Saturday, August 21, 2010

Хамгийн их харамсдаг зүйл маань

Би 8 дүгээр ангид байхаасаа эхлэн 4 жил гар буудлагаар хичээллэж байсан юм. Буудлагын тийр одоо ч гурвалжингийн гүүрний урд байдаг. Тэр үед би 3,4 хорооллоос 2 номерийн тролейбусанд суугаад Саппора дээр буугаад урагшаа алхдаг байлаа. Ээрмэлийн автуусны чиглэл нээгдээгүй байсан. Буудлагаар хичээллэж байхдаа бид марголин гэдэг гар буугаар бэлтгэл хийдэг байсан юм. Би чинь Олимпийн мөнгөн медальт Гүндэгмаатай хамт гар буудлагын секцэнд явж эхэлж байлаа, надаас хоёр гурав дүү л дээ. Биднийг анх өндөр Алтанцэцэг гээд одооч байгаа даа нээх өндөр маш царайлаг дасгалжуулагч анх дасгалжуулж байлаа. Та нар мэднэ дээ зурагтаар зөндөө гардаг шдээ, манай багш. Тэр үед зах зээлд орж эхэлж байсан болохоор сумны норм маш бага бид хэдхэн сумаа дор нь буудаж хаячихаад, буугаа өргөөд л хүйтэн тийрэндээ даараад л зогсоод байдаг байлаа.

Анх намайг Алтаа багш маань нээх олон хөвгүүдтэй сагс тоглож байхад маань олж хараад секцэндээ сонгоход нь Би нүдний хараа муутай би чадах болов уу гэж асууж байлаа. Буудлагаар хичээллэхэд нүдний хараа хамаагүй байдгийн шдээ, овоо хараагаа л харж байвал цаад байг нарийн харах шаардлагагүй, тархиараа бууддаг юм. Миний амьдралдаа хамгийн харамсдаг юм бол буудлагаа хаясан маань. Яагаад харамсдаг вэ гэвэл би Гүндэгмаагаас илүү бууддаг байсан юм, тухайн үедээ. Онгироогүй шүү, гэхдээ сүүлдээ түүнийг гүйцэхгүй болох байсан байх л даа, бидэнтэй хамт бууддаг байсан олон охид сураг алга л байна. Гүндэгмаагийн маань аав Отряд гээд мундаг шүхэрчин хүн байсан юм. Тэгээд л тамирчны хүүхэд тэсвэр хатуужилтай, гүргэр, хичээнгүйлэн хичээллээд байсандаа. Харин намайг буудлагаа хаяснаас хойш дасгалжуулагчаа сольсон байсан.

Нэг удаа би буу алдаад өмнөх ширээн дээр байх дурангийн хөлийг хуга буудаж байлаа. Бид чинь буудчихаад, хэд дээр тусаж вэ гээд бай руугаа дуранддаг юм. Тэгэхэд би айгаад уйлахад, Алтаа багш намайг аргадаад, одоо амар гээд эрт харьж байлаа. Би чинь шоконд орсон тул юун бэлтгэлээ үргэлжлүүлэх. Харин яаж хүн рүү буудчихаагүй юм.

Бид гэртээ бэлтгэлээ бас их хийнээ. Гэртээ буудахгүй л дээ, баруун гартаа хүнд индүү өргөөд л зогсоод байна. Өргөөд буулгаад л байна. Гар буугаар буудахад гар ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой юм.

Биднийг одоо ч байгаа Өлзийбаяр багш маань аймаар загнадаг байлаа, загнуулахаасаа айгаад л Өөжгий багшийн бараа харагдангуут нуугдана даа. Бас Мөнхбаяр Германы иргэн болоогүй бидэнтэй хамт бэлтгэлээ хийгээд л явдаг байлаа даа.

Би их сургууль ороод явахаа болиход Алтаа багш минь сургууль дээр ирж намайг очооч гэж гуйж, би нэг удаа буцаж очоод бас хаячихсан. Дараа нь Алтаа багштай гудамжинд таараад бас л намайг буудаач чамд уг нь авьяас байна гэхэд нь очоогүй мангар шдээ би, одоо харамсаад боож үхмээр санагдаад байдгийн. Тэгээд багш минь яаж намайг 3дахиа гуйж ирэх вэ дээ.

Би одоогийнхоо амьдралд хангалуун ч гэлээ, буудлага гэнгүүт л голоос юм чангаагаад л байдаг юм. Цаг хугацааг эргүүлж болдог бол...

8 comments:

Бүсгүй said...

хм, олимпийн аварга гилийн хатан гээд байх нь байж шүү дээ

miracle said...

Өө та нээрээ харамсалтайн тэгүүл манайх 3н олимпийн аваргатай болох байсан байна шд. Нээрээ буудлага их гоё спорт юм шиг санагддийшд

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Блогчид дунд миний мэдэхээр тантай нийлээд 3 бууддаг байсан хүн байдым байна даа.
Буудлагыг тэсвэр тэвчээрийн спорт гээд байдаг билүү.

www.gegeen.com said...

quee mon adal yavdalt queen baishoo aain...

gundegee mandaad l... tsaana chini...

SUNshine said...

Манай үеэл охин дүү бас Алтаа багшийн шавь,олон орноор багштайгаа тэмцээнд явсан
түр зуур сургуулиа төгсөнө гээд завсарлачихсан байгаа, би л өмнөөс нь харамсаад байдын

бас нэгэн найз маань мөн л Алтаа багшийн шавь байсан Одноо гээд
та нар бараг нэг үеийнх нь шавь нар байсан байхаа

ZAYA said...

Буудлага гоё юм шиг байгаам даа.

Гилийн хатан said...

бөөндөөд хариулчихъя. Ээ тэгээд би тууштай хичээллэсэн ч Гүндэгмааг гүйцэж буудахгүй байсан байхаа. Би нээх мундаг мэргэжилтэй болно, сургууль соёлоо төгсөнө гэж балайраад хаячихсан. Буудлага сайхан спортоо. Хойд насандаа мэргэн бууч болохоос, хэхэ

би said...

Тууштай шаргуу дур сонирхолтой байвал ямарч зүйлд тэр тусмаа спортод амжилт заавал олно.