Friday, July 1, 2011

2011-6-28

Өмнөх бичлэгт нэгэн Анон шоудсан нууцыг илчилсэн тул одоо энэ талаараа бичнээ хө.

Өнөөдөр нэг багшдаа загнуулаадоо, миний буруу л даа, том толгойлчоод.
Тээд сэтгэл жоохон тиймхэн байсан чинь нөгөө багш намайг дуудсын. Би нэг юмны хариу хүлээгээд энэ 6 саржингаа догдлоостой байгаан.
Тэгсэн багш: -хариу ирсэн үү?
би:- хариу алгоо
багш: -чи тэнцээгүйн байна
би: -багшаа 6 сар дуусаагүй л байна шдээ
багш: -одоо хариу ирээгүй юм чинь чи хүлээх хэрэггүй
би: -ядаж тэнцээгүй гэж эмэйл ч ирээгүй байна
багш: -тэнцээгүй хүмүүст хариу хэлэх шаардлага байдаггүйм за
гэсэн яриа боллоо. 2 багшаасаа салаад үдээс хойшжингоо л уруу царайлаад, наастэрдаад, мияараад. Гэтэл оройхон миний блогийг уншдаг нэг охин хотод уулзая гээд бид хөдөөний гарууд нэг нь хотын урдаас, нөгөө нь хотоос хойноос болзсон газраа уулзлаа. Тээд Мягмар гаригийн бүжгэнд орох уу гэснээ болиод зүгээр л чалчих газар ороод, хэдэн пиав уулаа. Би ууж байгаа пиаваа тоолж чаддагүй хүн чинь энэ удаа тоолж сурсаан, бид хоёр тус тусдаа 5 пиав уулаа, баар 12 цагт хаадгийн байна, хэрэв тэрнээс хойш ажилладаг бол бид 2 хэдийг ч цааш харуулах байсын.
Уг нь би сард 2 удаа бүжгэнд явах визтэй ч ашиглаж чадахгүй үхүүлээд байдгийн. Мягмар гаригийн бүжгэндээ ороогүй ээ. 2-лаа чалчих хэрэгцээгээ хангах тал дээр санаа нийлээд, баар хайлаа. Бие биенээсээ бар асуугаад мэддэггүй ээ (энэ бол Гилийн хатан шоучин биш гэдгийг илтгэнэ. Сурв). Тэгээд нилээн хайж байж нэг газар орлоо. Би нэг хор хэрэглэхээр нээх дутуу санагдаад байдгийн, заавал 2 дахь хорыг нь хамт хэрэглэдэг муу зуршилтай муу хүн. Яахуу дээ, нөхрөөс хулгайлсан хэдэн тамхиа татах гээд гадаа суулаа. Энд өвлийн хүйтэнд хүмүүс гадаа хүйтэн пиво уугаад суугаад байхаар би майр гайхдаг байлаа. Гэтэл гаднаа цахилгаан халаагууртай байдаг юм байна, даардаггүймблээ (баарнуудын гадаа халаагуур байдгийг мэддэггүй нь бас л шоучин бусыг нь илэрхийлнэ. Сурв). Гэтэл ширхэгийн тамхиа ширээн дээр тавьцан байсан чинь хажуугаар зөрж яваа хүн тамхинаасаа 2 ширхэгийг өгчих гээд байхаар нь чадахгүй өгчлөө. Бид 2-н хажууд 2 залуу ирж суусын, тэгснээ бид 2 луу их анхаараад байгааг нь би мэдээд л байлаа, нөгөөх маань над руу хараад сууцан, би тэр 2-луу хараад сууцан учраас. Тэгээд л бид 2-той яриа өдөөд л, та 2 ямар хэлээр яриад байнаа гэж мэгээд, монгол хэл чинь ямар аялгуу сайхан юм гэж магтаад л. Гэтэл бид 2 байнга уулзаад байж чаддаггүй хүмүүст тэр 2 мааш тээртэй байлаа, визний хугацаа дуусахаас өмнө блог дээрээ бичдэггүй аж амьдралаа ярьж амжмаар байдаг. Уг нь 1 нь Итали, нөгөөх нь Грек гэжиилээ, нээх царайлаг нь дэндцэн залуучууд. Миний бодлоор Европоос Итали Португали эд нар нээх царайлаг санагдаад байдгийн, Герман Англичууд царай муутай юм шиг, маасаараа шүү. Нөгөө 2-г няслаад байхад мань 2-той ярих гээд горьдоод байна лээ. Тоогоогүй ээ.
Тэгээд уулаа, чалчлаа, тамхиа татах гэсэн чинь гал байдаггүй ээ (галгүй гэдэг нь Гилийн хатан тамхичин бусыг нотолно. Сурв). Үйлчлэгчээс асуутал бааранд гал байдаггүй дээ. Тэгээд одоо яахуу дээ, хажуугийн 2-с гуйж байгаа юм чинь, тамхиа асаангуутай нөгөө 2-г шууд танихаа больчноо. За тэгээд нэг мэдсэн чинь мань 2-г дотогшоо ор гээд бар гаднах ширээ сандлаа хурааж байна, 2 мэдсэн чинь манайх хаах боллоо гээд монголд байхдаа баарнаас хөөгддөг шиг л хөөгдлөө шд. Тэгээд 2-лаа гэртээ харих болоод эхлээд би нөгөө охиноо трэйнд суулгах юм боллоо. гэтэл хамгийн сүүлийн трэйн нь явчиж, тэгээд хаанаас автуус явдгийн гэсэн мэддэггүй ээ, би ч гэсэн мэддэггүй. Би чинь голдуу машаантай болохоороо автуус унаа хаанаас хаа хүртэл явдгийг сайн мэддэггүй юм (машаантай хүн юм уугаад яваад байдаггүй нь Гил хатан шоучин бусыг баталж байна. Сурв). тэгээд трэйний хүнийг гуйж, тэр хүн нь ажлын байраа орхин барин бид 2-г дагуулан автуусны буудалд олж өглөө, сайн хүн шүү. тэгээд она автуусандаа суугаад харьлаа. Би өөрийн чиглэлийн автуусны буудал дээр иртэл ганц залуу зогсжиин. Тэгтэл сүүлийн автуус явчжээ. Тэгсэн хуваарь дээр нь автууснууд ирэхээр л харагдаад байдаг гэтэл тэр нь зөвхөн Баасан гаригт маргааш өглөө болтол нь автуус явдгийн байна шд. Баасан ахын төрсөн өдөр чинь бас энд Австралид байдгийн байна (оройн автуусны хуваарь мэддэггүй нь Гилийн хатан шоучин бусыг дахин нотолж байна. Сурв).

Тэгээд одоо гэр хүртэл таксидвал алуулах байхдаа гэж бодлоо. Нөхрийг ирээд ав гэж утасдаж зүрхэлсэнгүй ээ. Гэтэл нөгөө буудал дээр байсан залуу яг манай буудал дээр бууна, хамт таксидъя гэсэн санал тавьжээнэ. Тэгснээ нөгөө залуу нийтдээ 40 доллар гардгийн, би каартаараа төлнө, бэлэн мөнгө байхгүй гэхээр нь 2-лаа таксидлаа. Нөгөөх чинь бас л хамаг биеэрээ үстэй, халзан толгойтой цагаан залуу. тэгсэн буух болтол би 20 доллар сарвайсан чинь он байгаа нь энэ гээд 16 доллар өгдгийн, нөгөө каартаар төлөх гээд байсан хүн чинь. тэгэхээр нь би нэмж 4 доллар өглөө шд. Яах вэ яах вэ, хэрэв би ганцаараа таксидсан бол 40 доллар төлөх байтал, тэр залууг дээрээс над руу илгээн, 16 долларыг маань хэмнүүлсэн.

Жич: нөгөө хариу нь энэ өдрийн маргааш нь буюу 29 нд ирсэн шд, би ч итгэлтэй байсоон.

5 comments:

naraa said...

Тэгээд сайн мэдээ ирсэн үү?

lamster said...

мундгийн бурхнаас 16 долар илгээлүүлээл

Anonymous said...

29-nd hariu irsen gedeg ni,
Mongold irehgui nasaaraa gadaadad surch, shoudaj yavahiin urgeljlel gesen ug.
Aztai yum ooo...urch, shoudaj yavahiin urgeljlel gesen ug.
Aztai yum ooo...

Гилийн хатан said...

naraa-sain medee irsen
lamster-harin tiimee
Anon-ugui dee, mongol ruu sudalgaand yavahad zartsuulah 1000$ avah erh. zamiin zardliin maani tal ni shuu dee. Mongold nasaaraa irehgui bh ni aztai yavdal umuu? ain

Нэгдсэн хүч ТББ said...

Ёстой мундаг эмэгтэй. Заавал яахаараа бүжиг таанц эргүүлээд пиво уусан хүн шоучин гэж. Орчин үеийн эмэгтэй шүү чи. Нөхөр ч гэсэн бас ойлгож итгэдэг сайн залуу байгаа байх. Манай Монгол эмэгтэйчүүд мундаг шүү. Хаяа тэгж явах зүгээр зүгээр. Дэмжиж байна.