Saturday, July 17, 2010

1 хүү +1 хүү = 2 хүү

3 жилийн өмнө нөхөр хадам ээжтэй утсаар ярьсан яриа.
Би Японд төрөхдөө хэнд ч жирэмсэн болсноо хэлэлгүй төрсөн юм. Мангаржуу байгаа биз. Тэгээд төрсний дараа хэлж эхэлж байгаа юм. Эхлээд л нөхөр ээждээ энэ сайхан мэдээг дуулгах гээд л догдлоод л чухам зүгээр нээх баясгалантай хүн утас цохьлоо.
Н-нөхөр
Хадам ээж-Хэ гэж товчиллоо.
За эхлэе. мэдээж эхний жижүүрийн үгсийг алгаслаа. Мэдээ дуулгах мөчид,
Н: 3 хоногийн өмнө Гилийн хатан төрөөд манайх хүүтэй боллоо. /нээх гоё үг сонсох гээд л инээмсэглэл нүүрэнд нь тодорчихож, хөөрхий дөө Н минь/
Хэ: Аан, юу?
Н: Манайх хүүтэй болоод оо /хариу сонсох гээд л хүлээж байна, хөөрхий/
Хэ: сонсогддоггүй ээ, юу гээд байнаа?
Н: Эхнэр төрөөд өө
Хэ: /цаашаагаа хүнтэй ярьж байна/ Энэ одоо юу яриад байнаа?
Н: манайх дахиад нэг хүүтэй болчихоод байнаа
Хэ: юу гэсэн үг юм бэ наадах чинь?
Н: юу Юу гэсэн үг гэж? Эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлдэг юм байгаа биз дээ? /нөгөө нүүрний баясгалан байхгүй болсон шд/
Хэ:жаахан тодорхой яриачээ, хүү минь, ээж нь нэг л ойлгохгүй байнаа
Н: манайх урьд нь Ц гэдэг нэг хүүтэй байсан даа.
Хэ: тийм, Ц зүгээр үү?
Н: зүгээрээ зүгээр. Дахиад нэг хүүтэй болчихоод байна. 1 хүү нэмэх нь дахиад нэг хүү тэнцүү 2 хүү. Ойлгов уу? манайх 2 хүүтэй боллоо.
Хэ: ээ, одоо л ойлголоо. /хэлэх үгээ олж ядаад, гайхаад баярлаад/
1 хүү+1 хүү=2 хүү. За за нэг юм ойлголоо.

Ингэж хэлээд дуусав уу үгүй юу, нэгж дуусаж утас тасарлаа. Хөөрхий хадам ээжийг шоконд оруулаад хаясан шд, хэхэ.

Тэгээд би Японд 6 сарын сургалтанд ирээд буцах гэж байсан найз руу залгаж дуулгатал, найз маань: Ну погоди гэсэн шд, хаха.

Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг ч өөрийгөө ингэж эвгүй байдалд оруулахгүйн тулд өглөө босоод л бид өнгөрсөн шөнө 6 хийсэн, жирэмсэн болсон байж магадгүй гэж эртнээс ойлгуулж баймаар юм байна лээ шүү.

6 гэхээр ойлгож байгаа биддээ? бичихдээ өөр ч, ижил л сонсогддог биз дээ.

9 comments:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэ хэ хэ.
манай ээж бага дүүг төрүүлчээд бид нар жижиг өрөөндөө нууж байгаад 1 сарын дараа хүмүүст хэлсийш дээ. Ёооё тэгэхэд би нэг сар үнэн зовсоон. Хүн ирлээ бол дүүгээ тэврээл цаад өрөөнд ороод гартал нь өнөөхөө уйлуулчихгүй байнга гар дээрээ сэгсрээстэй. Тээл хүмүүс сонсоод нам нам шокдоостой хэхэ

Dosu said...

hehehe yasan aimar tevcheer ve turun turtluu hund helkuu bna gedeg

Бүсгүй said...

hehe zugaatain, ta 2 uul ni helehgui bgaad tsom avaad aimaar tom surprise barina gej bodson uu?

Гилийн хатан said...

сээгэс гэр-хэхэ хүмүүс чамайг бас ингэж өхөөрдөж дууддаг юм байна лээ. Надаас өөр хүн бас ингэдэг л юм байна, ашгүй ханьтай
досу-хэлэхгүй гүрийж байгаа юм чинь
бүсгүй-харин тийм, цөм аваад л том сурприз барих гэсэн чинь бүтэлгүйтээд, хэхэ

www.gegeen.com said...
This comment has been removed by the author.
Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хи хи ашгүй нэг ханьтай болов уу хэхэ

Гилийн хатан said...

gegeen-oilgoloo
SSA-harin tiin bayarlaj bna gej jigteihen

би said...

Ёо та нээрээ, өрөөн дотроо пис хийтэл инээгээд аймаар бантдаг байна шд, Сээгэс гэр бас инээд хүргээд хаячхын. Дээр үед манай байранд манай ээжийн үе нэр нилээн мираатай эгч байсан юм. Хүүхдүүд нь эгч бид нартай чацуу том болчихсон. Тэгсэн гэнэт л алчуур зүүгээд хүүхэд тэврээд яваад байсан төрчихсөн байсан, мираатай хүмүүс чинь мэдэгддэггүй юм билээ шд, манай ээж дүүгээс ээж нь дүү гаргаад өгөх үү гэсэн дүү үгүй гэсээр байгаад дархан эрхтэй үлдчихсэн шдэ, хихи! баахан юм биччихлээ

Anonymous said...

Xaxaxaa savj unatlaa ineev. Hamt baisan humuus ene maani galzuurchvuu gej nud ni oroi deeree garav.
Giliin hataan bi unshsaar l baina shuu!