Friday, June 3, 2011

SSS хүүхэн 2 гэчхүү

Гэр бүлээ монгол явуулцан гиюүрцэн strange хүүхний толгойд stupid санаа харван орж ирлээ. Ганцаараа цаг нөхцөөж байхаар гадаад орон руу жуулчилж үзье гэнээ. Тээд хэрэгжүүлэхээр хаашаа явах вэ гэж бодлоо. Хүмүүс Солонгос явах гэж алалдаад л байдаг санаанд орохоор нь Со явах шийдвэр гаргалаа. Фукуока ороод Солонгосын виз авчихлаа, өдөртөө л гарчдын байна лээ. Миний амьдардаг хотоос Токио явснаас хямдхан юм чинь Со ороод ирэх нь нээх сайхан санаа юм шиг санагджиинаа.

Гэрээсээ хар үүрээр гараад л автуусаар Фукуока ороод Бусан орох усан онгоцонд суулаа. Фукуока Бусан 2-н хооронд усан онгоцоор ердөө 2 цаг гаран давхиад орчдиин, нээх амархан. Гэхдээ энэ усан онгоц нь жижигхээн, зөвхөн дотор нь зорчигчид суудаг, гадаа зогсоно энэ тэр байхгүй, бас мангар хурдан давхинаа, миний Осака ордог Титаниктай зүйрлэшгүй хурдан.

Би чинь амьдралдаа анх удаагаа гадаад орон руу жуулчны шугамаар өөрийн мөнгөөр явж байна шдээ, гоя биз дээ. Тэгээд л догдолцон амьтан усан онгоцондоо ороод суулаа, аялал эхэллээ. Тэгтэл удалгүй миний дотор муухайраад, бие эвгүйрхээд, гар хөл салгалаад, болохоо болилоо доо. Бодвол нөгөө далайн өвчин байсан байхаа. Үхэх нь ээ, ингээд ганцаараа явж байгаад үхчихвэл одоо яанаа, аймаар санагдаад. Тэгээд хажуудаа сууж явсан японд залууд "би яг үхлээ, туслаарай" гэж арай чүү хэлж амжтал (хаха, сүртэй шд) нөгөөх маань үйлчлэгч дуудаад өглөө. Тэгтэл үйлчлэгч дороо гүйж ирээд, кармаанаасаа нэг цагаан эм гаргаж ирээд л миний ам руу устай хамт цутгачихаад, хажуугийн залууг өөр суудал руу нүүлгээд, намайг хажуугаар нь хэвтүүлчээд яваад өглөө. Би ч одоо ингээд хичнээн цаг тарчлах юм болоо, дахин л далайгаар ганцаараа явахгүйм шүү гэж ангайлж дуусаагүй байтал хамаг өвчин алго болцон, би босоод суучихсан явж байлаа. Ингэж нэг юм Со-д эсэн мэнд хөл тавьж, тэр өдөржингөө жуулчдын багтай энүүгээр тэнүүгээр явж юм үзлээ дээ.

Харин дараагийн 2 өдөр нь жуулчны баг байхгүй, хувийн ганцаарчилсан тоглолт хийлээ. Аз болж Бусаны Солонгосчууд Японоор ярьдгийн байна лээ. Хэлгүйн зовлонгүй ганцаараа баахан тэнэсэндээ. Ер нь Бусан биш Сөүл явах байсан байна лээ, зардлын хувьд ялгаагүй бас найз нөхөд дээрээ очихгүй юу. Ингээд л би дараа нь юмыг ухаардаг stupid хүн дээ. Гэрийнхэндээ Со гэдэг гадаадаас бэлэг авчихсан, 3 дахь өдрийнхөө орой Япон явах усан онгоцондоо суулаа. Одоо би чинь бөөн туршлага болсон амьтан, онгоцонд суунгуут л үйлчлэгчээс эм нэхэж уучаад л, гадаадаас ирж байгаа жуулчин хүний төрхтэй их л додигор байтал таррр гээд усан онгоц маань таг зогсчихдог гэнээ. Толгойд живж байгаа Титаник бодогдоод л, нүдний өмнүүр хамаг амьдрал маань урсаад л, харамсалтай нь Б-тай уулзаж амжихгүй явлаа даа, А-д ч тэгээд хэлчихгүй дээ, буцааж өгдөггүй ч Ц-г мөнгө зээлээч гэхэд нь зээлчихгүй дээ ч гэх шиг янз бүрийн хурдтай бодлын бөөгнөрөл тархинд багталцахгүй овооролдоод, хэцүүдиилээшд. Тэгээд хүзүүндээ зүүсэн шүгэлээ тэмтрээд л, гадагшаа эргэн тойрноо хартал ойр хавьд ямар ч  арал харагддаггүй дээ. Ядаж багцаалдмаар байна шд, урагшаагаа Япон руу сэлэх нь ойрхон юмуу эсвэл буцаад Солонгос руу сэлэх үү гээд цаг алдалгүй шийдвэр гаргамаар байдаг. Хажуугаар нь нөгөө багшралдаад байгаа бодолтой давхардаад, энэ усанд нь акула байдгийн биш байгаа даа, хөлийг минь тасдчих вий дээ, тэрний оронд гараа идүүлсэн нь дээр, ганц чаддаг мэлхий сэлэлтээр далайн усанд сэлж болдгийн болов уу гээд түмэн юм бодогдоод, нээрээ намайг аврах хүн энэ олон залуучууд дунд байгаа болов уу, Титаникийн хүүхэн шиг царайлаг бол бас нэг тасарцан залуу олдох л байх даа, энэ бурхан намайг зурахдаа гайгүй шиг зурчихгүй дээ гээд Буугий агаад гомдож момдоод, сандраад, ухаан ортол хажуу хавирганы Япончууд нөгөө л худлаа унтдагаараа худлаа нүдээ аньцан сандрах нь бүү хэл нүдээ ч нээдэггүй гэнээ. Би уулгамч юм чинь үйлчлэгчийг дуудаад "Яагаад онгоц зогсчихвоо, аврах хантааз хаана байнаа" гэсэн чинь, үйлчлэгч "уучлаарай, онгоцны сэнсэнд хог ороод ороолдсон байна, удахгүй гаргаж хаяад аялал цаашаа үргэлжилнээ, та бүү сандар" гэдгийн. Ёоох энүүхэн хооронд юун ч их юм боддогийн бэ энэ хүний толгой, хаха. Ингэж аялал маань амжилттай өндөрлөснөөс хойш дахин ганцаараа жуулчилж үзээгүй л явна даа.

Жич: Манай найз энэ аялалын талаар сонсоод, намайг энгийн бишээ гэж толгойгоо сэгсэрээд л шогшироод байсыншд. Гав ганцаараа 3 хоног өөр улс руу аялаад байх даа яах вэ, ядаж шагналд авсан эрхээрээ үнэгүй аялж байгаа биш, stupid юмаа чи хайран мөнгө гээ л байсан, хаха. Энэ аялалд 600 доллар үрсэн бөгөөд энэ мөнгийг синглэ хүүхэн яаж олсон тухайгаа хуучилж магадгүй юмаа.

18 comments:

Anonymous said...

yajshuuhan panaaldaj daraagin bichlegiig hiilguuleh vee. ter emiig chn harin medmeeriin, dotor muuhairahaar ni omno ni l uumaariin bn sht

Gutalhan

Chandmani said...

Бичих гэж үзүүлээд өгөхийн... :) Дараа ийшээ тийшээ явах бол бас нэг S-ийг дагуулаад яваарай... хэхэ

Эртний анд. said...

amjilttai eh gazartaa irsend bayar hurgeye gess haha,, mani hun gantsaaraa bsan ch uidku gar l da ugaasaa te harin yaj mungu oldog genee

siilen said...

Suraltsmaar ayalal bn kkkkk yaaj sandarch bsan boloo nudend haragdaad bhiin kkkk / neeh harsanch yum shig kk/

Gegeenee said...

Хэхэхэ, таны адал явдал дандаа хөгжилтэй юм аа :)

Anonymous said...

Өө, ганцаараа байгаа юм уу...
Урилга явуулчих, би яваад очъё.
Би Австралийг нэг сайхан үзээдхэе, бас тэгээд наймаа тохирбол мотоциклийн каскийг чинь худалдаж авч болно шүү...
хе, хе тоглоом шүү... гомдовоо... тэгээд блогоо хаав аа...

Gutalchin said...

ooo ta bur humuusiin zurhend ortson bn shtee. bugd l blogoo haav ntr geel...

esuul ta odin ovchin tusaad ilaarshsiin bn sht hehe

Монгол бүсгүй said...

нээрээ хүн нэг иймэрхүү эвгүй үед маш олон юм боддын байлээ шүү тээ, тоглоомчгүй.

энд байхдаа тэгэж нэг аялья байз...

Гудиггүй эр said...

Ши мээн Монголд нэг ганцаараа ирээд жаал зугаалаач гсн. ккк

Anonymous said...

Mash sain aylal hiijee. Bi bas deer Balaton nuur ruu gantsaaraa ayljil baisan he he.

Barimalch

ganga said...

Gantsaaraa baahan ineev, bayarlalaa.

Anonymous said...

love love love love!!!

Гилийн хатан said...

gutalchin-tegj bgaad bichmeer sanagduul uuruu l bichhih bh
Chandmani-za tegnee, haashaa yavmaar bna:)
Ertnii and-aan ih amarhan:)
Siilen & gegeenee-bayarlalaa, hehe
Anon-chi ovog ner passportiin dugaaraa uguu, bi urilga yavuulchii
Gutalchin-hehe tiim bna shd, ichchihlaa baina
mongol busgui-bolomj baival ayal ayal
gudiggui er-za tegvel namar tarvaga, airag garahaar ochloo shuu
Barimalch-tegeed ter tuhaigaa blog deeree bicheech hu, password-oo martsan bol shiniig neegeech
Ganga egch-zochilsond bayarlalaa
Anon-ner nas huisiig chin bi burtgel deeree bicheed avmaarain :)

www.gegeen.com said...

manidaa shivnetsen bol dagaa l jiriihgui yu, neeree l hun hartai uulzaj amjdagguim bleeshdee te

zz said...

Yostoi galzuu huuhen shuu :)
blog g chn dandaa unshdag shuu harin comment bichih jaahn hetsuu bdimaa..ajillagaa ihtei :)

Solongots siakhn zugaaljee..neeree shuud Seoul orchihgui ...hurdnii galt tergnd suugaad l boloo shd :)
tgsn bl bi tosood avahgui uy hehee..

zz said...

Yostoi galzuu huuhen shuu :)
blog g chn dandaa unshdag shuu harin comment bichih jaahn hetsuu bdimaa..ajillagaa ihtei :)

Solongots siakhn zugaaljee..neeree shuud Seoul orchihgui ...hurdnii galt tergnd suugaad l boloo shd :)
tgsn bl bi tosood avahgui uy hehee..

Гилийн хатан said...

Zz-ichnee tanil uu daa, Somegirliin blogt seegii bichdegiig chin medeh um.

Anonymous said...

Bi tegvel ter So gedeg gadaad ruu chini gantsaaraa bur 6 honog yavaad irsiisht.