Thursday, August 19, 2010

Блогоо хаалаа

Хайрт найз нараа би хэд хоногийн дараагаас блогоо нийтэд уншигдахгүй болгохоор шийдлээ. Уг нь хэн ч намайг танихгүй гэж бодож бичиж байсан юм гэтэл одоогийн байдлаар миний мэдэхийн 4-н зэрэг таньдаг хүн гараад ирлээ. Тэгэхээр үргэлжлүүлэх боломжгүй болоод байна. Зарим блогчид намайг танина, гэхдээ таньдаг гэдгээ илэрхийлээгүй л байгаа л даа. Энэ блогоо өөртөө зориулаад өдрийн тэмдэглэл маягаар үргэлжлүүлье дээ. Тэгээд гэнэт хаачихаар зарим хүмүүс олж уншиж амжихгүй, гайхах байх гэж бодоод хэд хоног онгорхой байлгаж байгаад нийтэд уншигдахгүй болгоё гэж бодлоо.

Дараа магадгүй би Бундангийн ноён гэдэг ч юм уу шинэ нэрээр хүнд хэрэгтэй юм бичье гэж бодлоо. Гэхдээ хэзээ гэдгээ би хэлж мэдэхгүй байна.

Урьд өмнөх шигээ би хий үзэгдэл шиг уншдаг блогуудаараа хэрэн тэнүүчлээд л байх болно. Блог ертөнц үнэхээр гайхамшигтай юм байна. Энэхэн хооронд зөндөө юм сурлаа. Бас зөндөө шинэ найзтай боллоо, заримтай нь захидлаар харьцаж байна. Хэрэв би сэтгэгдэлд хариулахдаа анзааргагүй хариулт өгч хэн нэгнийг гомдоосон бол намайг уучлаарай. Боол би үхвэл таарна, пар пар.
Би та нартаа хайртай шүү.
Ёсолсон Гилийн хатан

жич: 1.хаатлаа ганц нэг юм нэмнээ.2.хөнгөхөн гуниг төрж байна.

22 comments:

Anonymous said...

oo bitgii lde. Giliin hatan yamar shy yum be.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Чимээгүй дагадаг блогуудын маань нэг нь түмэнд хаагдах гэж байгаад харамсаж байна. Гэхдээ мөдхөн Бундын ноён нэртэйгээр эргэн уулзахын төлөө.

www.gegeen.com said...

togloj bga bailgui de, arai ch de. never say never.

oor shaltgaan l bn daa...

shy my-aas ch bish bxaa...

Sunsore said...

Ээ, арай чиг дээ

Anonymous said...

Таны бичлэгийг байнга уншдаг. Хаагдана гэсэн чинь сонин байна. Таны блогыг өглөө болгон үзэж байхын тулд түүлбар дээрээ тавичихсан байдаг. Хүнд танигдана гэдэг хэцүү байхал да. Гэхдээ таны ертөнцийг мэдэхэд дургүй байна гэжүү. Сайхан ертөнц ш дэ. Баггүй байгаа нь сайхан биш гэжүү.

Chandmani said...

Нэгэнт шийдсэн бол харамсалтай л байна...

...Монгол хүний нэгэн сул тал нь бусдаас зовж, ичиж, айж, гэгэлзэх байх. Нөгөө нь талаас нь бодвол бусдыг ямарваа нэгэн байдлаар гоочилдог байдал. Магадгүй Монгол Улс 10н сая хүнтэй болсны дараа нь эдгээр нь арилах байх даа..

Anonymous said...

Invited readers only bolguul yaasiin. Gehdee bi blog-gui hun bolohoor yaaj unshij bh uu? Er ni haahgui bwal yaasiin be ho

Badman said...

Ээ ши мээн болоогоо хаасны хэрэггүй шүү.

zzz said...

Zugeer l engiin ugeer, asar setgeleesee bichdeg bolohoor ch yum uu, shine bichleg nemegdeh burt unshdag! Tanisan humuus ni bodvol aan chi ter baishd, chi tegdeg bizdee eter geed daramtalsan l biz. Ugaasaa joohon yadargaataishd humuus. Za za tegeed humuusiin ugend bagtaad hungun mungun guniglaj muniglaad baih hereg bgaa ch yumuu daa. Bichih ni uurt taalaggdag bol tegeel bolooshd.

Anonymous said...

suuliin ued unshdag bolood baisan gants blog yumsan, eldev ongirson hiirhsen yum baihgui bodit amidraltai saihan bichleguud hurgej baisand bayarlalaa. dahij uur blog neej bichij baigaarai . good luck!

miracle said...

Өө таныг анх блогтой хүний бичлэгэн дэх сэтгэгдэлээс харжийсийн их гоё өөдрөг тэгээд амьдралыг амархан гэхиймуу гэгээлгээр хардаг хөгжилтэй юм их бичдэг болохоор чинь орох дуртай заримдаа ганцаараа нулимсаа гартал инээгээд суужийсан удаа ч байгаа. Битгий хаагаасай л гэж боджийно даанч тэгээд та хүсч байвал яая гэхэв дээ гэхдээ нээрээ зөвхөн урьсан хүмүүстээ харагддаг болгож болохгүй юу

За та тэгээд хурдан эргээд ирээрэй

Anonymous said...

битий хүн айлгаад дай, гого эгч

nomin said...

oo, yasan muuhai yum

Anonymous said...

Чандманы бичсэнийг копи пейст хиймээр санагдлаа.....

Гилийн хатан said...

Та нартаа бүгдэд нь баярлалаа, гэхдээ би шийдчихсэн байна даа

Бүсгүй said...

өө ямар харамсалтай юм бэ.

admin said...

Харамсалтай л байна. Нэгэнт та дахиж гилийн хатан болохгүй юм чинь яагаад гилийн хатан болсноо сонирхуулахгүй юу?

SUNshine said...

Гое блог хаагдах гэж байгаад харамсалтай л байна,

Ажил амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье :)

ZAYA said...

Хааж яах юм бэ?
Бичмээр санагдаад байдгийн...
Таньдаг хүмүүс олоод уншчихсан байхаар уу?
Анхандаа, манай ажлынхан, бас найзууд гээд намайг ийм юм ээрчээд байгааг хүмүүс мэддэг болоод, яваандаа би бас дасаад, сүүлдээ хаах тухай бодол бүр мөсөн алга болчихсон.
Тэрнээс нэг хэсэг хаадаг ч юм билүү гэж боддог байсан шүү.
Амжилт хүсье.

Гилийн хатан said...

за нөхөд минь зарим журмын андаас "зарим постыг уншиж амжаагүй байсан, уншаагүй хэсгээ уншмаар" гэсэн хүсэлт тавьж урилга илгээхийг хүссэн тул би шууд л тодорхойгүй хугацаагаар нээчихлээ.

Anonymous said...

Ер нь бол Монголчууд блог бичиж эхэлсэнээс хойшоо олон жил болж байна. Анх гадаадад гарч блог бичиж эхэлсэн хүмүүс маань нийгмийн арай өндөр хүрээний хүмүүс байсан учраас тодорохой хүрээний сэдэв хөндөж блог бичдэг байсан харагддаг.

Дараахан нь монголчууд интернэт нийтээрээ шахам хэрэглэх болж блог бичих нь ихэссэн.Олон төрөл чиглэлийн хүнд мэдээлэлтэй блогууд гарч тэр ирсэн.

Тухайн амьдарч байгаа улс орныхоо мэдээлэл бүхий олон блог байдаг.Блогоороо дамжуулж танилцаад гэр бүл болсон дотно сайхан найз нөхөд болж болсон олон тохиолдол бий. Сүлжээний сайтууд блогын нэг зорилго нь тэр юм. Шинжлэх ухааны судалгаа тэмдэглэл санал бодлоо хуваалцах гээд өчнөөн зорилго бүхий блог бий.

Блогийг нээсэн ник нэр болон бичвэрийн байдлаас нь хараад байхад бичигч этгээд маань ямар байдлаар блог бичиж байгаа нь харагддаг. Зарим нь өдрийн тэмдэглэл ч юм уу ямар нэг хувийн блогоо бичиж байгаад таньдаг хүмүүс нь юм уу хэт ойрын хүрээнийх нь хүмүүс уншаад дотносоод эхлэхээр блогоо хааж эхэлдэг.

Хүн амьтан болж төрөөд ээждээ уйлж сүү нэхэж уйлдаг.Дараа нь бүдэрч унаад өвдөгөө шалбалаад чулуунд уур бухидлаа гаргадаг. Том болоод ухамсар суусныхаа дараа бодит байдлаар шийдэж чадахгүй зүйлээ далд ухамсар ба шашны өөр хүчин зүйлд итгэж даатгаж тайвширдаг.

Үүнтэй адил хүний хувийн амьтных нь арашин байнга л ямар нэг зүйлд тайлагнаж тайвширахыг шаардаж байдаг. Далд өөр нэрээр блог бичигчид маань найз эхнэр нөхөр ч юм уу хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй зүйлээ блогоороо хуваалцаж тайвшиодыг олдог. Энэ бол оюун ухаант хүний амьтнаас ялгарах онцлог шинжлэх ухааны дэвшил юм.

Ник далд нэрээр бичигчид маань өөрөө илчлэгдээд сайбэр түншүүдтэйгээ хэт ойр дотно болоод эмоцоо илэрхийлэх боломжгүй болоод ирэхээр блогоо хаадаг.

Тэр үед амьтных нь шинж чанар ухамсар хоёрын аль нэг нь дийлж гарч л таарна.

Бичигч маань блогоо хаах шалтгаанаа сайбер найздаа хамаатуулж хаах нь зохимжгүй зүйл юм. Өөрөө ямар нэг тааламжгүй, блогоо үргэлжлүүлж чадахгүй шалтгаанд хүрээд блогоо хаагаад өөрт төрсөн мэдрэмжээ сайбэр найздаа халдааж үлдээх нь зохимжгүй юм.

Бичигч блогоо хаачихаад сэтгэл зовнил бухимдал бусад байдлаа хуваалцах талбаргүй болж сэтгэл зовнилыг өөртөө хадгалж байх нь блогийг хаалгахад хүргэсэн болон хүргээгүй ч хүргэсэн гэж бодож байгаа этгээдэд бас хэр хэмжээний хүнд тусдаггыг давхар бодолцох хэрэгтэй.

Ийм блохоор блог хаах асуудлыг их сайн бодолцох хэрэгтэй гэж боддог_

Монголын хамгийн анхны блогчидийн нэг Саарал гэдэг блог анх хувийн тэмдэглэл хэлбэрээ явдаг байж байгаад одоо ш-у-ны блог болсон. Их ч унших юмтай олон уншигчидтай том блог байлаа.

Хүмүүс өсөж хөгжихийн хэрээр сайбэрт хандах хандлагаа давхар хэрхэн хөгжиж байгаа тэр хүний блогын жишээнээс харж болно.

Бусдаар би блог бичигч гээд бичиж байгаад гэв гэнэт блогоо хаагаад сайбэр орон зайн нөлөөллийг хүлээж авч чадахгүй хаах нь зохисгүй соёлгүй үйлдэл гэж боддог ч тухайн хүний хувийн ухамсар асуудалд хандах хандлагыг тодорхойлж өгдөг юм шигээ.

Гилийн хатан said...

Anon-iim ih tsag zartsuulj setgegdel bichdend bayarlalaa, uuniig chin post bolgood oruulchihiya. Olon hun unshina biz.