Sunday, March 6, 2011

2011-3-6

Өмнөх бичлэгээ гэгэлзээд байна гээд дуусгачихсан чинь үнэхээр гэгэлзээд байнаа. Одоо энд намар болоод, нээх уйтай санагдаад Намрын синдром хөдлөөд. Гэснээс би өнгөрсөн 10 сард монголд очоод нэг найзтайгаа уулзлаа, идлээ, уулаа, тэгсэн нөгөө хоолны газар чинь 10 цагт хаагаад мань 2 хөөгдлөө, яриа дуусдаггүй салж чадахгүй, зам дагаад алхаж явтал Тэнгис кино театрт нээх шөнө Намрын синдром гэдэг кино гарч байдгийн, 2-лаа үсрээд л орчихсон. Энэ завшааныг ашиглан алс холд суугаа кино үзүүлсэн найздаа баярласнаа илэрхийлье. хэхэ, энэ мэндчилгээг маань үзэх болов уу гэсн. Хөөрхөн кино байна лээ, даанч төгсгөл рүү нь нөгөө элгээ тэврээд татаж унаад байсан хүн чинь өрөвдөөд уйлангаа алддийн. Одоо зүгээр насны тоо яваад өрөвч болсон гэж хэрэг алгаа, цаг агаарын мэдээ үзээд л монголд хасах 35 хэм гэх төдийд л нүд усаар дүүрээд байх болтой юмаа.

За өнөөдөр болбоос Австралийн бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр. Гэр бүлээрээ хүүхдийнхээ сургуулийн талбайг цэвэрлэлээ. Өглөө 10 цагаас эхлээд 13 цаг хүртэл. Үүнд нь заавал оролцох албагүй л дээ, гэхдээ бид иймэрхүү юманд аль болох оролцохыг хичээдэг юм, монголдоо ч гэсэн.

Тээд одоо би хичээлээ хийнэ, орой нэг зумбадчна, тээд өдөр дуусна даа. Би ажлын өдрүүдэд зумбадаж чадахгүй байгаа. Өө нээрээ бүжгийн визтэй ч надтай хамт бүжигт явах хүн олдохгүй гэцүү байнаа, манай Фа Мексик явчихсан, бүжгийн партнёртойгоо утас шөрмөсөө солилцоогүй. Найз П-н эхнэр тиймэрхүү бүжиг таанц бөмбөг спорт сонирхдоггүй юм. Дараагийн 2 дахад ганцаагаа явж Мартаа тэмдэглэхээс дээ. Ганцаараа ч гандан буурахгүй л дээ.

Сая Зумбаадлаа гэсэн чинь балетын хичээл рүү ороод баларлаа шд. Энэ хичээлүүдийнх нь хуваарь 2 сарын 21-нээс өөрчлөгдснийг нь мэдэхгүй л буруу юм руу л үсэрч (үсэрч гэдэг үгийн оронд байсан үгийг сольчлоо, Гэгээнээ) ороод байсан байна шд. Гэхдээ яахав балет бол маний бизнес биш гэдгийг хөлийн хуруунууд бас уландаа шингэтэл ойлголоо. Үсэрч харайсан, намбагүй дэгдэгнэсэн дэлчигнэсэн над мэтийн амьтанд ийм гоё уран налархай хөдөлгөөн тохирохгүй юм байна. Маний багад хүүхдүүдийг Ленинград руу балетын сургуульд явуулдаг байсын. Би нэг удаа хөгжим бүжгийн сургууль дээрх шалгаруулалтанд нь ороод эхний үзлэг дээр л тэнцээгүйм. Тэр мэргэжлийн хүмүүс мэдэлгүй хаачих вэ дээ. Балетчид чинь өд шиг хөнгөн хөөрхөн жижигхэн хүүхнүүд байдгийм чинь над шиг дэнхийсэн том шар юмыг хэн өргөж дийлэхэв дээ, угаасаа тээ. Ингээд би балетчин болох мөрөөдлөө мөрөөдлийнхөө жагсаалтаас аваад хаячихлаа гэхгүй юу, хэхэ.

Жич: балетын хичээлд толгойдоо алчууртай лалын шашинтай охидууд байсан. Тайзан дээр алчууртай балетчин бүжиглэдэг билүү? юувлээ?

11 comments:

Т. Буянхүү said...

Монголд зумба бас дэлгэрээд бгаа юм шиг бна лээ.

Март болох гээд бүсгүйчүүд бөөн баяр байх шиг бна.

Chimgee said...

bi bas Mongoliihoo tsag agaariin medee haraad 'yaana daa hoorhii' geel bodchino. odroo goe idevhitei ongoruulj bgaan bnaa. naic naic :)

miracle said...

Та наанаа намрын синдромтоол бид энд хаврын синдромтоол ижилхэн байгаам байна дөө кк. Харин манайд ийм цэвэрлэгээ нтр болхооор хүмүүс ерөөсөө дэмжихгүймаа тэгээд дуртай царайлаад очсон хэдхэн хүн баахан юм хийх болоод дараагийн удаа нөгөө хүмүс нь ирэхээ болиод манайх үнэн нийтээрээ хийх зүйлд хойрго юмаа за за муухай юм яриад яахав тээ кк

Koyuki said...

Намар болж байна гэсэн чинь нээх сонин. Энд хавар болоод хаврын синдром хөдлөөд :D

Gegeenee said...

Hehe, egchiin yaria ulam l changaraad bainaa :P

Гилийн хатан said...

T.Буянхүү-зумба дэлгэрээд гоё л байгаа юм байна. Намайг очоод Зумбагаа нээх үед хүмүүс мэддэг болчихсон байх юм байна, амар, илүү реклаамны мөнгө зарлагадахгүй тээ. Энд харин Март тэмдэглэдэггүй юмаа, Японд бас. Баярын наастэр алгоо
Чимгээ-чи басюунд дутах вэ дээ, цагийг сайхан өнгөрөөх боломж их л байгаа биз дээ
Коюуки-тээд яг яаж байна?
Гэгээнээ-хаха, засвар хийчихсэн

www.gegeen.com said...

aain yu, yun neriin zeelchin garch ireed yun zasvar hiilgechvee hehee.

www.ulemj.com said...

Балетчин болох хүчлээ таягдан хаяж урлагын алтан тайзнаас буусан юм биз дээ

Гилийн хатан said...

Gegeen-bi ni yos surtahuungui ug heregleedee

Гилийн хатан said...

Ulemj-balet-g hayalaa, nuguu bujig ed nar bol hayagdahgui ee, hehe

Gegeenee said...

Yaanaa tiim bna shdee hehe. Umnuh ugiig ni unshaad gantsaaraa zunduu ineesen gej.

Gegeen.com-toi ner davhatsdag tiim yum bolj bna. Amihandaa yalgaad Gegeenee geed baigaa shd.