Thursday, December 9, 2010

Эргэн тойрны минь хүмүүс

Энд суудаг өрөөнийхнөөсөө эхэлнээ.

Намайг Монгол яваад ирсэн чинь өрөөний маань бангладеш Ноем сургуулиа төгсөөд ажилд орчихож. Тэр Австралийн иргэн бангладеш хүүхэнтэй гэр бүл болоод хүүхэд нь гараад, одоо өөрөө австралийн иргэн болох гэж байна.

Орос Анна маань интернэтээр танилцсан Канбэрра дахь ANU-н эрдэм шинжилгээний ажилтан орос залуутай гэрлээд, сургуулиа төгсөөд Канбэррад амьдрах гээд нүүгээд явчихаж.

Солонгос Юна маань багшийнхаа өрөөтэй ойрхон өрөө рүү нүүсэн байна.

Майк гэдэг цагаан залуу маань гэрээсээ хичээлээ хийдэг болж, өрөөгөөр маань үзэгдэхээ ч больж.

Харин эдгээр төгсөгчдийн оронд 2 хятад оюутан шинээр иржээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр хос бөгөөд 2лаа тэтгэлэгтэй. Ийм азтай хүмүүс гэж байдагаа. Эрэгтэй нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, эмэгтэй нь Австралийн засгийн газрын тэтгэлэгтэй. Тэгээд 2лаа мөнгөтэй юм чинь ажил хийх шаардлага байхгүй. Гэртээ хамт, сургууль дээр бүр нэг өрөөнд хамт гээд өдөр шөнийн 24 цагт хамтдаа байхаар ямар байдаг болоо. Бүр гоё ч юм болов уу.

За хажуугийн өрөөнд нэг цагаан охин байдаг юм. Надаас 5 см орчим л өндөр байх. Тэр хааяа загвар өмсөж мөнгө олдог юм. Нэг орой хэдэн хувцас өмсөөд 1500 доллар шууд л олдог гэж байна лээ. Энэ загвар зохион бүтээгчид эмээгийн хувцасны загвар зохиохгүй юм, би ч бас загвар өмсөж мөнгө олох юмсаан.

ӨӨдөөс харсан өрөөнд проф.Жон ажлаа хийнээ. Тэр сингл байхаа. Өглөө ирэхэд байж л байна. Манай сургуулийн машины зогсоол оройн 8 цагаас үнэгүй болдог тул хааяадаа өдөр нь сургуулиар ирээгүй үедээ би орой ирдэг юм. Тэгэхэд нөгөө Жон байж л байна. Гэрээр дүүрэн хүүхдүүд шаагилдаад манийг нь хичээл хийлгэхгүй шдээ, зугтаад би хагас бүтэн сайнд хааяа ирнээ, Жон байж л байна. Ийм хүмүүс л шинжлэх ухааныг хөгжүүлдэг байхаа.

Монголд уулзсан найзууд бүгд л надад өөрийн бичиж хэвлүүлсэн номоо бэлэглэж байлаа. Зарим нь мэргэжлээсээ тэс өөр зүйлээр ном бичсэн байв. Японд 6 жил программ бичсэн найз маань Судоку гэдэг тоглоомын ном хэвлүүлсэн байна.

Манай нэг лам найз өөрийн 20 жилийн амьдралаа зориулсан зурхайн 3 боть номоо, хобби нь болох гэрэл зургийн номтойгоо дурсгасан. Тэрээр одоо удахгүй буцахын хооронд гээд л ярих юм, энэ дэлхийгээс буцах бэлтгэлээ хийгээд байгаа ч юм шиг. Уг нь маньтай чацуу л юм байгаан. Би өөрийгөө майр залуу л гэж боддийнш. Миний амьдрал өдөр бүр шинээр эхлэх гээд байгаа юм шиг л би чинь өглөө бүр л хөөрөөд догдлоод байдаг шд.

Төрийн албанд зүтгэдэг найзууд маань бүгд л дарга болоод, бизнес эрхэлдэгүүд маань баяжаад, монголд үйлчилгээ энэ тэр их гайгүй болчихож, бас хүмүүсийн харьцаа харилцаа их сайхан байна.
Би сая монголоос маш их эерэг сэтгэгдэлтэй ирлээ. Хурдан л харимаар санагдсан шүү.

Эцэст нь, миний үеийнхэн бүгд л хар шил зүүгээд жип гэдэг машин дотор ороод суучихсан байна лээ.

10 comments:

LuZa said...

яасан хурдан нүүгээ явчдаг хүмүүс вэ тэд нар чинь
та битгий хэл сургууль төгсөөд таван жил л болж байгаа манай ангийхан хүртэл дарга нар болчихсон хар шилтэй лаг лаг машин унаад л явж байх юм

Orchidee said...

Ямар гоё олон орны, сонирхолтой хөршүүдтэй юм бэээээ
Монголд юм хийгээд байгаа хүмүүсийн амьдрал нэлээн сайжирч байгаа. Цалин хөлс ч нэмэгдсэн, сониноор дүүрэн л ажлын зар байдаг болсон шүү.

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

Та хэзээ төгссөн юм
би бас саяхан төгсөөд яг эхэдлж байна
монголд төгссөн гарууд хөлөө олчихсон байхынмаа

ZAYA said...

Юунаас дутах вэ? Нэг л өдөр нүүгээд эхэлнэ ш дэ

Yuri said...

Japand bol ger bultei baisan ch hamaagui honogiin 24 tsag ajilladagiin shde prof-uud ta yu andah ve. Hajuu havirgand ni mani met ni helmegdeed l tegeed nuhluulj baigaam doo lol

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Эргэн тойрныхон чинь их сонирхолтой юм аа.

Anonymous said...

Амьдрал үргэжилж байгаагийн шинж тэмдэг юм шд. Тэр солонгос Юна яагаад багшийн өрөөтэй дөхөв. ккккк

жигүүр

Badman said...

Бичигсэн мөдхөн баяжээд хар шил зүүнэ ээ ёодын.

Гилийн хатан said...

Luza-harin tiim, Annag nuuh gej bgaag ch medej baisan l daa, bas l harin tiim joohon zaluuchuud l goyo mashin unaad darga bolchihson bna lee
Orchidee-geriin oir orchimd buur ch sonirholtoi humuus baidag um
Billionier-bi chin bur ert balariin uyeiin emee shuu dee
Zaya-harin tiin, neg l udur bye geed l nuuh baihdaa

Гилийн хатан said...

Yuri-za Japanchuudtai haritsuulaltgui, ted ch mundag shuu
SSA-daraa buur sonirholtoi humuusiin talaar nemnee
Jiguur-ter bagsh ni uuruu surguuli deer barag baidaggui murtluu heden oyutnaa 1 uruund buugnuulj shahtsalduulah durtai um genee
Badman-Бичигсэн мөдхөн баяжээд хар шил зүүнэ ээ ёодын.hehe copy paste