Friday, November 4, 2011

Ойрд машаан тэрэгтэй холбоотой

асуудлууд гараадаа.
Австралид оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэдгийг би ааль дээр бичиж байсан санагдана. Өмнө нь би 7 хоногт 2 өдөр ажилладаг байсан, одооноос эхлэн ганц л өдөр ажиллахаар болоод байна, яахуу дээ, хичээлээ барахаа байгаад, муу сурангаа алдаад ирэхээр ийм шийдвэр гаргалаа.

Өчигдөр хотод явж байтал гээнэт зам дээр машаан унтраадаа. Тэгэнгүүт нөгөө л НМРА билүү, залхуураад монголоор бичих гэсэн чинь буруу ч бичээд байх шиг, тэр рүүгээ утасдлаа, харин ойрхон явж байсан бололтой гялс хүрээд ирлээ, машааныг минь оношлоод ахумляатор нь чадарч гэнээ. Тээд 250 доллараар акумляатор авах уу гэхээр нь тэгии гэлээ. Тэгсний дараа босс руугаа залгаад маний машаан унтарсан, энэ 2 ажлыг хүргэж барахаа болилоо гэсэн чинь, над руу хүн явуулчижээ, нээх хөөрхөн шд. тэгсэн нөгөөх нь залгаж асаадаг утастай ирээд, намайг асааж өгөөж, тэндниихээс үнэтэй акумляатор бүү ав, өөр газар хямдхан 150 долларынх байдгийн гээд зааж өгөөд явлаа. Би НМРА руу залгаад, би акумляатор авахаа болилоо гээд дуудлагаа каансэлдээд, нөгөө газраас нь шинэ зай авч тавьлаашд.

Уржигдар маний барьж байсан гар утас үхээдээ, бас. Хүмүүс ярихаар 2 минуут яриад мании дуу залгагч этгээдэд сонсогдохоо больчдог байснаа бүүр чад хийж, аз завшаан гарч анх удаа тооч скриинтэй утастай боллоо. Энэ чинь аймаар гоё юм байдгийн байна шд, хаха. Юм үзээгүй гар, сая монголд очиход надаас бусад нь тооч скриин барьцан байна лээ шд. Өчигдөр машаан унтарцан тусламж хүлээж байхдаа гар утаснаасаа блог руугаа нэг сээгии бичиж үзээд майр хөөрөөд байгаам бишүү, хөөрхии амьтан.

Блог алга болцон байх үед нэг өдөр машааны зогсоол дээр машаан дотроо сууж байсан чинь хажуугийн машаан зогсоолоос гарахдаа харин машааныг маань жолоочийн талын хаалганаас хойшоо зураад, бүүр хойшоогоо хонхойлгоод хаячдын. Тээд л засуулж өгнөө гээд л салсыншд, харж л байхаас. Таг чиг л байна.

Бас тэр үед сургууль руугаа дугуйдаж явтал гээнэт дугуйны баруун дөрөө нь мултраад уначдын, багажгүй болохоор орхиод алхаад явахаас өөр аргагүй байлаа. Тээд орой нь гэр рүүгээ автуусаар хариад, шөнө нь машаантайгаа ирж авлаа.

Нээрээ машаанаа сольсыншд, гэхдээ машаан сольсон шалтгаан нь их муу юм болсиимоо. Яахав дараа бичиж ч магад, хуучин машаан маань базсан цаас шиг болоод төмрийн хог болоод ачигдсандаа хөөрхий, би тэр машаандаа ямар их хайртай байлаа даа. Шинэ машаантайгаа ажил хийхэд их урамтай, дүүхэлзсэн залуухан сайхан гялалзсан амьтан байгаа. Зочид буудалд юм хүргэж өгөх болохоор царай муутай ажлын машаантай бяднийг зочид буудлууд зочид хүлээн авдаг гол хаалга руугаа ойртуулдаггүй юм. уг нь үсэрч буугаад л үүдэнд нь өгчих юмыг, арын гудамжнаас нь байшингийнх нь бөгсөн талаас бүүр доошоогоо пааркинд орж байгаад, зочид явдаггүй мангар удаан эргэлттэй ачааны лифтээр явж байж хүргэж өгдгийн. Тэгсэн цэмбэгэр машаантай, монгол яваад өнгө орцон надыг зочид буудлын үүдний хүмүүс нь зочин гэж андуураад хэд хэдэн удаа жинхэнэ хаалгаараа оруулаад гэнэдцэн шүү, хэхэ. Энэ чинь майр их хугацаа хэмнэдгиин. 

Манай том хүүгийн ангийнхан 3 өдөр каамп гэдэг юманд явсиин өнөөдөр ирнэ. Алтны уурхай энэ тэрээр л явхиин гэсэн. хирэндээ их үнэтэй, мании 2 өдрийн цалинтай тэнцүү мөнгөөр явж байгаан. Би ч угаас харгисдуу ээж юм болохоороо ганц ч удаа тийш нь залгаж хүүгээ асуусангүй ээ.

Сая монголоос 2 багшдаа юу авчирч өгдгийм билээ гэж баахан бодсиин, өмнө нь ноолуур авчирч өгөөд бялуурцын, хэхэ. тээд 2 жижигхэн арьсан зоос хийдэг уут авчирч өгч нүдийг нь хуурчаад, дөнгөж сая амазон-оос "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" гэдэг ном 10-г захьчихлаа. Хямдхан 9 ам доллар гэжиин. 2-г нь 2 багшдаа өгнө, тээд өгөх хүн мунддаггүй юмоо. Гадаад хүнд энэ бол сайхан бэлэг биз дээ. Монголоос авах гэсэн чинь Интерномд ганцхан ширхэг, тэр нь 28000 төгрөг гэж байна лээ.

Манайх архи уудаггүй айл юм байгаан шд. Гэхдээ би монголоос оруулж болох хэмжээгээр нь монгол архи явчирдгиимаа. Хүн амьтанд өгөх гэж л. тэгсэн одоо манай гэрт 3 ширхэг Чингис архины шил байгаад байдаг, би хаяж чаддаггүй хэдэн жил болжээншд. Одоо тэгээд яах гэж байгаан бүү мэд. Найзууд манайд ирэхдээ авчираад, ёс болгож задлаад орхичихсон. Би сая монголоос Их Хааныхаа нэртэй архийг биш, баахан Соёмбо авчирч хүмүүст тараалаа. Соёмбо ч гэсэн хогон дотор хэвтэж байх муухай л байх даа. Та нарт би дээр хэлж байсан даа, би түүх мүүх сонирхоод уншаад байдаг болсон, тэгсэн чинь архины шил хаяж чадахаа больсон байна шд. Энэ одоо зөв үү? буруу юу? нээх мангар ч юм шиг.

7 comments:

Гуталчин said...

Pee bur tumen ynzin zuilsin tuhai bichjee kkk. GH bid 2ch ijil sonirholtoi blj bgan bn da kk

БЭГҮ биш БИГҮ said...

huuchin mashaan n yasin be ih l aimr ym bolj dee
akumlyator tm unetei bdimu naana chin?

smile said...

ashgui beegii oruulvuu? mongold gadaadaad irsen xumuus ongo aldlaa l gej yaridgaas ongo orloo gej yarixiig anx udaa sonsov. aa bishee unshiv.

siilen said...

shilee hayaj chadahgui gedeg chin neeree boduushtai l yum bn te bi istoo anzaardaggui sh dee ene uildverlegchid ni ene tuhai bodoj tungaaj hiigeeguin bhdooo

Anonymous said...

Шилээ хаядгүй гэсэн чинь аяагүй их юм бодогдлоо шдээ.Нэг л тийм сонин гоё мэдрэмж төржийнээ.Хөөрхөн шдээ манай ГХ.... хөөш би ээмэгтэй шүү.Хүмүүс бас буруугаар ойлгочихвий дээ...ккккккккк

soulmate said...

өглөө Макдоналдаас үнэгүй кофе авчаад араараа ухраад гарах гэсэн байхгүй түс тас буугаад явцан. Уул нь эхлээд харсан мөртлөө өдийд гарчаа биз гэж бодсон минь буруу болсон байжээ. Азаар гэхүү эзээр гэхүү тэрний машин зүв зүгээр, минийх л ардаа хэдэн скраачтай болсон байлээ. Энэ улсад машин барьсаар 3дах удаагийн маань хэрэг шүү дээ. Монголын ёс 3 гэдгийн тэрийг гүйцээсий яадгийн гээд зогсож байвал яанаа :р

Anonymous said...

Neeree l haantai, soyombotoi yumaa hogon deer hayah hetsuu yum aa. Iimerhuu hayadag yumand tiim tom ner ugmuurgui yum baina. Arhi uudag baisan bol ali hezeenii uhaarahgui yu. (Marketingaa amjuulj baigaag ni haraarai. Surv.)