Sunday, January 16, 2011

2011-01-16

Өглөө эртлэн босож, гэрийн эрчүүдийнхээ болон өөрийн үсийг хяргалаа. Маний үс сэгсгэр дээрээ аабан бээбэн болохоор би өөрөө л тайраад хаячдийн. Энд тээд үсчин хумсчин гэдэг газар орж үзээгүй л мөнгө хэмнэж байна шд. Тээд би бодлоо, зөвхөн өнөөдөр би хэдэн төгрөг хэмнэв ээ гээд, эрэгтэй хүүхдийн үс доод тал нь 2х18 доллар, эр үс 25, эм үс 35 гэхээр чинь нийтдээ 96 доллар хэмнэжээ. Өмнө нь энэ тухай боддоггүй байсан бол одоо ам цангаад, хамар загатнаад болохоо больжээ. Би шууд л нөхөртөө "хайраа, сая би бараг 100 доллар хэмнэжээ. 30 доллараар нь хайрцаг пиво авчих уу?". Мэдээж хариулт ойлгомжтой. Жоохон мөнгө цуглуулъя гэхээр одоо ингээд нэг чөтгөр дотроос шургаад байдаг болсон.

Бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөр болоод бид очлоо. Урилга дээрээ шууд л гэр бүлийнхэн зөндөө бэлэг өгсөн тул бэлэг авах мөнгөө Байгаль хамгаалах санд хандивлана уу гэсэн байна. Бэлэггүй бол мангар биз дээ. Бэлэг авлаа, нэг робот, нэмээд 20 доллар бэлнээр нь дугтуйнд хийгээд бэлдлээ. Маний чадал тэр юм чинь. Манайхаас холгүй нэг паркад очсон чинь хэд хэдэн газар хүмүүс байнаа, аль нь юм болоо гээд ангайж байтал харин Харригийн хөөрхөн аав даллаж байна. Би ч эргүүлээд даллалаа. Өмнө нь би амаараа дүүрэн юм чихчихээд Харригийн хөөрхөн аавтай ярьж чадаагүй гээд харамсаад байсандаа. Өнөөдөр Харригийн аав ирдэг л юм бол алдаагаа засна гээд гэрээс гарахдаа гоё дээрээ тавиад, 2 онигоо англи дээр өчигдөр цээжилсэн юм. Би майр бэлдсэн байгааз дээ.
Нээрээ тэнд над идэх юм олдоогүй, хоол ч байхгүй, ядаж мах эсвэл зайдас шарж болно доо, хажууд нь бэлэн шарах шүүгээ паркад байхад. Төрсөн өдрийн торт ч байхгүй наасан. Кап кэйк дээр өөрсдөө чимэглэл хийгээд болоо, хүүхдийн тоогоор шахуу жижиг ундаа. Би тэгээд юу ч идээгүй уугаагүй майр гайхлаа шд, хэхэ. Хүмүүс хүүхдүүдиййнхээ үлдээсэн кап кэйкийг идээд, ам нь аргасан байх.
Бусад хүмүүстэй ёс болгож хэдэн үг солиод, Харригийн ээжтэй бас. Харри манай хүүтэй тоглоом дээр хамт тоглоод байсан юм, Харригийн аав бид 2 тэр 2-г харангаа ярилцаад, би бэлдэж ирсэн онигоогоо яриад, түүний сайхан инээхийг хараад сэтгэл амарлаа шд. тэр над хариуд нь 1 онигоо ярьж өглөө. Харин би сайн ойлгоогүй, худлаа л ойлгосон царайлж инээлээ. Би "за Харригийн хөөрхөн ааваа миний өмнөх будилуу байдлыг минь уучилж мартсан биз дээ"  гэж дотроо бодлоо.

Одоо сахалтай жаалуудын төрсөн өдөрт уригдахымсан.

6 comments:

Zulaa's blog said...

hugjiltei emegtei shu kkk ~(^.^)

www.gegeen.com said...

hehe. harry-n aaviin hajuud hania haash ni hiitsen suujiivaa. manai sahalt har bday-ndaa urih bailgui dee, jaahan hatgaach.

Anonymous said...

Удахгүү би нь төрөх ингэжийгаа шд. Би сахалгүй л дээ. Гэхдээ Төрдөг өдөртөө урьчий.

Урилгийг минь хүлээн авч хүрэлцэн ирж гэдэснийхээ хэмжээгээр идэж, чадалаараа уун баясаж, жарган цэнгэнэ үү.

Жигүүр

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

хүмүүс тэгээд хүүхдийнхөө төрсөн өдрийг мангар гоё тэмдэглэхийнмаа

Гилийн хатан said...

Zulaa-hehe
gegeen-hani maani hajuuhand l baisan
jiguur-naa urilga chin hedii hurtel huchintei um be
Billionier-harin tex

Anonymous said...

Төрдөг өдрийнхөө баярын урилгийг би өөрт чинь зориулан насан турш гэдэг дээр тохируулчихий...
энэ нь хэзээ надтай ойрхон байх тэр үед онцгойлон хамтран тэмдэглэж болноо...

жигүүр