Sunday, March 13, 2011

Хайрт Nippon минь

Өмнөх бичлэгийн доорхи сэтгэгдлүүд бичлэгтэйгээ хамаагүй учраас энэ бичлэгийг бичиж байна.

Газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станц гээд баахан аюул нэг дор нүүрлэжээ. Нээрээ дэлхийг цочоож байна шүү. Аюул тохиолдоогүй үед ч бүх зүйлийг маш нарийн тооцож, бэлтгэлтэй байдаг ард түмэн.
Би энэ хагас бүтэн сайнаар хичээлээ хийгээд, блогтоо 3-4 Японтой холбоотой хөгжилтэй түүх бичнэ гэж бодож байлаа. Гэтэл Японы тухай мэдээ үзэж, нэт ухаж суугаад юу ч хийхгүй нь тодорхой байна, бичлэг нэмэх ч хүсэл алга, сэтгэл хөндүүрлээд, санаа зовоод л сууж байна.

Ганц галзуу найз маань сая Цукуба их сургуулийг дүүргээд энэ сарын 30-нд Монгол руу явах гэж байсан юм. Хүүгээ 11-нд Монгол руу явуулна гэж байсан болохоор 11-нд Токиод байгаа байх гэж тааж байлаа. Тээд утас, нэтгүй болоод холбоогүй байсан чинь харин Монголын Элчин сайдын Яам руу хандсан хүмүүсийн нэрс дотор нэр нь байхаар санаа жоохон амарч байна.

Япон бол Монголд хандивлагч томоохон орнуудыг нэг бөгөөд монголд тусласныхаа хариуд юм нэхээд, ямар нэг юмыг маань барьцаалаад байдаггүйг та нар мэднэ. Би Япон улсад сурч амьдарч байсны хувьд Япон улсыг 2 дахь эх орноо гэж боддог. Бага хүүгийн маань төрсөн нутаг. Ганцхан би ч биш Японд сурч төгссөн хэн бүхэн Япон улсад элэгтэй л байгаа. Би Японы ард түмэнд хайртай, би тэдэнд төлж барахгүй их өртэй, мөнгөөр хэмжих боломжгүй юм зөндөө шүү дээ. Мэдээж элэг зүрхнээс минь Монгол эх орон минь уятай, нэг ноомерт.

Одоохондоо энэ хавиар Япон улсад туслах хандивийн хайрцаг алга байна. Удахгүй хаа сайгүй тавигдах байх. Энэ нь их үр дүнтэй арга гэж бодогддог юм. Дэлгүүрээс худалдан авалт хийгээд тооцоогоо хийдэг кассын машины хажууд, гарах хаалган дээр нь голдуу тийм хайрцаг байх бөгөөд хүмүүс задгай бутархай мөнгөө тоолох ч үгүй хийнэ. Ийм хайрцагнуудаа их удаан бараг 2 эсвэл 3 сараар байлгадаг юм. Хүмүүс заавал банк руу очиж хандивийн дансанд мөнгө хийх гэж байснаас энэ арга маш их хэмжээний мөнгө цуглуулж чаддаг. Би жишээ нь Австралийн хойд хэсэгт болсон үерийн хандивийн хайрцганд цөөн цөөнөөр нь бутархай нэг хоёртын доллар бүр 10 цент ч хамаагүй хийгээд байлаа, дараа нь багцаалдахад 50, 60 доллар хийчихсэн байсан. Заавал нэг дор их мөнгө хийх гэж байснаас цөөн цөөнөөр өөрт дарамт багатай ахиухан мөнгө хандивлах боломж олгодог юм. Австрали улс аль эрт туслахаа илэрхийлсэн ч өчигдөр яаж туслахаа тодорхойлоогүй байсан. Сая аврах ангиудыг эхний ээлжинд илгээх болсон байна. Мэдээж хүнс, мөнгөн тусламж үзүүлэх байх.
Манай гэр бүл бусад улс орнуудад хандивласнаасаа хэд дахин их мөнгө Япон улсад туслах  хандивийн хайрцганд хийх нь ойлгомжтой.

Энэ байгалийн гамшгийг яалтай билээ дээ.

14 comments:

Duurnee said...

Тэднийг бурхан өршөөг

naraa said...

Хэлээд яах вэ. Миний ч санаа зовоод байж сууж чадахгүй юм. Энд ч гэсэн бөөн хандивын үйл ажиллагаа эхэллээ. Японд байдаг найзууд таньдаг хүмүүс маань болохоор еөр санаа зовох юм байхгүй, наана чинь мэдээгээр тийм аймаар юм гараад байгаа юмуу, энд зүв зүгээр байна, жаахан савлах нь савлаад л байна гэхдээ зүгээр гээд байх юм. Ирэх үү гэсэн чинь яах гэж гээд бараг өөдөөс гайхаад байх юм хэхэхэ. Тэгэхээр нь нээрээ гайгүй ч юм болов уу гэж бодоод л.

Досу said...

aimar aimar yumnuudl zuragtaar ni garad bhiin manaih ch yahuu gaigui yu ch medegdelguil ungurluu

Chimgee said...

ter handiviin hairtas gedeg ih zugeer idea bn..

Koyuki said...

Giliin hatan egchee sanaa tavisand bayarlalaa. Bi zugeer bn aa.

www.gegeen.com said...

harin FB, twittereer bol holbogdood bgaan shw

Дэндэв said...

Гилийн хатаан гэж...

Дэндэв said...

Чи тэгээд японд байгаамуу эсвэл хятадад байгаамуу аль эсвэл солонгост байгаамуу
Гүэ ер нь энэ ямар хамаа байхав дээ

Гилийн хатан said...

Setgegdel uldeesen ta buhend bayarlalaa. Dosu, Saruul uhaan, Saaral, Koyuki geed Japanaas bichdeg blogchid bugd l sain bgaa um bna, Zeregleegees hariu avaagui l suuna. Zereglee bid 2 negen uye Japand hamt suraltsaj bailaa.

Гилийн хатан said...

Dendev meen- bi chinii blogiig unshaad l Sydneydee l baigaa shd

ganga said...

Гамшиг тохиолдоход ямар сэтгэлийн хаттай, зохион байгуулалттай, элдэв гэмт хэрэг үймээн хөөрөл үгүй бэрхшээлийг давж байгаа японы ард түмнийг үнэн бишэрч байна.

Anonymous said...

Neg byatshan nuutsiig delgeye. 1941-1945 onuudad Mongoliin zuun nutgaar yoponii 731-r Bakterlogiin Angiin haysan holer, tahal busad haldvart ovchintei shaazan bombognuudees bolj manai zuun nutag busad nutgaasaa iluu odoo boltol holer, tahliin ovchiloltei baidag yums ajiglagdjee. Eniig odoo boltol manai tor irgedeesee daldlan nuutsalahiig orolddog baij magadgui. Tednii saihan tusand unaj bolno gehdee huuchin bish tuuhee bugdeeree sanaj baihad buruudahgui l bolovuu. wikipedia deer bii uzeerei.

Barimalch

Anonymous said...

Yur n tegeed udahgui uuniig battai shinjilen togtooj yoponchuudaas manai zuun nutgiig holer, tahliin zui bus ovchiloloos salgah "Ovsnii Undes" salbar tosol heregjuulhed ch buruudahgui sanagdav.

Barimalch

Anonymous said...

Jishee n bi neg sumiin gazar nutagt haldvart ovchin yum taraaval namaig undesnii daisan 1000 jild haraaj suid bolno getel 60-aad jiliin omno hari undesten manai baga bish nutagt heden uyer bidend ayul uchiruulah bakterologiin bombog haytsan baihad bid ingej hundee hongonoos ogoh demii l sanagdaj baina. Yahav medeej harui tus ogoh yostoi harin uchirgui zurh setgel gesen yaria bol orchin uyiin soyl irgenshild harshilsan arai net huuchinsag handlaga ch baij boloh.

Barimalch