Saturday, January 1, 2011

11 оны 1 сарын 1

гэхээр чинь нээх гоё байгаа биз дээ. Нээрээ би хөөрүү амьтан шд. Энд ёолк энэ тэр байхгүй болхоор надад бэлэг өгөх, авах юм байсангүй. Өөрөө л өөртөө хямдралаар баахан юм авлаа. Тэгсэн би нэг хүнээс их сайхан бэлэг хүлээн авсан. Онгирмоор санагдаад болдоггүй ээ. Миний энэ муу блогийг тоож уншдаг уншигчаас захиа авсан. Би амьдралдаа захиа авч үзээгүй энэ тэр гээд дээр бичсэн байсан даа, тэгсэн шинэ жилийн бэлэг гээд их гоё сэтгэлээсээ бичсэн сайхан захиа авсан. Би энд догдлоод хөөрөөд, сэтгэл зүрх баяр хөөрөөр бялхаад, хүмүүстэй хуваалцахгүй бол бяцхан зүрх минь тэр баяр хөөрийг багтаахгүй хагарчих гээд байгаа юм шиг санагдаад, гар салгалаад буруу зөв бичээд баллаж сохлоод гачин л юм болж байна. Бүр хэнийг ч хамаагүй тэвэрч аваад үнсмээр ч юм шиг, ядарсанд нь хамаг байгаагаа гаргаад өгчихмөөр ч юм шиг, тэнхээ мэдэн гүйж хашгармаар ч юм шиг, зовлонд унасан хүмүүсийн асуудлыг нь шийдээд өгчмөөр ч юм шиг бөөн эрч хүч амтагдаад байнаа. Хүн амьтанд уншуулж онгирмоор л байна. Даанч захиа бичсэн эзнээс нь зөвшөөрөл аваагүй байж энд тавьчиж болохгүй л дээ. Одоо ёстой нөгөө захиагаа байн байн гаргаж уншаад байж дээ.

Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.

7 comments:

www.gegeen.com said...

hehe, unshlaa unshlaa. damjuulchii kk.

chris said...

unshsan chini dagaad bayrlachihlaa :-) A Happy New Year!

Гилийн хатан said...

гэгээн-тэгээч, тэр монголоос захиа бичсэн юм, чи монголд байгаа юм чинь, хэхэ
Крис-баярлалаа, чамд бас шинэ оны мэнд хүргэе

Asur said...

Маркаа шүлсдэж байгаад наагаад нэг захиа бичихсэн

Гилийн хатан said...

asur-тийм ориг захиа авах юмсан

Anonymous said...

:) Надад ийм их хөөр баяр бэлэглэсэн захиа бичсэн танд баярлалаа. Үүнийг уншина гэдэгт итгэж байна.

уншсан гэдэгт нь бас итгэж байна өө. :)

жигүүр

Гилийн хатан said...

Жигүүр-би бас итгээд байгаа