Thursday, December 30, 2010

Алах уу, амьд үлдээх үү?

энэ жоомнуудыг.
Өнөө өглөө харин нүүрэн дээр том жоом тар тархийн гүйж намайг унтаж байхад минь сэрээдэг гэж байна шд. Арай ч дээ. Манайхыг заваан айл гэж бодож байна уу? зүгээр л манай гэрийн хаалга гэхэд доогуураа 2 хуруу зайтай, түүгээр нь хөөрхөн хөөрхөн амьтад орж ирээд нэг салахгүй.
Нөгөө жоомыг чинь гараараа шүүрээд хана руу чулуудаад, араас нь алах гээд гүйтэл харин нэг хүү маань "ээжээ, наад жоомоо алж яах юм бэ, жоомны хүүхдүүд нь гэртээ ээжийгээ хүлээж байгаа шдээ" гэдгийн. Тэгтэл миний хөдөлгөөн шууд удаашраад, түүнд зугтах боломж олгоод, амь өршөөгөөд явуулчихсан. Би хүүхдүүдээ нинжин сэтгэлтэй, эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай болгож хүмүүжүүлчих гээд үзээд байдаг чинь бүр хэтрүүлээд байгаа юм болов уу?

Одоо цаашдаа алах уу болих уу? Уг нь хор тавиад л байдаг юм.

19 comments:

Asur said...

Бохир заваан тул устгах хэрэгтэйг ойлгуулахгүй бол болохгүйэээг. Хаалганы тухайд резин хадчихмаар юм л гэж бодогдов. Болох эсэхийг бүү мэдээ :D

Гилийн хатан said...

Асур-үгүй тэгээд энэ бурханы сургаал номонд чинь бас амьтны амь тасалж болохгүй гээд сэтгэл хоёрдуулаад хаячих юмаа, хэхэ. хүүхдүүддээ бохир гэдгийг нь хэлээд л байдаг юм, баярлалаа

Asur said...

ялаа жоом мэтийн шавьжнууд сүнсгүйн гэсийшд тэхээр болно гэсүг :)

Anonymous said...

hahaha tom joomnii zovlon mednee

Chandmani said...

хэхэ Шинэ жил, бүжиг, жоомнууд давхцаад ажилтай л байгаа юм байна... :)

Жоомнууд давардаг амьтан бол хэцүү л байх. Сайн мэдэхгүй юмаа... :)

Anonymous said...

Оны төгсгөлд амьдрал ёстой л өрнөжийшд....

зааж байгаа сургаалаа үлгэрлэн харуулах нь ёс зүйд нийцийшд.
би бол хүүгээ байгаа хуваалцахад, бусдыг хайрлахад сургадагийшд. Мөн ялаа шумуул, жоомыг алахад сургадагийн. Эр хүн чинь анчин байх ёстойм байгааз дээ хоохохохохор


жигүүр

lover_girl said...

би австрали явах санаатай тэгээд энэ жоомнууд нь хаа сайгүй байдымуу манай найз бүр нисдэг жоом байдаг гээд байлээшдээ яанаа

Damdaa said...

Чаддаг л юм бол алаал хаяхгүй юу, асуух юу байдгийн. ккк. Гол нь чи чадах уу? наадуул чинь чамд баригдах уу? гэдэг л,кккк.

Mishaa said...

Ooh aimaariin ;-)

MayRowan said...

Хүү чинь ямар хөөрхөн юм бэ? Өрөвчхөн сайхан сэтгэлтэй сайн хүүтэй юм байнаа.

LuZa said...

Монголд бол бохир заваанаас жоом үүсээд байдын харин гадаадад болхоор тэр чийг энэ тэрээсээ үүсээд байх шиг байгаан
Солонгост ялангуяа тийм хар жоомны улирал бараг байдаг байхаа нэг хэсэг аймар их болсоноо тэгсгээд алга болчдын ш дээ

ganga said...

Shine jileer ineed bayasal duuren saihan bayarlaarai. 2011 on az jargal amjilt buteeleer duuren baig.



PS:Mend medeh sanaatai orood irtel joomni huvi zayani talaar metgeltseen urnuud,hehe. Haluun orni avraga joom chuluun shalan deeguur undur usgiit umssun huuhen shig tog tog geed tovolzood aynztai sh dee.

ZAYA said...

Шинэ оны баярын мэнд хүргэе.
Шинэ ондоо танай гэр бүл аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байг.

Гилийн хатан said...

Асур-хаана тэгж байнаа, сүнсгүй гэж
Анон-том жоом бас асуудал юмаа
Чандмань-харин тийн ажил ихтэй л байна, хэхэ
Жигүүр-харин ан агнахын эсрэг 1 ширхэг хүн байна, би. жоом алахаа болих дээрээ тулаад байна даа
ловэр гёол-гудманд бас явж л байдаг юм, ниснэ

Гилийн хатан said...

Дамдаа-их хурдан амьтад л даа, чи андахгүй мэдэж байгаа. Гэхдээ аз таарвал хогийн шүүрээр цохиод муужруулаад, балконоос шиддэг юм. Гэхдээ нөгөөх чинь амьд үлдлээ гэж баярлаад манайд дахиад гүйгээд ороод ирдэг байхаа. Тэрнээс чанга цохьвол гэдэс гүзээ нь цуваад балрах байх гээд хайрлаад чанга цохиж чаддаггүй юм, боломж ч олддоггүй юм

Гилийн хатан said...

Миша-за чи их зоригтой л юм байна лээ, муу жоомноос айгаад байх даа яадгийн
МэйРоман-хүү мөртлөө их өрөвчхөн байх хэрэг байна уу даа одоо энэ чинь
Луза-овоо ханьтай, нүүрэн дээгүүрээ жоом гүйлгэсэн хүн байна гээд л би баясаад байгаа
Ганга-баярлалаа, танай гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
Наадуул чинь янзтай амьтад, хэхэ
Заяа-танай гэр бүлд аз жаргал хүсье. Монголын үрсийг маш олон болготугай гэчихсэн яах бол, хэхэ

www.gegeen.com said...

haalganii door tavidag 2 dollariin snake unegui avbal av. manaih avsan neg ch heregleegui. heleed avaarai.

Anonymous said...

Barilgiin material zardag delguurt haalgany door naadag jum baidag. Teriig avaad naachih. Bas dulaanaa uruunuusuu gargahgui esvel uner oruulahgui geed ustei daavuugaar hiisen jum bas daidag. Teriig haalgany dooroo chigjeed tavij boloh jumdaa. Joomtoi bol bayajdag gedeg bisdee.

Гилийн хатан said...

gegeen-bayarlalaa, tanaihaas ochij avah zardal ni 2$-oos iluu garchih um bna, delguurees avchihnaa
ANon-zuvlulguu ugsund bayarlalaa8 neeree tiim um hariya, bayajdag um bol huurhiisuud baij l baig, hehe