Sunday, March 6, 2011

Гарчиг санал болгооч

Ямар гарчиг өгвөл дээр вээ хө. Би Японд байхдаа цагдаа руу нь байнга явдаг байлаа. Энд бас түрүүвч олоод цагдаа руу очсон тухайгаа бичсэн байна. 

Би хамт суралцагчдаасаа хамгийн түрүүнд доошоо бууж байр хөлсөлсөн тул аливаа юманд арай л туршлагатай болчихсон, манай найзууд надаас зөвлөлгөө авна, бүх юмандаа.
Энэ бол Сингалон, Лаос залуу. Манайх байр хөлслөөд хуучин юм зардаг дэлгүүрээс хөргөгч, зурагт, угаалгын машин, тавилга авсийн. Энэ Сингалонд би нөгөө дэлгүүрээ зааж өгөхгүй юу. Тэгтэл нөгөөх маань хөргөгч авчилдээ, тэндээс. Хөргөгчөө залгасан чинь эвдэрхий юм өгчихсөн байв. Дэлгүүр ч гэж дээ, хоёр өвгөн хүмүүсийн хаясан юмнуудыг цуглуулаад зардаг, бас хүмүүс мөнгө төлж хогоо хаяхаар гээд тэдэнд үнэгүй өгчдийн. Тээд нөгөөх маань намайг тэр дэлгүүр лүү яриад өг гэхээр нь би ярьлаа. Өөдгүй өвөө гүрийгээд, утсаа таслаад, сүүлдээ утсаа ч авахаа болив. Тээд би Сингалоны найз бас нэг Лаостой 3-лаа дэлгүүр дээр иртэл, хаалгаа онгойлгож өгөхгүй, дээд давхарынхаа гэрээс гарч ирэхгүй, тас гүрийдэг гэжийншд.
Тэгэхээр нь экигийн хажуугийн цагдаагийн хэлтэс рүү ороод учраа хэлсэн чинь цагдаа нар тоодоггүй ээ. Мэдээж хэдхэн иенээр авсан хуучин юмны төлөө тэд нар хөдлөхгүй л дээ. Тээд нөгөө 2тоо за яадгийн хаячих гэсэн чинь өөр хуучин ажилладаг хөргөгчөөр сольмоор байна гээд байхаар нь би нэг цагдааг нь "тэдний дэлгүүр яг энэ хажууд байдгиймаа, та хамт яваад өг л дөө, бид нар оюутнууд, би тэр хүнийг гэртээ байгааг нь яг мэдээд байнаа" гээд л гуйлаа. Манай 2 адилхан л Япон хэл сурсийм байж Корээло. Ашгүй нөгөө цагдаа зөвшөөрлөө. Тээд 4-лээ гарлаа, манай 2 шууд урд гараад алхчихлаа. Би шаварт унасан шарын эзэн юмуу хаашааен, нөгөө цагдаатай юу ярьнаа гээд хуйхаа маажиж байтал ашгүй цагдаа өөрөө надаас "чи хаанаас ирсийн?" гэж байна, "Монголоос" гэсэн чинь өвдөг нь нугаралтын байдалд ороод л, нүүрэнд нь инээмсэглэл тодроод л, Аса Хакухо болоод л явчлаа. Тээд л бид 2 бие биенээ сайн таньдаг хүмүүс шиг нээх гоя ярилцаад л явлаа. Би түүнийг худлаагаасаа "би өөрийг чинь анх хараад Монгол хүнтэй ямар адилхан юм бэ гэж бодсоон" гэж бүлтэрлээ. Уг нь хужаа шиг л харагдаад байгаан. Тэгтэл нөгөөх маань хөөрөөд л нүүр рүүгээ заагаад "нээрээ юу" гээд л баярлаад, бараг надыг тэвэрч авах нь ээ. Манай 2 хойшоо эргэж хараад гайхаад л яваад байлаа.
Хулхи өвгөний гэрийн гадаа ирээд, цагдаа "Каживара саан, би цагдаа байнаа, та гараад ирдээ" гэж хэлэв үү үгүй юу нөгөө өвгөн чинь айгаад год үсрээд гараад ирээд "миний бие өвдөөд байгаа" гэж худлаа новширдгийн. Тээд хуншгүй өвгөн 75-аар буугаад өгчихсөн "за би маргааш өөр сайн ажилладаг хөргөгч гэрт чинь аваачиж өгнөө" гэнээ. Бид ч ажил бүтсэн болохоор цагдаадаа баярласнаа илэрхийлээд баяртай гэтэл, нөгөө цагдаа маань харин бүр унаж тусаад "би 7 хоногт 3 удаа орой 8 цаг хүртэл ажилладаг, чи хүрээд ир, 2-лаа хамтдаа хоол идье" гэж авдгийн. Би юу гэх вэ дээ, хэргээ бүтээчээд шууд үгүй гэж чадахгүй "баярлалаа, зав гарвал би ирнээ" гэж хэлээд л саллаа.

Тэгтэл манай 2 надаас "чи тэр цагдааг царайлаг гээд хэлчихсэн үү?" гэж наадгийн. Би "яасан?" гэсэн чинь, "тэр цагдаа нүүр рүүгээ заагаад л баярлаад байсан шд" гэнээ. Би "гуцниз, би ямар ч царайлаг залуу байсан өөрт нь царайлаг гэж хэлдэггүй. Та муу 2-оос болж би ярих юмаа олж ядаад л Монгол хүнтэй төстэй гэлээ. Тэгээд намайг хоолонд урьсан" гэсэн чинь л нөгөө 2 савж унаад, явдаг л газар вайнашд гэнээ. Тээд 3-лаа автуусандаа суугаад салгалсаар гэртээ ирсэн чинь нөгөө өвчтэй гээд байсан өвөө маань аль хэдийнэ гэрт нь хөргөгч авчраад хаячихсан байлаа. Энэ маягаар Загалмайлсан эхийн дүрд тоглодгиймдаа, мэдээж тэр орой эхнэрийнх нь гарын Лаос хоол иднэ шүү дээ мань чинь.

Нээх өөрийгөө магтаад ч байгаам шиг сонин санагдчихлаа, би 80 настай болсон хойноо унших гээд мартахгүйн тулд өөртөө л бичээд байгаан шдээ, хонгоруудаа.

80-тайдаа үүнийгээ уншаад "тэр царайлаг цагдаатай хоол иддэг л газар байнашд, тэнэгээ" гэж өөртөө үглэх байх даа тээ, хэхэ.

20 comments:

Koyuki said...

Энэ чинь хэд дэх түүх билээ дээ? Загалмайлсан эх - 2 гэвэл яаж байна?

Anonymous said...

Goy l tuuh bainshd manuis n unshaad l eyreg aura bolood l suujiishd!!

Barimalch

Badman said...

Тэрмуу цагдааг сайхан гошгируулжээ. Миний хонгор ч эрчүүдийг бээлий шиг сольдог бишээ гошгируулдагийн байна даа ингэж. ккк

Anonymous said...

хэхэ... Энд нэг майр царайлаг залуутайг хоолонд орохгүй бээз. хоолны дараа бээрдэнэ шд мэдээж ккк

жигүүр

Anonymous said...

Би "гуцниз, би ямар ч царайлаг залуу байсан өөрт нь царайлаг гэж хэлдэггүй.

өөө ямар өөдгүйм...:P

жигүүр

miracle said...

Кк та нээрээ сайхан гар шүү кк. Бас Монголтой адилхан нтр гээд хөөрхийг хошигруулцан байна шд хаха. Нээрээ та хоол иддэг л газар байхгүй юу кк 80 хүрчээд харамснаа аягүй бол кк. Тэр өвгөнийг бол ёстой бажигдуулсан байна шд кк. Та нээрээ үнэн хөгжилтэй хүн шүү нээрээ уншихаар өнөөдрийн бүх стресс тайлагдчихдийн. Манайд нээрээ эмнэлгийн үйлчилгээ гэж хэцүү байнаа. Дүү маань жирэмсэн аль 4н сартай байхад нь хяналтанд оруулах гээл би дүүтэйгээ хамт эмнэлэг эргүүлдвээ тэгсэн тэр хороо хорин дүүргийн нэгдсэн эмнэлэг чинь яасан ч хүнд сурталтай юм ямар ч хэцүү юм. Ямар ч оочергүй хүн үзээгүй байж заавал номер аваад ир доороос гэхийн. Доороос нь номер авах гэхээр өнөөдрийн номер дуусчихсан маргааш үдээс хойшийнх байна гэхийн. Тэгэд эмч нь зүгээр л хүн үзээгүй суужийна шд жирэмсэн хүн байн байн ирээд байж чадахгүй байна ажил төрөл хичээл номтой хүн гэхээр наадхаа эмчдээ хэлээд гуйгаад үзүүлчих гээд эмч нь гэдийгээд. Тэгээд 7н хоног гүйгээд за болъё хувийн эмчид үзүүлээд л явж байяа гээд орхичихсон юм тэгсэн одоо төрөх гээд яах аргагүй нөгөө гар карт нтр гээд төрөхөд хэрэгтэй юм нь хэрэг болоод дахиад явлаа. Тэгсэн маргааш март болох гэж байгаа гээд 4.30с тарах эмч нар 3н цаг гээд алга болцгоочих юм. Өдрийн цайны цаг нь 1с дуусч байхад 2 хүртэл ирэхгүй юм. Тэгээд тэр эмч нарын үүдийг сахиж сууж байгаа хүмүүс нь хөөрхий хөгшин настай эсүүл жирэмсэн хүмүүс тэгээд нээрээ гомдол мэдүүлье гэхээр хаана ч хэлэхийн. Эмч нь нэг хүн үзчихээл удахгүй ирнэ гээл хаалга түгжээд алга болчихно бодуул таньдаг хүн амьтандаа тусалж арын хаалгадаж эмчид үзүүлж л явдаг бололтой харин танилгүй бид эмчийг хүлээгээл. Өнөөдөржингөө эмнэлгээр яваад бөөн стресс уур хүрээд баахан харааж харааж л ирлээ. Маргааш бүх газар амарна нөгөөдөр дахиад л явна даа. Тэгээд сая таны бичлэгийг уншсан чинь бүх стресс байхгүй болоод кк. Арай л урт сээгий үлдээчлээ бичлэг шиг уучлаарай

Гилийн хатан said...

Koyuki-bayarlalaa, uur sanal irsengui, ingeed solichihnoo
Barimalch-uu tegvel saihan l um baina, zarimdaa bi teneg teneg um bichih umdaa geed l uuriinhuu tenegiig gaihna shd
Badman-haha, beelii shig solino shd gesn
Jiguur-za za chi ih tsarailag umaa, hehe

chuups said...

orlog eh bailaa odoo ch baisaar ...garchigand sanal ogov kk

Anonymous said...

Anduuraagui bol ene tuuhee ali ert bichsen baisan daa, uuruu odoo arai 80 hureegui biz dee...

Mishaa said...

80-тайдаа үүнийгээ уншаад "тэр царайлаг цагдаатай хоол иддэг л газар байнашд, тэнэгээ" гэж өөртөө үглэх байх даа тээ, хэхэ.

Bi esregeeree 80 taidaa blogoo unshaj ongochood ter zaluutai untdag l bj gej oortoo ugleh bh daa ;-)

www.gegeen.com said...

80 nasaltlaa novshirnoo etr hahahah. manai hun 50 garaa l chadhiine, huuhdiin buyan uzkuum chini huuhdeer yahiin gej t1tdiishd.

daraa yostoi giliin khatand magtuulbal unemshsen tsarai gargamaar yum bn hooyo hehe.

Гилийн хатан said...

chuups-garchigaa solih gesnee icheed bnaa, hehe. Sanal bolgosond bayarlalaa
Anon-nasnii doroiyold orood um hum sanahaa baij baih shig bnaa, chi linkiig ni end uldeecheech hu, ali negiig ni ustgahaas
Mishaa-haha, tegeheer haramsahguin tuld No gej heleh yosguim baina shdee
Gegeen-genet userch orj ireed buun seegii uldeesen bna shd, hehe, yun muu yoryoi um vee, bi naan chin 2 iher ohin gargachih umsan geed l muruuduud bhad

ZAYA said...

Хаа ч амиа аваад, бусдыгаа чирээд мундаг бүсгүй шүү.
Өнгөрсөн ч гэсэн Мартын наймны баярын мэнд хүргэе.

bebe said...

мундаг юмааа

Mishaa said...

harin tiin,
Tubt l
Yeeessss
geh hergtei.Minii zaasan zamaar yavbal alt oliisguu Kkkk
tegsen nohoin zamaar orchikhgvi yu ke ke

Mishaa said...

oo tiishde martiin mend shuu
Oir bsan bol gants yum yaahgvi yu ;-)

Destiny said...

"Tsarailag tsagdaa"

naraa said...

Японд цунами болсон гэнэ. Тэнд байдаг хүмүүс зүгээр л байгаа даа.

Гилийн хатан said...

Zaya-bayarlalaa, chamd bas ungursun ch gesen Martiin mend hurgeye
bebe-mundag bishee, bye byedee tuslaad l yavdgiin
Mishaa-bayarlalaa, neeree yu? unen uu? tegvel gants um yah umsaan
Destiny-hehe
Naraa-harin tiimee, naizuuddaa amid bol hariu bich geed email bichlee, harin blogchid yaj bgaan?
Japand bgaa blogchid bichleg nemegtun gesen, hehe, gaigui bhaa, hohirol harin ch baga bna lee, ih huchtei garar hudulj, tsunami bolojhod

Гилийн хатан said...

Naraa-mash huchtei gazar hudulj, tsunami bolj baigaatai haritsuulahad nas barsan hunii too haritsangui baga baina gesen um shuu, ter ed materialiin hohirol yah ve dee