Tuesday, June 21, 2011

2 дахь өдрөө дугуйдлаа

Өчигдөр гэр лүүгээ 30 минут дугуйдаад бахдам амжилт гаргаад байна. Харих замд рулийн эрэг боолт сулраад, руль нь баруун тийшээ гүйгээд, илүү их тэнцвэр шаардагдлаа. Бас руль нь мөрөөрөө баруун тийшээ болохгүй, дээшээ эргээд, урд дугуйны тоормосны утсыг татаад, тоормослосон урд дугуйг хичнээн хүч орж байж жиивээ. надад ямар ч түлхүүр байхгүй юм чинь, тоормосоо сулруулж явсаар гэртээ ирсэн. нөхөр янзалж өгсөн, өнөө өглөө зүгээр байна.

Сая өглөө сургууль руугаа 28 минут давхилаа, ер нь 20 минутад энэ замыг туулах нөөц бололцоо энэ охинд байгаа нь ажиглагдаад байна, хаха. Даанч бөгс нил хүндүүр, замын турш ярвайлттай, бас босоогоороо жийсээр ирлээ. Эмээлээ порлооноор бүрчмээр санагдав. Өө бас гэрээс гараад дугуйн зам рүртэл 700 м орчим юмуу даа 1 км хүрэхгүй ээ, дугуйн зам хүртэл явган хүний замаар явж байтал нэг цагаан лэйди аймаар ууртай намайг зогс гэж орилоод, нэр асуугаад, хаяг гэж мэгээд явган хүний замаар явж болохгүй гэнээ, тэгэхээр нь "би анх удаа дугуй унаж байнаа, ийм дүрэм байдгийг хэлж өгсөн танд баярлалаа" гээд хэдэн өгүүлбэр хэлж тайвшруулаад, цаашаагаа машаан замаар явсаар, дугуйн замтайгаа нийллээ. Зарим газар машаан зам дээр дугуй зурсан байвал тэр машаан замаар дугуй явж болдгийн байна. Дугуй унах дүрмийг нь олж уншихаас, явган хүний замаар дугуйдаж яваад хүн мөргөчвөл аягүй бол төлж барахгүй өрөнд орох юм шиг байна.

Дараа 7 хоногт багш ирнэ. Энэ цаг хугацаа ямар хурдан байнаа.

Бага хүүдээ дараах 2 монгол хүүхдийн дуу зааж өгөөд, өнгөрсөн 7 хоногт.
Сурчихсан, одоо байнга амандаа дуулаад байгаа.

Бөмбөг битгий хаяарай

Зургийн хичээл

Энэ дуунууд дээр нь би брэйк хийсэн чинь инээд муутай манай том хүү шоолж савж унаад, нус нулимсандаа холилдоод, шээс алдатлаа хөхрөөд, дараа нь бандааш норгочихлоо гээд надаа уурлаад, хаха. Би чинь муугүй брэйк хийдэг байлаа шд, цагтаа.

Мартчиж, дугуй унах чинь М унахыг яагаад ч гүйцэхгүй байнаа, М-оор салхи зүсээд, баяр хөөр бялхаад их л сэхүүн явдгийн, дугуйдхаар бөгс өвдөөд, ярвайлттай л байна, одоохондоо.

Маргааш нөгөөдөр машаанаа унана, ажлаа хийнэ. 5 дахь сургууль руу дугуйдаж хичээлээ хийнэ, тэр болтол бөгс өвдөх нь гайгүй болох байх гэж найдхаас. Дандаа ярвайж дугуй унувал мангар биз дээ. Хагас бүтэнд машаанаараа сургууль явж хичээлээ хийнэ. Хагас бүтэнд сургуулиас 12 минут алхах зайд гудамжинд машаанаа паркалж болдгийн, цагийн хязгааргүй. Багш ирэх гээд байна.

Ер нь энэ бүжгийн виз ашиглаж чадахгүй байгаа юм чинь cancel-даад, дахиад М унамаар байна гэвэл нөхөр зөвшөөрөх болов уу, миний зөгийн балаа. За за чи олж уншихгүй дээ. Хэл амаараа хэлээд үздийм билүү.

10 comments:

Гудиггүй эр said...

Үнэн жаргацан зугаатай амьдралтай хүн шүү чи нээрээ. ккк

nomuka said...

ochdorjin, onoodorjin ajil uurgiig umartaastai hamag bichlegiig chin unshiv. odoohondoo ch ijil muj-d bgam bna. ireh saraas urd aral ruu nuugeed tom hotiin hayaand ochihoor nadiin amidral bas jaahan sonirholtoi boloh bol uu gej naidjeen.

gesnees hezee negen tsagt taarj tsaraig chin harj, neriig chin medeh zavshaan garah bh gej naidjiishuu

nomuka said...

neeh sonin chin, chin geed bichchij sorrymaa. tani gej bichih baij shuu dee

Гуталчин said...

bujiglejigag ni harhiimsan, hehe bodson chn ineed hureed gedes honduurlejiin kkk

Anonymous said...

dugui sain unval bogsnii bulchin hogjiid goe bogstei boloh bhaa kkk

Anonymous said...

Dugui unah ih sain. Delhiin bur hamgiin hol hodolgoontei sehuun doruin hotuud hurtel mashin zamaa hucheer tanaj hasaad duguin zamuud gargaj baina daa.

Barimalch

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэхэ бас сонин юм тэ. Манай Монголд хаа дуртай газраа дугуйгаар жирийлгээд байдаг биз дээ. Заримдаа ч өөдөөс иржаагаа дугуйтай бацаануудаас айдышд.

Damdaa said...

Хэ хэ хэ, миний зөгийн балаа гэдэг чинь нээрээ ямар танил үг вэ? ха ха ха. Үхэтлээ инээв.

Гилийн хатан said...

Gudiggui er-huuye, bi bas zovdgiin shdee, zovlongoo l bichdeggui bolohoos
Nomuka-ajil uurgee umartaj bolohgui shuu, taarch taniltsah udur ireh bhaa, bayarlalaa
Gutalchin-yun medremjtei gedes vee, hehe
Anon-ugaasaa bugs saitai, harin bugs changarah bhaa, hehe

Гилийн хатан said...

Damdaa-tanaihaar orood barag l buh bichlegiin door seegii uldeelee shd
SSA-end yavgan hunii ayalgui baidliig hangaj bgaan
Barimalch-harin tiim duguin zam nemj bariad l bh um, zuv zuv dugui unah ni eh delhiigee hamgaalj bgaan, eruul mendee ch