Өнөөдөр өглөө цүнхнээсээ гадна, зургийн аппараттай сургууль руу явсан тул дугуйдаагүй ээ.
Найзын төгсөлтийн баярыг хуваалцаж, зурагчин хийлээ. Энд оюутнуудыг төгсөнгүүт нь виз нь хүчингүй болоод нутаг руу нь хөөчдөг юм байна. Төгсөлтийн баяртаа дахин виз авч орж ирдгийн гэнээ. Ингээд жинхэнэ төгсөлтийн баяртаа ирж чадахгүй, ядуу голдуу орны төгсөгчдөд ёс болгон хөнгөхөн арга хэмжээ зохион байгуулдаг юм байна. Би Хятадад сургуульд сурч байгаа аятай л санагдлаа, баахан хятадууд төгсөлтийн хувцастай хуулралдаад байна.
Манай найз ч ялгаагүй, одоогоор дүнгээ ч сонсоогүй, төгсөө л байлгүй гээд л явжийн, эрхбиш өөрийгөө шалгалтандаа унаагүй гэж бат итгэсэн хүмүүс л ингэж баяраа тэмдэглэх байхдаа. Тэрнээс жинхэнэ төгсөлтийн баяр нь 9 сард дипломоо хүлээн авч эн тэр их л ёслол төгөлдөр болдог болтоймаа. Эд нар харьсан хойноо дипломоо шуудангаар авдаг юм байлгүй дээ. Би ч гэсэн сургуулиа төгсчихлөө гээд гар хоосон, дипломгүй хүн л нутагтаа очих байх даа. Хоосон очихоор хүмүүс сургуулиа төгссөн гэдэгт итгэхийм болуу даа.
Би Японд сургуулиа 7 сард төгсчихөөд, гэр бүлээ буцаачаад, 8 сараас 10 сар хүртэл төгсөлтийн баяраа хүлээгээд л үнэтэй зочид буудалд гэдсээ илээд л хэвтэж байлаа, тэтгэлгийн мөнгөө бүтэн аваад шүү дээ. Бусад орнууд өгсөн шиг өгөөд Япон шиг л байх хэрэгтэй шд, хаха. Гэтэл энд тэтгэлгээр сурдаг оюутнууд ч ялгаагүй виз нь автоматаар зогсоод л хөөгджийнэ шд, юун тусгай хангамж энэ тэр. За тэгээд хувиараа сурдгууд нь төгсөнгүүтээ үтэр түргэн буцах нь дээр дээ, байрны түрээсэнд хамаг мөнгөө өгч байхаар очиж эх орондоо мөнгөө үрсэн нь дээр бид дээ, энчодоо.
Хурдан сургуулиа төгсөхиинсөөн. Сургуулиа төгсөөд намайг хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байна? Таахгүй дээ, би их засварт орноо, хаха. Юм уншиж, ПиСин-ий ард олон цагаар суухгүй болох үедээ нүдээ лаазэрдуулж, нүдний шилээ авч хаянаа.
Бакалавр болон мастерүүд ийм хувцас өмсдийн байнаа, бас л зөвшөөрөлгүй дарсан зураг.
Сургуулийн кампуст нуур байдгийн, баахан шувуу шаагилднаа.
Баруун тийшээ байгаа модны ёроолоор том цагаан шувуунууд хонь шиг бэлчиж байнаа.
Багш ирчэж, тааралдлаа. Үүрээр 5 цагт онгоцноос буусын байж, одоо хуралтай гээд явжаахын,
юун хэнхэгийн харьж амраачээ.
Нэг мэдсэн чинь 11 оны хагас нь дуусчииншд, энэ цаг хугацаа ямар хурдан юмбээ, юу ч хийж амжаагүй байтал.
5 comments:
neeree tugschuud hamgiin turuund yu hdiin bilee etr yahuu yu ch gesen hurdan tugschhiisan te
hen ch tugschihuud diplomoo tevreed untah yumsaaan...
hen ch gvi gej baigaam shvv
yamar balain mongol shig shuud gargachihgui kkkk... gesnees neeree u yugui 6 sar duuschiin daa yanaa :(
Хоёулаа таныг төгсөхөөр бас намайг төгсөхөөр зав тэмдэглэнэ шүү за юу. Би таныг тасартал чинь дайлна даа.
Post a Comment