Tuesday, January 18, 2011

Миний чаддаггүй зүйлс

Мэдээж чадахгүй зүйл тоолох аргагүй олон ч ихэнх хүмүүс чаддаг, өдөр тутмын энгийн зүйлсийг жагсаая. Дамдааг дуурайв.
Дуу дуулж чадахгүй. Иймд дууны бүтэн үг ч мэдэхгүй. Хүчинд автан караокед орсон тохиолдолд бичиг үсэг тайлагдсны хүчээр дэлгэцийн доогуур урсах үгнүүдийг нь уншаад өгчихдөг юм.
Архи ууж чадахгүй. Оюутан байхдаа муухай үнэртэй хятад спирт найруулаад, хамраа чимхэж байгаад л уудаг байсан. Одоо бол огт чадахгүй. Ууж чадахгүйгээ хэлэхэд итгэхгүй архиар шахах хүмүүст дургүй.  
Мах авч чаддаггүй. Манай нөхөр л хоолны махаа авдгийн, монголд. Энд бүгдийг нь төрөлжүүлээд зардаг болохоор амар байдгийн.
Морь унаж чадахгүй. Морь унах боломж олдоогүй байх. Одоо би морь унаад, сэгсгэр үсээ салхинд хийсгээд, исгэрээд давхимаар байна шд.
Ууж байгаа пивоо тоолж чаддаггүй юм. Бааранд орохдоо л пивоо тоолноо гэж боддогийн, уг нь. Голдуу задгай Чингэс ууна, нэгийг уулаа гэж бодож байснаа хэдийг ууснаа огт мэдэхгүй хөөгдөөд гардгийн. Тооцоо хийхэд 5-7 пивоны төлбөр хийдгийн.
Жич: Архи уухаар онгод ордог гэж Бадман ах сургахаар нь энэ бичлэгийг хийхдээ 7 шил (375 ml) пиво уусны дараа бичлээ. Бусад чаддаггүй зүйлээ санахгүйг бодоход онгод нь надыг тоож ирээгүй бололтой. Энд би яагаад уусан пивоо тоолж чадаад байгаа юм бэ гэхээр ширээн дээр хоосон шилнүүд өрөөтэй байна.
Даваа гариг, бараг л үнсгэлжингийн цаг болж байна.

12 comments:

ZAYA said...

Ер нь их ойлцоо юмнууд чаддаггүй юм байна.
Харин би морь унаж чадна, бас уусан пийвээ тоож чадна. Тэр ч амархан, угаасаа нэг л тоо, ккк

Badman said...

За шамд чаддаг юм зөндөө л байдын байна ш дээ. Өшөө чаддаг юмаа тоочилгүй үлдээсэн байгаа даа аягүлол.

Badman said...

Өө мартчиж. Пиав уугаад ийм онгодтой бичлэг хийжаагаам чинь архиуучуул өшөө тасархай бичлэг хийхийн байна даа. Ирээдүй ч инь гэрэлтэж байна шүү. ккк.

Anonymous said...

Би бас дуулах хоолойгүй дурлах нүдтэй тийм л залуу

аа архийг алгасаад бусдыг нь чадахийм байна гэснээс бодоод байхад чадахгүй зүйл ховор юм байна өө хэхэ

Бонус: Нэг залуу ажилд оржийнэ. Дарга түүний бөглөсөн анкетийг хараад магтажийнэ. та чинь архи уудаггүй, хичээнгүй ажилдаг, багаар ажиллах чадвар сайн, хэл усандаа ч мундаг юм байна. Ингэхэд танд ер нь сул тал байна уу.
*Залуу ичингүйрсэнээ яахуу нэг юм байгаа л даа.
*Дарга-юу ийн
*залуу-би жаахан л худлаа ярьчихдагийм гэжээ....

жигүүр

Chandmani said...

хэхэ зарим нэг хэрэгтэй чанарууд байна аа... :)

Enkhtaivan BuBu said...

hahaha beergui bol ongodoo oruulj chaddaggui gd chaddaggui zuilsiin updatelesen huvilbar gd bichveee hehhe

Anonymous said...

oo aldiin bn. 7 shil pivo uuchaad bas ingeed aldaagui shivj l baidag aain. aihtar aviyastan beeshdee kk

Монгол бүсгүй said...

пийвэнд сайн юмаа. би нэг л удаа морь унаж үзсийн байна, хазах болов уу, өшиглөчих болов уу гэж айгаад дахиж оролдоогүй.

MayRowan said...

7 shil 375ml pivo geheer baahan tarhia gashilgav hehe 2 litr 625 gramm pivo uusan gej oilgoj boloh uu? Heden tsagt tsaash haruulav gedeg ni l sonin baina. Neg suudal deer 1-2 tsagiin dotor uuchihdag bol harin ovoo sunasan guzeend l iim pivo orno gej trushlaga maani heleed baina... Gesnees Mongold bol jijig pivogoo 330 ml-r savladag shig sanaj baih chini. Neeree zadgai pivondoo eldev yum holidog shte Mongold

Anonymous said...

Arhi, piivo uuj chaddaggui ee. Gehdee ajliinhaa hajuugaar 3-n ch (mongol) emegtein huvi zayag hari gazar avarch uzsen.

Гилийн хатан said...

Zaya-chi tegvel 3han um chaddaggui um bna
Muu hun-arhi uuj chadahgui geed baihad uuj surgah geed bna uu
Jiguur-bonus ugsund bayarlalaa
Chandmani-ali ni heregtei chanar gej uuruu tootsood bna?
Bubu-harin beer uuhaar ongod ordog um bh gesen chin ugui um bna
gegeen-harin sogtuudaa post hiij chadaagui ch aldaagui bichdeg um bna
Mongol busgui-bi chin 10 nastaigaasaa l beer uusan shdee
MayRoman-zuv oilgojee. 2 tsagt gudarchihsan. Guzee arai sunaagui bgaa. uugaad baihaar eldev um holihiig andahgui shdee hu. 1 udaa bi наад пивондоо юм холисон байна гээд солиулсан чинь дахиад амт амтагдаад байхаар нь мэнэжэрийг нь дуудаад шалгуулсан чинь аяга таваг угаадаг шингэнээ сайн угаагаагүй л пиво хийчихсэн байсан.

ooyo said...

demii yum demii arhi uuj chadahguu bol sain l bz ter hogoor yadii.harin shan sain taltaan bn shd..

Zarim hun(er ni ihenh humuus)muuruuruu uuriiguu horduulahguu Uhehjaam shig shahana tegeed duugu shahahguu uurlaj ugeer idej tenegtene...

duulahiin huwid yaah wee uuruu duulah durtaa bol uhsen yaar duuchin boloh bish zaawal baruun hoologoor duulah albataa bish

moriig harin unaj surah bolomj garna beelguu dee