Saturday, June 11, 2011

Хямд Гутал Хаанаас

Урнаагийн үлдээсэн Хямд арьсан гутал хаанаас авах вэ гэсэн сэтгэгдэлд хариулт болгооёо. Мөн Б утасдаж энэ талаар лавласан тул блогтоо анх удаа эмэгтэй хүн шиг гутал хувцасны тухай мэдээлэл оруулъя. Уг нь маний блогийн бичлэгийн чиг хандлага "Миний амьдрал, тэмцэл" шуу даа, хаха нүсэр нэрлэчихсэн үү. За яадгийн яадгийн, ийм үг толгойд ороод ирлээ.

Энэ хагас жилд 10 гутал авцан гэсэн чинь би нээх баяжчихсан юм шиг сонсогджиинуу? Энэ 10-т чинь углааш, сандаал, пүүз орно шүү дээ. Тэгээд ч энд гутлын ул тэсдэггүй гээд аль өнгөрсөн жил би нэг бичиж байсан санагдаж байна. Өмнөх жилүүдэд өөр хүний хормой иддэг байсныг бодвол энэ жил өөрийнхөө урд хормойгоо урж идээд л явжийн.

Мань мэтийн ядуучууд Target, Big W, K mart гэх мэтийн ардын дэлгүүрүүдээс зарим нэг хувцсаа авах ч гуталыг эдгээр дэлгүүрүүдээс авалтгүй. Эдгээрт арьсан гутал байх ч үгүй, баахан хужаагийн муухай загвартай харвал нүд өвдмөөр юмнууд байдгийн. Би голдуу wittner, williams, colorado, mathers, Freelance зэрэг гутлын төрөлжсөн дэлгүүрүүдээс гутал авдгийн. Өө бас Myer-аас авнаа. Diana Ferrari, Nine west, Sandler-н гуталнууд бас зүгээр, эдгээр нь өөрсдийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдахаас гадна, Williams Mathers-аар зарагдана. Өөр нилээн олон гутлын дэлгүүр байх ч гутал нь голдуу арьсан биш, цөөхөн арьсан гутал нь нээх хямдардаггүй юм.

Одоо эндхийн санхүүгийн жил нь дуусч байгаа юм. 7 сарын 1-ээс санхүүгийн шинэ жил эхэлнэ. End of financial year sale явагджийна, одоо. Энэ үеэр гутал дээд тал нь 50% хямдарсан харагдана лээ.Хэрэв чамд үнэхээр тэр гутал чинь таалагдаад, авч өмсөхгүй бол нойр чинь хүрэхгүй бол дараа нь харамсахгүйн тулд одоо ав ав, алга болчдийн. Харин эндхийн өвөл дуусаад, 8 сарын сүүл, 9 сард монголд хавар намар өмсөх арьсан гутал майр хямдарнаа. Гэхдээ мэдээж сонголт муудаад ирнэ шуу даа. Размээр, өнгө, загварын аль нэг нь таалагдахгүй болоод ирнэ. Гэхдээ л жирийн нэгэн шуналтай эмэгтэй би яаж тэсэх вэ дээ.

dfo гэж дэлгүүр байнаа. Эндхийн Колорадо гэхэд л бусад салбартаа цөөн үлдсэн үлдэгдлүүдээ эндээ татчихдагийн байна лээ. ДиЭфӨү-д бас олон гутлын дэлгүүр бий. Энд бол жилийн 4 улирал хямдралтай.

Гутлын дэлгүүрт чиний яг дурлаад байгаа гутал байхгүй, бусад салбарт нь байгаа тохиолдолд худалдагч нар нь аль салбарт байгааг шалгаад хэлээд өгнө. Ойрхон бол өөрөө очоод авчина, хол бол эднүүс өөрсдөө үнэгүй авчраад өгдгийн. Харин бүүр өөр мужид байгаа тохиолдолд шуудангийн зардлаа чи өөрөө нэмж төлөх шаардлагатай.

Би гадар дотор нь 2-лаа арьсан гутал авдаггүй. Арьсан боловч, дотор нь даавуу, өөр ямар материал байдгийн, дотортой гутал авнаа. Доторлогоо нь арьс бол чийг татна, бас хүйтэнд хайрдаг талтай. Туфль, сандаал мэдээж арьсан дотортой байх өөр хэрэг.

Хангалттай юу? Үгүй бол сээгийгээр тодруулах юм байвал үлдээнэ биз.

10 comments:

Лили said...

ijil shunaltan ba shd

Anonymous said...

ккк, Миний амьдрал тэмцэл

Anonymous said...

Bayarlalaa naizaa, tegej bgaad neg shan shoppingdoh odor irne biz. odoo ch unen emzeg bulegruu orchih geed bn shuu hehe..
tsetseg jims medej baigaarai naaguuraa:)

ChMG

А said...

юууун гоё ен

Гилийн хатан said...

Yuki-ene bagsh mair shunaltai shulsee tatjiin shd

ChMG-za tegj emzeg buleg ruu orohgui shuu. Odoo manai enuugeer tsetseg jimsee hayadag udruud ni bich bololtoi
Lily-bas neg shunaltai emegtei ain? hehe

Urnaa said...

Giliin hatand mair talarhjein. Zarim neg gutolnii delguuriin ner medej avlaa he he. Ochij uzne ee. Sydney-d 6 sariin suuleer ochvol gutolnii songolt size baihgui bolohnee? Naa chen Dianna Ferrari-iin gutol hyamdraad hed orchim bolson bol? Manai end David Jones-t 2-iig avbal 50%-aar hyamdarch baina lee, end songolt muutaiii teeed 2-iig neg zereg tsohiod unagachih geheer arai l zorig hurkuiin ... domo

Urnaa said...

gesnees Sydney-d Italy gutolnii turuljsun delguur baidag boluu?

Гилийн хатан said...

Urnaa-6 sariin suuleer gutal bnaa, 6 sar chin uvliin ehen sar um chin gaigui ee hussen gutal chin baij l baina, 8 sariin suuleer l navs hyamdarna daa.
Zarimdaa zorigtoi baihad saihan shdee, hehe.
Italy gutalnii delguur baigaa bhaa, net-ees hailt hiiheer zunduu garch irj bna. Humuus Italy gutal avsan gej yariad bdgiin. Bi delguurchinguudees asuuya.

Urnaa said...

thanks. 8 sariin suul hurtel huleedeg hereg ee ... medkui genedehjiishd ... hen neg ni zorigjuulaad ugvul ch tsaad chen ongirood 2 gutol zereg avch medeh l yum he he ... daanch nad shig saikhan holic kun end alga. Italy gutolnii surgiig delguurchinguudees asuugaad uguurei please.

Anonymous said...

сайн уу хө, өөр шиг чинь дажгүй хүн нтрт ингээд харамгүй зөвлөөд байж байдаг хүн брисбэн хавьцаа мэдкү биз?