Monday, June 20, 2011

Дугуйчин охины эхний өдрийн сэтгэгдэл (халуун дээр нь)

Хаха, өөрөө л өөрийгөө охин гэхээс дээ, өөр хэн ч намайг охин гэхгүйм чинь. Сая би гэрээсээ дугуйдаад ирлээ, сэтгэл их өндөр байнаа, цаашдаа цаг агаарын тааламжтай өдөр бүрийг алгасалгүй дугуйднаа.

Би ер нь ажил төрөлтэй холбоогүй юмыг шуушаадаг зуршилтай юмаа. Тухайлбал, би 90 оны дундуур жолооч болчоод, машингүй юм чинь жолоо барихгүй 7 жил болчоод, машин авсан өдрөө нөхөр унаад, маргааш нь би шууд л ганцаараа нөгөө машинаа хараагүй байснаа, ил зогсоолоос, өнгө, ноомероор нь таниад л шууд унаад явж байлаа шд, нөхөр хаашсан байсын тэр өглөө. Тэгээд машины сигнал хаана байдгийг эрх биш мэднэ, бусад товчлууруудыг нь хаана байгааг нь мэдэхгүй, замд гараад явцан хойноо хайгаад, бүгдийг нь дарж хөдөлгөж үзэж байж мэдэж авчээдсан хүн шуу даа.

Үүн шиг өнөөдөр нөгөө худалдаж авсан дугуйгаа шуушаа гээд л унаад гараад ирлээ. Нөхрийг угсарч байхыг нь харж байснаас би унаж үзээгүй юм. Тэгсэн, нээх өндөр араамтай нүсэр дугуй юмаа. Японд нөхөр бид 2 тусдаа дугуйтай байсан, миний дугуй жижгэвтэр дугуй байжээ, 5 жилийн өмнө шуу даа. Одооны дугуйг надаас намхан хүн унах аргагүйм. Би нь ташаа өндөр салтаа уужим тулдаа урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай тулдаа л нэг юм болж байна, хаха. Тэгээд дугуйны эмээл ийм хатуу байдгийг мартсан байна шд, порлооноор зөөлөвч хиймээр санагдсаан, зам огтлох энэ тэрт донсолоод алах гэжиилээ. Тоормос нь дөрөөндөө биш юмаа, дөрөөндөө бол амар байхгүй юу. Тэгээд яахуу даа, ганц ч бие халаалтгүй унаад гараад ирсэн чинь, унах явцдаа, хойд дугуйны тоормос нь зүүн гартаа, урд дугуйны тоормос нь баруун гартаа байжээн. Эхлээд мэдэхгүй тоормослох гээд баруун гарын тоормосыг атгаа хаясан чинь урд дугуй гээнэт зогсоод урагшаа годроотож үхэх гэжиилээ.

За тэгээд гэрээс гараад явсан чинь яг нарны өөдөөс явдаг юм байна. Орой харихдаа бас нарны өөдөөс явах юмблээ. Одоо үрчгэр дээрээ үрчгэр л болох байхдаа. Эхлээд өгсөөд л байлаа өгсөөд л байлаа. Би шантарлөө, уг нь араа сольдог дугуй л даа. Өгсөх явцдаа, хамгийн хөнгөн араагаар яваад ч дийлсэнгүй ээ. Сүүлдээ буугаад дугуйгаа түрээд алхангаа, за яаж ийгээд сургууль ордог юм бол тэнд нь хаячаад, автуусаар харинаа гээд л шүдээ зуугаад алхаад байлаа, маргааш өглөө бас автуусаар сургууль ороод, харихдаа дугуйдахаас гэцэн плантай, өөрийгөө иймхэн хулчгар амьтан байсныг илрүүлсэн шиг явлаа. Тэгээд өндөрлөг дээр гараад доошоогоо хөлөө амраасан шиг шааригдаад, дугуйн замтай нийллээ. Энэ дугуйн зам хүртэл 2 км орчим юмаа. нилээн явснаа, нөгөө дугуйн зам маань паарк руу ороод явчлаа. Би салаа замын уулзвар дээр хэсэг тээнгэлзлээ, машаан замаа дагаад явахуу энэ дугуйн замаар явж үзэхүү, дугуйн зам хаа хүрдэг юм болоо гээд. Ямар ч байсан дугуйн зам нь машин замтай паралелиар манай сургууль чиглэсэн тул Юун төлөө дугуйн зам билээ гээд дугуйн замаар нь явсан чинь ёстой л дугуйн зам байлаа, хаха. Түргэн хэллэг шиг болчлоо. Дугуйн зам чинь ямар ч замтай огтлолцохгүй, жижиг голоо дагаад, голдуу паарк, цөөн айлуудын хажуугаар гардаг аюул багатай, дугуйтай хүн хурдтай явах боломжтой байдаг юм байна. тэгээд голоо дагаад модон дундуур яваад байхаар наранд нүд гялбахгүй, том замуудтай огтлолцохдоо доогуур нь гараад явчдийн байна. Энэ замаар явсаар байгаад ганц дохиотой уулзвар нэвтрээд би сургуулийнхаа кампуст ороод ирлээ, нийтдээ 40 минут явжээ. Их л удаан байна даа, 5,5 кмт. Цаашдаа нэг сэтгэгдэлд бичсэнээр 20 минутад туулдаг болноо. Одоо энэ гуя миний ч гуя юм шиг хүний ч гуя юм шиг сонин байна шүү.

Орж ирээд нэт-ээс хартал энэ дугуйн зам 3,5 км байна. Нийт 5,5 км-н бараг 5 км-т нь дугуйн зам байна шд. Машаан замаар байнга явдаг хүмүүс дугуйн зам мэддэггүй юм байна. Дугуйн зам чинь далд байдгийн байна. тэгээд ч дугуйн зам уруу өгсүүргүй гол горхи дагаад тэгш голдуу, биед амар юмаа. Би өнөөдөр нээлт хийсэндээ нээх баяр баясгалантай байнаа. Орой хийсэн нээлтээрээ нөхөртөө онгирноо, гэр хүртэлх дугуйн замаа хэвлээд очно.Аан бас миний дугуй усны сав тогтоодог юм байхгүй, гэтэл тэр дугуйн зам дагуу дарахаар годгодоод гардаг уудаг ус байжийлээ.

Дугуйдхаар өглөө гэрээс солих хувцас авч гарах хэрэгтэй, өрөөндөө хувцсаа солиод, хөлстэй хувцсаа үүрээд харьдаг болох нээ. Энэ бол юу ч биш шд тээ. Дугуйдхаар спортлог хувцас голдуу өмсөхнээ. Эрт харанхуй болоод байгаа, гэрэл цацруулагч энэ тэрээр дугуйгаа тоноглох хэрэг байнаа.

Дугуй унасан чинь Мотоцикь унадаг байсан шигээ БИ АЗ ЖАРГАЛТАЙ байнаа. Энгийн мөртлөө бяцхаан зүйл хүнийг ингээд хөглөөд байхиймаа. ХАХА би инээмээр байнаа, даанч ХАХА гэж муухай инээх юмаа.

Миний 7 хоногийн автуусны зардал 27 доллар шуу даа. Дугуйныхаа үнийг би 1 сар дугуй унаад л олоод авлаа гэсэн үг. Шаашид зөндөө л хэмнэлт хийх юм байна, бас би мөнгө төлж биеийн тамирын дасгал хийхгүй, үнэгүй дасгал хөдөлгөөн хийж байгаа биз дээ, УРАА.

Жич: өмнөх бичлэг шахсаны дараа төрсөн өдрийн урилга ирээд, бүтэн сайны орой төрсөн өдөрдөөд. Манай аруун жилийн ангийн охин бид 2 энд бараг зэрэг ирсэн байгаам. Тэгээд яахуу дээ, маний Зэвсэг Тээхник гэдэг нэрээр намайг 1 жилийн дараа олоод авсийн. Өчдөр ангийн охин том болж байгаагаа тэмдэглээд, гоё гоё бэлэг аваадайналээ. Миний төрсөн өдөр 3 сард өнгөрцөн ч энэ сардаа багтааж төрсөн өдрөө тэмдэглэж, бэлэг сэлт цуглуулдгиймуу, хаха. Манай нэг найз надтай чацуум байж, одоо бараг 80 гарч яваа байх шүү. Жилд 2-3 удаа төрсөн өдрөө тэмдэглэсээр байгаад ийм өндөр насыг зооглож байгаам, хөөрхий. Хүмүүс ч нээх анзаардаггүйм байналээ, жилд 2 удаа төрсөн өдөрт нь бэлэг бариад хүрээд ирснээ, "энэ цаг хугацаа күээ мөн хурдан юмаа, саяхан л чиний төрсөн өдөрт уригдаад байсан, одоо ингээд л 1 жил өнгөрцөн байна шдээ" гээд үнсдийн, хаха.  

8 comments:

Гудиггүй эр said...

Сайхын яасссааан. дугуй унахымсан гэснээс монголд даанч дугуй унаад явах зам нтр алга даа. Машааны дугуй нөхчихгүй шиг явбал

Anonymous said...

Tanig ohin gej duuddag hun bgaa shtee hehe. nhaa bodood oltsonuu jig shi kkk.

Goyiin, bi bol dugui unahaaraa zogsoj chaddagguin. Zaaval um morgojiij l zogsono keke

Gutalchin

Nogoohon said...

Хөгжилтэй улс орон сайхан юмаа тээ дугуйн зам нь хүртэл хүнийг бодож хийсэн байх юм. Зүгээр зүгээр сайн шдээ дугуй унах чинь, эрүүл мэндэд тустай, мөнгөнд хэмнэлттэй, байгальд ээлтэй.Урагшаа гээд л зүтгээд байгаарай цоглог эгч минь.
Нээрээ манай ажлын нэг эгчийн бас төрсөн өдөр нь жилд 2 болчих шиг болоод би чинь хэл амтай юм болохоороо гүйж очоод "Та яагаад жилд 2 удаа төрсөн өдрөө тэмдэглээд байгаан энээ тэрээ" гээд хаясан чинь нээрэнгээсээ нэг жил өнгөрөөд төрсөн өдрөө тэмдэглэж байсан байна лээ шд. хэхэхэ би бүтэн жил өнгөрч байгааг мэдрэхгүй тууж явсан юмуу хаашаа юм.

Лили said...

haha, naad 2-3 bday temdegleh chin zugeer sanagdchlaa

Star said...

Haha, ajil toroltei holboogui yumiig shuud shaadag baihdaa yahav dee. Yostoi eleg hoshih ni ee.,.,

Anonymous said...

Duguichin bolsond bayar hurgey!! Heden sar yavanguut dotood fiziliogi chine ilt eruuljeed oort chine medregdeh baih. Zuvhun duguin zamaaraa l yavj baih heregtei.

Barimalch

chuups said...

goe yumaa manai mongol hezee duguin zamtai boloh boldoo lav bi uzehgui bh oo,

Гилийн хатан said...

Gudiggui er-chamtai uraldhiimsan
Gutalchin-haha, yamar hund helberiin duguichin bee
Naraa-hehe, manai ter naiz naizuud dundaa l tegj maazarch baihgui yu, ternees ajliinhandaa bol bolohgui shd
Lily-hehe, hend tegj itguuleh ni olon beleg avahiin undes shuu dee
Star-yamar goyo nerteimbee? harin tex, ajildaa aldaa gargaj bolohgui
Barimalch-bayarlalaa, tegnee bainga duguin zamaar yavnaa, muu duguichin mashinii nuhuus bolchuul eh oron maani nadaar dutna shd, hehe
Chuups-tsag uuriin huvid dugui unah tohiromjgui l dee, gehdee duguin zam tavih project heregjuulj bolno shd, bid uursduu sanaachlaad8 mungu olood