Monday, June 6, 2011

Багш нь хээр алаг бол шавь нь шийр алаг

гэдэг үг зохионоо. Багш нь тээмп хурдантай бол шавь нь бас тийм нэг шалмагдуу байх, багш нь нээх шахаад байдаггүй бол шавь нь назгай байх магадлалтай гээд сонгодог жишээ авчий. Багшийн нөлөө их гэдгийг би энэ постоороо батлах гээд байна.


Манай багш сая 5 дахь өдөр нүүдлийн шувуу мэт дулаан орон руу амрахаар явчихсан. Гэтэл надад хийх юм зөндөө атал багшийгаа дагаад шууд амралтын байдалд оржийншд, муухай нөлөөтэй юмаа. Энэ хагас сайнд хүүхдүүдтэйгээ сэлж энэ тэр, гадуур дотуур идэж ууж өнгөрлөө. Бүтэн сайнд эндхийн монголчууд Эх үрсийн баяраа тэмдэглээд, бид бас яаж дутах вээ дээ. Гэхдээ үрсдээ зориулан хөөрохөн л арга хэмжээ зохион байгууллаа. Харин эхчүүдэд зориулсан уралдаан тэмцээн байхгүй байхаар нь би "аавууд хүүхдүүдээ аваад гэртээ хариад, эхчүүд хэн нь их пиво уух вэ гэдэг тэмцээн зохион байгуулах" горимын санал тавьтал 100% дэмжигддэг гэнээ. Өнгөрдөг 2 өдөр идэж уугаад л, нөхрийн хийсэн хуушуур, таторинка билүү юувлээ, тахиатай шөл эдрийг идсээр хичээл номоо ч барьсангүй, гол зорилгоо мартах шахав.

За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...
Фа бид 2-г латин бүжгийн паарти руу явахад багш яв яв, дараа нь юу болсноо яриарай гэж мэгээд майр дэмжээд байсан чинь, багш өмнө нь Мексик найз хүүхэнтэй байсан, тэгээд бас латин бүжгэнд явах их дуртай гэнээ. Тэгэхээр аргагүй шд, би латин бүжигт явах хань хайгаад явчина шд, сагсны тэмцээн дээр надтай танилцсан охиныг уруу татцан. Энэ 6 сард бид 2 латин бүжгэнд явж бүжигний визээ ашиглана. Тэр охин болбоос монголд байхдаа миний блогийг уншсаар энд ирээд намайг таньж танилцсан бөлгөө.
 
За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...
Нээрээ манай багш бол мундаг сэлнээ, тэр нь бас надад нөлөөлөөд байх шиг байнаа. Би одоо олигтойхон даллаж сурах гээд хааяа усан сан руу явдаг болоод байна шд. 
 
За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...
Багшийн гэр сургуулиас 10 км зайтай, бас их өгсүүр уруу хэцүү замтай ч багш байнга дугуйдна. надад бас нөлөөлөөд, өчигдөр би авах дугуйгаа товлочихлоо. Би авах ч юу байхав, нөхөр над эх үрсийн баярын бэлэг гэж авч өгч байгаан. Биг Дабьлю гэдэг дэлгүүрийн каталог хартал нөгөөдрөөс бараанууд нь 20-40% хямдрах юм байна лээ. Дугуй хямдрах үгүйг мэдэхгүй ч 3 дахь өдөр дугуй авнаа. Харин малгай хамгийн хямд нь 20 доллар, дугуйны цоож 18 доллар гэжиинлээ. Энд дугуйгаа энд тэндээс уяж, цоожилж байхгүй бол эзэн нь аваад явчина шүү дээ. 
 
За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...
Мань чинь энд ирээд эхний жил нэн ядуу байхдаа 2, 3 гутал авсийн. Дараа жил левел ахиад ядуувтар болсон үедээ 5, 6 гутал авсан байгаан. Гэтэл энэ жил амьжиргааны түвшин дээшлээд, ядуурлын шугамнаас дээшээ гараад иртэл юу болж байнаа? хагас жилд 10 гутал авцан байхымаа. Энд арьсан гутал хямдрахаар монголоос гутал авснаас 2 эсвэл 3 дахин хямд болчихоор би яаж тэсэх юм бэ, их хэцүү байнаа. Ихэнх гутал нь монголд хавар намар өмсөх болохоор шинээр нь хайрцагтай нь хана босгочихоод, стрээстэй үедээ гаргаж ирж илчээд буцаагаад далд хийчдэг болсон байна шд. Тээд одоо яаж монгол руу авч явах гэж байгаан бүү мэд. Би өмнө нь ингэж олноор нь гутал авдаггүй байсан шд, шуналын тулам болжээ. Энэ бас багшийн нөлөө байх гэж би хардаад байнаа. Багш маань эрэгтэйм байж гутал цуглуулдгийн байхдаа.
 
За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...
Багшийн нэг юм нь оогт над халдахгүймаа, юу гээч энэ англи хэлээр сайхан яриад сурчхиймсаан.


Жич:  За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлдийн билээ...  энэ бол Цитрус багшийн нөлөө шүү.

25 comments:

Anonymous said...

Weekend-g saikhan unguruuljee. Neg saihan party-dahiinsan.

NB, Canada

Эртний анд. said...

ter bagshiin erdem etr ch yahuu eh ornoo yaj hugjuuldiin bilee ...

Эртний анд. said...

ter bagshiin erdem etr ch yahuu eh ornoo yaj hugjuuldiin bilee ...

Дүүрнээ said...

за тануус юу ярьнам зээ эх орноо яаж хөгжүүлдэг юм билээ гахгахгах

gigi said...

uu chi end bdg baisiimuu odoo l olloo shd. tegdiimaa gadaadad bhr gutal tsugluulaad taardiin tegeed jaahan classic um avahgui bol elegdehgui moda hotsorch ntr

chuups said...

gutal tsugluuldag hobby-goo bagshruugaa chihtsen naajiin

Anonymous said...

Cool goe tegwel duguitah n dee, bolj bolj
goe dugui awaarai

Unknown said...

Багш ч их нөлөөтэй шүү. Гэснээс хүүхдийн баяраар эхчүүд барьцалдаж авахын. 3,8 гээд өдөр байсаараан байхад. Эх үрсийн гэхээ болчихоо биддээ.

Anonymous said...

he he yag unen shu neeree. hed dahin hyamdarsan mair goyo gutaliig yaj avahgui baihiin geed l avaad bdagiin sh de. Buur yag ooriigoo harsan yum shig bolloo. Haaya uidahaaraa hanand hairtsagtai ni orson gutalaa gargaj irj omsoj uzeeeeel...
Bushuuhan mongoldoo ochood goyo gutalaa omsood l ooriigoo hamgiin hoorhon deeree tavichihaad erchuud, huuhnuudiin nudiig unagaal, teriig ni tuuj avch ogood yavah gui mon ch goyo shuu he he

Гудиггүй эр said...

Багшийн эрдэм шавиас гэдэглүү. Мундаг багш шавь нар байна өө таоёр. Яг ерөөлөөр учирсан байхаа. ккк

Dosu said...

nuhur bid 2 podoo bas neg huvtsas gutal tsugluulhiin buun hobby ene zun teged yamarch huvtsas gutal yu ch avkuu bgaanuudaa duusgah elegduulj horogduulah tuluvluguutei bgaa tegehgui bol heregsteegui olon yum za ter ch yahav uls ornoo yaj hugjuulhuu gehiimuu odoo haashaaiin hahahaha

www.gegeen.com said...

marzan sharav shw. neeree ter bayar mayar dajgui bolson beez, maniig hel duulgahaas omno medtsen bsan w, local hunws ni oorsdoo medeegui holiin nadaas surag duuljaahiin. bigW-n hyamdral ch sxan sanagdjiishw.

A.Амарсайхан said...

Эх орны үйлдвэрийн 10 гутал ав. Тэгээд л эх орон хөгжчих нь тэр

Anonymous said...

Hi,
Huuhdiin bayart ochson uu ta hed. Huu jaahan haniagaad bid hed ochsonguy.
Margaash nogoo big presentationtai odor maani. Anhniih bolhoor joohon setgel hodloostei bn..
CHmG

Anonymous said...

neg zuild sanal ikh niilj bn ooo...
Улс орноо яаж хѳгжүүлдэг юм бил ээ...

Бусад нь байдаг л зүйл байна.

Үнээрээ эх орноо яаж хѳгжүүлэх бэ?

Anonymous said...

neg zuild sanal ikh niilj bn ooo...
Улс орноо яаж хѳгжүүлдэг юм бил ээ...

Бусад нь байдаг л зүйл байна.

Үнээрээ эх орноо яаж хѳгжүүлэх бэ?

Anonymous said...

neg zuild sanal ikh niilj bn ooo...
Улс орноо яаж хѳгжүүлдэг юм бил ээ...

Бусад нь байдаг л зүйл байна.

Үнээрээ эх орноо яаж хѳгжүүлэх бэ?

Anonymous said...

аноним гурав удаа оруулчихжээ. Хасах ямар арга байна.

Painter said...

хаха та нээрээ бичих гэж алнаа... за тэр ч яах уу улс орноо яаж хөгжүүлдийн билээ байхдаа яах уу дээ блогийг нь уншиж байгаад танилцсан охинд атаархчихлаа би дараа нь таньтай танилцчихаад бас ингэж бичүүлнээ :p

Гилийн хатан said...

Dahiad buh seegiind hariulahaas, alga bolchihloo

NB,Canada-bi Canadad ochood party-diin biluu
Ertnii and & Duurnee-harin tiimee yaj hugjuuldgiim bilee
Jagaa-bi end l baidgiinshdee, gutliin huvid unen shuu
Chuups-harin tiin, naa Giliin Khatan chin muu hun shuu daa
Anon-goyo dugui bish hyamdhaniig l avna daa, orhiod yavahaas hoish
Ulemj-bagshiin nuluu ihee, huuhnuudee bid chin odoo 2 udur bayarlana geed l guriine shuu
Anon-yag adilhan, goyo goyo

Гилийн хатан said...

Gudiggui er-harin tiim um shig bnaa
Dosu-seegiig yag cham shig uls ornoo yaj hugjuuldgiin bilee gej l duusgah yostoin ene humuus ug ni
Gegeen-harin hyamdral ih hetsuu bnaa shunal hudulguud
A.Amarsaikhan-mongold ochihooroo uvul gadaa umsuh buriad gutal, gertee umsuh esgii boitog 10 aviya
Chmg-za amjilt husiye, gehdee chi mundag um chin yadah yu baihav
Anon-bi baidag l zuil bichdeg hun shd. Bi bolboos oyutnuudiin uhamsar, tarhitai ni ajillaj l eh orondoo huvi nemer oruulna gedeg todorhoi ch uuruur yaj hugjihud ni nemer boloh vee geed l bodood bna
Anon-aan hasaad yadgiin, 1 udaa ih setgegdel avsiin shig haragdag, hehe
Painter-tegee, chi hureed l ir, endees namaig olohod ih amarhan um shig bna lee

Urnaa said...

7 sariin eheer got gazar ochij nileen heden gutol avmaar baina, haymdraluud ni nadiig huleegeed baijiih boluu, ashtaihan gutolnuudtai delguuruud baival helee helee yavchaarai pliiz

DBD Muruudugch said...

Багшийн эрдэм шавиас ч гэж үг бий шүү дээ. Үнэн үнэн. Ажиглаад байхад чанга, зарчимч багштай ангийн хүүхдүүд сүрхий, сурлагандаа сайн, хүмүүжилтэй байдаг. Харин назгайдуу багштай ангийн хүүхдүүд юмыг аль болох аргалаад өнгөрөөчих гэсэн сэтгэлгээтэй байдаг юм. Багш тань мундаг юм чинь ШАВЬ нь мундаг л байх нь дээ өөрөө. Амжилт хүсье.

Гилийн хатан said...

Urnaa-tegvel tusad ni post hiinee, gutliin tuhai
DBD muruudugch-chinii surlagand chin amjilt huisye. Chi bas mundag bagsh shdee

Лили said...

garchig aimaar taalagdjiinaa