Энэ өдөр энд ажлын өдөр. Монгол нутагт маань наадам эхлээд сэтгэл гэгэлзээд.
Надтай Японд хамт сурч байсан найз охин маань нөхөр 2 хүүхэдтэйгээ Канбэррад ANU-д сурах эрх аваад ирж байгаан. Би сарын өмнөөс Канбэрра явах автуусны билээт тэдэнд болон өөртөө авцан байсын. Тэд өглөө эрт онгоцноос буугаад, манайд хоол идээд, жаахан унтаж, хүүхдүүдээ амрааж аваад оройхон дахин нэг идэж аваад, бид 5-лаа автуусаар Канбэрра явлаа.
Биднийг Канбэррад очиход тэнд сурдаг нэг залуу тосож аваад, гэртээ хооллоод, манай 4-г байх айлд нь хүргэж өгөөд, намайг зочид буудалд маань хүргэж өглөө. Шөнө 12 өнгөрцөн байхад нэг юм буудлын бараа харлаа.
No comments:
Post a Comment