Sunday, January 16, 2011

Б план байхгүйн хар гайгаар А план хэрэгжсэнгүй

Би сүүлийн үед М-ээ унамаар санагдаад болохгүй байгаа. Яаж нөхрийг зөвшөөрүүлэх талаар хэд хоног бодлоо л доо. Тээд А план зохиож хэрэгжүүллээ, өнгөрдөг 4 дэх өдөр. Орой нөхрийг ирэхээс өмнө сайхан хоол хийж тавьчихаад, сургууль дээрээсээ 2 виноны бакаал, лааны суурь зээлж авчраад, банана киви чэрри авч бэлдлээ. Тээд нөхрийг шүршүүрээс гарч ирэхээр нь хоолыг нь аягалчихсан, лаагаа асаацан, вино хундаганд хийгээд тавьцан, би өөрийгөө сээксий дээрээ тохируулаад, хөгжимгүй тул чим чимээгүй, хүүхдүүдээ унтлагын өрөө рүү нь хөөж оруулаад армаанчиг байдалтай хүлээж байлаа. Нөхөр банны өрөөнөөс гарч ирэнгүүтээ зогтусаад, тоохгүй царай гаргаж байна. Тээд би хоолыг нь халбагадаж ам руу нь хийгээд л, албаар хацар дээр нь түрхсэн сүүмсээ арчиж өгөөд л, санаатай газар унагаасан сэрээгээ авч байгаам болоод өмнө хойно нь тонголзоод, гартаа нэг банана бариад, буцааж нэг тавиад, хальсалж байгаа юм болоод баахан аальгүйтлаа. Яахав дээ би кино, клипэн дээрээс сурсан юмаа ингэж хааяа хэрэгжүүлдэг юм. Нөхөр "шууд асуудлаа хэлээч" гэж наадгийн, урамгүй гэдэг нь. Ядаж байхад хүүхдүүд өрөөнөөсөө булталзаад саад болоод байх юм. Гэхдээ яахав маний А план ажиллаж байна шүү, нөхөр ер нь л санаанд багтаад ирлээ. харин хэзээ М унах зөвшөөрөл асуувал Yes гэх болоо гээд жаал эргэлзэж байлаа. Яг зөв л мөчид тэрийгээ хэлэхгүй бол No гэчихвэл яах юм бэ. Тээд хундага тулгаад би яриад л манай хүн хөхрөөд, би яриад л манай хүн хөхрөөд, би яриад л манай хүн хөхрөөд л их л жаргалтай 2лаа хос хун шиг байлаа. Хоол идэж дууслаа, би нууц хөзрөө дэлгээд өөрийнхөө хүнд хэлэхэд ичмээр паактуудаасаа хүнд хэлж болохгүй шүү гэж анхааруулж байгаад л ярьлаа, нөгөөх маань надыг өхөөрдөөд л хөөрөөд байна, энэ А план яг оргил үедээ ирлээ. Тээд планы төгсгөлийг хийчмээр байдаг муусайн хүүхдүүд шавар хаагаад тэнд зодолдоод уйлаан майлаан болоод явчлаа, одоо бяд очихгүй бол хэрэг байдал дордсон бололтой. Нөхөр зохицуулагч хийх гээд цаад өрөө рүү орлоо, би наана нь шээт гэчихсэн муухай царайллаа. Ингээд А планы үр дүнг хардгийн даваан дээр маний А план хүчин мөхөсдөж, нуран уналаа.

А план амжилттай хэрэгжиж байхад хүүхдүүд эртхэн унтаад өгчихгүй, шавар болсоор байгаад А план хэрэгжиж чадсангүй. Үгүй миний буруу л даа, нөхцөл байдлыг дутуу үнэлсэнээс болж байгаа юм, тээд эрсдэл гарах нөхцөлд хэрэглэх байсан нөөц Б план зохиогоогүйн хар гай. Одоо тээд дахин план хосоор нь зохиох шаардлага гарчлаа шд, хайран юм.

Би нь М-ээ унамаар байна шд, хорхойсоод. Ядаж байхад М-тэйгээ зүүн талаараа унаад, зүүн гарын шуу нялга болсон шалбархай нь алга болоод өгчихгүйм.

Та нар минь туршлагаасаа хуваалцаач, будаа идье.

Охидуудаа, та нар ямар аргаар нөхрөөрөө Yes гэж хэлүүлж чаддаг вэ?
Хөвгүүдээ, та нар ямар тохиолдолд эмэгтэйчүүдэд No гэж хэлж чаддаггүй юм вэ?

15 comments:

miracle said...

Кк та ёстой аягүй шатсан байна шдээ. М унахын тулд нийтдээ 3н план зохиох хэрэг гарахнээ кк. Тэгээд нээрээ таны наад зүүнд талын шуугаа эдгээчээд гуйхгүй бол нөхөр чинь тэрийг чинь хараал ийм болчоод юун М Мэм гэхгүй юу кк. Би ч нөхөргүй болохоор даанч танив зөвлөх юм алгөө уучлаарай ядаж ганц планы санаа өгсөн бол кк. Тэр Харригийн хөөрхөн аав мартсан байхөө өмнөх явдлыг кк. Гадаадынхан бас лагийн тээ байгаль хамгаалах санд хандивлана уу нтр гээд.

Badman said...

Би ч анхандаа Yes, YES л гэдэг байлаа. Одоо бол No, No шүү дээ.

www.gegeen.com said...

hooh bi eveer bish hucheer uzdiishd. meduushtei l yum bn hehe.

Anonymous said...

hugjiltei amitan shuu

Anonymous said...

hugjiltei amitan shuu

Anonymous said...

Oort chine iluu oir baigaa hun iluu medeh bailgui dee. Tiimees m-iig hereggui gesen yum bolovuu.

chuups said...

bi er ni joohon baritsaalsan mayagaar l shiidchihdeg shde. kkk ehleed nohriig nadaas yum guihiig huleene . zoruuluud za yahav orond ni tegii shu za geel boloo. kkk

Anonymous said...

инээд хүрээд байхийн. Нөхрийн бол толгой майр сайн ажилласан биз. За энэ нөхөр нэг юм нэхэх гэжийнэ. Би яавал гүү гэх вээ гээдл. тэгтэл хүүхдүүдийн асуудлыг зохицуулах гэдэг боломж гарч ирэн Оргил үеэс бултаад л.... Хүүхдүүдийн өрөөнд майр мишээсэн бэз...

Ер нь бол Ид хөлсөө гаргаж байхдаа асуувал дандаа Тийм гэдэг хариулт авдаг гэжийлээ шд.

Гэхдээ би бол хэзээ ч тэр үед өгч байгаагүй л дээ. хэхэ

Жигүүр

Anonymous said...

asuuh yu bsiin, shuud l unaa haya, chi chini bie hun shuu dee

Anonymous said...

Yag saihan jumaa hiiched , dunguj duusaad l neeree bi M-aa unadag jum biluu gevel Jes gej helj chadahgui tolgoigoo dohih baihdaa. Amjilt

Zulaa's blog said...

ungutuur bichsen baina sh de nudend haragdtal kkk~

Улаан Малгайт said...

Nuhur odoo yagaad tiim ireegtsgui bn aa, tegjeej huurhun ehneriihee setgeliig gomdooh gej bgaan

Монгол бүсгүй said...

их л сайхан зантай үед нь л чухал юмаа гуйдаг юм гэсэн шдээ. надад тэгдэг ингэдэг гэх туршлага алга доо. харин эндээс мэдээд авья гсн.

BuBu said...

hahaha ugseer tarhin dahi delgetsend hogjiltei vdo uzuuldegt chine bayrladag shuu:D
bi ymar nohor baij uzsen bish, avgai baij hezee ch uzehguim chine medeh ym algooo, sexy deer ni tohiruuljagad uzdeg chine aimaaar sain main arga bj magadgui, yu heleh gd orshil tavij bga chine nohrin chine nuden deer todoos tod uchraas shuuud tus tas heltsen ni deer bhoo.

Гилийн хатан said...

Бөөндөнөө, туршлагаа хуваалцсан та нарт баярлалаа. Гол нь Нөхөр М-г маань хаана нуусныг би мэдэхгүй байгаа юм, түлхүүр нь гэрт байгаа. Тээд нааг М унаж чадахгүй үхэх шахаа биз дээ гээд л байгаа юм