Sunday, August 1, 2010

Үдээс өмнө хийсэн ажил

8 сарын 1 бол Австралийн Үндэсний мод тарих өдөр. Австрали улс хаа сайгүй дүүрэн модтой юм байж /их шуналтай, хэхэ/ жил бүр мод нэмж тариад л байх юм. Бас айлын хашаан доторх хувийн газар дээрх мод нь улсын өмч юм шиг л, тэр модоо тайрч хаяхын тулд улсаас тусгай зөвшөөрөл авч байж тэр модноосоо сална. Хэрэв зөвшөөрөл аваагүй дур мэдэн модоо тайраад хаячихвал өндөр торгуультай. Ингэж байж олон модтой, агаар нь цэвэр, чийглэг, тоосжилт дуу чимээ бага байдаг байхдаа. Үнэхээр л ногоон тив шүү.
Уг нь Гэгээн өөр паркэд хамт мод тарьяа гэж уриалсан байсан ч, бид дараа нь өөр тийшээ явах тул хамт мод тарьсангүй.

Өглөө босоод, гэр бүлээрээ манай сургуулийн ойролцоох Marsfield park-д мод тарьлаа. Уг нь 10-12 цагийн хооронд мод тарих байсан ч бид 10-11 цагийн хооронд модоо тариад, дараагийн арга хэмжээ рүүгээ яаран явсан юм. Бяд чинь аль болох үнэгүй юманд л их идэвхитэй оролцоно шүү дээ.


Энэ бидний тарих моднууд. Нэг хөөсөнцөр хайрцаганд зөндөө суулгац байна лээ.
Энд бүр олон байна. Монголд мод тарьж байсан шигээ л өндөр, том суулгац байх юм гэсэн чинь жижигхээн юм.

Эдгээр нь бидний багажнууд: жоотуу, хутгуур, өмнө нь хэрэглэсэн бээлийнүүд.
Хотын захиргаанаас бэлдээд аваад ирсэн байна лээ.
Чийгийн улаан хорхой.
Мод тарихад их амархаан байлаа. Жоотуугаар жоохон хонхойлоод л цэлцэгнүүр шиг юм ёроолд нь хийгээд л суулгацаа хийгээд, буцаагаад шороогоор нь булаад болоо.

Зөндөө хүн ирж мод тарьсан. Баруун гар талаас 2 дахь нь би. Өө эрэгтэй хүн байна. Надтай яасан адилхан юм бэ.

За энэ бидний тарьсан моднууд. Жижигхээн. Бид хэд нэг дор 15 мод тариад манай гэр бүлийн төгөл гэж аймшиггүйгээр өмчилж авав. Бид чанга дуугаар өмчилснөө /монголоор/ зарласан ч хэн ч эсэргүүцээгүйг бодоход зөвшөөрсөн юм байгаа биз.
За тэгээд бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт очлоо, багатайгаа би. Уг нь 11-13 цагийн хооронд гэж урилга дээрээ байсан ч бид 11.30-д очлоо.
Сонирхолтой нь төрсөн өдөр шууд л эмэгтэйчүүд нь шанпанск, эрчүүд нь виски тулгаснаар эхлэв. Томчууд л сайхан уух шив.

Тэр малгайтай цаашаа хараад зогсож байгаа энэтхэг хүүхдээс бусад нь дан цагаан хүүхдүүд цугларсан байв. Уг нь цэцэрлэгт нь зөндөө хятад хүүхэд байдгийн, тэд ирээгүй.

Төрсөн өдрийн эзэн Супэрмээн Harry. 4 нас хүрч байгаа юм.

Гэрийн гадаа 2 ширээ дүүрэн хүүхэд л цугларсан байв. Харин хоол их муутай байлаа, хэхэ.
Гадаах BBQ хийдэг шарагч дээрээ хүний тоогоор зайдас шараад л болоо. Нэг ч салад байхгүй, их л хэмнэлттэй төрсөн өдөр боллоо.

Супэрмээний аав ээж 2 нь төрсөн өдрийн торт идэх цаг болсныг зарлаж, биднийг явах болсныг сануулж байна.

Хөөрхөн торт, тортны голд нь усан сан дотор шалдан залуу хүүхнүүд л шүхэр дор суугаад мөстэй шүүс шимж байгаа болтой юмаа. Манай хүү нэг бүдүүн хүүхэн, нэг туранхай залууг нь би авна гээд л авчихсан.
Харин нөгөө аваачиж өгсөн "Бэн 10"-тэй бэлэг, хөөрхөн монгол хүүхэдтэй ил захидлын зургаа дарахаа мартаж.
Жич: Блогтой хүнийг дууриав. Баярлалаа.

8 comments:

vlmedeh.com said...

Сайхан харагдаж байна шүү. Австрали явмаар санагдав. Хэхэ

Гилийн хатан said...

үлмэдэх-хүрээд ирээ хө

Досу said...

hehe yasan sonirholtoi tort ve kkk

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэхэ ма Блогт ч зууны шилдэг төөгий өөгийчин шүү дээ хэхэ.Нээрэн жул болжээ тэ.Өөрсдөө мэдэж байгаа биз дээ хэхэ

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Мод тарьдгийг нь манайхан авч хэрэгжүүлбэл тэ.

www.gegeen.com said...

manaihan UB-d mor taritsgaagaad saya 4 saraas hoish sar bolgon l biznetwork.mn -n sub group-uud boon l yum hiilee sh dee.

eejdee hairtai humuusiin togol ch baiguullaa, huuheddee hairtai humuusiin ch shugui uusgelee, yu yu ch bolov doo hehe.

Гилийн хатан said...

досу-харин тийм, амттай юм байна лээ
ССА-зууны шилдэг төөгий өөгийчний очдог төрсөн өдрүүдийн дэргэд тээ. манайхан мод тароьдаг болоод байгаа биз дээ
гэгээн-та мод тарьсан, номоо бичсэн, хүүхдээ гаргачихсан, одоо санаа амар үхэж болох нь ээ, хэхэ

Үргэлжлэх хугацаа: said...

, Хайрт хүмүүс Сайн байна уу

Am хатагтай Клара Морган, хувийн зээлийн зээлдүүлэгч байна, тиймээс та нар 5,000,000.00 нь 1,000.00-аас яаралтай зээл хайж тэнд байгаа бол туяаг мэдээллийг оруулах

НАС:
НЭР:
ТӨРИЙН:
ХЭМЖЭЭ:
ТОО:
уЛС:
Үргэлжлэх хугацаа:

Бид гүйлгээний цаашид үргэлжлүүлэх боломжтой болсон юм VIA үед дээрх мэдээлэл (clara_morgan@outlook.com)-тай над дээр эргэн Get?

ачаар
Хатагтай Клара Морган