Thursday, November 26, 2015

2015-11-25

Аниа нь онигоонд ороод л явж байна. Гилийн хатан яасан байхнуу.
Манай ажлын нэг  хүүхэн надад:-Гилийн хатаан, эмч коктейл уу гэжээн
Гил хатан:-Өөөө тэгии тэгии, өнөөдөр би машаангүй явж байгаа
гэсэн чинь яасан байхнуу манайхан пижигнэтэл хөхрөлдөөд ундгиин.
Гэтэл эмч Хүчилтөрөгчийн коктейл уу гэж дуудсын гэнээ, хэхэ.

Monday, November 2, 2015

66 кг

За бүхий олон хүүхдүүд сайн биддээ
Аниа нь тураад зарим хувцсандаа ордог болоод өөртөө итгэх итгэл сэргээд блогоо бичхиимсэн гэж бодогдох болоод сар гаран болжээн. Энчоодоо сайны ёруу ч гэх шиг. Та нарыгаа санаад бас тануудыг хайрлах хайр сэргээд күүэ мөн сайхан байна шүү даа. гэхдээ блог үг хэллэгээ жоохон мартцымуу даа. За яахуу яаахуу тэгж байгаад л хуруунууд гүйгээд эхлэн биддээ.
66 кг болцон одоо 5 кг хасчуул бүр күүл болкоод байна.
Бага залуудаа аниа нь ээээс күүкэн байлаашд, Роокоо роок. Одоо сэтгэл дотроос гижигдээд, роок стиилийн хувцнуудаа гаргаж иржээн, бас аль хэдэн жилийн өмнөх чихний пиирсэнгүүдээ шалгаж, ээмэг шааж үзсэн чинь болжээн. Хаа нэг хичээлгүй өдрөө хагас роок хувцаслаж байна. Бас шивээс нэмж хийлгэх гэжээн. Бас үсээ ургуулж байггаа
Нээрээ аниа нь оюутны прүүц машинаа томруулсан, харин оюутны дугаараа солиогүй. Дугаар солих чинь асуудалтай юмаа. Одоо яахав маний имииж бол оюутны дугаар барих гэж тодорхойлохоос. Маний машаан бүрэнхийд хар хөх өнгийнх юм шиг боловч нартайд үзмэн ягаан өнгөтэй шүү. Машааны бичиг баримтан дээр миний машааныг ягаан гэж бичээд байдгийн. Уг нь яг ч ягаан биш лдээ. Машаан дээрээ зураг зуруулах гэтэл бараг 7 хоног зурдаг гэхээр нь зав гарахгүй л байна. Удахгүй зэвүүүүн зураг шаанаа.
За тээд блогоо хөтөлнө гэж ам гараад ч яахав, гэхдээ болсон явдлуудаа бичихгүй бол мартаад байхымаа. Уг нь мань чинь 80 гарчаад найзуудтайгаа блогоо уншаад сууна гээд л байгаа шүү.
Түр бака

Wednesday, January 21, 2015

72 кг

За аниа нь сүүлд хэзээ ч блог руугаа орлоо санах юм алгоо. Ер нь сүүлийн мээмории муудаад байгаа. Яг л хүүхэд шиг эргэж хараад л мартааск. Энэ одоо юуу гэсэн үг вээ? залуужаад байна гэсэн үгүү, хүүхэд шиг, хаха.

Саяхан Koyuki сантай таарлаа. Манай хөөрхөн  Koyuki ингэнээ: -Одоо хэд болсон гэхээр нь аниа нь асуултыг ойлгосонгүй. Хэсэг бодолхийлснээ би: -Өө аниа нь 72 болсыншдээ гэж хариуллаа. Энэ хариулт нааг энэ поостыг хийлгэх гол хүчин зүйл болжээ. оооё, хаха, аниа нь блог хэллэг энэ тэрээ мартаад, албаны үгээр биччих гээд байнаа. Энэ одоо ариун явдалуу ч гэх шиг.

За юм хумаа мартсан тул өнгөрсөн хугацаанд юу хийж манаргаж байснаа бичих арга алгоо. Явандаа санавал оруулнаа. ойрын үеийн сонин сайхан гэвэл:
-Манай сургууль рефоорм хийгээд, аниа өөр сургуульд очоод жижгээс жижиг хурган дарга болов. Майр завгүй. Надад таалагдахгүй байгаа. Доовтор байх лүд юмаа, өөр хэлтэй байх чинь бас л лүд юмаа. Би мөрөөрөө зүгээр л багшаа хийгээд мөөмөө унжуулаад явах дуртай гар юм байна. Чөлөөт цагаараа хоббигоо хөгжүүлээд л амьдын жаргал эдлээд гэхгүй юу, кк. нэг даруухан инээчихии.
-Манай бага нуган үр 2 нас хүрлээ. Үүнтэй зэрэгцээд нэгдүгээр хорыг хэрэглэхээр заавал хоёрдугаар хор хэрэглэх шаардлага тулгараад байна. Ер нь бол пиив гэдэг чинь шингэн талх биддээ. таанууд өдөрт хэдэн талх иддэг билээдээ. Би ч гэсэн тэр дайны талхыг шингэн хэлбэрээр ууж байгаа болохоор нээх хүн гайхаад байх зүйл бус бөлгөө.
-Ердөө өнгөрсөн 7 хоногт манай сургуулийн багш нарын 4 төрөлт тэмцээн болоод УВ-т зооноос гарсан тамирчид Эрдэнэтэд очиж тэмцээнээ үргэлжлүүлэв. Эрдэнэтэд Дархан Эрдэнэтийн баг маниусыг тосож тоглов. Манай баг сагс волейболоор алт мөнгөн медаль чирээд ирсэн шүү.Аяяаа майр онгироо энэ күүкэн.
-Шинэ жилээр нэг бантсан юм байнаа. Мань чинь шингэн талх идээд ширээн дээрээ сууж байлаа. Нэг ширээнд 10-аараа сууж байсын. Манай ширээний 7 царайлгийг нь хүмүүс бүжгэнд уриад, царай муутай 3 нь хүмүүсийн бүжиглэхийг харсан шигээ сууж байв. Гэтэл манай нөгөө нийлсэн сургуулийн нэг залуу манай ширээг чиглээд л, над руу инээмсэглээд л ирлээ шүү. Би нөгөө 2-тоо би та 2-оос царайлаг биддээ, үнэн биддээ, намайг л бүжгэнд урих ёстой гэсэн юм яриад л хүлээлээ. Би ч биеэ бэлдээд, намайг бүжгэнд урих нь гэж бодоод, ааяя тэр мэдрэмж бас аягүй гоёооо. Тийм сайхан залуу зөвхөн над руу ирж байгаам чинь. Би тэгэхээр тэднээс хамгийн хөөрхөн нь байхгүй юу даа. Энэ үнэн шүү гэж хуцвал, хаха. Үнэхээр над дээр ирсэн тэр гоё залуу. Он ирээд надад: Шинэ оны мэнд хүргий, Та Гилийн хатан уу? Ёооёо би босоод, цэрэг эрс шиг цэх зогсоод, дотроо бодлоо "яаанаа ойрд таанцлаагүй, хөл дээр нь гишгэчихвии, энэ бүжгийн аянд яаж бүжиглэдэг билээ" гээд л 80 юм бодлоо, энэхэн хооронд. Тэр: "1 сарын 5-нд өглөө 9 цагт манай магистрын жинхэнэ хамгаалалт байгаа. Чи манай комисст байгаа шүү" гэчихээд яваад өгдгиймдаа. Өө маая гоод, хаха. Би муухай горьдсон шуу. Тээд ширээнийхээ бүх пиавыг уучихсан, гөлөмцүү хүн чинь зоригтойгоор Оныг дуудаад: паартии болж байхад ажил яриад явж байдаг та хэн бэ, танилции л гэлээ. Түүний нэрийг Р гэдэг юм байна. Би ч шуудхан намайг хэрхэн горидоосныг нь хэлээд тавьчихлаа. Гэтэл Он: өө уучлаарай, одоо бүжгэнд уринаа гэсэн боловч тэрнээс хойш дагтан диско яваад он надад өртэй үлдлээ дээ. Гэхдээ яах вэ, сая Эрдэнэтэд болсон тэмцээний дараа намайг бүжгэнд урисаан, урисаан. Он чика шд. Бид алт мөнгөн медалиа угааж паартий зохион байгуулсын. Тэр үдэш он дижи дээр очоод шинэ жилийн ая захиалж байгаад намайг бүжгэнд урьж, өрөө төлсөн дөө. Он чинь гар бөмбөг гайхамшигтай тоглодгийн. Бас манай охидын багийн дасгалжуулагч юм байхгүй юу.

За за аниа нь хуралд орлоо. Сии яаа