Tuesday, January 11, 2011

2011-1-9

Өнгөрдөг бүтэн сайнд бас бүтэлгүйтээд наассн. Өглөө нөгөөдүүлээ босоогүй байхад нь хүнсээ цуглуулдаг хүн болоод, түрдэг сагсанд баахан юм овоолчоод тэр чигээрээ халуураад сагсаа гутлын дэлгүүрт оруулахгүй гадна нь үлдээгээд, авахгүй юм байж баахан гутал өмсөж үзээд л шуналтаад байсан юм. Тэгээд хэдэн гутал тоочиглож авч санаагаа амраагаад гэртээ ирээд авсан хүнсээ хөргөгчинд хийсэн чинь лав л 2 тортой 30аад долларын хүнсээ хулгайд алджээ. Энд хулгайчаас болгоомжил гээд анхааруулга байнга байх ч би тоодоггүй юм. Гэтэл үнэхээр хулгайчтай юм байнаа.
Үдээш хойш хүүхдүүд усанд сэлнэ гээд, би усны хувцсаа гэртээ өмсөөд гадуур нь сарпаанчиг углаад гараад явчлаа. Очоод сарпаанчгаа хуулж хаяад ус руу шууд үсэрч  ороход амар байдаг юм. Тэгээд сэлж ядраад харих болсон чинь би бандаашаа (өөр соёллог үгнээс илүү бандааш гэхээр гоё байгааз) аваагүй гараад ирсэн байв. Тээд одоо яахав дээ, сарпаанчигаа углаад бандаашгүй харьсан. Энэ явдал 2 дохоо давтагдаж байна. Нөгөө Бритни Спиирсийг бандаашгүй гадуур явдаг гээд л дэлхий нийтээрээ ад үзээд байсан чинь, хөөрхий хүн бас бандаашаа гэртээ мартаад гадуур явчдаг л юм байна.

12 comments:

chuups said...

kkk bandaashgui baihaar evgui bish bn uu?

www.gegeen.com said...

mashin, moto-nd suuhad l gehees evteihen sh dee.

Yuri said...

hahahaha bi bas tegej uzsii shde. Agaar salhi oruulaad zugeer shde haaya kkk

Badman said...

Надтай уулзахаар ирэхдээ бандаашаа мартаарай за юу. Ха ха хаха хахаха

PUZL said...

Өнөөдөр эротик бичлэгийн өдөр юм байна :)

Anonymous said...

хэхэ. тэгээд нүцгэн биендээрээ сарпаачиктай явжийгаамоо тэ. ааяааа нүдэнд харагдажийшд. кккккк

жигүүр

Монгол бүсгүй said...

сарпаанчиг гэрэлтдэггүй бол яахав дээ, нэг удаадаа.

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

хэхэх ямар инээдтэйм бээ хэхэ
уг нь дажгүй л сэкси бүсгүй байнашдээ та чинь хэхэ

Гилийн хатан said...

Чуупс-эвгүй биш байна лээ
Гэгээн, Юри-би санамсаргүй тийм үйлдэл хйисэндээ гэмшингүй байхад, та 2 санаатай тэгж явдаг юм байна л даа
Бадман-за, та харин мартав, ингэж хэлснээ
Паазл-өрнөөсөө гарах гэсэн биш тийм өдөр болчлоо
Жигүүр-тээд би ямархуу харагджийн? би майр бүдүүн гээд бод доо, хаха
Монгол бүснүй-азаар гэрэлтдэггүй юмтай байсан
Биллионэр-тийм биш биш

Блогтой хүн said...

Нэг юм хэлчүүл "алуулдаг" болуу яах бол гэсс ккк, би нээрээ бүүр хол гадгашаа гарах л гээгүй бол ерөөсөө бандаашиг өмсдөггүй штэ.( Биений юм ирэхээс бусад үед)

Яагаа гээ тэр нэг доодох биеийг чэн үргэлж тас харанхуй бас юмаар баглаад боогоод байхаар майр муу байдаг гэнээ.. Хөөрхий амитан салхи савир үзээд гэрэл гэгээ харж байг даа гэсэн.

Ер нь халуун газар тэгж байдаг шигээ... Энэтхэгчүүд бол эрчүүд нь хүртэл даавуугаар ороогоод явжээдийн байна лээ штэ. Нэг удаа харциймаа ккк... ёооноо.

Энд байдаг лам нар хүртэл шууд юбка өмсөөл явдаг юм байна лээ...

Яанаа юу биччих вээ.. ккк

Anonymous said...

Бас бариу юбка палааж өмсөхдөө танууд яадаг вэ, бандааш нь мэдэгдээд байдаг тэ. би бол эмээ бандаашиг өмсдөг хо хо...

Гилийн хатан said...

Blogtoi hun-uu zaza, tegvel bi bandaash umsuhuu boliloo. hudaldaj avch mungu urehgui, ugaaj tsag barahgui. Yeruusuu hereggui ed baina.

Uug ni bandaashgui gaduur yavchlaa geed neeh gemshingui bichsen chin, manias ni busad huuhnuud bandaash umsduggui um bii vii, hehe