Thursday, March 31, 2011

2011-3-30 Торгуульчихсан

Энд машин барьж яваа үед утсаар ярихыг хориглодог, өндөр торгуультай, бас дэмэрит поинт унадаг юм.

Жолоочид 12 Дэмэрит поинт байдгийн. Өнгөрсөн жил эхний удаа хурдны хязгаараас нь 5 км/ц-аар хурд хэтрүүлээд 1 поинт алдаад, удаад нь цагийн хязгаартай баруун эргэхийг хориглосон газар цагаа андуурч баруун эргээд 2 поинт алдсан юм. Поинт болгон мөнгөн торгуультай.

Өчигдөр орой мундаг хүн болж хичээлээ хийхээр сургууль руугаа явлаа, зам түгжирээд, бараг зогсож байлаа. Утас дуугарахаар нь баруун гараараа жолоо мушгингаа, зүүн гартаа утсаа аваад "сургууль дээр очоод эргээд залгая" гээд утсаа тасалваа. Тээд хэдэн метр урагшлаад, эгнээ сольдог ч юм билүү гээд байж байтал миний ард гэнэт цагдаагийн машин хаанаас ч гараад ирсийм, намайг зогсох дохио өглөө. Би ч зогслоо, буулаа, үлээлээ. Тэгээд яагаад намайг зогсоосныг ойлгоогүй маанагтаад зогсож байтал "жолоо барьж байхдаа, зүүн гараараа утсаар ярьсан. 21 хоногийн дотор 258 доллар төлнө үү" гэсэн торгуулийн хуудас өглөө дөө. Давхар 3 дэмэрит оноо унаж байгаан. Дургүй хүрээд юун хичээл хийх, хайран мөнгө. Энэ мөнгийг Монголд нэг асрамжийн газар өгчихсөн бол аштай байхгүй юу. Бүсээ жоохон чангалахаас, хэхэ.
Австралийн жолооны үнэмлэхгүй бидэнд энэ дэмэрит поинт нь хамаагүй юм шиг байгаан. Гэхдээ цаанаа бүртгэгдээд л яваад байдаг.

12 comments:

MONGOO said...

eooo yaxaaraa dandaa torguulj baidiin. suuliin 3 xonog ene blogiig olood bux bichlegiig unshlaa. torguulsan gesen oguulber l bainga ain. jooxon eruunii shol uulgadiinmuu. xexe. nice blog bna. surax yum ch ix bailAAA

chuups said...

araishdaa, yamar aimaar uneteim be yadjiital, :(

Bambus said...

huulia mordooch ee :P

LuZa said...

тэр хоёр зуун хэдэн доллараараа чихэвч аваа зүүцэн бол аштай юу
дахиж утсаар ярьсан ч торгуулкуушд

Anonymous said...

Луза дээр Лайке.... ер нь ямар хүн нь давхар төлдөг гэдэг билээл ....

монголдоо бол торгуул гэхэд нь инээж байгаад найрч унагаад, найз болоод салийшд тэ. хэхэ

хурдан монголдоо ирээ гэж мэгээд

жигүүр

Монгол бүсгүй said...

бас сүрхий харж байна шүү, тэр цагдаа нар.

УМ said...

Хмммм, торгуулчихгүй яваач дээ гэсс.

Нээрээ наана чинь интернэт их үнэтэй гэж сонссон. Үнэн үү?

chris said...

mongoliinhoo unemleheer ta nar australid mashin barih erhtei bdag? dajgui yum bna shd. Torguulahaar aimaar zewuun hurdeg tee?! :-)

Anonymous said...

Bi 2 jiliin omno bas zuun erghiig horigloson deer barigdaad 100$-aar torguulaad davhar utasnii chihevch negiig hiih yostoi getel 2 chihendee 2uulandaa chihevchtei geed nemelt 40$-oor torguulaad bas unemlehee shinechileegui geed shuuhed duudaj baahan torgoh baisang shuugchtei margaj uchirlaj baij 16$-iin torguuli bolgoj holion bantan bolson oodgui tsagdaa gej bas baidag yum shig.

Гилийн хатан said...

Mongoo-zochilsond bayarlalaa, gehdee ter shul chin haana bna?
Chuups-unetei bnoo
Bambus-harin tiimee
Luza-heleed yuhev, goloo tsohiod avahgui yavaad bdgiiin
jiguur-haha
Mongol busgui-minii arhand, zuun taliin egneend yavsan boltoi umaa
UM-internet untei, manaih gertee sardaa 1G internet-g 15$-oor avdag, uuniigee zuvhun email shalgahad ashiglaj bna shd
Chris-bid tur visa-tai uchraas Mongoliin unemleheer bolood bgaan, ternees PR ene terd apply hiivel zaaval unemlehee solidog
Anon-chi haana bdgiin, une ni hyamdhan sonsogdoj bna

Anonymous said...

надад хариулж буй сээгий бол майр харамч наасан.... 4хөн үсэг... бусдад бол надынхаас урт байна шд... энэ одоо яажийгаам.... арьс өнгөний үзэл гаргаад байгаамоо ааа

жигүүр

3 said...

"цагийн хязгаартай баруун эргэхийг хориглосон газар" гэж ямар дүрэм баримталдаг газар вэ.

Цагдаа нар энэ тэндэхийн зөрчил өнгийж харсаар байгаад майр өлөн нүдтэй баагий нар.