Monday, October 10, 2011

Амьд арзайж, мэнд мэлтийгээд л

Анон-С-н төсөөлж байгаа шиг гэр хорооллоор нохой шуугиулаад л явж байна.
Өнгөрч байгаа 7 хоногт олон улсын байгууллагуудаар орсон.
Одоо үлдэж байгаа хэд хоногтоо төрийн албан хаагчидтай уулзана. Ганц нэг төрийн байгууллагаар орохоор намайг хэн бэ? юун хүн бэ? тагнуул уу гэх нь холгүй байх юмоо. Үнэнгээ хэлээд судалгаа хийж байгаа гээд бичиг баримтаа үзүүлээд байхад хардаад байхаар чинь би халшраад байх юмаа. НИТХ-н ..-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа хуульч залуугаас тэр тогтоолоо өгөөч гэсэн чинь өөдөөс "чи эхлээд бичиг баримтаа үзүүл" гэхээр нь иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сургуулийнхаа тодорхойлолтыг үзүүлтэл, "би өөр хэл мэдкүү, монгол дахь ажлын үнэмлэхээ үзүүл" гэхээр нь би "ажлын үнэмлэхний хугацаа дууссан, одоо миний статус оюутан" гэсэн чинь нөгөө хуульч маань "чи тэр тогтоолыг олж аваад бидний ажлын эсрэг юу ч хийчих юмбдээ, өгөхгүй" гэснээ, намайг яв яв гээд хөөж бяцхантдаг гэнээ. Тэгсэн би нэт-ээс сайн хайсан чинь нөгөө тогтоол нь байж байдаг гэнээ. Дараа нь НЗД-н ..-р захирамж хэрэг болоод, сайтан дээр нь байхгүй болохоор нь хотын захиргаан дээр гүйгээд очлоо. Тээд хариуцдаг хүнтэй нь уулзаад, нөгөө эмэгтэй нь өөр ажилтай гээд намайг зөндөө хүлээлгэж байснаа эцэст нь "энэ захирамж бол нууцын зэрэглэлийнх, чамд өхкүү гэж наадгийн", би дотор нь юу байгааг нь мэджаагаам чинь, түүний өмнөөс "гуцаач" гэчмээр л санагдажайлаа. Энэ тогтоол шийдвэрүүд олон нийтэд нээлттэй, тэднийг бидэнд сайн ухуулан сурталчилж, таниулан тайлбарлаж байж л ажил төрөл нь хэрэгждэг баймаарийн. Тэрийг олж авахын тулд нөгөө хүүхнийг таньдаг хүн олж, түүнийг ховлохымуу хаашааеэн.
Одоо тээд яахуу дээ, хугацаагаа дуустал хэдэн хаалга сахиад, хөөгдөн туугдан хэдэн асуултанд хариу авчуул, Сиднэй рүүгээ явъя даа.

Сүүлийн хэд хоногт үнэнгээсээ таксины жолооч найз залуутай болмоор санагдаж байнаа, такси олдохгүй хэцүүдэж байнаа, хэхэ.

Өчигдөр нэг таксинд суугаад буух газраа хүрээд хэдүү гэсэн чинь 2500 гэсийн, би 5000 төгрөг өгтөл хариулж чаддаггүй. Хар шөнө хаачих вэ дээ, аргаа бараад би "миний дүү тамхи татдаг уу" гэсэн чинь татдаггүй гэнээ, тэхээр нь би "өө сайн хүү байна, эгчид нь 1000 төгрөг байна, дээр нь задлаагүй Эссэ гэдэг тамхи байна, ингээд тооцоо хийчхүү" гэсэн чинь, дуртай нь аргагүй тэгии тэгии гээд нэг юм тооцоо салж байна шд, хаха. Одоо тээд хармаанд байгаа эд зүйл, юу л байна өхөд бэлэн, тэмтрээстэй таксииддаг болжээн.

Өнөөдөр өглөө бүүр такси олддоггүй, бөглөрөөд зогсож байгаа машин бүрээс би өөрөө "дөхөөд буучии, чи хаа хүрхиин" гэж асууж байгаад, бараг л хүчээр машинд нь дайрч сууж байна шд. Үдээс хойш бүүр цайсан, жиип машин байсан ч хамаагүй "би дөхөөд буучии" гээд суучдаг болсоон, яадгийн, ажил амжихгүй, яараад байхад тээ.

Явах дөхсөн чинь хүн бүр л уулзии, гаргаж өгии гээд, мань чинь нарийн цагийн хуваарь гаргаж, бөөгнөрөлдөн оочирлож байгаа хүмүүсийг хооронд нь мөрдөлдүүлчилгүй, цаг өгч энэ тэр экспрээс уулзжээндоо, хаха. Одоо дахин мөд уулзалдахгүй юм чинь.

21-нд нэг даалгавар багшдаа хураалгах ёстой, нөгөөхөө хийж амждаггүй ээ, аль дээр л одоо эхлэхгүй бол болохгүй энэ тэр гээд бүлт үсрээд байсан, аягүй бол харьж байж хэдэн өдөр нойргүй суух байхдаа.

За түр байя, дараа үргэлжлүүлии, одоо ПиСиний ард ч тухтай суухаа болиод байнадоо.

12 comments:

Гуталчин said...

taxinii jolooch naiz zaluutai bolohod juuchilna.

juuchlalin holsiig jich yariltsii :)))

chuups said...
This comment has been removed by the author.
chuups said...

mashin tureesluulne .. kkk aimaar emzeg sedveer ni togolson tee? ta ch ooroo mundag jolooch yum chin tanidag huneesee mashin tergiig ni guijiigaad barichuul amar bh daa

A.Амарсайхан said...

Дөхөөд буучий гэдэг тэргүүн туршлагыг чинь авлаа. Такси олдохоо байсан байна лээ

Anonymous said...

Монголын төрийн албан хаагчид даан цөхөрмөөр боловсролгүй бүдүүлэг амьтас байдагшдээ Аль ч салбарт Хамаатан садан танил тал улс төр бүлэглэлийн шугамаар ажил төрөлд орохоор тийм байхас ч өөр яахуу

Төгөлдөр said...

Хуулийн тухайд зөвхөн сайн хүмүүст (Хэн нь мөлжүүртэй байна тэр хүн нь сайн. amarsaikhan.blogspot.com-с) зориулж гаргадаг болохоор хамаагүй задруулж болохгүй л дээ

Ухна унасан баатар said...

төри йн ажил иймэрхүү
маягаар л
явдыш дээ монголд....

ингаа said...

vimo-d bgaa guliin hatan ta mun uu japand bgaa yum shig bsan
Dosu

Urnaa said...

vimo-d baigaa giliin hatan reina baina lee he he, japand baidag busgui.

Giliin gatantand amjilt!

dao said...

saya blogiinhoo statiig uzej bsan minii blogoor hamgiin ih ordiin bna.. bayrlalaa..

Anonymous said...

1 tsag googledeh n 100 toriin ajiltantai tsag ursnees ur buteeltei gedeg orchin tsagiin zuir ug baina.

Arsun said...

hee, manaihan yag ihgej alnaa.