Өнөөдөр хотын төвд зогсоол үнэхээр олддоггүй газраас ачаа авах гээд яалтгүй азаа үзээд зогсоод, ачаагаа аваад гараад иртэл рэйнжир яг торгуулийн хуудас бичээд зогсож байна. Үтэр түргэн гүйж очоод уучлалт гуйгаад бараг л сөгдтөл, нөгөө цагаан залуу маань үнэхээр арга алга, би хэвлэчихлээ гээд яаж ч чадсангүй, 86 цаасаар торгуулчихлаа. Уг нь заримдаа рэйнжирүүд бидний курьерүүдийг харж үзээд өршөөдөг юм. Би ганцхан минутын өмнө гараад очсон бол тэр намайг өршөөх байлаа, азгүй юм бэ.
Өнгөрсөн 7 хоногт машин маань замын голд унтраад асдаггүй, аккуммулятор нь суучихсан. Аккуммулятор цэнэглээд яваад байдаг юу ч гэнэв ээ нэг юм нь бүр элэгдээд намхан болчихсон, зайгаа цэнэглэж чадахгүй, зай дуусаж, гол хөдөлгөөн ихтэй зам дээр 2 цаг зогсож, замын бөглөөг би жинхэнээсээ үүсгэлээшд. Зөрж өнгөрч байгаа машинууд их уриалгахан бас санаа нь зовсон бололтой "ослын дохионы гэрлээ асаагаач, юу нь болохоо байчив, тусламж дуудсан уу" гээд л хурдаа хасаж байгаад, түр ч гэсэн санаа тавиад өнгөрч байлаа. Тэгж тэгж шинэ зай авчруулж, машиндаа сольж тавьж, машины сэлбэг зардаг дэлгүүрээс тэр цэнэглэдэг юмыг нь 65 цаасаар сольж тавьлаа. Тэр өдрийн үдээс хойшийн ажлыг хийж чадсангүй өнгөрлөө. Ууг нь машины зай маань муудаагүй байсан юм. Шинээр зай 170 цаасаар авч, хуучин зайгаа нөгөө дэлгүүртээ хураалгав. тэд хуучныг нь заавал авдаг юм байна.
Гол нь машиныг маань ачаад аваад явчих вий гэж айж байлаа. Тэгвэл би мөнгийг нь төлж дийлэхгүй шдээ.
Ингээд л төлөвлөгдөөгүй зардал гараад байдаг юм.
18 comments:
Гилийн хатаан, блогспотод блогтой болсноос үүдэн асуух юм байна. Имайл хаягаар минь холбогдоно уу.
blogspot deerh setgegdlee shalgana uu
Машин авхуу болихуу гэдэг эргэлзээ асар их вайнаа хихи
гэхдээ Со-д бол тэгж аймар торгох нь бага байхөөө
Муу цагаанууд л тэгж дургүй хүргээдайдагиймшигэлээшд
balaiin yasan ingehd ajilad nemer bnauu torguulaal bhiin
Durem zurchixgui bol torguulid unaxgui shuu dee ug ni. Gehdee negent torguulison bol tuundee dasaxaas yaxav dee xu :)
Луза-хотын тээвэр сайн хөгжсөн газарт заавал машин авах гээд байх хэрэггүй санагдаад байдгийн. Японд бол машины хэрэг байхгүй, томхон хотдоо. Чи 20-оод минут алхдаг гэж нэг удаа бичсэн байсан. 20 минут алхах чинь зүгээр шд, чамд дасгал болно. Машин авбал чиний зарлага л нэмэгдээд байна шд. Торгогчийн хувьд тэр цагаан байсан ч би жоохон эрт гүйгээд ирсэн бол торгохгүй өнгөрөхөөр байсан. Ер нь халтарууд их онцгүй ээ.
досу-харин тийн. олсноосоо бензин, төлбөртэй замаар явсан төлбөр, бас замын татвар, сэлбэг, бас торгууль энэ тэр гээд их л зарлага гарах юм. гэхдээ энэ орлогоороо хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг төлөөд л байдаг юм, хэхэ
чандмань-харин тиймээ, уг нь дүрмээ зөрчихгүйг хичээдэг ч заримдаа яалтгүй зогсохыг хориглосон газар зогсож, хугацаатай уралдаж ажлаа хийх юмаа. Миний буруу хө
NSW muj l ene tal deeree changa. busad hot, muj ni iim olon camera, tsagdaa, torguuli baihgui sh dee.
Sydneyn gants camera l dangaaraa 7 saya nodnin hiisen baileeshd. aljaagaan shw
bas sydney hot parking fee-geeree delhiid deereesee 3-t orohoor unetei hot boljiina geed zarlaad baishw. DELHIID shw dee..
Өө ямар хэцүүн бээ тээ ийм төлөвлөөгүй уур хүрмээр зардал их ихээр гараад байхаар нээрээ хэцүү шүү. Тэгээд нэгэнт ажлын шаардлагаар яалтчгүй дүрэм зөрчөөд байдаг болохоор аз л хүсье дээ азтай байж торгууль бичихээс өмнө амжиж гарч ирж байгаарай
gegeen-huuh, cameraar ih mungu oloh umaa. Yaaya, bid ih unetei hotod amidardag bayan humuus ve, hehe
miracle-bayarlalaa, neeree azaar l end tend gyals zogsoj ajil hiih um
Хөөрхий муу найз минь их л зовж байгаан байна. Халтаруудын хувьд истоо үнэн хэлсэн.
worstman-uu uuniig zovlon gej bodohgui ee, zugeer l udur tutamd tohiolddog zuils
bi bas niitdee ene jild 100 garui euro tolson. :-( horiotoi gazar zogsson, hurd hetruulsen geh met.
та нээрээ агуу дайчин зоригтой эмэгтэй юмаа. таны блогийг бүгдийг нь нэг бүрчлэн ухаж төнхөж уншиж дуусгалаа. би бас австрали руу сурахаар явах гээл үзээд л байна. таны блогоос зөндөө хэрэгтэй мэдээлэл олж авлаа. бас үнэхээр айчихлаа. гадаад оронд суралцаж байсан туршлагатай та ингэж байхад мань мэт нь бол очоод шууд нусаа хацартаа наагаад буцьяаа гээд уйлах юм байна л даа хэхэхэ. би бас нөхөр 2 хүүхдээ чирч очих гэж байгаа. тэтгэлэг хөөцөлдөж л байна. тэтгэлгээр л явахгүй бол эцэг эх нь социализмын цалингаас өөр орлогогүй, өөрөө сарын цалингаа хүлээхээс өөр орлогогүй, нөхөр л нэг жаахан хүн амьтны наана цаана гарч хэдэн цаас олдог жирийн л нэг монголын залуу гэр бүл чинь ямар юмаараа тэр өндөр сургалтын төлбөр төлж дийлэх вэ дээ. яанаа, очихдоо бараг дор хаяж 10,000 доллартай очихгүй бол үхэх юм шиг байна тээ. би бүр больдог ч юмуу гэж бодогдоод явчлаа, манай нөхөр ч гэсэн ийм хэцүү бас арьс өнгөөр ингэж айхтар ялгаварладаг гэж ёстой мэдэхгүй шд. Байр, ажил эд нар олоход ийм хэцүү байдаг гэжүү? бас нээрээ та хүүхдүүдийнхээ боловсролыг яаж шийдэж байна бас тэднийгээ хэнээр харуулж байна, ер нь хүүхдүүдийнхээ тухай анх онгоцноос бууснаас нь хойшхи бүх юмыг нь бичээч тэгэх үү? таныг наана чинь очсоноос хэр удаж байж гэр бүл чинь очсон, ямар шаардлага тавьдаг, нөхөр чинь ажил олоход хэцүү байсан уу, хүүхдүүд чинь хэлний бэрхшээлээс эхлээд өвдөж зовоход яадаг энэ тэр гээд л. би таны блогийг өдөр бүр эргэж байнаа. өө нээрээ бас та ямар чиглэлээр сурдаг юм бэ?
chris-би жилийн эцэст хэдэн цаасаар торгуулснаа нэмэж үзнээ
нараа-зочилсонд байрлалаа, миний бодлоор чи эхлээд ганцаараа ирээд, байраа олчихоод дараа нь гэр бүлээ авах нь их мөнгө хэмнэнэ шүү. Чи ганцаараа хаана ч айлын нэг өрөө хөлслөөд байж болно. Сиднэй арьс өнгөөр ялгаварлах нь харин ч бага хөдөө тийшээ их. Ажлын олдоц ямар хотод байгаагаас шалтгаалахаас гадна, хир сэргэлэн байхаас шалтгаална. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн төлбөрийн тухай "оюутны нүдээр Япон Австрали" гэдэг бичлэгт бий. гэр бүл хэзээ ирсэн талаар "байр хөлсөлсөн түүх" гэдэг бичлэгт бий.
За тэгвэл чамд зориулаад энд эмнэлэгт хэтсэн тухайгаа бичиж оруулнаа.
Би хоёр ч удаа 270 доллуураар торгуулж байлаа. Одоо бодоход сайн зарга хийсэн бол торгуулийг нь төлөхгүй өнгөрөх байсан гэж боддог юм. Харин тэр машины хувьд бол даатгал бол арай биш ямар нэг автомашины холбооны гишүүн болох хэрэгтэй, тэгвэл ямар нэг болоход тэд үнэгүй шахуу үйлчилдэг тал энд бий.
дэстини-харин тийн нэг юм бодож байгаа, баярлалаа
Post a Comment