Sunday, August 15, 2010

Зөвлөлгөө авах уу

Зарим нэг журмын андаас "дандаа л жорлон, баалаа шээлээ гэсэн хүнд хэрэггүй юм бичих юм" гэсэн шүүмжлэлийг нааштайгаар хүлээн аваад аливаа тохиолдолд амьд үлдэх маш хэрэгтэй зөвлөлгөө өгөхөөр шийдлээ. Нээрээ нэг удаа хүнд хэрэгтэй юм бичье дээ.



Энэ зураг дээр миний эрхий болон долоовор хуруугаараа бусад түлхүүрээс онцгойлсон төмрийг юу гэж бодож байна? Энэ бол ШҮГЭЛ. Үүнийг би Японд байхдаа 100 иений дэлгүүрээс аваад Японд 2,5 жилийн турш хүзүүнээсээ зүүсэн юм. Японд байнга газар хөдлөдгийг бүгд андахгүй. Титаник киног бүх хүн үзсэн дээ, тэнд гол дүрийн эмэгтэй яаж амь аврагддаг билээ дээ. Тийншдээ, хүйтэн далай дотор хөлдөж үхэхийн даваан дээр хоолой нь гарахгүй, тусламж дуудаж чадахгүй байхдаа хажуугийн цогцосын хүзүүнд зүүлттэй байх шүгэлээр завьтай хүмүүсийг дууддаг бид дээ. Яг үүнтэй адил газар хөдлөөд миний хөлсөлж байсан нилээн эрт баригдсан байшин нурвал, хэрвээ би нуранги дор амьд байдаг юм бол аврагчдийг шүгэлээрээ дуудах төлөвлөгөөтэй байлаа. Азаар шүгэлээ хэрэглэх тохиолдол гараагүй л дээ. Одоо энэ шүгэл маань миний түлхүүрийн оосорт явдаг юм. Энд газар хөдлөхгүй л дээ. Хөдлөлөө ч ховор бөгөөд нээх хүчтай байхгүй гэж боддог.

Аминдаа хайртай байна уу? Японы байнгын газар хөдлөлтийн аль нэгэнд нь би тэнд үхчихвэл би сурсан эрдмээ түгээгээд, хойч үеэ сурган хүмүүжүүлж эх орондоо хувь нэмэр оруулж амжихгүй бол хайран биз дээ.

Хүнийг хурууны хээгээр илрүүлж болох ч гарын зургаар таних боломжгүй учраас зүүн гарын зургаа оруулчихлаа.
За тэгээд монголд газар хөдлөнө гээд айгаад байгаа хүмүүст зөвлөхөд газар хөдлөлтийг хэн ч урьдчилан мэдэх боломж одоогоор алга л байна, тэр өндөр хөгжилтэй Японд ч гэсэн. Гэхдээ бэлтгэлтэй байхад гэмгүй. Үүнд:
1. Газар хөдлөж эхлэхэд сандралгүй цахилгаан хэрэгслээ салга, гал гарах аюултай тул
2. Бүргэд хаалгаа онгойлгоод тоосго хавчуулчих. Газар хөдлөх явцад төмөр хаалга гажаад онгойдоггүй тул хөдөлж эхлэнгүүт хаалгаа онгойлго. Нэг ширхэг тоосго гутлынхаа шүүгээ хавьцаа хадгалчих
3. Үүд хавьцаагаа нэг муу цүнхэнд савтай ус, шоколад, хөвөн маарль гэх мэт эмнэлгийн анхан шатны тусламжид хэрэглэгдэх зүйлс, бэлэн мөнгө, радио, гар чийдэн, зай хийчих, бас гадаад паспорт ч юм уу ямар нэгэн АиДи. Дараа нь амьд гарсан тохиолдолд чамд тэр АиДи чинь их хэрэг болно, чи өөрийгөө хэн гэдгээ батлах шаардлагатайгаас гадна аливаа тусламж хүртэхэд хэрэгтэй.
4. Газар хөдлөнгүүт эхний савалгааг өнгөртөл ширээн доогуураа байж байгаад, шил тольноосоо хол бай, түр амсхийж дараагийнх нь эхлэх хооронд гарч гүйхдээ нөгөө муу цүнхээ шүүрээд аваад гарна.
5. Гарахдаа заавал гутал өмс. Хагархай шил энэ тэр дээгүүр гүйх тул
6. Шөнө унтахдаа унтлагын хувцастай унтаж бай. Гэнэт газар хөдлөвөл хувцас өмсөх цаг байхгүй. Би их гоё унтлагын хувцас өмсдөг байлаа, хүн харахад унтлагын хувцас гэж мэдэгдэхгүй.
7. Байшингаасаа гарахдаа цахилгаан шат хэрэглэж болохгүй, шатаар л уруудана даа.
8. За тэгээд өөрсдөө амьд байрнаасаа гарсан бол сургуулийн спорт талбай гэх мэт задгай талбай олж газар хөдлөж дуустал аюулгүй байна даа. Мэдээж энэ хооронд өөр тусламж хэрэгтэй хүмүүст сэтгэл харамгүй туслах хэрэгтэй.
Эцэст нь Монголын үндэсний ТВ ба радиогоор газар хөдлөхөд яах ёстой талаар шууд зааварчлага өгч баймаар байгаа юм. Мөн аливаа албан байгууллага, сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо ард урдаа байдаг олон цоожтой хаалгаа ийм аюулын нөхцөлд шууд автоматаар онгойлгож, олон хүн зугтаж гарах боломжийг олгож баймаар байгаан.
Сонирхуулахад, дэлхийн энэ тэнд болсон аливаа газар хөдлөлт, галын аюулаас Япон хүмүүс хамгийн амжилттайгаар, зохион байгуулалттайгаар зугтаж амь гарч чаддаг нь байнгын далайн шуурга галт уул газар хөдлөлтөн дотор амьдардаг, онцгой тохиолдолд яахаа мэддэг, бас байнгын сургалтыг цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд явуулж байдагтай нь холбоотой байхаа.
Ж нь: манай хүүгийн цэцэрлэгт л гэхэд ангийнх нь нэг хаалгаар гадны хүн орж ирвэл бүгд арын хаалгаараа зугтана эсвэл гал гарвал ийм дохио дуугарна, тэр үед нь хүүхдүүд ийм дарааллаар ийм ийм гарцуудаар зугтана гээд л сургуулалт хийгээд байдаг байлаа. Гэтэл монголд олон мянган хүүхэдтэй сургууль орох гарах ганц хаалгатай, хэн ч зугтаж боломжгүй нь харамсалтай.
Жич: Японд манай сургуульд манай төслөөр 30-аад оюутан сурч байсан бөгөөд биднийг 3 аравтад хуваадаг байлаа. Би нэг аравтын дарга бөгөөд аливаа тайфуу-далайн шуурга, газар хөдлөсний дараа миний доорх 10 оюутан над руу утасдаж амьд гэдгээ мэдэгдэнэ, би дээшээгээ Япон координатор руугаа миний аравт энэ удаагийн газар хөдлөлтөөр амьд үлдлээ гэж илтгэх үүрэгтэй байлаа. Хэхэ Япончууд их сүртэй, заримдаа бага зэргийн газар хөдлөхөд гадуур тэнэж яваад мэдээгүй өнгөрөөчихсөн байхад "чи амьд уу" гээд утасдаж шалгадаг байж билээ. Гэхдээ л япончуудын занд би дуртай.
Миний санаа зовдог зүйл бол Улаанбаатарын шинэ барилгийн чанар, мөн байгаа хуучин барилгынхаа дотоод зохион байгуулалтыг бүү өөрчлөөсэй гэж хүсдэг. Хуучин 9 давхар байрнуудын даацын бус ханыг бол дураараа өөрчлөөд л байх юм, хичнээн даацын бус ч гэсэн тэр барилгын чанарт нөлөөлж л байгаа. Нэг хана өөрчлөхөд тэр байрны насжилт 2 жилээр буурч байгаа ч юмуу, зовлогоо зовоож худалдаж авсан байрандаа хэдэн жил илүү амьдармаар байна шд.
Өө шаал өөр юм яриад хадуурчихаж, миний зөвлөлгөө бол хүзүүндээ ШҮГЭЛ зүү, хихи.

18 comments:

Cаарал said...

Би энд нэлээд хэдэн жил амьдрахдаа биед мэдрэгдэхээр газар хөдлөлттэй 2-хон удаа л таарсан байх юм. Уул нь манай энд газар хөдөлдөггүй, цунами, тайфуу ч ирдэггүй, харин галт уул л хааяа дэлбэрчих гээд байдаг юм.
2 дахь зөвлөгөө талаагдав, хэрэгжүүлнээ. Тэр болгон юмаа хаяж гээгээд байдаггүй ч гар утас, түрийвч энэ тэр дээрээ "If found,.." гээд бичээд орхичихвол их зүгээр санаа байна. Мартсанаас зурагтай ярилцлагыг олоод уншчихсан шүү, байгаа газрыг нь бичих үү, болих уу..., ерөөсөө дараа блогтоо сэдэв нээж бичсэн нь дээр юм байна... ккк!

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хи хи
Гар чинь хумс чинь их гоё харагдаж байна.

Гилийн хатан said...

Саарал-чи 007 шиг мундаг юмаа. Хүүе тэрийг бичиж болохгүй шүү. Бас хэвлэхээсээ өмнө надад үзүүлж засуулна гэж байсан чинь шууд хэвлэчихсэн байна лээ. Шударга бус байна шүү, би чиний нэрийг ч мэдэхгүй байхад, хэхэ.
ССА-жолоо мушгиад гарны алга нь хүн харахын аргагүй эвэрнүүд ургачихсан байна, дотроо паланцаг

www.gegeen.com said...

saihan evdreegui huruutai, bichig nomiin hun gesendee tsagaan gartai haragdaj bn shw.

ene zovlogoo ih heregtei yum bn. japan shig asuudaltai ornii ard tumen ayagui aihtaraa. bi neg tend baihdaa typhoon-tei tulj bilee, hamag modnuudaa unahaas hamgaaltsan, unalaa ch haashaa unagahiig ni hurtel beldtsen etr hehe.


mgl-d suuld barigdaj bgaa barilguud gazar hodloltiin 8 ball hurtel ch geluu tesvertei hiigdej bgaa geed l tsuuraad bgaa, hudlaa daa tegeed, mergejliin hyanaltiinhand avilgal ogohod buh yum ?dalgui met haragdaj bgaan. nogoo nurdag guur bariulaad tsaazaar avahuuldag yeronhii saidtai chini ali ulsiin tuuh bilee.

bidnuus ch neg tom hashrahaas naash uhaan suuhgui udah baih doo...

Гилийн хатан said...

saaral-мартчихаж, тэр "if found.." гэдэг өөдөс бол үнэртүүлэхээр онгойдог хаалганы түлхүүр. комээнт бичих гэтэл чи нэг блогоо бүүр хаагаад хаячихсан байна
гэгээн-их хэрэгтэй зөвлөлгөө байна гээд шүгэл авч зүүх гэж байна уу

Бүсгүй said...

Чиний хумс яасан гоё харагдаж бнаа. Чи нэг хумс арчлах аргачлалаа биччих тэхүү, хүнд хэрэгтэй шд хэхэ

Gegeenee said...

Үнэхээрийн гоё гар байнаа. Юун нөгөө зөвлөгөө, гарыг нь шинжээд суучдаг байна шдээ хэхэ.

Досу said...

neeree l neg iimerhuu zuvulguu baingiin avj bhgui bol gazar hudul;huur unen painakiin baidald ordiin bna lee shuu bayarlalaa

Гилийн хатан said...

Busgui and Gegeenee-eedee ene huuhnuuduu, hun une tsenetei amia herhen hamgaalah talaar surgaad baihad hums sarvuu yariad baih um, hehe ene zurgiig ustgaad hayachihiya
dosu-chi iim zaavartai zunduu l taarah yostoi doo

Gegeenee said...

Uuuuu. Zuragaa yagaad ustgachihavaa. Hamaagui zagnasan bol uuchlaarai. Zuvluguunii huvid bayarlalaa. :)

ZAYA said...

Газар хөдөлвөл гэж бодож байгаагүй болохоор их хэрэгтэй мэдээлэл байна шүү.
Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулийн өргөтгөл ашиглалтанд орсны хэдэн жилийн дараа очтол, осолын гарцын түлхүүр нь олдохгүй, бөөн эрэл сурал болсон шүү дээ.

Гилийн хатан said...

gegeenee-zugeeree, chamaig hamaagui zagnasan gej bodohgui baina
zaya-ug ni ter haalganuud ni automataar ongoidoggui umaa gehed, galiin ayul gazar hudluhud tulhuur ni belen hurdan ongoilgodog baimaar baigaa um

Anonymous said...

Since the program is based on a real time world, users would not only be able to choose the weather of their choice but also
the scenery. All of these issues add to the interest that can be produced about
a site and this works for spots in this place and any place in the world.

You must, however, practice auto-rotations at the flying field with the help of an instructor.
As with most of the electronics, the main enemy of golf simulator is the dust.

If you want to manage your own virtual airline then you need to
visit the main Sim - Miles website and complete a virtual airline application form.

Anonymous said...

Many people argue that eating too many plants grown with commercial fertilizers or pesticides can
cause health problems. Blotches or tunnels usually mean your plant has
leaf miners. In some cases, the quantity of materials for making compost in the amounts desired (an annual
layer 2 inches deep across the garden) cannot be obtained.


Here is my page; trouble

Anonymous said...

Mira Hair Oil is a simple item to make use of, all you have to
do is to try using 1 / 2 a teaspoon or even a full teaspoon at
the most plus massage the oil directly on your scalp and hair.

As well as in this article I am going to explain why and
how to use it to cultivate hair - According to dermatologist
Marianne ODonoghue its the most proven supplement for growing
a prolonged mane. com/hair-growth-products-top-things-to-know-before-purchasing-a-product ]hair growth products visit our
website howtomakeyourhairgrow-fasterandlonger.

However, sometimes the sebaceous gland generates too much oil, which is
noticeable as oily hair. * Lavender Oil — prevents further hair loss and improves the health
and quality of the hair.

Here is my website ... natural hair products

Anonymous said...

Definitely believe that which you said. Your favorite reason appeared to be on the web the easiest thing to be aware of.

I say to you, I definitely get irked while people think about worries that they just don't know about. You managed to hit the nail upon the top and also defined out the whole thing without having side-effects , people could take a signal. Will probably be back to get more. Thanks

Here is my site - ポールスミス 時計

Anonymous said...

http://paleodietrecipesbook.net/
http://howtoloseweightfastindays.com
http://purelivinghcg.com/
http://getlaid2night.us/male-enhancement
http://getlaid2night.us/penis-pump

Anonymous said...

http://paleodietrecipesbook.net/
http://howtoloseweightfastindays.com
http://purelivinghcg.com/
http://getlaid2night.us/male-enhancement
http://getlaid2night.us/penis-pump