэдэн монголчууд очиж тэмцээн үзлээ. Би гар буугаар 4 жил буудсан хүн шүү дээ. Энд энэ спортоо хаясан, харамсдаг тухайгаа бичсэн байгаа.

2011-3-26

Өдөржин хичээлээ хийв.

Wednesday, March 23, 2011

Японд хоргодох байранд хэд хоносон тухайгаа

Аль 2007 онд бичсэн бичлэгээ нэмж засварлаад орууллаа. Зурагтаар хоргодох байранд байгаа хүмүүс гараад байхаар хоргодох байранд байсан минь санагдах юм. Тэр үеийнхийг энэ удаагийн газар хөдлөлт, цунамитай яахан зүйрлэх билээ.

Monday, March 21, 2011

4 жилийн өмнө энэ өдөр

блог нээгээд анхныхаа бичлэгийг энд чухам зүгээр өдөр бүр тэмдэглэл хөтлөчих ухааны юм бичиж байжээ. Тэгснээ 3 жил алга болж болж байснаа, 9 сарын өмнөөс идэвхитэй юм бичиж эхэлжээ. Тэгэхээр чинь өнөөдөр миний блогийн 4 жилийн ой гэж хэлэх арга алга даа, тээ. Бас болоогүй блог нээе гэж бодож явсаар лав л 1 жил болчихсон юм. Өдөр бүр биш юмаа гэхэд ядаж 7 хоногт нэг бичлэг нэмээд явсан бол би гэж бичлэгээр баян хүүхэн сууж байх нь байна шд. Өө бас дундуур нь Оддын өвчин тусаж 2 сар блогоо хаасан юм байна.

Friday, March 18, 2011

Эрчүүддээ зориулаад

бичлэг хийчнээ. Энэ өдөр чинь над мааш их хамаатай байдгийн, би цэрэгт явсан юм шиг л хөөрөөд байна шүү дээ. Эмэгтэйчүүддээ зориулж бичлэг хийгээгүй байж тээ, энэ Гилийн хатан. 8-нд ямар ч баярын наастр байхгүй байлаа, энд тэмдэглэдэггүй юм, Японд ч гэсэн. Энд ээжүүдийн баяр гээд тусдаа өдөр байдгийн. Орос манайхаас өөр тэмдэглэдэг газар байвал сээгий үлдээгээрэй, хаана яаж тэмдэглэдгийг нь сонирхоё. Тэгээд ч би 8-нд шөнө болтол сургууль дээрээ суугаад, гэртээ иртэл манайхан бүгд унтчихсан, нөхрийн хийсэн хоолыг ч идэж чадаагүй ээ. Нөхөр надад цаг бэлэглэсэн. Би нээрээ цагны хоббитой, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүнтэй уулзаад эхлээд л бугуй руу нь л нүд явна даа. Бас найзууддаа цаг бэлэглэх дуртай. Монголд бол би Март тэмдэглээд манаргаж яваа даа. Хэдэн өдрийн өмнөөс догдлоод, бэлдээд сүйд болно биз дээ.

Sunday, March 13, 2011

Хайрт Nippon минь

Өмнөх бичлэгийн доорхи сэтгэгдлүүд бичлэгтэйгээ хамаагүй учраас энэ бичлэгийг бичиж байна.

Газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станц гээд баахан аюул нэг дор нүүрлэжээ. Нээрээ дэлхийг цочоож байна шүү. Аюул тохиолдоогүй үед ч бүх зүйлийг маш нарийн тооцож, бэлтгэлтэй байдаг ард түмэн.
Би энэ хагас бүтэн сайнаар хичээлээ хийгээд, блогтоо 3-4 Японтой холбоотой хөгжилтэй түүх бичнэ гэж бодож байлаа. Гэтэл Японы тухай мэдээ үзэж, нэт ухаж суугаад юу ч хийхгүй нь тодорхой байна, бичлэг нэмэх ч хүсэл алга, сэтгэл хөндүүрлээд, санаа зовоод л сууж байна.

Ганц галзуу найз маань сая Цукуба их сургуулийг дүүргээд энэ сарын 30-нд Монгол руу явах гэж байсан юм. Хүүгээ 11-нд Монгол руу явуулна гэж байсан болохоор 11-нд Токиод байгаа байх гэж тааж байлаа. Тээд утас, нэтгүй болоод холбоогүй байсан чинь харин Монголын Элчин сайдын Яам руу хандсан хүмүүсийн нэрс дотор нэр нь байхаар санаа жоохон амарч байна.

Япон бол Монголд хандивлагч томоохон орнуудыг нэг бөгөөд монголд тусласныхаа хариуд юм нэхээд, ямар нэг юмыг маань барьцаалаад байдаггүйг та нар мэднэ. Би Япон улсад сурч амьдарч байсны хувьд Япон улсыг 2 дахь эх орноо гэж боддог. Бага хүүгийн маань төрсөн нутаг. Ганцхан би ч биш Японд сурч төгссөн хэн бүхэн Япон улсад элэгтэй л байгаа. Би Японы ард түмэнд хайртай, би тэдэнд төлж барахгүй их өртэй, мөнгөөр хэмжих боломжгүй юм зөндөө шүү дээ. Мэдээж элэг зүрхнээс минь Монгол эх орон минь уятай, нэг ноомерт.

Одоохондоо энэ хавиар Япон улсад туслах хандивийн хайрцаг алга байна. Удахгүй хаа сайгүй тавигдах байх. Энэ нь их үр дүнтэй арга гэж бодогддог юм. Дэлгүүрээс худалдан авалт хийгээд тооцоогоо хийдэг кассын машины хажууд, гарах хаалган дээр нь голдуу тийм хайрцаг байх бөгөөд хүмүүс задгай бутархай мөнгөө тоолох ч үгүй хийнэ. Ийм хайрцагнуудаа их удаан бараг 2 эсвэл 3 сараар байлгадаг юм. Хүмүүс заавал банк руу очиж хандивийн дансанд мөнгө хийх гэж байснаас энэ арга маш их хэмжээний мөнгө цуглуулж чаддаг. Би жишээ нь Австралийн хойд хэсэгт болсон үерийн хандивийн хайрцганд цөөн цөөнөөр нь бутархай нэг хоёртын доллар бүр 10 цент ч хамаагүй хийгээд байлаа, дараа нь багцаалдахад 50, 60 доллар хийчихсэн байсан. Заавал нэг дор их мөнгө хийх гэж байснаас цөөн цөөнөөр өөрт дарамт багатай ахиухан мөнгө хандивлах боломж олгодог юм. Австрали улс аль эрт туслахаа илэрхийлсэн ч өчигдөр яаж туслахаа тодорхойлоогүй байсан. Сая аврах ангиудыг эхний ээлжинд илгээх болсон байна. Мэдээж хүнс, мөнгөн тусламж үзүүлэх байх.
Манай гэр бүл бусад улс орнуудад хандивласнаасаа хэд дахин их мөнгө Япон улсад туслах  хандивийн хайрцганд хийх нь ойлгомжтой.

Энэ байгалийн гамшгийг яалтай билээ дээ.

Friday, March 11, 2011

Миний найз Mr.Эрээн

Би японд авахуулсан зураг олоод баахан японы дурсамжаар амьсгалж байна шд. Манай төсөлд бас Хятадууд хамрагдгийн. 10 хятадаас 2 нь л эмэгтэй байлаа. Тэд ханз үзэх шаардлагагүй учраас бидэнтэй хамт Жайка төвд байрлаагүй, хичээл эхлэхэд шууд сургуульдаа ирээд дотуур байранд бидэнтэй нийлсийн. Япон хэлэндээ бас муу, гэхдээ хятадууд майр сэргэлэн.

Энэ Хятад залууг Гуо гэдэг ч манай нөхөр түүнийг Эрээн гэдгийн Эрээний хужаа шиг гэнээ муу найзыг маань, мэдээж зөвхөн надад. Бид 2 бас салахгүй найзуудаа. Тэр мужийнхаа засгийн газар өндөр алба хашдаг. Одоо ч гэсэн намайг Бээжингээр дайрвал хэлээрэй, надад үйлчилж, хот улсаа танилцуулна л гэдгийн. Намайг хөөрхөн болохоор нь хөдөөний хужаа өвгөнд зарчих байх гэж айгаад би хэлдэггүйен гэсн, хаха, худлаа худлаа, би ажилтай албатай хүнд төвөг удаад яахав гэдгийн. Гуо майр тамхичин, бидний үед дотуур байрны өрөөндөө тамхи татахыг хориглодоггүй байсан юм. Тэр сургуулиа төгсөөд өрөөгөө хүлээлгэж өгсөн чинь өрөөнд нь тамхины үнэр нэвт шингэчихсэн, өндөр торгууль тавигдаад баларсоон. Тээд дотуур байрны дүрэмд өөрчлөлт ороод, өрөөндөө тамхи татахыг хориглосон шинэ журам гарсан даа. Миний ширээний теннисний портнёр.
Энэ зурагнуудыг түүний надад зориулсан оройн зоогны үед авсан болно. Аяа яа, оройн зоог гэчиж. Надад баярласнаа илэрхийлж байгаа юм. Би ч бас эргүүлээд эссэ репортынхоо алдааг хянуулна шүү дээ, эд нар бичгийн англи хэлэндээ гаргууд. 
Энэ залууг Кай гэдгийн одоо Вашингтон ДиСи-д Дэлхийн банканд ажиллаж байгаа. Нөгөө Гуо надад зориулж хоол хийж өгөх юм болсон чинь хүмүүсээр хоол хийлгээд намайг дайлсаншд. Гуо цаана нь зааварчлага өгөөд зогсож байна.

Энэ залууг Гуа гэнэ, бас мужийнхаа засгийн газар ажилладаг. Миний биллиардны портнёр. Эд нарын дунд сургуулийн түүхийн хичээл дээр бидний түүхийг гуйвуулж заадаг бололтой, тэр "Монголыг хятадын алдагдсан газар нутаг" гэдэг ч Mr.Эрээн тас цохиж "Монгол улс бол тусгаар тогтносон улс" гэдгийн. Монголчууд бид өөрсдөө ухаантай байх ёстой шүү дээ, яс юман дээрээ, тийм биз дээ.
Надын оройн зоог бэлэн боллоо, эд нар хоол сайхан хийнэ шүү, би ч хоолыг нь санаатай, санамсаргүй буудна шд, өөрсдөө ч намайг дууддагийн хааяа. 

Sunday, March 6, 2011

Гарчиг санал болгооч

Ямар гарчиг өгвөл дээр вээ хө. Би Японд байхдаа цагдаа руу нь байнга явдаг байлаа. Энд бас түрүүвч олоод цагдаа руу очсон тухайгаа бичсэн байна. 

Би хамт суралцагчдаасаа хамгийн түрүүнд доошоо бууж байр хөлсөлсөн тул аливаа юманд арай л туршлагатай болчихсон, манай найзууд надаас зөвлөлгөө авна, бүх юмандаа.
Энэ бол Сингалон, Лаос залуу. Манайх байр хөлслөөд хуучин юм зардаг дэлгүүрээс хөргөгч, зурагт, угаалгын машин, тавилга авсийн. Энэ Сингалонд би нөгөө дэлгүүрээ зааж өгөхгүй юу. Тэгтэл нөгөөх маань хөргөгч авчилдээ, тэндээс. Хөргөгчөө залгасан чинь эвдэрхий юм өгчихсөн байв. Дэлгүүр ч гэж дээ, хоёр өвгөн хүмүүсийн хаясан юмнуудыг цуглуулаад зардаг, бас хүмүүс мөнгө төлж хогоо хаяхаар гээд тэдэнд үнэгүй өгчдийн. Тээд нөгөөх маань намайг тэр дэлгүүр лүү яриад өг гэхээр нь би ярьлаа. Өөдгүй өвөө гүрийгээд, утсаа таслаад, сүүлдээ утсаа ч авахаа болив. Тээд би Сингалоны найз бас нэг Лаостой 3-лаа дэлгүүр дээр иртэл, хаалгаа онгойлгож өгөхгүй, дээд давхарынхаа гэрээс гарч ирэхгүй, тас гүрийдэг гэжийншд.
Тэгэхээр нь экигийн хажуугийн цагдаагийн хэлтэс рүү ороод учраа хэлсэн чинь цагдаа нар тоодоггүй ээ. Мэдээж хэдхэн иенээр авсан хуучин юмны төлөө тэд нар хөдлөхгүй л дээ. Тээд нөгөө 2тоо за яадгийн хаячих гэсэн чинь өөр хуучин ажилладаг хөргөгчөөр сольмоор байна гээд байхаар нь би нэг цагдааг нь "тэдний дэлгүүр яг энэ хажууд байдгиймаа, та хамт яваад өг л дөө, бид нар оюутнууд, би тэр хүнийг гэртээ байгааг нь яг мэдээд байнаа" гээд л гуйлаа. Манай 2 адилхан л Япон хэл сурсийм байж Корээло. Ашгүй нөгөө цагдаа зөвшөөрлөө. Тээд 4-лээ гарлаа, манай 2 шууд урд гараад алхчихлаа. Би шаварт унасан шарын эзэн юмуу хаашааен, нөгөө цагдаатай юу ярьнаа гээд хуйхаа маажиж байтал ашгүй цагдаа өөрөө надаас "чи хаанаас ирсийн?" гэж байна, "Монголоос" гэсэн чинь өвдөг нь нугаралтын байдалд ороод л, нүүрэнд нь инээмсэглэл тодроод л, Аса Хакухо болоод л явчлаа. Тээд л бид 2 бие биенээ сайн таньдаг хүмүүс шиг нээх гоя ярилцаад л явлаа. Би түүнийг худлаагаасаа "би өөрийг чинь анх хараад Монгол хүнтэй ямар адилхан юм бэ гэж бодсоон" гэж бүлтэрлээ. Уг нь хужаа шиг л харагдаад байгаан. Тэгтэл нөгөөх маань хөөрөөд л нүүр рүүгээ заагаад "нээрээ юу" гээд л баярлаад, бараг надыг тэвэрч авах нь ээ. Манай 2 хойшоо эргэж хараад гайхаад л яваад байлаа.
Хулхи өвгөний гэрийн гадаа ирээд, цагдаа "Каживара саан, би цагдаа байнаа, та гараад ирдээ" гэж хэлэв үү үгүй юу нөгөө өвгөн чинь айгаад год үсрээд гараад ирээд "миний бие өвдөөд байгаа" гэж худлаа новширдгийн. Тээд хуншгүй өвгөн 75-аар буугаад өгчихсөн "за би маргааш өөр сайн ажилладаг хөргөгч гэрт чинь аваачиж өгнөө" гэнээ. Бид ч ажил бүтсэн болохоор цагдаадаа баярласнаа илэрхийлээд баяртай гэтэл, нөгөө цагдаа маань харин бүр унаж тусаад "би 7 хоногт 3 удаа орой 8 цаг хүртэл ажилладаг, чи хүрээд ир, 2-лаа хамтдаа хоол идье" гэж авдгийн. Би юу гэх вэ дээ, хэргээ бүтээчээд шууд үгүй гэж чадахгүй "баярлалаа, зав гарвал би ирнээ" гэж хэлээд л саллаа.

Тэгтэл манай 2 надаас "чи тэр цагдааг царайлаг гээд хэлчихсэн үү?" гэж наадгийн. Би "яасан?" гэсэн чинь, "тэр цагдаа нүүр рүүгээ заагаад л баярлаад байсан шд" гэнээ. Би "гуцниз, би ямар ч царайлаг залуу байсан өөрт нь царайлаг гэж хэлдэггүй. Та муу 2-оос болж би ярих юмаа олж ядаад л Монгол хүнтэй төстэй гэлээ. Тэгээд намайг хоолонд урьсан" гэсэн чинь л нөгөө 2 савж унаад, явдаг л газар вайнашд гэнээ. Тээд 3-лаа автуусандаа суугаад салгалсаар гэртээ ирсэн чинь нөгөө өвчтэй гээд байсан өвөө маань аль хэдийнэ гэрт нь хөргөгч авчраад хаячихсан байлаа. Энэ маягаар Загалмайлсан эхийн дүрд тоглодгиймдаа, мэдээж тэр орой эхнэрийнх нь гарын Лаос хоол иднэ шүү дээ мань чинь.

Нээх өөрийгөө магтаад ч байгаам шиг сонин санагдчихлаа, би 80 настай болсон хойноо унших гээд мартахгүйн тулд өөртөө л бичээд байгаан шдээ, хонгоруудаа.

80-тайдаа үүнийгээ уншаад "тэр царайлаг цагдаатай хоол иддэг л газар байнашд, тэнэгээ" гэж өөртөө үглэх байх даа тээ, хэхэ.

2011-3-6

Өмнөх бичлэгээ гэгэлзээд байна гээд дуусгачихсан чинь үнэхээр гэгэлзээд байнаа. Одоо энд намар болоод, нээх уйтай санагдаад Намрын синдром хөдлөөд. Гэснээс би өнгөрсөн 10 сард монголд очоод нэг найзтайгаа уулзлаа, идлээ, уулаа, тэгсэн нөгөө хоолны газар чинь 10 цагт хаагаад мань 2 хөөгдлөө, яриа дуусдаггүй салж чадахгүй, зам дагаад алхаж явтал Тэнгис кино театрт нээх шөнө Намрын синдром гэдэг кино гарч байдгийн, 2-лаа үсрээд л орчихсон. Энэ завшааныг ашиглан алс холд суугаа кино үзүүлсэн найздаа баярласнаа илэрхийлье. хэхэ, энэ мэндчилгээг маань үзэх болов уу гэсн. Хөөрхөн кино байна лээ, даанч төгсгөл рүү нь нөгөө элгээ тэврээд татаж унаад байсан хүн чинь өрөвдөөд уйлангаа алддийн. Одоо зүгээр насны тоо яваад өрөвч болсон гэж хэрэг алгаа, цаг агаарын мэдээ үзээд л монголд хасах 35 хэм гэх төдийд л нүд усаар дүүрээд байх болтой юмаа.

За өнөөдөр болбоос Австралийн бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр. Гэр бүлээрээ хүүхдийнхээ сургуулийн талбайг цэвэрлэлээ. Өглөө 10 цагаас эхлээд 13 цаг хүртэл. Үүнд нь заавал оролцох албагүй л дээ, гэхдээ бид иймэрхүү юманд аль болох оролцохыг хичээдэг юм, монголдоо ч гэсэн.

Тээд одоо би хичээлээ хийнэ, орой нэг зумбадчна, тээд өдөр дуусна даа. Би ажлын өдрүүдэд зумбадаж чадахгүй байгаа. Өө нээрээ бүжгийн визтэй ч надтай хамт бүжигт явах хүн олдохгүй гэцүү байнаа, манай Фа Мексик явчихсан, бүжгийн партнёртойгоо утас шөрмөсөө солилцоогүй. Найз П-н эхнэр тиймэрхүү бүжиг таанц бөмбөг спорт сонирхдоггүй юм. Дараагийн 2 дахад ганцаагаа явж Мартаа тэмдэглэхээс дээ. Ганцаараа ч гандан буурахгүй л дээ.

Сая Зумбаадлаа гэсэн чинь балетын хичээл рүү ороод баларлаа шд. Энэ хичээлүүдийнх нь хуваарь 2 сарын 21-нээс өөрчлөгдснийг нь мэдэхгүй л буруу юм руу л үсэрч (үсэрч гэдэг үгийн оронд байсан үгийг сольчлоо, Гэгээнээ) ороод байсан байна шд. Гэхдээ яахав балет бол маний бизнес биш гэдгийг хөлийн хуруунууд бас уландаа шингэтэл ойлголоо. Үсэрч харайсан, намбагүй дэгдэгнэсэн дэлчигнэсэн над мэтийн амьтанд ийм гоё уран налархай хөдөлгөөн тохирохгүй юм байна. Маний багад хүүхдүүдийг Ленинград руу балетын сургуульд явуулдаг байсын. Би нэг удаа хөгжим бүжгийн сургууль дээрх шалгаруулалтанд нь ороод эхний үзлэг дээр л тэнцээгүйм. Тэр мэргэжлийн хүмүүс мэдэлгүй хаачих вэ дээ. Балетчид чинь өд шиг хөнгөн хөөрхөн жижигхэн хүүхнүүд байдгийм чинь над шиг дэнхийсэн том шар юмыг хэн өргөж дийлэхэв дээ, угаасаа тээ. Ингээд би балетчин болох мөрөөдлөө мөрөөдлийнхөө жагсаалтаас аваад хаячихлаа гэхгүй юу, хэхэ.

Жич: балетын хичээлд толгойдоо алчууртай лалын шашинтай охидууд байсан. Тайзан дээр алчууртай балетчин бүжиглэдэг билүү? юувлээ?

2011-3-5

Ингээд л юм бичихгүй байгаад байгуул байгаад л байх нь, бичээд л байвал бичээд л байх юм байна гэдэг шинжлэх ухаанч дүгнэлтэнд хүрлээ гэсн.

Өглөө босоод л машиныхаа дугуйг солиуллаа. 2009 оны 12 сард солиулсан дугуй одоо хав халзан болчихсон. Эндхийн зам сайхан ч гутлын ул, машины дугуй тэсгээхгүй юмаа. Монголд хичнээн ч жил машин уналаа даа, ингэж 4 дугуйгаа цоо шинээр солиулдаггүй л байсан шд. Монголд гутал муудлаа гэхэд ул нь элэгдэж амждаггүй л байхгүй юу. Энд ззавал үнэтэй ширэн гутал ч авч өмсөх хэрэг алга. Гутлын ул нь элэгдээд, дээдэх арьс нь хэвээрээ үлдчих юм, Японд ч гэсэндээ. Хямдхан лидэрин аваад өмч байвал таарна. За за би заавал ширэн гутал авах гээд байдаг өвчтэй юмаа. Нэг дугуй нь 89 доллар гэж байна. Тээд хадаас зоогчихвол оёдог юмуу наадаг юмуу нэг үйлчилгээ нэг дугуйнд 7,5 доллар тэрийг нь бас авчихлаа бас тэнхлэг тохиргоо нийлээд 450 доллар боллоо. Өмнө нь үнэтэй дугуй байж таараад 563 доллар төлж байсан байна.

Тээд хүүхдүүдийг усны хичээлд нь оруулчаад далимд нь би бас хэд сэлээд, гэртээ ирээд хоол хийж идээд, сургууль дээрээ хэсэг хичээл хийлээ.

Орой нөгөө зумбадаа орчихъё гээд ортол Хип Хоп бүжгийн ангид давхиж ороод, тэр чигтээ арван хэд хорьтой бацаануудтай хоёр дахин хөгшин юм байж хамт бүжиглэлээ, би цагаа андуурсан байжээ. Күэ энэ хип хоп чинь бас зүгээр юмаа, заалгасан чинь. Урьд би ойлгохгүй, энэ одоо яахгээд байгаан хэдэн навсгар юмнууд гээд л үл ойшоодог байсан чинь гоя урлаг байна шд.

Нээрээ өнөөдөр хотод Гэй Лесби нарын парад болж байгаа шд, жил бүр болдгийн. Очмоор санагдаад л гэгэлзээд суулаа, энэ гэгэлзэх чинь ямар хэцүүм бээ. Чадвал дараа жилийнхийг нь сурвалжилнаа, хэхэ. Ингэж амлахаар бас бүтэхгүй болчих вий дээ, яанаа.

Saturday, March 5, 2011

Япон хэлээрээ хоол олж иддэг байлаа шд

Бидний хэдэн монгол оюутнууд 3 сар эрчимжүүлсэн Япон хэлний сургалтанд сууж байгаад Япон явсан юм. Энэ хугацаанд бүгдээрээ ижилдэн дасна шд. Одоо ч бид холбоотой, сайхан найзууд. Ангидаа би хамгийн хөгшин нь шахуу, 30 гарчихсан. Би ангийнхаа хүүхдүүдээс хамгийн муу сурч байна гэж өөрийгөө их голноо.

Тээд Японд очоод дахин 2,5 сар Япон хэл сурлаа, Жайка төвд. Тэнд Азийн хэдэн ядуу орны нөхдүүдтэй хамтдаа хичээлээ хийгээд, сайн муугаа мэдэлцээд нэг байранд амьдраад байхаар чинь бас л найзууд болноо доо. Гэтэл тэнд очтол маний Япон хэл бол мундаг байгаа юм чинь. Та нар мэднэ дээ, үг нь их амархан гийгүүлэгч эгшиг, гийгүүлэгч эгшиг гэсэн дараалалтай, бас нээх дуудлага гэж санаа зоволтгүй, Япон хэлний өгүүлбэрийн бүтэц Монгол хэлнийхтэй ойролцоо болохоор сурахад амархан. Тээд л би чинь ангидаа онц сурлагатан болоод хувирчихлаа. Манайхан хичээлээ тарахаар даалгавраа хийнэ гэж олон цагийг ширээний ард өнгөрөөнөө, өдөржин хичээлдээ суугаад дараа нь.
Бид оройн хоолоо гаднаас авч иддгийн. Тээд 8 цаг болж дэлгүүр хүнсээ хямдруулахаар манайхан дэлгүүр явдаг байхгүй юу. Байрныхаа хажуугаар явахаар би тоглоом энэ тэрнээс буцахгүйм болохоороо лоббид Жайка-н богино сургалтанд ирсэн хүмүүстэй пиво уугаад л биллиард тоглож байна, харин 2 давхарт нь манай Мезба гэдэг бангладеш ширээнийхээ ард хичээлээ хийгээд л сууж байдаг гэнээ. Биллиарын ширээ нь яг Мезбагийн өрөөний харалдаа дор нь байдгийн. Ер нь оройны дүр зураг нэг иймэрхүү. Хамгийн инээдтэй нь би онц сураад байдаг, нөгөө Мезба хичээлдээ муугийн муу нь, хэхэ.

Кюүшүю Жайка төвийн 2-3 давхар нь эрэгтэйчүүдийнх, 4-5 давхар нь эмэгтэйчүүдийнх. 14 хоног тутам газар хөдлөх, гал гарахад биднүүсийг хир бэлэн байгааг шалгах зорилгоор хуурамч дадлага хийдгийн. Тээд биднийг зөв гарцаа олж амьд гарч чадах нь уу гээд л шалгана. Бид ч гүйлдээд гарна л даа, ядаргаатай тэр нь.

Нэг удаа хичээл дээр та нар тав тухтай амьдрахад чинь туслах санаа оноо байна уу? гээд л асуугаад байхаар нь би "би 2 давхарт амьдармаар байнаа" гэсэн чинь ангийнхан "чи эрэгтэйчүүдийн давхарт амьдармаар байгаа юм уу" гээд шоолно мэдээж. Тэхээр нь би "яахуу дээ эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээс хурдан гүйдэг мөртлөө тэд нар 2 давхарт амьдраад байна шд, газар хөдлөвөл би 5 давхараас бууж ирэх гэсээр байтал үхэх юм байна даа" гэж мэгээл хичээл үймүүлнэ шд, хэхэ, заримдаа хичээлийн цаг өнгөрч өгдөггүй юм.

Тээд маш хатуу чанга дүрэмтэй. Эмэгтэй хүн эрэгтэй давхарт гарч болохгүй, бас эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүдийн өрөөнд орж үл болно. Биднийг байрлаж байх үед нэг хаанахын ч билээ нэг хүүхэн нэг эрийн өрөөнд нь хоноод, тэр нь баригдаад, сургалтыг нь дуусгалгүй дагавар захиатай нутаг руу нь буцааж байсан юм. Харин ТиАйСи гэх мэт том хотуудийн Жайка төвүүд хяналтгүй монголчууд байнга л архиддаг гэдгийн. Би Осака Жайка төвд найзындаа хулгайгаар хонож л байлаа. Бас Цукуба Жайка төв замбараагүй л юм байна лээ, би 10 хоноход юм юм л үзсийн шд.

За тээд бидний япон хэлний хичээл дуусаад сургуулийнхаа дотуур байр луу бүгд шилжээд, тэнд ч харин эрх чөлөөтэй оюутны амьдрал маань буцалсан даа. Тэнд нөгөө хэдийнхээ орчуулагч хийнэ, манай жижиг хотын албан хаагчид Англиар ярихгүй юм чинь. Гэр бүл нь ирэхээр би өөрийнхөө хөлсөлсөн байрандаа бүгдийг нь уруу татаж оруулаад, хүүхдүүдийг нь цэцэрлэг сургуульд нь оруулж өгнө, эхнэрүүдийг нь ажилд оруулж өгнө. Нэг ёсны амьдралыг нь шийдэж өгдөг Загалмайлсан эхийн дүрд хувирчихсаан.

Тээд л тэд надад баярласнаа илэрхийлж байна гээд гэртээ хоол унд бэлдээд л дуудна. Манай Азиуд чинь сайн хоолтой ард түмнүүд шүү дээ. Би айл айлын хойморт нь залагдаастай, нөхрүүдтэй нь зэрэгцээд суучихсан, пиво уугаад л худлаа яриад л, нөгөө хэд маань хөхөрч унаад л. Эхнэрүүд (манай вьетнам, лаос, мянмар, бангладеш, камбужийн) нь харин хөөрхийлөлтэй, гал зуухнаасаа цухуйхгүй, бараг л мөлхөж орж ирж хоол цайгаа зөөнө, буцаж гарахдаа хүртэл бидэн рүү бөгсөө харуулахгүй, би "эхнэрээ хамт суулгаач" гэхээр "яах юм бээ, болохгүй" гэнэ шүү дээ. Нээх өрөвдмөөр эхнэрүүд нь бараг л зарц. Ази эмэгтэйчүүд дотроос Монгол эмэгтэйчүүд үнэхээр азтай, бас хийморьлог. Хөгжилтэй гээд байгаа Япон Со ч гэсэн дээ, эмэгтэйчүүд хүний эхнэр болсон бол ажил хийх эрхгүй, харин сайн гэрийн эзэгтэй болдог. Харин сүүлийн үеийн тэр хатуу ёс заншил нь арай гайгүй болоод Япон Со эмэгтэйчүүд хөдөлмөрлөх нь нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байх юм билээ.

Гэхдээ одоо би япон хэлээ мартсан байна лээ.

Friday, March 4, 2011

Наа Гилийн хатан чинь шавар шд

Саяхан би Японд байх үеийн хэдэн зургаа оллоо. Тэгэхээр Японд байсан үеийнхээ тухай хэдэн зургаа үзүүлнээ.

Манай сургуулийн кампус ийм өндөр уулын орой дээр байдаг юм. Би дотуур байранд 3 сар амьдраад, гэр бүлээ ирэхээр доошоогоо бууж байр хөлсөлж амьдарсан даа. Бидний өрөө дотроо хөргөгчтэй, 7 хоногт нэг удаа доошоо бууж хүнсээ цуглуулдаг юм. Энэ дээр чинь согтууруулах ундаа, тамхи зардаг юм байхгүй ээ, бүр дэлгүүр ч байхгүй.

Энэ залуу болбоос Камбужи гэхэд дэндүү царайлаг залуу байгаан, Путика гэдгийн. Жолоо барьж байгаа охиныг Эри гэдгийн, Япон охин.
Путика бид нар нэг төслөөр сурч байсан тул ЖАЙКА төвд 3 сар Япон хэл сурч байгаан болж хамт байлаа, сургуульдаа ирээд нэг мэргэжлээр сурах тул ихэнх хичээлээ хамт сонгочихсон юм чинь маниус бол майр найзууд.


Манай Путикаг охидууд эргүүлээд нэг салахгүй. Тэр тусмаа энэ Эри юу, заналтай эргүүлнэ дээ. Энэ Япон охидууд гаднаа нээх ичингүйрээд л байдаг мөртлөө их айхтараа. Амралтын өдөр болохоор л Эри ямар нэг юм зохион байгуулж, Путикатай уулзах боломжийг бий болгоноо. Эхлээд бид бөөнөөрөө хөөрөөд л хамтдаа ийшээ тийшээ яваад байдаг байлаа. Сүүлдээ Эригийн урих хүний тоо буурсаар цагаандаа гарч ганцхан Путикаг урьнаа. Нөгөөх маань ганцаараа явахаас айгаад, хаха, эвгүйцээд гэх юмуу даа, намайг хань татнаа. Би тээд л шавар болоод л явна шд. Намайг явахгүй гэхээр чинь Путика хахуульдана, надыг. Тэр нь юуийн гэхээр оройн хоол, пивоор дайлнаа. Би яахуудээ ийм л хямдхан хүн шүү дээ, хоол пивонд яваад л өгнө. Энэ уулын оройгоос пиво олдохгүй юм чинь. Путика Камбужийн Хааны их ойрын хамаатан. Өрөөнд нь байгаа гэр бүлийнх нь зураг эд нар нь пээ аймаар баян айл. Гэхдээ түүний өрөөнд надаас өөр эмэгтэй хүн ордгүймоо. Хоол сайхан хийнээ, гэрээс нь баахан гоё идэх юм ирдгийн. Би ч олон орой түүний гарын хоолыг идсэн дээ.
 
Энэ Путика эмэгтэй хүн улаан цагаан уриад байхаар жэнтлэмээн болохоороо нэг татгалзана, тээд удаад нь надтай явдгийн. Би машиных нь ард худлаа унтсан дүр эсгээд л яриаг нь сонсоод л явна. Энд тэнд орохоороо нөгөө 2-оо хамт байг гээд би холхон байхаар Путика надаас салахгүй, тэгэхээр чинь Эри Путикаг надад сайн гээд бодчихноо, хэхэ. Намайг муу шавар л гэж бодно, Путика намайг хамт яваад өг гэж гуйдаг гэдгийг мэдэхгүй шд.
Бид чинь хамгийн урд талын Кюүшюү арал дээр сурдаг байлаа. Путикаг Токиогоос хортэл охидууд уриад салахгүй, Путика ч 14 хоногтоо Токио нисээд л байна шд. Би бол Токио руу хувийн ажлаар явбал титаникаараа Осака ороод, цаашаа автуусаар л явна даа. Автуус нь дотроо жорлонтой.


Энэ чинь миний титаник шүү дээ, би хүзүүндээ энэ шүгэлээ зүүгээд л Осака руу мөн ч олон удаа үүгээр зорчсон доо. Энэ хамгийн хямдхан зэрэглэл нь, ойлгомжтой байгаа биз дээ, бүгдээрээ зэрэгцээд л унтана шд.
За за нээх хоорондоо авцалдаагүй хэдэн өгүүлбэр болсон байхдаа. Ингээд тэмдэглээд байхгүй бол найзуудынхаа нэрийг мартчихна шд,