Wednesday, July 28, 2010

Монгол руу ном захиад,

дараах зурган дээрх номнуудыг авчрууллаа. Өчигдөр ирсэн номнууд, нэгийг нь уншчихсан.
Эдгээр номнуудыг блог анд нарын бичлэгээс олж мэдэж захьсан бөлгөө, та нарт баярлалаа.
Х.Болор-Эрдэнийн номыг харин гарын үсэгтэй байх гэж горьдсон чинь алга. Дараа өөр номнуудыг нь гарын үсэгтэй нь олж авнаа.
Үлгэрийн номыг хүүхдүүдийн монгол хэлийг мартуулахгүйн тулд авчрууллаа. Уг нь би түүх огтоос сонирхдоггүй байснаа Баабарын "Монголчууд нүүдэл суудал"-г уншаад түүх сонирхож эхэлсэн. Зөвхөн монголын ч түүх биш, дэлхийн түүх, өөр бусад орнуудын түүх газарзүй сонирхолтой санагдаад байгаа.

За тэгээд зав гаргаад уншина даа.

8 comments:

www.gegeen.com said...

wow, unshchaad passlahaa martav, bi ch bas unshii l daa. http://au.mongolianbooks.com -n admin hiij bgaashd. iimerhuu heregtseegee helchij bgarai ho.

LuZa said...

Би бас Монгол руу ном захисын тэгсэн манай ээж яахжаагаан гэж гайхаад
унший гэсэн чинь шал балайм гэдийм даа гэхдээ л эх хэлээрээ унших гоё
Банжигийхан гаргасан нилээн хэдэн ном би удахгүй зарим нэг нь ирнэ хүлээгээл байгаа

Anonymous said...

S.Erdene-iin Hoid nasandaa uchirna gedgiig turuuleed unshaarai za.

Досу said...

hehe humuus iim yum zahidag bhad bi bol bor yeven pirog enter geel suujiishde hehe

hooligan said...

хүүхэд байхад үлгэрүүдэд нугасгүй байлаа

их дэлгүүрийн зүүн хойно шар байрны подвалд байдаг Эрдэм номын дэлгүүрээс хэд хэдэн удаа үлгэрийн ном авч байж

сүүлийн үед ном бараг уншсангүй, завгүй гэвүүл худлаа хэлсэн болох байх хэхэ

busgui said...

Erdene guain nom l end bgaa 2 mongol nomnii maani neg baina. Dajgui nom. Mongold nom in gargadag boljee. Saishaalttai

Гилийн хатан said...

gegeen-тэгэлгүй яахав, харин энэ ажлыг чинь мэдээгүй юм байна, мэдээд авчихлаа
Луза-харин тийм, дандаа харь хэл дээр ганцхан төрлийн юм уншаад байхаар чинь бас залхаад байх юм, бас тэрийгээ сайн ойлгохгүй
анон-баярлалаа, би уншаад эхэлчихлээ, Энэ номыг Бүсгүй бас Ицми-ээс мэдэж авсан
Досу-хэхэ, би ч гэсэн бор еэвэн, ааруул, толгой цувдай захимаар л байх юм. даанч эндхийн хил их хэцүү, оруулахгүй

Гилийн хатан said...

хулигаан-нээрээ л багадаа зөндөө үлгэр уншдаг байлаа, гол дүрд өөрийгөө мөрөөдөөд, харин тэр дэлгүүрийг би мэддэггүй юм байна. Чи үнэхээр завгүй юм шиг байна лээ.
бүсгүй-харин чамаас бас Эрдэнэ гуайн номыг олж мэдээд захьлаа. Ингэхээр блог анд нар, кибэр ерцөнцийн тусыг үнэлэх аргагүй юмаа