Tuesday, January 11, 2011

Onsen

гэж Японоор халуун рашаан гэж байгаа юм. Онсен нь Япончуудын амьдралын салшгүй хэсэг юм. Онсэн нь стресс тайлна, ядаргаа арилгана, арьс эрүүлжүүлнэ гээд олон сайн талтай болно гээд лаг албан ёсны оршил хэлж байснаа балайрах гэж байна.
Кюүшюүгийн Б хэмээх халуун рашаантай хотод би нь 2 жил сурлаа. Одоогоос яг 5 жилийн өмнө манай хэдэн найзууд хойд арлаас ирж манайд зочилвоо, Нэг эрэгтэй, 3 эмэгтэй. Би уламжлал ёсоор ирсэн гийчдэд хөл алдана биз дээ, манийг тоогоод тэр холоос зориод ирж байгаа нөхдөд чинь бяцхан хотынхоо үзүүлэх ёстой юмнуудаа үзүүлээд, алдарт онсендоо оруулна шдээ. Бид яг далайн эрэг дээрх зочид буудлын орой дээр байрлах онсенийг сонгоод орлоо. Үүнэн гоёо уг нь. За тээд ганц эрэгтэй маань эрэгтэйчүүдийнх рүү, бид 4 эмэгтэйчүүдийнх рүү ороод явчлаа. Үдээс өмнө байсан болохоор биднээс өөр хүнгүй байлаа. Бидний 4 бүгд нүдний шилтэй байвал яахав, ганц залуугаа нэмбэл 5лаа шилтэй, ууранд нүдний шил хөлрөөд юм харагддаггүй тул бүгд нүдний шилгүй орлоо. Бид ч орж суучихаад хөхрөлдөөд байлаа, угаасаа би хүнтэй уулзана гэдэг чинь хөхрөлдөнө л гэсэн үг юм шиг байгаан. Нэг харсан чинь далай дээр 2 завь гараад ирдэг юмаа, эхлээд бид анзаарахгүй байснаа, харангуутаа сахилгагүйтмээр санагдаад, бүгдээрээ онсеноосоо гараад шалдан чигээрээ хашлага руу гүйж очоод, тэд нар руу даллаад арзаганалаа. Бид хоорондоо “бид эндээс хувцсаа өмсөөд, нүүрээ будаад гарахаар чинь биднийг энэ загасчид танихгүй юм чинь” гэж мэгээд бүгдээрээ бүжиглээд баахан орилолдлоо. Нөгөө завьнууд чинь улам ойртоод л байлаа, бяд ч бүжиглэж байна гээд л шалдан гүйлдээд л байлаа, Гэнэт 1 маань “хүүе, эд нар чинь майр том олон дурантай байна” гэж чарладагийн. Бид ч орилолдоод нөгөө халуун усан дотроо ороод, нүүрээ дараад суулаа. Одоо яана ийнээ л болцгоолоо.Бүгд хараа муутайн харгайгаар завьтай гаж донтнуудыг өөрсөддөө их ойртуулж хамаг юмаа гаргачихаад, баахан зургаа даруулж, бичлэг хийлгэсэн байгаам даа. Мэдээж тэдний дуран авай бол майр л татдаг эд байгаа шд. Бидний бүжиглэж байгаа шалдан зураг нэт-д хэсэг л од болсон байх даа, шээт. 
за за шээт биш хаха гэхээс

10 comments:

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

нөгөө шалдан баахан зургаа цасан дээр авхуулаад алцагналдаад бйсан хүүхнүүд шиг л юм болсон байнадаа хэхэ
инээдтэймаа
одтой ярьж байсан байнашт хэхэхххэхэхэххэхэхэх

Anonymous said...

нээрээ л Шээт гэмээр юм байна. за яадгий залуу насныхаа гал дөлөөр гайгүй сайхан зураг үнэгүй авхуулсан л байгааз ямар хамаатайм гэснээс Тэрхүү зургийг нь олоод авдаг хэргээ гэж... :P

жигүүр

www.gegeen.com said...

hehe, daraa n' reketlehnuu.

PUZL said...

Ёстой шараа юм болжээ. Дайсныхаа хүчийг дутуу үнэлэх нь ийм аюултай... гэж мэгээд.

Anonymous said...

Зураг нь нэтэд байгаа л бол олж авийшд. байхгүү бол яалтайв... гээл

жигүүр

Гилийн хатан said...

Бөөндөж хариулав, зураг байгаа л байлгүй, нээрээ л дайсныхаа хүчийг дутуу үнэлжээ

Блогтой хүн said...

Хэ хэ чи Кюүшюүд байсан юм уу, би бөөр хамгийн хойд арал Хоккайдод байсан штэ... Өмнөд нутаг их дулаахан сайхан уу тэ, хойд арал бол монгол шиг хүйтэн салхитай за аа бараг л хөдөө гэсэн үг дээ... Хүмүүс японы хөдөө гээд нааг шоолоод байдын ккк

Тэнд онсэн цөөн гэхдээ их үнэтэй... муу оюутан мөнгө байхгүй олон орж үзээгүй гэсэн ккк

Анатава нихонго о шабэру ка на...

Гилийн хатан said...

Blogtoi hun-umnud nutag ih saihaan, harin salhi gedeg um baihgui, ih bugchim. Bi ch gesen huduu bsan, manai tend harin onsen gaigui hyamd baidag.

Zanen desu, wasuretta ne

Anonymous said...

Oon nogoo yoponii boldoggui/butdeggui site deer baisan "4 galzuu shaldan ohidiin bujig" video ooriinh chine baisan yumuu?! ha ha

Daan ch zarim n Mongoloor yum heleh shig bolhoor n bi gaihaad baisiin.

(joke)

Гилийн хатан said...

наа сайтынхаа линкийг шидээч хө, хаха