Sunday, January 23, 2011

2011-1-22

Манай багш маргаашнаас ажилдаа орно, би завгүй болж чөтгөрийн тойрог болох ажил-сургууль-гэр гэсэн цикльдээ орно доо. Байнга блогтоо юм нэмж чадахгүй байхаа.

Би ажлын 5 өдөр бүгдэд нь хичээлээ хийж чаддаггүй учраас хагас бүтэн сайнд сургууль дээрээ ирж хичээлээ хийдэг байлаа. Саяхнаас толгой томроод нэг өдөр нь хичээлээ хийнэ, нэг өдөр нь амарна гэж шийдлээ. Ингээд өчигдөр юу хийснээ оруулчья.

Үдээс өмнө П найзын гэр бүлтэй паркад мах шарж идлээ. Манай машинд багтахгүй тул нөхөр 2 рэйс хийдэг юм. Би тэднийг латин бүжгэнд хамт явъя гэж уруу татсан ч амжилт олсонгүй. Угаасаа найзын эхнэр Е болбоос их номын сайн бүсгүй тул над мэтийн муу хүний үгэнд автсангүй. Одоо тэгвэл тэднийд хүүхдүүдээ орхиж байгаад л нөхөртэйгээ нэг явна даа.




Газаар ажилладаг зуух нь цэвэр усны цорготойгоо паркад байдгийн, үнэгүй. харин би японд паркад нь мах шардаг зуух хараагүй ээ, байдаггүй байхаа. Эсвэл манай хөдөө байгаагүй юм болов уу. Нээрээ манай нөхрийн нэг хобби нь cooking шд. Би энэ хоббиг ннь их дэмжнээ, янз бүрийн гал тогооны хэрэгсэл авахад нь дуртай. Зураг дээр наад талаасаа 2 дахь шилтэй Рэд вайн гэсэн шошготойг намайг ууж болохгүй, энэ бол уудаг вино биш, хоол хийхэд хэрэглэдэг вино гэж байнга анхааруулнаа, би уучих гээд байдгийн байгааз. 

Энэ парк тоглоом муутайд орох ч бороо нарнаас хамгаалсан сүүдрэвч нь таалагдав.

Тээр тэнд хар машины цаана цагаан ягаан машин байгааз. Тэр машин чинь оюутан маньд аймаар дарамттай. нээх хөөрхөн хөгжим яваад л, тэрийг нь хүүхдүүд андахгүй. Мөхөөлдөсний машин. Тээд хүмүүсийн хажууд хүүхдүүдээ орилуулаад байж чадахгүй авч өгнөө, ядаргаа. Тээд 3 годгор жоохон маруужин 10 доллар. Дэлгүүрээс 10 доллараар сайхан муухайгаасаа хамаараад 4-10 кг мөхөөлдөс авдаг байхгүй юу. Над үнэн дарамттай, парк гудамж талбайгаар ёнгиноод яваад байдгийн.


Үдээс хойш танил айл гэртээ уриад, идэж уух дуртай юм чинь очлоо.

Гэрийн эзэн Марк, сайн аав байна лээ, маниуст үйлслээд сүйд.


Баруун гар талын дуран руу харж байгаа нь Сузан, малайзын хятад, гэрийн эзэгтэй. Цаана сууж байгаа эрлийз охин бол эдний бага хүүхэд. Голын цагаан цамцтай нь Ким, вьетнамын хятад. Зүүн талд Venny амаа дараад инээж байна, синга-н хятад.

Оранж цамцтай нь Ада, Хон Конгийн хятад. Дунд сууж байгаа нь индонезийн хятад, зүүн талд сууж байгаа нь эх газрын хятад. За би юу гэх гээд баахан хятад гээд байна вэ гэхээр. Энд 10 гэр бүл идэж уусан бөгөөд эрчүүд нь бүгд цагаан, эхнэрүүд нь бүгд хятадууд. Тээд би бодлоо, австралийн цагаан эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон эсвэл ази эмэгтэйчүүд ажилсаг бас арвич хямгач болохоор нь цагаанууд ази бүсгүйчүүдтэй их суудаг. Ийм дүгнэлт хийлээ, хэхэ.
Манай гэр бүл л цэвэр үйлдрийн адуу гэдэг шиг бүгд нэг үндэстэн байлаа, өчдөр орой.

17 comments:

www.gegeen.com said...

hehe, mgliin hyataduud bas naad syd-d chini ochtson bailee. mair mair...

ganga said...

hyataduud zuvhun hyamd baraagaaraa bus hun amiin olnooroo delhiin zah zeeliig avch baih shiv dee(sanaa aldav).

Anonymous said...

Хятадууд ч хичээнгүй улс хаа ч амьд үлдэнэ.

--------------------------------

Улс орон маань хурдан хөлөө олж гадагшилсан та нар минь эх орныхоо төлөө, үр хүүхдүүдийнхээ эх орондоо эзнэн болж амьдрах, эх орноо хайрлах, өвөг дээдсээ хүндлэх боломжыг нь бүрдүүлцээсэй, Монгол хүн гэдгийг нь , ямар хүмүүсийн үр сад болхыг нь мэдрүүлцээсэй, ...................................Хэрвээ санаснаар болдог бол......

E

ZAYA said...

Хятадууд чинь охид хүүхэн цөөхөн л юм шиг юм яриад байсан, гадны хүнтэй гэрэлдэг нь ихэвчлэн хүүхнүүд үү дээ???

Anonymous said...

Цэвэр үйлдлийн адуу шиг гэнээ... Тэр омголон цэвэр үйлдэрийг нь нэг харахиймсаан гэж мэгээд ллл....

жигүүр

Badman said...

Ирэхээр чинь нэг сайхан мах шаруулж иднэ ээ тэгүүл.

Anonymous said...

хаа газрын хужаа хүүхнүүд яаагаад сонирхол татмаар байдаггүй юм болоо харахаар нөгөө л хужаа хүүхнүүд харин цэвэр үүлдрийн монгол хатан бол ШААААЛ өөр байгаадаа аюгүй бол хэ хэ

Гилийн хатан said...

gegeen-mongoliin hyataduud baih daa yahav dee, chi neeree ugend tsetsen hun shuu
ganga egch-end hyataduud huchtei, endhiin 2doh hel Hyatad hel. Hyatad heltei bol ajil olohod davuu tal bolood bna

Гилийн хатан said...

E-bayarlalaa, sanasnaar boldog bol ... Ih l um yarimaar baih um doo. Bi, tur zuur surch bgaa hun bol mongoloosoo bur garaad yavchihsan hun bish shuu dee. Endees surch boloh buh zuiliig ni chadah chineegeeree suraad mongoldoo ochood chadliinhaa hireer tugeene. Bidnii hoish uye boloh oyutnuudiinhaa tolgoind hiine, zuvhun erdem zaahaas gadna uur uzsen harsnaa. Zugeer l engiin jishee helehed: endhiin mongolchuudiin huuhduud mongol helee medehgui bgaa ni hamgiin haramsaltai, yun tsaashaa eh oron ene ter

Гилийн хатан said...

Zaya-emegteichuudiin too tsuun murtluu gadniihantai huuhnuud ni suugaad bh um bilee
jiguu-chi naag neg saihan huuhen gej bodood bna uu? bi buduun shar avgai bna
Badman-saiahn mah sharj ugnuu
anon-hehe, zarim hujaa huuhnuud huurhun shd

Mishaa said...

naad mah chini yanztai haragdaj bna shde

Гилийн хатан said...

Mishaa-naana chin humuus ni hir mahchin um be? end bolo aimaar mah idnee

Mishaa said...

end mah baga iddeg shde.Bi hurtel mah arhinaas garah geed bhad kkkk,
Oroi udesh golduu l belen hiam zuush l idej bgaa haragddag shde,manai bairniihan bol bugd tal hiam kkk

Mishaa said...

Bi haaea hicheel deer olshooroo mongold ochood honi alj gazar deer ni togoo duuren mah chanaj idmeer sangddag shde,tegej idej chadahgvi l dee gehdee l tegmeer sanagdaad bdiin ;-9

Гилийн хатан said...

Mishaa-haha, tegvel mah bol chinii emzeg sedev baih ni. Nadiin emzeg sedev bol airag shd

end harin ch saihan mah idnee. gehdee bi honinii chanasan tolgoi, gedes idmeer sanagdaad baidgiin

Mishaa said...

whaaaaaaaaa chanasan tolgoi neeree goe tee kkkk
bi durtai

Гилийн хатан said...

Mishaa-bi odoo ch gesen chanasan tolgoi idej bna gej zuudeldgiin shd