Wednesday, January 5, 2011

Өнөөдөр

1-р хүүхдийн маань төрсөн өдөр. 3-р хүүхэд маань өнөөдрөөс 2 өдрийн зайтай төрсөн тул энэ 2-н төрсөн өдрийг хамт нь тэмдэглэдэг юм. Иймд өнөөдөр хүүхдүүддээ зориулан 5 бичлэг хийлээ.
Хүүхдүүдийн төрсөн өдрийг 2-нд тэмдэглэж, Гуливэрийн аялал гэдэг кино үзсэн, их хөөрхөн кино байна лээ. Гол нь манай бага төрсөн өдрийн эзэн тоосонгүй. Дараа нь хүүхдүүдийн идэх дуртай бургэрээр нь төрсөн өдөрдчихөөд, айлд очиж үргэлжлүүллээ.
Би мексикчүүдийн бүжгэн дээр латин америкийн халуун цуст залуутай гэрлэсэн монгол бүсгүйтэй танилцсан юм. Тэднийх гэртээ урьсан тул бид бөөнөөрөө тэднийд бууна биз дээ. Тэднийд бас нэгэн монгол гэр бүлтэй танилцаад, тэднийх бас манайхыг уриад, баахан айл хэсэж пиво уусан л хүн болох гээд байна. Айлд баахан идэж ууж, гэртээ ирээд бяцхаан тортоо задалж идээд төрсөн өдрийг өндөрлөв.

10 comments:

Badman said...

Би боддым. Өдөр бүхэн баяр байдаг бол мөн сайхан аа тээ гэж.

Damdaa said...

Хэ хэ х, чи чинь бас гурван хүүхэдтэй юм үү. Манайх бас тийм шд, айлд очихоор санаа зовоод байдаг болоод байгаа. Нэг хэсэг хүн шаваад орчихно, нэг хэсэг л идэж ууна айлд,нэг хэсэг л буулгаж нураана, ккк.

chuups said...

ta neeree beegiig boondchihiimaa

Anonymous said...

айлд очиж хоол буудаж бээр гүзээлэх гоогоо шүү тэ... хэхэ
би бол гэртээ л авчирахийг илүүд үздэгийм гэхгүй юу.. :)

жигүүр

Anonymous said...

Happy belated birthday to your lovely children. I wish them all the happiness in the world!

Гилийн хатан said...

бүгдэд нь баярлалаа
Жигүүр-орд харшид амьдардаг хүмүүсийг ядуу гэртээ авчирахаас ичиж байна

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

хэхэ тэгээд хүүхдүүд яг баярлалдавуу
та гуай л өөрөө баярласан юм шиг бичсэн байх чинь

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Блогт аниагийн араас гүйэ мөн сайн оржээ хэхэ

Гилийн хатан said...

биллионэр-за чиний нэрийг монголоор бичих гэж хэдэн янзаар л биичиж байх шиг байна, харин тийм би л баахан баярлах шив дээ, хэхэ
ССА-харин тийм Блогтой хүн их нөлөө бүхий этгээд байнаа

www.gegeen.com said...

hehe, welcome 2 the mglian community