Tuesday, November 1, 2011

1/11/11 Онигоо

Өнөөдрийн он сарыг харсан чинь гоё харагдаад байхаар нь бичих юм олдохгүй болохоор нь нэг хульхи поост хиймээр санагдаад гэхгүй юу. За худлаа худлаа, над бичих юм уг нь зөндөө л байна, залхуураад.

Алийн болгон аймшгийн болсон явдал ярьж өгдгийн. Онигоо гэхээр ойлгож байгааздээ, маний тухай ширхэг ч энд дурдагдахгүй болно. Үлгэр маягаар хүүрнэнээ.


Оюутнууд нь архи уугаад хичээлээ хйихгүй байгаад аргаа барсан багш нь мэргэн арга олж, лекцээ эхлэхээс өмнө ширээн дээрээ 2 стаканд нэгд нь архи, нөгөөд нь ус хийгээд тус бүрд нь өт хийжээ. Мэдээж архинд унасан өт дороо мажийгаад архины мандал дээр хөвөөд гараад ирж, харин нөгөө усанд шидэгдсэн өт малийтал сэлж явж гэнээ. Багш бахдалтай гэгч нь оюутнуудаасаа "энэ юу гэсэн үг вэ" гэж асуутал толгой сайтай хамгийн урд суудаг ангийн дарга гараа өргөөд "архи уувал гэдэсний цагаан хорхой үхнэ" гэж хариулжээ.

Нэгэн судлаач оюутан аалз тэжээгээд, түүн дээрээ судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаан. Оюутан аалзаа өөртөө дасгаад бас сургажээ. Шүгэлдэхэд л нөгөө аалз нь хаа байгаа газраасаа хүрээд л ирдэг болж. Судалгаа ч эхэллээ. Оюутан маань шүгэлдэхэд гүйгээд ирэх аалзныхаа хөлийг нэг нэгээр нь тасалж хаяад л байна. Сүүлдээ шүгэлдэхэд аалз нь өмнөх чигээ хурдан биш ч үлдсэн 2хон хөл нь бүдүүн гэдсээ чирээд ирж байна гэнэ шүү. Тэгээд яахав дээ, судалгаа бол судалгаа, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын тулд заавал гарз гарна л даа, тэр аалз. Оюутан аалзныхаа эцсийн хөлийг нь тасалж хаячихаад шүгэлдсэн чинь аалз нь ирдэггүй ээ. Судалгааны ажил дууслаа, оюутан ч диссертацдаа "хөлгүй аалз дүлийрдэг" гэдэг шинжлэх ухаанч дүгнэлт өгөөд тал талаас нь батлаад, эрдмийн зэргээ хамгаалаад амар сайхандаа жаргажээ.

7 comments:

Заяа said...

сүүлийнх дээр нь хахахаха

БЭГҮ биш БИГҮ said...

haha balairtsan oyutan be yasn

ZAYA said...

кккк, Үгүй тэр өмгөөлөгч гэж хөөний гарууд байнаа, хэрэг хийсэн хүнийг хаацайлсаар байгаад гэмгүй болгож орхидог.

Монгол бүсгүй said...

syyliinh ni aimshgiin onigoo baina

Гуталчин said...

11-11-11 minii torson odroor bur goy onigoo bichihiin bn gj oilgoloo

Эрдэнэбадрал said...

Дотуур байранд суудаг хүүгээ эргэхээр аав нь хөдөөнөөс ирээд хаалгыг нь тогшиж:
-Батын Пүрэв энэ өрөөнд суудаг уу? гэж асуувал хаалганы цаанаас:
-Тийм ээ тийм, наанаа орхичих, би дараа нь чирээд оруулчихъя.

Anonymous said...

Suulchiin oyutan chini bi sht