Saturday, July 31, 2010

Хамгийн их ичсэн минь

1999 оны зун би үсээ хусаад, үгүй ээ тэгээд эртхэн ч хусахгүй, наадмын дараа ч хуслуу даа. Тэгээд л 9 сард хичээл орохоор ургачихна гээд л сүрхий амьтан алчуур боочихоод л яваад байлаа. Хичээл эхэлсэн чинь халимаг болчихно гээд горьдоод байсан үс маань байдаггүй шүү. Ямар халзан оюутнуудын өмнө гаралтай биш дээ. Оюутнууд ч яахав, орчин үеийн стиль сайтай багш байнаа гэж магадгүй ч, сургуулийн захиргаа ёс суртахууны доголдолтой гээд хичээл заалгахгүй шд. Тэгээд 15000 төгрөгөөр тас хар үс авч зүүлээ. Нээх урт биш л дээ.

Намар хичээл жил эхлээд удаагүй, оюутнуудын сагсны тэмцээн эхэллээ. Тэгтэл ч миний дааж байсан ангийн охидууд тэмцээнд ормоор байна, нэг хүн дутаад байна, яагаад ч дахин нэг хүн гарахгүй байна, бид түрүүлж тэр шагналын 15000 төгрөгийг авч ингэж зарцуулмаар байна гээд намайг ороод тоглоод өгөөч гээд салдаггүй дээ. Тэгээд та нар хожих юмуу гэхээр, хожно бид хожиж тэр мөнгийг авна гээд бүр яаж зарцуулахаа тооцчихсон хүснэгт надад үзүүлээд л байна. Тэгж тэгж яадгийн би ч гэсэн нэг хөлсөө гаргаад авъя гээд л зөвшөөрлөө.

Тэмцээн эхлээд л нэг талдаа тоглож дуусаад, нөгөө талдаа гарчихсан овоо бидний гар хөл нийлээд хожих магадлалтай оноо авчихсан байваа. Тэгтэл ч би нээх мундаг шийдний дороос самбараас буцсан бөмбөг рүү үсэрлээ. Бөмбөгний араас бүх юмыг умартаад үхэж байгаа юм чинь. Тэгээл үсрээд л бөмбөгөө аваад буутал толгой хөнгөн оргиод ч байх шиг, сэрүү татаад явчихлаа. Гэтэл хамт бөмбөгөнд үсэрсэн дайсны талын охин өөдөөс айчихсан харж байна. Би ойлгосонгүй тоглолтоо үргэлжлүүллээ. Тэгтэл надаас бусад нь тоглодоггүй шүү. Тэгээд л заал дүүрэн оюутнууд элэг нь хөшиж үхтлээ инээж, би гэнэт нөгөө гоё гил хар үсгүй болсноо ухаарч, ичээд үхсэн дээ. Ёоноо газар доогуур л ормоор байсан шүү. Тэгээд шүгэлийн дуугаар тоглолт хэсэг завсарлаваа, надад зориулж. Тэгэхээр чинь бүх хүний анхаарал бүр албан ёсоор над руу хандана биз дээ. Та нар төсөөлдөө, ганцхан чамайг заал дүүрэн хүмүүс шоолж инээнэ гээд.
Миний үсийг хэн ч санаатай татаагүй бөгөөд эсрэг багийн надтай зэрэг бөмбөг рүү үсэрсэн охины бугуйн дахь цагны төмөр оосорт миний үс татагдаж унасан юмсанж. Уг нь хиймэл үс дотроо резинтэй, нээх амархан уначихгүй л дээ. Тэгээд цаашаа бүр тэнэг үзэгдэл үргэлжлэнээ. Миний даасан ангийн надтай ойр зогсож байсан охин миний үсийг газраас аваад өгсөн чинь буруу зөвийг нь шалгаж байгаа ч юм байхгүй, шууд л өмсөх гэж оролдоод, ичсэндээ өмсөж чадахгүй, хэд хэдэн удаа буруу зөрүү толгой дээрээ тавьж үзээд, сүүлдээ ер нь яадгийн халзан л хүн байгаа биз гээд багийнхаа балиашигүүдэд аваачиж өгчөөд тоглолтоо үргэлжлүүлж билээ. Тэмцээн дуусаад ангийнхаа охидод уурлаад, та нараас болоод миний нэр хүнд уналаа энэ тэр гээд гомдоод сүйд болсон ч манайхан "багшаа энэ чинь их гоё дурсамж шдээ, та хэдэн жилийн дараа инээгээд л ярина даа" гээд хайртай шавь нар минь намайгаа панаалдаж билээ. Халзан толгойгоо гайхуулан гайхуулан, хүний элэг аваад, үхэн хатан тоглоод манай баг эхний шагналт 3 байранд ороогүй л дээ, харамсалтай нь. 15000 төгрөгний төлөө ийм л юм болсон юм даа, хаха.

Харин маргаашнаас нь надтай инээмсэглэн мэндлэх таних танихгүй оюутны тоо эрс нэмэгдсэн шүү.

18 comments:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хаха ёстой гоё дурсамж байна. би тэр олон оюутан дунд байсан бол яаж элгээ хаттал эвхэрч инээж байх байсан бол доо хэхэ.Ингэхэд эмэгтэй хүн үсээ нэг хусуулахгүй бол муу гээл байдаг. Би хусуулаагүй л яваа ш дээ. Ичээд байхымаа.парик зүүлээ гэхэд бас л эвгүйм шиг санагдаад.Хэзээ нэг цагт жирмээ болохоороо хусуулдымуу гэж бодоол байгаа хэхэ

Дeстини said...

сайхан инээлгэж өгсөнд баярлалаа. Миний жинхэнэ элэг хөшинө гэгч боллоо - инээж чадахгүй болтлоо инээлээ. Тэгэээд маргааш нь үсээ зүүгээгүй биз дээ.

Гилийн хатан said...

SSA-тэгнэ л дээ, элгээ тэврээд сандлаасаа унаж тусаад, нулимс нь гарах байлгүй, хэхэ. Ихэнх нь тэгсэн юм чинь
Дестини-хаха хүн үнэнгээ ярихаар л хүмүүс элэг нь хөших гээд байдаг юм. Үсээ маргаашнаас нь зүүсэн шд. Тэгэхгүй бол сургуулийн захиргаа донгодно шүү дээ.

mmiracle said...

Кк ёооё үхтлээ инээлээ тэхдээ нээрээ хөгжилтэй л дурсамж байна шдээ нээрээ тэр заалнд байсан бол над шиг инээд муутай хүн яаж инээж байгаа болдоо

www.gegeen.com said...

alii ter elegnii em dohuul hahahahaha.

dan huuhnuudiin bagiinhan seegii savdiin baishd hehe. heregt durtai gej yukev.

bi urt us archlah durgui bolohooroo buselhii shurgesen parik avsan chini gants ch omssongui ee. yadiin baigaan.

Гилийн хатан said...

miracle-нулимсаа дуслаад л, хахаж цацаад л намайг шоолоод инээж байгаа биз
гэгээн-аан, манай хүүхнүүд чинь эрчүүдээсээ идэвхитэй юмаа, тэр үсээ нөхрөө айлгахад хэрэглэхгүй юу, хэхэ

ZAYA said...

Хэ хэ хэ.
Үс ер нь хэдэн сарын дараа халимаг болж байна?

Гилийн хатан said...

3 sar bolohod yah ve gehdee l baga, 4 sar bolj baij halimag gemeer urgasan

FREEDOM said...

hahahhaha yst goy dursamj bn shdee:D
shn bolclooo bhn ineej avlaa:)

Гилийн хатан said...

freedom-hehe, odoo bol goyo l dursamj bolon uldjee

Nini said...

Ганцаараа үхтэрээ инээв

Гилийн хатан said...

Nini-hehe

busgui said...

hahahaha eleg avaad hayachih yumaa

бж said...

Ёоооооё, ойрдоо ингэж инээлүү? Үхтэлээ инээлээ шд. Ер нь компьютерийн өмнө идэж уух юмтай суух аюултай, амандаа балгасан кофегоо тэр чигээр нь цацаж тургиж балардагийн. Тэр дундаа блог уншиж байхдаа. хаха. Ёстой үхтэлээ инээж авлаа. Байхгүй ээ, байхгүй, энэ хавиар нэг кофе цацсан... Арай л элэг хөшөөд үхсэнгүй... Хаха, бас газраас авсан үсээ өмсөх гэж дайраад байдаг... хаха

Гилийн хатан said...

Busgui-hehe, chi blogoo neehgui umuu, naizaa
BJ-haha,hairan PC. koffee- oo asgaval gar ajilgui bolno shuu, bi bas tegdgiin, amaa chuluutei bailgaj blog unshihgui bol ineed muutaim chin

Нэгдсэн хүч ТББ said...

Хахахаааа.... ёстой хөөрхөн юмааа

Гилийн хатан said...

Negdsen huch TBB-hehe, zochilsond bayarlalaa

Anonymous said...

Yooy uhtlee ineelee sh d. Hajuud bga hun gaihaad arga algaa gej. Anh udaa tsochilj buh postiig tani algasalgui ehnees ni unshaal bj bn. Salj chaddgui e. Unshij yvaad l ineeh yum garhiin. Uneheer taalagdaj bn. Uuriinhuuruu zuild ch durtai shuu. Bugdiig ni unshnaa.

Sansar