Thursday, June 30, 2011

Сурга (зөвхөн хүүхнүүдэд)

 Нэг хүн нүдээ ирмээд бичлэг хүлээгээд байна гэсэн, яахав өөр сэдвээр гэхдээ ойролцоо зөвлөлгөө өгьеө, охидууддаа.
За тэхээр байна шүү дээ, мөрөөдлийн ханхүү, арван хуруу тэгш хүн энэ тэр чинь үлгэрт л байдгийн, за яахав кинонд бас байдгиймаа байдгийм хааяа. Яг амьдралд байдаггүй л байхгүй юу. Нээг л мундаг, ухаантай, сайхан, гэр орны ажилд тусалдаг халамжтай Юндэн мөрөөдөөд, хэзээ намайг ирж авах болоо гээд хүлээгээд суугаад байгаа синглэ хүүхнүүд минээ Тийм эр хүн энэ хорвоо дээр оогт байхгүй, байдаггүй юм. Харин тийм эр хүнийг бид л бий болгодийн шд. Өөрөөр хэлбэл, бид нөхрөө ямар байлгамаар байна, тэгж сургадаг байхгүй юу. Эрчүүд чинь өхөөрдмөөр хөөрхөн амьтад байхгүй юу (энэ Гилийн хатан нөхөртөө алуулсаан. Сурв).
Төрөлхийн зарим муу зуршилуудыг нь эвтэйхэн таслан зогсоо. Жишээ нь, нөхөр гэртээ ирээд оймсоо бөөрөнхийлөөд хаа хамаагүй хаячдаг одоо яахуу. Энэ тогтцон зуршдыг нь өөрчлөх маш хэцүү. Энэ шивэртэй оймсоо хураа гэж насаараа хэрэлдэх эс бөгөөс чи өөрөө тайлаад хаясан оймсыг нь үүрд түүх сонголт үлдэжиин. Тэгэхээр яахав, охидуудаа, бид бяцхан заль гаргах хэрэгтэй. Угаалгын машаанаар хувцсаа угаахдаа бөөрөнхийлөөд хаяцан оймсийг нь хараагүй царайлаад угаалгын машаанд хийлгүй үлдээчих. Тэгэхээр дараа 7 хоногт өмсөх оймсгүйгээ ухаарна, тэгээд “миний оймсыг угаагаагүй үлдээчиж” гэж мэгж гомдол мэдүүлэх үед нь анзаараагүй үлдээсэндээ Уучлалт гуй, үнэнгээсээ мартсан юм шиг жүжиглэнэ шүү, маш их харамсаж байгаа аятай л өөрийгөө буруутгаад гэмшээд бай. Олигтойхон жүжиглэж чадахгүй бол зүгээр л Эмэгтэй та өөрөө насаараа оймсыг нь түү за. Тэгээд үргэлжлүүлээд “хайраа, миний хань оймсоо тайлаад шууд угаалгын машаанд өөрөө хийчиж бай, найз нь аягүй бол дахиад л харахгүй үлдээчихнэ” гээд гэмгүй царай гаргаад хэлчих. Яахав ихдээ энэ үйлдэл 2-3 удаа давтагдана л биз, гол нь эцсийн үр дүн шүү дээ. Ингээд сургацан байхад чи бөөрөнхийлсөн оймс энэ тэнд харж уураа барахгүй.
Эрчүүдийн нийтлэг онцлогийг нь ойлго. Наа эрчүүд чинь нүдэн дээрээ байгаа юмыг олж хардаггүй харалган улсууд шуу даа. Үүнийг нь ойлго, өрөвд, өршөө. Тэгэхээр наадуулаасаа “миний хөгшөөн тийм ийм юм тэндээс аваад өгөө” гэх мэтийн хүсэлт бүү тавь. Эрчүүд яг нүдэн дээр нь ил байгаа юмыг олохгүй, сайхан эмх цэгцтэй хураасан хамаг юм самраад хаячдийн. Өөрөө гуйчаад, нөгөөх нь эрсэн юмаа олохгүй онгичоод хаяцан шүүгээ энэ тэрээ чи өөрөө л дахин янзлах ажилтай болох тул иймэрхүү юманд бүү эрчүүдийг зар. Чамд гуйсан зүйлийг чинь олж өгч чадах ч үгүй, дээр нь ажил нэмээ хаячна.  
Мөн гэрийн бүх ажлыг эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн ойлголтыг нь дайнгүй, энхийн замаар шийд. Жнь, эмэгтэйчүүд бол гал тогооны ХАТАН ХААН гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчил. Анх манай нөхөр хоол хийж мэддэггүй ээжийн эрх хүү байлаа шд. Миний анхны хүсэлт бол нөхрийнхөө гарын гоймонтой шөлийг идэх хүсэлт байлаа, ууг нь хамгийн хялбархан хоол гэж сонгожиилаа. Гэтэл нөхөр шөлөө буцалсны дараа гоймонгоо хийдгийг мэддэггүй, хүйтэн усанд шууд хийгээд үүрчихсэн гоймонтой хоолоор намайг анх дайлсан юмдаа. Тэгээд бас энэ гоймон их муу гоймон байна, дахин ийм гоймон битгий аваараа гэчижээ. Анх хоол хийх А үсэггүй ногоонхон байснаа одоо бол Мастер Шиф болсон, энэ бол асар том ахиц дэвшил. Энэ үйл явцыг нь чи үнэн сэтгэлээсээ дэмж, хоолны ном бэлэглэ, хамтдаа хоолны нэвтрүүлгэ үз, эхлээд дагалдуулан сургаж, хамтдаа хоол хий. Удалгүй хоол хийх дуртай болоод ирэхээр нь чи аажмаар өөрөө гал тогооноосоо мэдэгдэхгүй хөндийр, гайгүй хоол хийгээд эхэлбэл чи дотроо баярлаад цааш нь өөрийнх нь инерцээр өнхрүүлчих. Тэгээд найз нөхөд, хамаатнууддаа нөхрийнхөө гоё хоол хийдгийг марталгүй зарла. Бас хүмүүс гэртээ урьж нөхрийнхөө сайхан хоол хийдгийг тунхаглаад, муухан хоол хийж таарсан тохиолдолд найз нөхдийг багахан зүйлээр хахуулдаад, амаа нийлүүлэн нөхрөө магтуулах кампаант ажил зохио. Эхлээд яахвээ яах вэ чи нэг хэсэг давс нь ихэдсэн, давсгүй, түлэнхий, түүхий, амнаас унах гэсэн хоол идэх болно. Энэ хэсэг хугацааг худлаа инээж, сайхан хоол байна гэж магтаж байгаад давчихуул, амьдралынхаа үлдсэн хугацаанд эмэгтэй та орой болгон гал тогоондоо ганцаараа хөлдүү мах хөшиглөөд зогсож байхгүй шд.
Ачаагаа хөнгөл. Эмэгтэйчүүд л бүх гадуур дотуур ажлаа амжуулдаг аугаа хүмүүс шүү дээ. Гэхдээ бас ингэж болохгүй ээ. Зарим ажлаа нөхөртөө даатгаж, чи өөртөө найзуудтайгаа уулзаж, саун, гоо сайханд орох цаг гаргах хэрэгтэй шд. Жнь, байрны мөнгө, утасны мөнгө, цахилгааны мөнгө гэх мэт тогтмол гардаг зардлыг төлдөг газруудаа судлаад, нөхрийнхөө ажлын газартай ойрхон салбарыг нь олчих, онлайн төлж болдог бол бүр сайн, тэр газруудтай нь чи өөрөө тохироод, данснаас нь автоматаар төлдөг болгочуул болоо явчина. Одоо монголд ингэж төлбөр хийдэг болж байгаа байлгүй дээ. Үгүй бол нөхөртөө цайныхаа цагаар гүйж ороод төлчих гээд аятайхнаар ийм ажлуудаа даатгачих. Энэ чинь чиний цагийг мааш их хэмнэхээс гадна, ийм төлбөрүүд шууд нөхрийн хариуцах ажил болон нөхрийн хармаанаас гарна гэсэн 2 давуу тал харагджиин.
Аливаа амьтныг сургахдаа идэх юмаар урамшуулдгийг та нар андахгүй л байх, үүнтэй агаар нэгэн эрчүүдийг магтаад л байх хэрэгтэй. Гэх мэтчилэн энэ лээкц бол ингээд хөврөөд л байна, дуусахгүй шд. Ер нь чи дургүй ажлаа нөхөртөө шилжүүлээд байж болно шд. Жнь, чи юм индүүдэх дургүй гэж бодъё. Юм индүүдэж байснаа нөхрөө дуудаад “хайраа өмдөө индүүдэж бай даа, миний баас гоожлоо” гээд жорлонд орж ном уншиж сууж байснаа гарч ирээд, индүүдсэн өмдийг нь магтаад “миний хайр, өөрийнхөө гараар индүүдсэн өмдөө өмсөхөөр өөртөө итгэлтэй их сээгси харагдаад байна” гээд бүлтэрчих, тээд л чи дахин нөхрийн өмд индүүдэх ажлыг үүрд өмдний эзэнд нь даатгачихна.  
Эцэст нь сургуультай нохой яадаг билээ дээ, эзнээсээ 2 м-н өмнө гүйж байж, эзнээ хаашаа явах гэж байгааг мэдэрдэг шүү дээ, охидуудаа. За тэгээд амжилт хүсье. Зав гарвал ийм амьдралын хар бор ухаан заахиймсан.

Уншигч эрчүүдэд алуулсан байхаа, энэ бичлэгийг зөвхөн хүүхнүүд унших эрхтэй болгодог хүйсээр нь филтерлэдэг юм байвал эртхэн хэлээрэй, ард түмээн.

39 comments:

Гудиггүй эр said...

1-т

Гудиггүй эр said...

Сургуультай амьтан нтр болгоод яаж дургүй хүргэжээнаа хөөш. Чодоо алуулсаан. Ха ха ха.

Гудиггүй эр said...

Эрчүүдэд хэлэхэд хоол хийх, гувцас угаах, индүүдэх, шал угаах гэх мэт ажлуудыг эхнэрийн туслалцаагүй хийгээд сурчуул асар их давуу талууд гарч ирнэ шүү дээ. Эхнэрийн гар харахгүй амар. Ер нь эхнэрийн хэрэг байгаа ч юм уу ийм үед. Нэг сайхан залуу охидуудтай зугаалсан шээг. Одоо ингэж хэлээд би алуулсоон. ккк

Гуталчин said...

Yaaaa minii irmelt bol ain asar huchtei noloolson bn sht. Ene ercheeree irmeed l bhaas neeree.

Bayarlalaa bichleg hj ogsond, davraad dahia irmechihye. Ene sedviin dor yer n haayadaa neg beegii shahaj bgaach.

Гуталчин said...

Paa ene gudiggui eriig araich iim hun gj bodsongui ee. Erchuud iim l um boddi sht neeree. Alnaa chaag haha

.TS said...

neg burchlen unshij sudlaad oi toindoo ortol yagshtal teejleed garlaa. Heregjiltiin yavtsaa bichgeer tailganana aa. :)

siilen said...

mash heregtei lekts blaa GHdee talarhjiinaa. enertseer ni unhruuleh gedeg sanaa great bi er ni yumiig huchden huchinden hiih geed bdgiin teed erchuud nadaas duldiin bndooo kk

Anonymous said...

manai hun ailiin baga emegtei duu egch baihgui buh ymaa uuruu hiine minii hiiesn ymiig golood baidag bi ch magtaj baigaad l hiilgeed l haychihdag

siilen said...

ene gudiggui er guai yu yariad yavchvaaa istoo aluulahneee

-Нэг сайхан залуу охидуудтай зугаалсан шээг

iim zuil bj boloh uuu????

Лхагва said...

gkk yostoi chuhal zovlogoo baina. Nohriin naiz n (eregtei hun l dee) nadad bas iimerhuu utgatai zovlogoo ogsii shdee. Bi heterhii erhluuleed bdiim shig baigaan. Oroi bolonguut olsoj uhlee geed utasddag hun dee manai hohor. Odoonoos tanii zvologoogoor ajild surganaa.

Yuri said...

Hahaha chi bas alnaaa :D
Tsoglog busgui shuu ene ercheeree inertseeree unhuruud baigaarai gevel lav l zogsohguiee chi lav kkkk

Anonymous said...

hehe, funny kuuken shuu..beers shan orj bsan shuu kkk.

Bichleg oruulj baihiig bodohod esen mend harij..utsaar zalgasan oodoos chi Anglishaar yariad bsan shoo

Bell said...

yur n bol sanal niiljiin, emegteichuuded ih huch bii, huurhun l geguulj bval yu ch bsan yahvee, minii huvid hahahahha

Star said...

Ta eregtei emegtei 2iinhoo bairii ni soliod bichtsen yum bish uu. Bi gantsaaraa amidardag. Mongold bish l dee. Bi bvh yumaa ooroo hiideg. Tanii bichsen shig hvniig bol hamgiin archaagui amitan l gej helne dee. Ooriinhoo oimsiig hvrtel haa hamaagui haydag geheer. Yooy arai ch tegtlee archaagaa aldaj bolohgui ee. Hamag yumaa hvneer hiilgeed bhdaa yahav dee. Tiim hvn ooriinhoo bieiig ugaadag bolov uu? Zavaan yum

Монгол бүсгүй said...

Амьдралд тун хэрэгтэй зөвөлгөө байна.

Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсээ, кирилээр, монголоороо бичиж байвал ямар вэ? хэдий сэтгэгдэл ч гэсэн.

jagaa said...

byadnii problem iim uym baij eregtei hund emegtei hunees uchrah asuudal er ni uy baidiin bol?

Orchidee said...

хэхэ тэр оймсоо бөөрөнхийлдөг, юм олдоггүй бол ёстой яг хэллээ. Бас дээрээс нь юмны хаалга, таглаа хаах тал дээр эрчүүд бас их муушдээ. Тэгсэн ч гэсэн би нөхрөө тэгж сургуультай нохой шиг болго гэсэн уриаг чинь дэмжимгүй санагдаад байхым.
Миний чаддаггүй зүйлийг нөхөр чаддаг, тиймдээ ч "би баалаа, чи наад эвдэрсэн сандлаа засаж бай" маягийн зүйл хэлэхгүйгээр сандлаа засдаг. Би ч чадах зүйлээ заавал түүнд тохохгүйгээр өөрөө л хийдэг. Бид нэгнээ магтдаг. Тэр нь үнэн сэтгэлээсээ гэдгийг ч мэддэг. Нөхөртөө жүжиг тавиад байвал сүүлдээ аль нь үнэн аль нь худлыг ялгахаа байна бишүү.
Энэ бичлэг чинь "Космополитан" сэтгүүл дээр гардаг нэг тийм амьдралгүй, онгироодуу зөвлөгөөнүүд байдаг даа. Тэрэн шиг л санагдлаа. Соории
Эсвэл би чиний тоглоом шоглоомоор бичсэнийг аймаар серьёзный болгоод хаячвуу? Тэгсэн байгаасайййййй

Гуталчин said...

shuud utgaar n huleej avah hereggui dee, davs hujirig n taaruulaad surchih heregtei

ZAYA said...

Давсыг нь тааруулж суръя.
Өөр зөвөлгөө өргөнөөр оруулж байна уу.

Battushig Enkhjargal said...

taalagdlaa.

zuvhun chi said...

Za za bid nar chin er ni amitan surgagchtai amidraad baidag um bish uu . Avgaigaa magtaad baihaar ni hoshgorood baidag bsan chin tsaanaa iim utgatai baih ni shuu. GH ene zuvluguu chin ariun yavdal uu ????????
Tegvel chaddag umaaraa boonoo ter chin yu geech sex he he he .

Anonymous said...

ene gilkhatan arai dendej bain oo. Huuhnuuded boloh bolohgui yum zaaj ogood l. :((
Odoo huorhii muu erchiud bidniig dooshni hiisen baina.
Erchuuded: 1sar ene blogoor shigaihgui boikot zarlaya.
Bugd gilkhatnii nohriig erj olood yaj genedsen, zaliluulsniig ni barimttaigaar ongoyegeer yarij ugie.

Erchuudee iim ch amraar zaliluulahgui shuu...
Oimsoo durtai gazraa hayah geh met erhee hamgaalj, temtsej uldie! Yunii tulee ardchilsan yurenheilegchtei bilee dee.

Гилийн хатан said...

Gudiggui er-hey, chi chin ter ulgert baidag ni bna shd
Gutalchin-zuvlulguu gevel iimerhuu l um bichij amitnii durguig hurgeh ni baina shd
.TS-tailangaa taviarai
Siilen-amjilt husiye
Lhagva-uu manai tald bas ER hun baigaa l um bna, ter nuhriin naiz
Yuri-haha, ene door aluulj ehlej bh shig l bna
Bell-zochilsond bayarlalaa

Гилийн хатан said...

Хүмүүс өөр өөртөө хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлнэ биз дээ, хэрэггүй гэж бодвол бухимдах юун

Стар-хүүэ, оймс бөөрөнхийлдөг усанд ордоггүй 2 чинь хоорондоо нээх холбоогүй л юм шиг. Нөхрөө ганц жишээнд л авсан байгааз дээ, манай нөхөр оймсоо бөөрөнхийлдөг гээгүй л байна шд

Монгол бүсгүй-за криллээр бичьеэ. Би бодохдоо гэрт хэн их мөнгө олдог нь чухал бус. нөхөр хичнээн их мөнгө олдог байсан ч гэрийн ажилд оролцох л ёстой гэж боддийн.

Жагаа-тэрийг одоо эрчүүд л сайн мэдэх байх даа, би бичвэл баахан хүүхнүүдийг уурыг барах байхоо

Гилийн хатан said...

Орчидээ-өө тэгж санагдсангүй, тэгсэн бол би чинь блогоо хаачдаг өвчтэй хүн шд. Монголд бас тийм сэтгүүл гардаг болсон уу, угаасаа хүн бүрт таарсан зөвлөлгөө байхгүй шдээ, санаа авах юм байвал аваад аваад, байхгүй бол уншсны гарз гэж бодоод л
Заяа-хүүэ сайн уу? өөр зөвлөлгөө гэхээр ингээд амьтныы уур бараад байх юм шиг байна, хэхэ
Баттүшиг Энхжаргал-баярлалаа
Зөвхөн чи-одоо яанаа, танай хүн надаас болж боолгох чинь шударга бус байна шуу, кк

Гилийн хатан said...

Анон-за эрчүүд минь нэгдээд тэмцлээ эхэл дээ, амжилт хүсье. Манай хүн тэр хоол хийх гэдэг дээр л жишээлсэн болохоос бусад нь найз хүүхнүүдийн нөхрийн жишээ шуу даа

naraa said...

Уулын мод урттай богинотой гэдэг шиг ганц юм бичихээр хүмүүс есөн шидийн л юм бодож сээгий үлдээх юмаа. Гилийн хатан эгчээ битгий хүндээр хүлээж ав. Юм бичиж л байгаа бол юм дуулдаг юм билээ. Та бол сайхан л үнэн юм бичсэн байна. Надад л таалагдаж байна. Ягштал цээжлээд дагаж мөрднөө. Ингэмээр ч санагдах үе байдаг юмаа. Харин нээрээ та яаж бүжгийн виз авсан туршлагаасаа хуваалцаац.

Anonymous said...

Yu l daa erchuudiig emegteichuud argalah n ali chuluun zevsegiin uyes ehleltei baigaliin huuli.

Gehdee argalah argalaltsah situats bol mash komplex asuudal bolhoor olon zuils baigaa...

Barimalch

Anonymous said...

http://exciteing.com/wp-content/uploads/2011/03/man-vs-women.jpg


жигүүр

Гилийн хатан said...

Naraa- bayarlalaa, hehe. Zaaval hun burt taalagdah albagui dee, bas tiim bolomj ch bhgui
Barimalch-zuvuu zuvuu complex
Jiguur-bayarlalaa, haaguur yavaadaagain, uzegdej haragdahgui, hehe

Бөбөг said...

Хүмүүс юуун ч сүртэйн билээ дээ, хөөрхөн л байна шд, манай нөхөр бүүр чи намайг нэг удаа магтчиж болдгүймуу гэж авсийшд хөөрхий. Би даанч үнэхээр тэрийг сурахгүй байгаамдаа, магтаж сурна гэдэг үнэхээр хэцүүм билээ.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хи хи

Блогтойхүн said...

ёстой атан мидаалд тодорхойлмоор бийгий байна.. чи үнээр цоглог шүү найзаа... ккк

Anonymous said...

haha giliin hatan egchee uul ni nice beegii l bna. gehdee heregjuulehed lag hetsuu ymaa. Ene bugdiig umnu ni zunduu l olon hunees sonsoj bsan. Daanch bi yruusuu heregjuulj chaddaggui. Ter umd induulehdee uuruur hiilgeh bol minii huvid ogt heregjdeggui. Aimar ih ym ugaaj ntr bolool bj bgd yah argagi huuhed ntree avah/nyalh maamaatai l da/ heregtei bolood chi duusgachih geheer buun ym bolno shdtee. chadku bj olon ym hiideg, hiij duusgahgui l bsiin bol hiij ehelku l bhku yu ntr geel uglej garna sht teheer minii durku hureel chinii ymiig ugaj bhad ntr geel margaan uusne. aa tiin manai nuhur lag tseverch emh tsegtstei lag zaluu bsiin uyrhdeg bhda tegsen suugaad huuhed ntrtei bolson chin hog gj mair zalhuu zavaan bh gd bdag nuhur bdiimda. bi ch amitan surgaj chadku l bgn suuldee ch shantrah gd l bga.

Anonymous said...

Арай ч дээ эрчүүд сургуультай нохой юм бол эмэгтэйчүүд одоо сургадаг гичий нь болох уу?

Гилийн хатан said...

Anon-ene deed taliin deer bgaa anon shuu. ali boloh uuriiguu zovoohguihen shig bai daa. Uurtuu het ih achaalal ugchuud, amjuulj chadahgui buhimdaad baival demii. Ali boloh setgel amgalan baihiig hicheegeed, zarim uman deer duinge tsarailaad harsan ch haraagui um shig yavj bhgui yu daa. Buhimdaad stressdeed bhaar emegtei hun uuruu l hohirno.

Тэмээчин бүсгүй said...

Та энэ талаар ном бичихээр болжээ. Саак бээгий байнаа.

Anonymous said...

eniig unshsan erchud nuur ni chinerch irsen gdgtei moriitsohod ch belen bna

selenge said...

Estoi ih taalagdlaa. Zuw arguud bn. Odoo ued huuchniih shig us zuuj, tulee hagaldag erchuud tsuursun tiimees uldsen ni emegteichuudiin ajil met oilgodog erchuud tsuungui. Tegeheer chin ehner ch bas ajil hj bga shuu dee tsalin baga bsan ch gesen. Bugdiig hiigeed amjuulj chadna l daa huuhnuud. Etsest ni bidend nz nuhud uurt durtaigaa hiih tsag zaw garahgui shuu dee. Tiimees baga bagaar magt haaya aldaa gargaj tusluulah , deerh arguudaas mun heregjuulj erchuudteigee hamt bugdiig hiitsgeeeiiii huuhnuudee