Sunday, May 26, 2013

Явах цаг боллоо хонгор мээн

гээл Камертон дуулдаг билүү. Аниа нь бас тэгээд л дуулж сууна. Мань чинь бас Камертоны фээн шуу даа.

Аниа нь бас жоохон амрахгүй бол нойр муутай зомби царайлчаад, компүүтрийн үсэг хайгаад, хаа нэг тоншуул шиг кииборд тоншиж сууна. Олон хоног нойр муутай явахаар сүүлдээ яаг зомби мэт болдог юм байна, хаха. Зомби яаг ямар байдгийг мэддэг бололтой энэ күн. Одоо аниа буцах билээтээ авчихсан, хоног тоолоод сууна.

Дэлхий сөнөдөг өдрөөс хойш мааш олон юм болж өнгөрчээ. Одоо сар сараар нь тайлангаа тавьдиимуу яадгийн. Санах болов уу гэхдээ.

Буцах бэлтгэл хийж газраар 100 кг ачаа монгол руу явуулав.

Багшийн эхнэр төрж дахиад охинтой болсон. Фредирика гэдэг нэр өгсөн гэнэ, 3 дахь охин нь. Би уг нь багшид хүү гаргии гэвүүл ингэдэг тэгдэг зааж өгсөн л дөө, даанч эхнэр нь тэр зөвлөлгөөнөөс өмнө жирэмсэн болсон байсан, кк.

Энэ багш маань өөр сургууль руу шилжиж, өөр багшид мань чинь жаал шүүсээ шахуулсаан.

Алимны зурагтай ганц хоёр юм автал хүүхдүүддээ дээрэмдүүлсэн, одоо нөхөр бид хоёрт оогт хүртээлгүй болчихиин, энэчодоо арай даварсан юм болоод байна.

Бас завгүйм байж нөхрөөсөө нууж Хувь тавилангийн ээдрээг үзээд байгаа гэжугаа.

Буцах болоод бэлэг сэлт цуглуулах гэж гоё ажилтаййй. Нээрээ манай хүүхэд өвдөөд, манийг ядарч явахад манай нэг найз 1 сая төгрөг бэлэглэсэн юм. Одоо найздаа юу авч очноо гээд л бодоод байна.

Бас нээрээ 2 багшдаа юу авч өгнөө. Монголтой холбоотой нэг сайхан бэлэг өгмөөр санагдаад байх юм, гэхдээ юу өгөхөө мэддэггү ээ. Энэ дээр сайхан санаа оноо байвал хуваалцаараай, нөхдөө. Би уг нь 2 багшдаа Ветерфордын Чингэс хааны тухай номыг бэлэглэсэн л дээ, аль дээр. Одоо Хатдынх тухай номыг амазоноос авч бэлэглэх гэхээр жолдоод байх шиг санагдаад байх шиг.

За түр пока чика чүүс   

Thursday, May 23, 2013

Test

Байнуу байнуу, нэг хоёр гурав. Нэг хоёр гурав.
Тээр арын эгнээний күнүүст сонсогджээнуу.....
Ок, окэй. Болжээнүү
За тэгүүл ажилжаагаан байна
үүнийг ашиглаа явчии