Tuesday, January 4, 2011

2011 оны зурхайгаа өөрөө зурмуй

Энэ жилд тохиолдох адал явдлууд миний амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Учир нь би блогтоо бичээд байхаар чинь яахан мартах билээ дээ. Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд. Ан гөрөө хийж үл болно гэж бууж байна, үүнийг би жоом алахыг цээрлэ гэж ойлголоо.

Эрүүл мэнд. Байнгын суугаа ажил (жолооны ард сууна, ПиСиний ард сууна, пивотой ширээний ард олон цагаар чалчиж суух) эрхэлдэг тул хүзүү хөших, нуруугаар өвдөх зэргээс сэргийлэн эрүүд мэнддээ анхаарвал зохилтой. Иймд бүжиг таанц эргүүлэх зорилт тавин, гараагаа эхлүүлсэн бөгөөд сард 2 удаа бүжигт явах виз даруулсан болно. Энэ бол эрүүл мэнддээ анхаарч байгаагийн тод илрэл мөн.

Санхүү. Өмнөх оны бөгсөнд тооцоолоогүй зардал асар ихээр гарч санхүүгийн хямралд орох дөхсөн боловч Гилийн хатан уужим сэтгэл гарган,  өмнөхөн нь шуналтаж авсан барааныхаа 40%-г дэлгүүрт нь буцаан өгснөөр гал унтраасан. Энэ огцомдсон гэнэт гарлага нь энэ жилийн орлогын үүдийг нээн, санхүүгийн хувьд хөл дээрээ бат тогтох нягууртайг хэлээд байна.

Найз нөхөд. Энэ 2 оны зааг дээр өмнөх 2 онтой харьцуулашгүйгээр найз нөхдийн тоо геометрийн прогрессоор өсөж байгаа нь бодит үнэн билээ. Үүнд барьж аваад үнсэж болдог олон өнгөтэй хүнүүсээс гадна манайхаар орж гардаг барьж аваад үнсэж болдоггүй та бүхнийг бас хамааруулсан болно. Энэ онд олон шоу цэнгүүнд явах мастер плантай. 2009 он амьд үлдэх шалгарлын жил байсан, 2010 он их өр дарах он байсантай холбогдон би аливаа зүйлээс байнга хойш сууж, аливаа хорт зуршилаас татгалзан найз нөхөдтэй болох боломжгүй, гэлэнмаагийн амьдралаар амьдарч их ч гэгээрлээ, их ч цэвэршлээ. Ер нь их ариухан амьтан болжээ, хаха.

Мөрөөдөл. Найз нөхөд М унасан хүн 3 баярладаг гэж эртнээс анхааруулсан нь батлагдлаа. М унаж  чадахаа байсан тул бусад мөрөөдлөөсөө хэрэгжүүлэх бололцоотой нэг мөрөөдлийг сугалж аваад хэрэгжүүлэх л болно доо.

Блог. Санамсаргүйгээр жорлонд шинэ оноо угтсандаа сэтгэл санаа дундуур байгаач, Гэгээн сан "одоо тээд жорлонгоо л бичээд байж дээ" гэж сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр блогоо энэ жилдээ хөтлөмой.

Хайр дурлал. Күэ энэ дээр чинь богтлогдсон хүүхэн юугаа бичих билээ? Залуу маань үзчихвэл ... ёстой болохгүй юм байнаа, сорри.

11 comments:

Anonymous said...

Ha ha..........Uuriin tani blogiig tsag aldalgui unshigch bna aa. Uuruu nadad mash ih erch huch ugdug shuu......Good luck!

NB, Canada

www.gegeen.com said...

hahaha, tataj unalaa. ene anom yasan shuurhai bnaa.

za teed bicheed baigaarai, bi tanaihaar zochloh durtai, enjoyddog unshigchdiin chini 1 bn.

Gegeen SAN gsn chini jpn hundetgelees ilw, bas neg foundation-tei ch bolohiig bilegdeed chig bgaam shig goyo sanagdchihlaa

Unknown said...

хэ хэ хэ, богтлогдоод байхдаа яах уу дээ.

Anonymous said...

гөөмөн эгдүүтэй эгч шүү ,нөхөрт нь атаархжээнэ нтр

Nogoohon said...

Хахаха, зурхайгаа ёстой үнэн тайлж уншиж байна. Дандаа элэг хөшөөчих гээд байх юмаа. Анх таны блогийг санамсаргүй олонгуутаа бүхэл өдөржингөө ажлаа хийхээ мартан бүх бичлэгийг тань уншиж билээ. Орой гэртээ хариад үлдсэнийг нь үргэлжлүүлэн уншаад хүүхдээ унтуулахаа ч мартчихсан байсан сан. Манай 2 намайг л хүүе хаая гэхгүй бол сайхан далимдуулаад шөнийн 1 цаг хүртэл ТВ үзчихсэн сууж байсан. Таны блог тийм л ид шидтэй шүү дээ. Та ийм сайхан зүйлийг бүтээсэн байна.

Badman said...

Хайр дурлалын зурхайгаа яг сайхан зурах байсын даа.

Anonymous said...

хо хо сайхан сайхан авч өгнөө энэ гилбэрийн хатан Блогии чинь уншсаар л байгаа шүүүүү чи шүүүүү

млиндо

chris said...

үнэн хөгжилтэй бичих юм да :-)

Гилийн хатан said...

NB, Canada-баярлалаа
Гэгээн-гэгээн сан байгуулчих
Дамдаа-харин тийм, гэнэт ийм үг аманд ороод л ирлээ
Анон-юу гэж хариулмаар юм бэ дээ, олон сайхан бүсгүйчүүд бий дээ,над шиг л хамаг юмаа илчилдэггүй болохоос
нараа-ээ надын блогт хүнд хэрэгтэй зүйл байхгүй дээ, харин чи хүнд хэрэгтэй юм бичдэг шүү дээ
Бадман-хаха, зураад хаячихдаг юм бтлүү
Млиндо-ямар гоё нэртэй юм бэ, баярлалаа

Anonymous said...

хэхэ. Зурхайгаа зурж байгаам бол нэгмөсөн сайхан зурчихгүй.

Өөрийн залуудаа хайр дурлалынхаа тухайд чамайтайгаа л гэнэ шд гээд хэлээд л инээхгүй юу...
хэхэ. Сайхан зурлага байнадаг...сүүлийн хэсэгт шохоорхол хаяв...

жигүүр...

zz said...

ingeed uurinhoo zurhiag zurchuul ih siakhn yum bn aa surch avlaa..

chiniii blog-g 2 udur buten unshlaa duusaagui l bn :)

Goyo blogtoi yumaa..bayarllaaa..neg gem ni ajlaa hiihgui bn aa.. :(