Tuesday, December 21, 2010

Цасан охид

Шинэ жил болж байгаа юм чинь Монголд тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилийнхээ тухай бичнээ.


2008 оны 12 сард гэсэн үг. Манай байгууллагын шинэ жилээр багш нарыг баг багаараа шинэ жилдээ өөрсдөө ямар нэгэн үзүүлбэр үзүүл гэлээ. Аль ч сургуулийн багш нар 12 сарын сүүл болохоор бүгд л дүнгээ гаргаад завгүй болдог юм. Би 7 хоногийн дараа наашаа нисэх гэж байсан юм чинь бүр л завгүй байсан таараа. Нөгөө товлосон өдөр ойртоод л байлаа. Бид одоо юугаа үзүүлэх вэ гэж худлаа санаа зовоод л яваад байлаа. Бүгдээрээ зэрэгцэж суугаад ярилцах ч завгүй байсаар нөгөө өдөр ч тулаад ирлээ дээ. Манай өрөөнд 5 эмэгтэй, 1 профессортойгоо суудаг юм. Нөгөө өрөөнд суудаг хэд маань эрчүүд голдуу, санаа зовж байгаа юм ч байхгүй байгаад байдаг. Ашгүй нэг хүүхэн маань 6 ширхэгСанта өвөөгийн цасан охины дэрвийсэн хормойтой, богинохоон юбкатай улаан хувцас малгай хамтарч ажилладаг байгууллагаасаа олоод ирж. Тэр нь харин өргөөшөө сайхан сунаад, манай мариалаг хөөрхөнүүдэд ороод явчихсан. Тэгэнгүүт нөгөө 5 хүүхэн чинь ярьж байгаад цасан охины бүжиг хийх юм боллоо. Бидний 3 нь нилээн бүдүүн, тэдний 2 нь 43 настай, хэхэ. Бид бас л 30 гараад явчихсан хүмүүс шүү дээ. Тэгээд намайг бүжгээ дэглэ гээд, надаас бусад нь ер нь номын мундаг багш нар л даа, би л бүжиг таанц эргүүлдэг юм. Ердөө тэр оройдоо нөгөө баяр маань болох гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө 4-өө би командлаад, 3 бүдүүнээ арын эгнээнд зогсоогоод, нэг жижигхээн хүүхэнтэйгээ урд нь зогсоод, хэдэн хөдөлгөөн хамтдаа хийж үзээд л шинэ жилдээ ороод явчихсаан. Тэр хэдэн хөдөлгөөнүүд нь янз бүрийн бүжгийн холион бантаан.

Баяр эхэллээ. Айлын багууд шинэ жилийн дуу дуулаад, мэндчилгээ дэвшүүлээд байх юм. Бидний ээлж болох хүртэл бяд яаж зүгээр суух вэ дээ, ам цангаад юм ууж сууна биз дээ, зарим маань ичээд байна гээд байхаар нь зоригийг нь чангалаад сууж байлаа. Бидний ээлж болохоор хувцасаа солиод, мини юбкатай тайзан дээр зүгээр л гараад ирэнгүүт хүмүүс хөхрөлдөөд эхэлж байгаа юм чинь. Тэгээд хөгжим явангуут бид бүжгээ хийлээ, тэгсэн хөгжим нь бэлтгэл хийж байх үеэс урт болчихсон дуусдаггүй дээ. Би чинь бүжгийн багийн түүчээ нь шд, нөгөөдүүлдээ хөдөлгөөнөө мартаж санавал намайг дагаад хөдлөөд бай гэж үүрэг өгсөн байсан юм. Тэгээд хөгжим дуусахгүй байгаа юм чинь ямар нэгэн хөдөлгөөн хийх ёстой биз дээ, нөгөө хэд маань намайг л харж байгаа юм чинь би халуураад макарина хийлээ амарханаар нь, нөгөө хэд маань дагаж макарина хийгээд, даанч зөрж хийгээд, ийшээ тийшээ харчихсан хамаа замбараагүй юм болж байнаа, хүмүүс наана нь савж унаж байнаа. Энэ хүмүүс хүний мууд дуртай шүү. маниусыг шоолоод орилдоод л зарим нь суудлаасаа босчихсон хашгиралдаад, ёоо хүмүүс аймаар санагдсан шдээ, үнэнгээсээ хүмүүсийн сэтгэл нь хөдлөөд, ойрд инээгээгүйгээрээ инээсэн байхаа, хаха. Тэгээд бид хамаг амьтны цөсийг хөөргөж хаячихаад суудалдаа суусан чинь манай багийн идэвхигүй олон эрчүүд “та нар багаа аварлаа, та нар ёстой күүл байлаа, та нарыг ийм цоглог байна гэж бодсонгүй” гээд л биднийг худлаа хөөргөөд, бидэнд баахан бэлэг өгсөн шд. Хамгийн инээдтэй нь багш нарын багуудын үзүүлбэрүүдээс манайх шагналт байранд шалгараагүй ч янз бүрийн уух юмаар шагнуулсан, хаха.

Манайхан өнгөрсөн жил шинэ жилээ хийгээгүй гэсэнөвчин гарсан гэлүү дээ, тэгээд бидний тэр бүжиглэдэг бичлэгийг үзэж баяссан гэсэн. Энэ жил бас л тэр бүжигчид түүх болчихсон яригдаад л байна гэсэн шүү.

Яг одоо би гэр лүүгээ гялс шурхийх ажил гарчихлаа, орой буцаж ирээд сэтгэгдэлд хариу өгөөд, найзуудын блогоор орноо.

Бүжиг гэснээс маргааш би орой бүжгэнд явах гэж байгаа. Нөхөр зөвшөөрсөн. Ёстой нэг балай авнаа.

11 comments:

Badman said...

Гатантныхаа бүжиглэхийг нэг үзхиймсан тэгүүл.

Badman said...

Өөрөө ер нь бол лямбада бишээ ламбаадааг лаг хийнэз дээ.

Өнгөрсөн жил Гаампын ханиад гарахад эрүүл мэндийн сайд Ламбаа хөдөөгүүр явж байхдаа лааны гэрэлд Ламбаадаа хийсэн гэсэн шүү.

Chandmani said...

Хэхэ инээдээ барьж ядан уншлаа.
Good luck with ur dancing & have fun.

Anonymous said...

хахаха. Нүдэнд харагдчихлаа. Нээрээ та нар балай авсан байна шд. кккк

нээрээ л хармаар санагдлаа. Нөхөр зөвшөөрсөн балай авах газраа хэлчүүл явж очиод харий энэ тэр гэж балайрахгүй юу кккк

жигүүр..

Энэ жилийн манай баг гэж маньтайгаа таарсан хэдэн Оройтож сунаж ажилдаг хэд таарчихсан одоо хэдэн биенээ хараад юу юу хийхүү гэж мэгээд л ... Би баатараараа Би 0,75 архийг нэг амьсгаагаар уугаад үзүүлчихий энэ тэр гэж балааржийнэ шд одоо. нээрээ юу үзүүлнээ кккк :P

hooligan said...

өвчин гарснаар далимдуулж төсөв хэмнэцэн айн

албан газрууд хиисиишд

www.gegeen.com said...

nohor tegeed ooroo bujigleltsehiimuu hehe. goyo yum be haana ve. uulzaj chadsangui yavah ni dee. gehdee yahav, ulam goyo time killing lu yavkej bga hun yundaa ch gonshgonohov. cyber yertontsdoo uulzaldaad baihad ..

za teed ireh ondoo sanasandaa hurch sarvaisnaa avaarai. saihan shine jildeerei

Гилийн хатан said...

Badman-teg teg, sain hiinee hu
Chandmani-teed l hun shoolood baigaarai, tnx
Jiguur-hunt muuriin hungiin bujig hiichih, amarhan shd
hooligan-tanaih yolkoo hiij, ta bujiglesen bh ni
gegeen-tnx, udahgui uulzahiin yeruul taviya

MayRowan said...

Төсөөлсөн нээрээ нүдэнд харагдах гэж байна. Уншаад дахиад шинэ жилийн үдэшлэгт ормоор, зад бүжиглэмээр хорхой хөдөлчихлөө :)

LuZa said...

хоёр нь гуч гарцан гурав нь дөч гарцан гэхээр хаха хөөрхөн цасан охид байсан байхдаа

Гилийн хатан said...

MayRoman-дөнгөж сая ёолконд орчихоод яасан шуналтай юм бэ, би 2жил тийм юмнаас хол гэлэнмаа царайлаад явж байна, хэхэ
Луза-харин тийм,
чи тэр Бадманд нээх гоё хүүхэн бүжиглэж байвал надыг гээд заагаад өгөөч, ямар таних юм биш, хэхэ. Энэ дээр харах юмсан гэчиж

Anonymous said...

Маниусын хэдэн Бүдүүнүүдийг Хун гэж харвал Хунгийн заяа нь гомдож үхэх биз. Аягуудвал ажлын хүүхнүүд маниусыгаа яасан мариалаг Галуунууд вэ гэж алнаа кккк :P

тэгэж үхсэнээс тээглэж үхвэл хол дээр биз гээлоо

жигүүр