Thursday, January 27, 2011

2011-1-26

Энэ өдөр Австралийн өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр хотод Завьны уралдаан, этгээд сонин автомашины парад гээд олон сонирхолтой арга хэмжээ болдог юм, орой нь солют буудуулна. Өнгөрсөн жил билүү уржнан жил энэ өдөр эндхийн уугуул хэдэн залуучууд Австралийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлээд цагдаад баригдаад байгаа нь зурагтаар гарч байсан шүү. Эндхийн уугуулуудын тоо толгой хагас сая хүрдэггүй. Энэ жил 500000 хүрнэ гэсэн тооцоо байсан шүү, цагаанууд тэднийг хядсаар байгаад нэг мэдсэн чинь устгах шахсан байсан гэсэн. Завтай бол энэ мэт түүхийг нь өөрсдөө уншаарай, сонирхолтой.
Хэтэрхий бүгчим халуун байсан болохоор бид гадагшаа гарсангүй. Хотын төвийн гол замууд хаагддаг, хотын төвд машины паркинг их үнэтэй болохоор хар халуунд машингүй, баахан хүүхдээ чирээд явах чинь хэцүү ажил шүү дээ. Би өдөржин сургууль дээрээ хичээл хийж өнжлөө.
Орой нь П найз гэртээ ирж хоол ид гэж дуудаад, бид очлоо. Би анх удаа л тэднийд очиж байгаа юм. Манай нөхөр тэднийхийг нүүлгэж өгөөд, дараа нь бас бус техникийн туслалцаа үзүүлэх гэж тэднийд очиж байсан юм. П маань нийгмийн мэргэжилтэй, техникээс хол хүн.
Би онгорхой балконых нь үүдэнд сууж байтал гаднаас нисдэг жоом ороод ирлээ. Би ч яахав нөгөө ан гөрөө хийж болохгүй хүн чинь тоосон ч үгүй, жоом миний хөлний хажууд сандал дор байсан юм. Тэгтэл манай бага энд том жоом байна гээд зарлачихсан чинь найзын эхнэр Е орилоод сандал гараад зогчихсон, шингэн хоолойгоор айж байгаагаа илэрхийлээд, гар хөлөө хөөрхөн хөдөлгөөд, үнэхээр эмэгтэй хүн ийм л байдаг байхдаа гэмээр гоё айж байгаа юм чинь. Е 35 размерийн гутал өмсдөг жижигхэн хүүхэн болохоор энэ байдал зохиж байна гэдэг яриа байхгүй. 40 размерийн гутал өмсдөг, бүдүүн дуутай динозавр би тэгээд зогсож байвал нүдний булай болох байхаа, хаха. Эмэгтэй хүн тэгж кайфтай эмэгтэйлэгээр айхаар чинь П болон манай нөхөр 2 эр зоригоо уралдуулан жоомны анд мордож, хүүхнүүдийн нүдэн дээр гавьяа байгуулж, рээтингээ өсгөхөөр тэмүүлэх нь эр хүний уг гээнд нь байдагчлан ялагч болж баатарлаг гавьяа байгуулахаар өрсөлдөөн эхэлнэ бид дээ. П хогийн шүүр, нөхөр таавчиг барьчихсан балетчид шиг өлмий дээрээ гүйлдэн миний 2 талд ирлээ. Даанч 2 баатар маань над руу биш жоом руу хамаг анхаарлаа хандуулж байгаа болохоор одоо би яахав дээ, дотроо Е-д атаархаастай, урдахаа уугаад л сууж байлаа. Тээд хавсарсан хүчээр ан амжилттай өнгөрлөсөн ч Е тайвширч чадахгүй хэсэг боллоо. Үүнийг хараад би өөрийгөө эмэгтэй хүн гэдэгт эргэлзэх гэж байлаа шд. Би чинь нойрмогоороо муусайн жоомнуудыг барьж аваад хана руу шидэж муужруулдаг байхгүй юу. Харин сэрүүндээ жоом хөөгөөд гүйцдэггүй юм. Хорхой шавьж бүү хэл хэвлээр явагч болон аливаа хүйтэн цуст амьтнаас ч айхгүй, тэнэг юм шиг байж байдгийн.  
Ер нь ингэж эгдүүтэй хөөрхөн айж сурнаа гэсэн, хэхэ.

16 comments:

ZAYA said...

Яанаа, айхад хүртэл айлгүйтэх зан хэрэг болчих юм оо.
Би муурнаас бол харин сүртэй айна шүү. Жоом зэргийг бол хойно сурч байхдаа оюутны байранд найзалж сурчихаад айлгүйтэж амжихгүй, амийг авна оо. хэ хэ
Муурнаас нь болоод нэг найзындаа бүүр очиж чадахаа больсон, хэ хэ

Damdaa said...

хэ хэ хэ, баахан инээлээ. Тийм тийм тийм, чиний хэлж байгаатай бүрэн санал нэг байна. Даанч манайхан охидуудаа үнэн тийм "маанаг" өсгөчихсөн тийм ээ, ялангуяа улаан онц сурдаг чи бид хоёр "охидууд" бол бүр хэцүү хэцүү,ккк. Япон хүүхнүүд бас аймаар маягтай байгаа биз дээ.

Дээр миний нэг найз хүүхэн бас ярьж байсан юм. Арван жилд байхад нь хөвгүүд нь охидуудынхаа малгайг булаагаад гүйхээр охидууд нь аягүй айлгүйтээд хашгирдаг гэнэ ээ. Тэгэхээр манай тэр найз хүүхэн малгайг нь олж өгөх гээд өнөө хөвгүүдийг чинь будаа болтол нь элдээд, цасан дээр нам дарж унагаагаад, хэд хэд тонгорч, элэгдэж байж арай гэж малгайг нь баатарлагаар булааж авч өгч байсан аа яриад баахан инээдэг юм. "Би нээрээ тиииииийййм тэнэг байж билээ" гэж ирээд л өөрийгөө баахан шогширно, ккк.

naraa said...

Ёооё татаж унатлаа инээлээ дахиад. Бидний монгол хүүхнүүдийн ихэнх нь тийм хэнэгггүй шд. Би ч гэсэн жоомыг 00-ын цаасаар чимхээд л бялцга хийтэл нь алаад л 00-д хийгээд усыг нь татчихдагийн. Тэр хооронд манай 2 хүүхэд нөхөр гурав диван дээр гараад зогсчихсон яасан болсон уу гэчихсэн.

www.gegeen.com said...

hahaha, bi bol shuud daichin baatar bolj dairaad l alchihna sh dee, yun ter aih maih, zaluuchuudiig duudah. taanuus shig setgelgeetei orchind heseg baij uzvel ene erguu eregteileg zan zasarch medeh n hehe..

Ferrar1 said...

хэхэх

Anonymous said...

аягүй гоё бичхиймаа янзын

Anonymous said...

эгдүүтэй хөөрхөн айж сурсаных нь дараа уулзанаа... албаар жоом энэ тэр харуулж маруулаад...
би баатар болж энэ тэр кккк

жигүүр

E said...

Хүн тэгээд өссөн орчноосоо, ээж аавын хүмүүжлээс л ийм зантай болчихдог юм шиг байгаан. Дамдаагийн бичлэг бас хөгжилтэй байлаа. Ийм зоримог хүүхнүүд л амьдралын хатуу ширүүнд зүлгүүлсээр байгаад баргын юм тоохоо больчихдог байхаа. Зоримог хүүхнүүд хөөрхөншджээ.

MayRowan said...

Наадах чинь яг үнэн бодох л асуудал болоод байнаа. Манай нэг найз бас намайг тэгж байсан юм. Эмэгтэйлэг байж сур аа ядаж модон дээрээс жимс авах гэвэл жинхэнэ эмэгтэй хүн бол эр хүнийг дуудаад намайг өргөөд өгөөч, мөрлөөд өгөөч гэж эрхэлж байгаад авна, чам шиг юм л бол хөлсөө гоожуулаад өөрөө зүтгээд, авираад байвал эрчүүдэд муухай харагддаг штэ жаахан юм сур гээ л их л лекцддэг байсын хэхэхэ

Badman said...

Сайхан аальгүйтэж сурахгүй юу сурч явсан золигов ши мээн.

Дэндэв said...

Сонирхолтой л блог байна. Бүгдий нь уншчихлаа.
Ингэхэд чамд Ганжингоо гэдэг нэр өгвөл дургүйцэхгүй биз? ккк

Гилийн хатан said...

Zaya-heregtei um bna. hehe chamd bas muurnaas aidag davuu tal baina shd, nadiig bodvol
Damdaa-barag bichleg hiichihsen bna shd. haha, harin tiim bidnuusiig socializmiin uyeiin eej aav nar maanag usgujee
Naraa-chi nuhurteigeee ajil uurgiin huvaaria solioch hu, haha
gegeen-haha, naa mangar zangaasaa hayaj ehelmeeriin
Ferrar1-haha
Anon-ee minii bichih gej yu baiahv dee
Jiguur-za namaig haraad shokond orov

Гилийн хатан said...

E-unen unen, ussun orchin nuluulnu
MayRoman-haha, bas l bichleg hiichihsen bna shd. sain zuvlulguu bichsen bnaa
Badman-harin tiimee, odoo surah geed l yavj bna. Sursaar ovoo boloh uyed ni emee bolson bh vii
Dendev-manaihaar zochilsond bayarlalaa. haha nernii huvid bololtsootoi l huvilbar baina. dihdee uur blogiin seegiitei holihgui ee gesn. neeree bi UBt say ochihdoo chamtai taarsan, 11-r horoolold

ZAYA said...

Муурнаас айхад хүмүүс надаас дүрэвдэг юмаа, яагаад гэвэл худлаагаасаа биш, жинхэнээсээ айдаг байхгүй,
Юун айлгүйтэх манатай...

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

хэхэ манай сургуульд нэг охин шиг залуу бадйаг байсан байхгүй юу
тэгсэн чинь нэг удаа гүрвэл ороод ирлээ
охидууд ч хашгиралдаад явчихлаа
нөгөө банди чинь ч сандраад л гүйгээд байна
тэгээд би зогсож байсн чинь нөгөө залуу чинь:
-Дэбэ ямар нэгэн юм хийгээчээ бариад авдаа гэдэг байнашт

Anonymous said...

hehe bi bas neeree ershuud yum bna shd

turuu zun mongold neg eregtei naiztaigaa uulzaad haachij yavaan geed asuuhaar ni egchiihruugee yavj bna gesen aan bi ahtaigaa uulzah geed yavj bna geheer ni bu oo teguul chinii yavah zugruu yavj chamaig duhuulj ugchuud bi yavya gesen unuuh chini savj unaad kkkk daraa ni bi aimar evgui baidald orjuu kkk

neeree tegj emegteileg aih ch bas shal yadargaatai haragdaad bdii shd nadaa kkk