Wednesday, June 1, 2011

Сургуулийн форм

Энд сургуулийн хүүхдүүд ижил формоо өмснөө, Японд ч гэсэн хөөрхөн хөөрхөн форм өмсдөг байлаа, малгайнууд нь нээх хөөрхөн хэлбэртэй.

Энэ манай хүүгийн зуны форм. Сургууль сургуулиараа өөр форм өмсөнө, манай хүүхдийн сургуулийн нэр нь R үсгээр эхэлдэг юм. Цаана нь өлгөөтэй подволк нь өдөр тутмынх, наана нь байгаа подволк нь биеийн тамирын хичээл ордог 5 дахь өдөр өмсдөг форм. Наана байх 2 шортны 1 нь өдөр тутмынх, нөгөө нь 5 дахь өдрийнх. Зарим хүүхдүүд 5 ээлжийн форм авдаг ч, манайх 3 ээлжийнхийг л авдаг. Өдөр тутмын формоос нь 2 ээлжийг, тэгээд 5 дахь өдрийн форм. Бид өдөр бүр хувцсыг нь угааж амжихгүй, бас бороотой өдрүүд үргэлжлээд байвал угаасан хувцас хатахгүй тул ингэж хэдэн ээлжийн хувцастай байлгана. Хөвгүүд чинь хувцсаа өдөрт нь хир болгоно шүү дээ. Формны доор нь хар хөх өнгийн сургуулийн оймс, нэмээд хар өнгийн сургуулийн гутал өмсөнө. Эндхийн нар хортой тул ийм дэлбэгэр том саравчтай малгай өмсөнө. Манай хүү малгайгаа улиралд дунджаар нэг удаа хаяна, малгай нь 12 доллар. Тэрнээс энэ подволк шортнууд нь тус бүрдээ бараг л 30 доллар байдаг юм. Хүүхдүүд малгайгаа их хаядаг болохоороо малгай нь хямд байгаад байх шиг. Харин охидууд формын палааж өмсөнө.

Одоо өвөл эхэлсэн тул хүүхдүүд өвлийн формын хувцсаа өмсөж байгаа. Өвөл нь өмд, энэ подволк дээрээ цамц өмсдөг юм. Өвлийн хувцас нь мэдээж зуныхаасаа үнэтэй.

Хүүхдүүдийн сургууль өглөө 9 цагаас өдөр 3 цаг хүртэл хичээллэх ч хэдэн цагийг нь тоглож өнгөрөөдөг юм болоо. Лав л үдээс өмнө гэрээсээ авчирсан хоолоо идэх гэж завсарлаж тоглоод, үдээс хойш 2-3 цагийн хооронд сургуулийнхаа талбайд л баахан тоглосон хүүхдүүд л байдаг юм. Ингээд гадаа байнга тоглохоороо хувцас тэсэхгүй шүү дээ. Өглөө бүр угаасан хувцас өмсөх хэрэгтэй болно.

6 comments:

Дүүрнээ said...

мммм тийм бий вий

Anonymous said...

Manai end zuvhun Catholic surguulid yavdag huuhduud l form umsdug. Public school ni engiin huvtsastai hicheelledeg. Nadad bol formiin huvtsas ni goyo yum shigee. Sanaa amar olon yanziin huvtsas urehgui amarch yum shig....:)

NB, Canada

A.Амарсайхан said...

Хэ хэ. Форм гэхээсээ илүү, Магнай трейдийн шатахуун түгээгчийг санагдуулах юм байна даа. МТ гэсэн үсэгтэй болгочихвол яг ижилхэн ч юм шиг

Gutalchin said...

Wooohoooo bugdiig ni unshaad duusgatsan shoo. Tuilin ih bayartai misheegeel bn sht chuham :)

Гилийн хатан said...

Duurnee-tiim bnaaneenoonuu
NB, Canada-end shashnii huviin surguuliud ni ch frm umsdiin
Amarsaikhan-aan form bna, zarim surguuliinh ni harin form geheergui sanagdaad bdgiin
Gutalchin-chi mini teed hed honogt unshij duusav daa

zz said...

oo neeree australia-d odo ovol boltsn bga te..sonin shuu..