Wednesday, December 8, 2010

2010 он - миний хувьд онцлох үйл явдлууд

Сүүлийн үед би somegirl шиг unplugged бичдэг болоод байгаа. Яг анхны төрсөн сэтгэгдлээ шууд буулгаж байхын тулд сэтгэгдэлд хариу өгөхдөө хүртэл бодож ухахгүйгээр шууд л хариулж байгаа. Дараа нь хариултаа харахаар, тухайн үедээ юу гэж бодож байсан юм болдоо гэж өөрийгөө шоолох юм даа, хөөрхий.



Энэ жил маньд нь тохиолдсон олон олон үйл явдлаас онцолж болох юм гэж үзсэнээ тайлагная. 2010 он сайхан жил болж өнгөрч байнаа, 2010 оноо чамд хайртай шүү. Одоо он дуустал надад онцгой явдал тохиолдохгүйг би мэдээд ийм эрт тайлангаа тавиад, хурдан бэлгээ авахаар шийдлээ, хэхэ.

1. 3-р сард Хавай руу явж нэгэн мөрөөдлөө биелүүлсэн.



2. 5-р сард Мужийнхаа засгийн газрын байгууллагад 7 хоногийн дадлага хийлээ. Дадлагын гол зорилго байгууллагын соёл, дотоод зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах байлаа. Япон менежментээс тэс өөр байлаа.



3. 6-р сард Блогтой хүний зөвлөлгөөгөөр блогоо 3 жилийн дараа сэргээлээ.



4. 7-р сарын 5-8-ны хооронд хуралд оролцохоор бүх юм жин тан болсон байсан ч 6 сарын 24-нд хүүхэд хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтсэнээр хуралд оролцож чадахаа байлаа. Энэ бол 2 дахь удаагаа хурал кансэл хийж байгаа явдал юм. 2009 оны 7 сарын эхээр бас хуралд оролцохоор үүрээр чемоданаа чирээд гарч яваад, хурлын эхний хэсэгт суусан ч хүүхэд өвдөөд, тэр оройдоо хурлаа хаяж ирээд, шөнө нь эмнэлэгт хэвтэж байлаа.



5. М авч унан бас нэгэн мөрөөдлөө биелүүлж байна.



6. Монголд судалгааны ажлаа сайн нөхдийн хүч оролцоотойгоор амжилттай гүйцэтгэв.



7. Монголд сая очихдоо санамсаргүй бөө охинтой 30 минут ярилцаад, ирснээсээ хойш хэд хэдэн бөөгийн тухай ном уншиж, цоо шинээр бөөгийн талаар цэгцтэй мэдлэгтэй боллоо.



8. Сая монголд очихдоо Бадамлянхуа хүүхдийн асрамжийн газраар зочилж, хуульч блогчин Обод-той 30 минут уулзлаа. Обод ба түүний нөхдийн ажиллуулдаг бас санхүүжүүлдэг гэр хороололд байдаг хүүхдэд зориулсан номын сангийнх нь тухай та нар уншаарай. (залхуу гар би энд линк яаж оруулдагийг нь уншаад сураад нэмчих юмсаан) Би өөрийн хүсэж мөрөөддөг хүмүүнлэгийн ажлаа хаанаас эхлэх талаар тод зураглалтай болж, сургуулиа төгсөөд харихаараа эхлүүлэх ажлынхаа гараагаа тавиад ирлээ. Өдрийнх нь талхыг өгөөд байх биш талх барих аргыг нь зааж өгмөөр байна.



9. Маш их хүч чармайлт, хөрөнгө, хугацаа (11 сар) зарцуулан байж, олон жилээр үргэлжилж магадгүй хүүгийнхээ эмчилгээг Австрали эмч нартай олон ч удаа уулзаж, зөвшилцөж, зөрөлцөж байж 12 сарын 3-аас эхлүүллээ. Үүндээ би их хаппи байнаа, бусдаас нь илүүгээр.




Хэдхэн хоромд санаанд орсон нь энэ хэд байлаа. Хэрэв орхигдуулсан зүйлс байвал нэмнээ.

Хүмүүсээ, над зөвлөлгөө хайрлаач. Нойргүй болгодог эм байна уу? Би хичээлээ хийж амжихгүй байнаа, шөнө унтахгүйгээр хичээлээ хиймээр байхын.

13 comments:

Yuri said...

Hi Giliin hatan, Ta daichin busgui shuu. Huuhed uvduh ch hamgiin hetsuu shuu yaj ch boldoggui ter hicheel nom ajil ih baina gedeg bol asuudal bish uuruus shaltgaalsan buh zuiliig davaad l garna doo te. Bi bas humuunlegiin ajil hiih yumsan gej olon jil muruuduj bainaa neg l udur bieluulne dee ter ued tanais asuuh zuil garval tuslaarai

Yuri said...

Aaan tiin ter B'Z ocean bi bas ih durtai erch huch energy ugdug duu baigaam gunigtai uedee sonsoh durtai tasarhai shde

Anonymous said...

Уг нь амьдралаасаа нойр гэдэг зүйлийг хасчихмаар л байхийн. Гэхдээ хасчуул бидний амьдрал гэж хөл толгойгүй л болох байхдаа...

Би нойронд дуртай кккк... /2 настай Хүү шигээ хэлэв... :P/

жигүүр

Badman said...

Нойр хоолондоо сайн байвал ажил аандаа бүтдэг дээ. Нойр хулжих ч истоо лүд лүд.

hooligan said...

...майр л юм байшд...

...унтаад унтаад нойр ханаку л байгамдаа...сайхх унтхымсаан гэж...

Badman said...

Болоогспот дээр шинэ болоог нээсэн ухаантай. Орж гарч байгаарай хө.

Memories said...

Сайн уу Гилийн хатан эгчээ, би өнөөдөр л таны блогийг уншлаа л даа. тэгээд блог нээхээр шийдээд дөнгөж сая нэг блог нээчихлээ. тэгээд фоллоү гэдэг зүйлийг нь уншаад, .. ер нь блог хэрхэн бичих талаар өнөөдөр нэлээн уншлаа, тэгээд таны блогийг фоллоүдлээ шүү, дургүйцэхгүй гэж найдлаа шүү. Таны нэгэн шинэ уншигч чинь.

Гилийн хатан said...

Yuri-bayarlalaa, aan tegelgui yahav
Yuri-gunigtai uyedee sonsoh tasarhai shuu
Jiguur-Би нойронд дуртай кккк... yun huurhun um be
Badman-nodoo noir huljaad uguhgui bh umaa, hehe
hooligaan-unegnii nud olj zalgih umsan gsn, hehe
Badman-tegmeer dee, amjilt husiye
Memories-Amjilt husiye, chi tsag gargaad blog bichih talaar unshsan bol ih sain blog hutluh baihaa

BuBu said...

Minii huvid barag bolomjgui dee negees iluu shono daraalj noirrgui honoj chadahguin blee, ogt untahgui bn gj yu bhav untah tsagaa joohn bagasgaal erch huchtei uureer bosch ired ymaa hiiged bval garaas garah ym ni ch gsn arai iluu bhaa.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Нойргүй болж яахым бээ. Нойргүй болчихвол эрч хүч үгүй болчино ш дээ.
Монголд ирээд талх барих арга зааж өгөхөд чинь өөрийн чинээгээр хамтрахдаа таатай байх болно шүү. хэ хэ

Gegeenee said...

Ungurun jil manai naizuud neg iim nom unshaad baisan. Uchirgui l ert bosood, ih zuiliig buteene, yanziin goy nom getsgeegeed baisan. Netees tataj avaad unshij boloh yum bilee. "How to sleep less and have more energy than you ever had before" geed haihad oldono doo. Oroi 11 tsagt untaad ugluu 5 tsagt bosohod udurt yag 6 tsag untana. Ter ni mash hangalttai gene.

Гилийн хатан said...

Bubu-zuvlulguug huleen avlaa, bayarlalaa
SSA-tegnee hu
Gegeenee-bayarlalaa, ter nomiig olj unshiya

Anonymous said...

Untah n eruul mendiin zailshgui neg process. Untalt bagasahaar hunii darhlaa muudaj amarhan haniad tomuu bolon busad ovchind sederdeg gedeg. Gehdee yahav honogt 5-6 tsag untaad ajil amidralaa amjuuldag humuus bas baidag l daa.