Ингээд л
төлөвлөгөөгөө үргэлжлүүлж бичээд, гүйцэтгэлээ хэрхэн давуулан биелүүлж буйгаа
бахархалтай нь аргагүй тайлагнаад л байхаас тээ, хэхэ. Күнүүс нааг юу гэж
боджаагаа бол гэхээс яс хавталзаж байгаа ч яах аргагүй миний ажил, амьдрал ийм
л байнадоо.
10-р сарын 7-ны
Баасан гаригт медаль дагаж ирсэн мөнгөө идэж ууж дуусгах гэж манай багийнхан
оройн хоол хамт идээд, цаашаа өөрийн кармаа руугаа ордгийн байгааздээ, кк.
Мөнгө дууслаа бол тээд тоормозлох ёстой шд, онолын хувьд. Гэхдээ Праакчигт тийм
юм байдгүйл байхгүй юу, олон жилийн туршлагаас харахад. Мань чинь бас сагс,
волейболын багийнхаа 20+, 30+ хөвгүүдтэй найзалнаа. Манай тэд их хөөрхөөн. Би: “Монголын
яруу найрагчид хөгжмийн зохиолчид ногоон нүдтэй хөөрхөн надад зориулаад ганц
дуу зохиочихгүймаа” гэж нөгөө хэддээ гомдоллодог байхгүй юу. Гэтэл Д: “Lemons
хамтлагийн Цэнхэр нүд гэдэг дуу
байгаа. Манай найз нэг ногоон нүдтэй охинд дурлаад зориулж бичсийн. Даанч
монгол хүнд ногоон нүд гэх нь таалагдахгүй учраас Цэнхэр нүд гэж сольсиин”
гэнээ. Үүнийг сонсоод маний сэтгэл арай л дээрдлээ. Гэхдээ надад зориулаад
Ногоон нүдэн гэдэг дуу зохиогоод өгчих аавын хүү эсвэл охин хаа нэгтээ байгаа л байлгүй
дээ тээ, хүлээж л байхаас, хэхэ. Манай энэ Д бас их хөөрхөөн нааг чи гээд
байдаг байхгүй юу. Уг нь надаас 12 дүүиин, гэхдээ он нааг өөрөөс нь хэдхэн эгч
гэж боддог болтоом, нааг Чи л гээд байдгийншд. Аан тээд хоолноос гараад караокед
ороод, Fire хамтлагийн Хүлээлт дууг надад
зориулж дууллаа. Нээрээ анх удаа хэн нэгэн надад зориулж дуу дуулахыг сонсч
догдоллоо. Янз бүрийн арга хэмжээнд охидууддаа зориулж дуулж байна гэх мэт бөөндүүлдэг байсын байна. За тээд 12
цагаас өмнө гэртээ орсоон.
10-р сарын 8-нд
Галзуу ганц найзын төрсөн өдрийг зохион байгуулах комиссын хувьд эртхэн 8 цагт очоод
хамаг юмаа бэлдээд, зочдыг угтан авч ширээнд суулгах, идүүлж уулгах, сугалаа
зохион байгуулах энэ тэр баахан ажил амжуулсаар 12 цагт нөгөө айхтар тоортоо
задалдиин байгаа биздээ, хэхэ. Тээд би нь үнсгэлжин гэр рүүгээ, нөгөөдүүл маань
оптоороо караоке руу явсыншд. Манай найзын төрсөн өдрийн хамгийн супер бэлэг нь
амьд хүн байлаа гэж, хаха.
10-р сарын
14-16-нд Эрдэнэтэд томилолттой байлаа. Товчхон бичихгүй бол дуусахгүй нь. 14-ний
өглөө драгоноос автуусанд суугаад орой нь 18 цагаас шууд ажилдаа ороод, 22 цагт
ажил дуусаад, мании фенууд нааг тойрон хүрээлээд, жоохооооон оройтож унтаад,
кк, 15-ы өглөө 9 цагаас орой 19 цаг хүртэл зомби царайлсан амьтан ажлаа
амжуулаад, аз болж 15-нд Эрдэнэтэд архи дарс зардаггүй өдөр нь таарч би зочид
буудлынхаа өрөөгөөр орвуу үгүй юу нойрсож буй гүнж болж тас үсрээд, 16-нд 9-14
цаг хүртэл ажиллаад. 15 цагийн автуусаар ЮБи руу гараад шөнө орж иржаагаам
чинь. 2 нөхөр надтай уулзаж албан бичиг дээр гарын үсэг зурах ёстой байтал 1 нь
автуусанд суучихсан хойно давхиж ирж гарын үсэг зуравшүү. Энэ удаад Эрдэнэд
адал явдлаар маруухан ч аян замд бөөн адал явдалаа хө. Нээрээ Эрдэнэтэд ирэх
тоолондоо би орос эрстрааны загас иддэгиин.
10-р сарын
22-23-нд манай их сургуулийн анги төгссөний 20 жилийн ой гэж нүсэр арга хэмжээ
боллоо. Уг нь 15-16-нд байсан ч, ангийн 50% болох Гилийн хатан хөдөө
томилолттой, зарим нэг нөхдүүд орон нутгийн сонгуульд хүч үзээд байгаа ноцтой шалтгаануудын
улмаас хойшлуулжээ. Зохион байгуулагчид ангийн 50%-г заавал байлцуулсугай гэсэн
тушаал өгсиин байх. Би нь ангийн уулзалтанд очдоггүй, голдуу энд тэнд оюутан
байсан болохоор ангийнхнаасаа холбоо харилцаа муудцан байсан ч энэ 6-р сард
Атлантад ангийн охинтой тааралдаж, төөрөөд толгой нь эргэцэн байсан нааг ангийн
охин олж авсан бөлгөө. 22-ны өглөө бид цуглаад хэдэн машаантай хотоос хөдөлвөө.
Дуган хад амралт чинь утас барьдаггүй, эхнэр нөхөр нь олж очдоггүй, страатегийн
онц чухал газар болой. Би ч яахав улаан роок гиёол, миний хар подволкны гавал
нь шөнө гялалзаад нааг хүмүүс харанхуйд ч шууд олохоор байлаа гэж. Баахан
бүжиглээд, баар нь 12 цагт хааж, бид өрөө рүүгээ хөөгдсөнөөр 22-ны өдөр
дууслаа. Миний виз нэг удаагийн богино хугацааных, 23-ны өглөө 10 цагт дуусах
байв. Тээд ангийнхандаа: 23-ны өглөө 10 цагт Дарханд ажилтай тул өглөө эрт 7
цагт машаантайгаа Дархан хөдөлнө гэж худлаа шаагаад, эртхэн унтаж амрав. Хэрэв
хотод ажилтай гэвэл бас хэдэн охид маний машаанд суугаад, би хэдэн охиныг арга
хэмжээ дуусаагүй байхад авч явсан гэмт хэрэгт унана гэж тооцоолоод худлаа ярьжаахгүй
юу. Манайхан нээх ухамсартай нааг 22-ны 12 цагт унтуулж энтэр, өөрсдөө шөнө
унтаагүйээ. Өглөө эрт яг 7 цагт би нь машаанаа асаагаад, 1 хөвгүүн маань маний
чамдааныг машаанд оруулж өгөөд, баая баая гээд л, би машаанаа асаагаад хөдлөх
гэтэл машаан маань чарлаад хөдөлдөггүй гэжээншд. Тэр их дуу чимээнээр манайхан
сэрээд бултаараа болкоон дээрээ гарч ирээд: Чи ингээд явна гээд бодсоор л
байгаамуу, чааг явуулна гэж боджээнэ үү, бид юм умшчиинэшдээ гээд орилолдоод,
хаха. Хүн бас худлаа ярьж болохуумлээ. Би чинь ангийнхандаа эрт Дарханд ажилтай
гэж худлаа хэлээд. Дээр нь хол замд цаг товлож болохгүй гэдэг үнэн юмблээ шүү. Бурхан
мэдээд машаан хөдөлдөггүй гэнэ шд. Тээд маний харих будаа, утас байхгүй зөгийн
балхандаа машааны бие муудсан гэж хэлж ч чаддаггүй, хажуугийн амралт руу давхиж
очиж холбогдлоошд. Тээд ангийн хөвгүүд нааг уу уу сэтгэлээн тайтгаруул гэж
мэгээд. Би ч пиаваа ууваа. Ангийн хөвгүүний жолоочид нөөц жолооч захиалж, би нь
зорчигчийн суудалд суун харившд. Өглөө эрт чарлаад зүүн хойд дугуй нь хөдлөхгүй
байсан машаан маань үдээс хойш дуудлагын жолооч ирсэн чинь хот руу шууд асаад
явчдаг гэжээншд. Эд нар нээрээ муухай хүчтэй уншлагатаймаа. Тээд Урьхан орж
хоол идээд, хот руу орж ирээд хятад хоолонд ороод надтай 20 жил уулзаагүй
күнүүс салж чаддаггүй, шөнө л гэртээ орлоо доо. Ангийн хөвгүүддээ ГХ нь агсан
тавиад: та нараас болж манай ангийн охидын 56% нь их сургуулийг онгон төгссөн,
шал тэнэг, их хохирсон гэж мэгээд, хаха, арзагнаж байхгүй юу. Яг үнэндээ би сайн мэдэхгүйлд, толгойд 56 гэдэг тоо шуушаа гээд ороод ирсиин. 2 өдөржингийн ярианы гол
сэдэв боллоо. Хөвгүүд шөнөжин хэн хэн хэдэн күн вержин төгссиин болоо гэж
нойргүй хонож, бодлого бодож 14 гэсэн тоо гаргацан, өглөө нь тэр хохирогч 14-н нэрийг дэвшүүлж энтэр, хаха. Охидууд болохоор чи 56% гэж арай бага дуугарлаа гэж надад гомдоллож энтэр. Сайхан
байсоон.
10-р сарын
28-30-нд Дархан руу жинхэнээсээ томилолттой.
Цөөхөн минутад хэдэн үг сараачих гэж зовцорлоо.
10 comments:
Арай л нахальный бичиж байна шүү, яасан ч их шоуддаг хүүхэн юм, ардын багш мөртлөө кк
уншсан чинь бараг л дагаж шоудсан аятай ядарчихлаа ккк
super bagsh shuuu. uneheer coool
Blogoo bicheegui buten jil bolson baina ARDiin bagshaaa
blogoo bichihgui baigaa chini yostoi taalagdahgui baigaa shuu hatantaan?!
Bichmeer l baigaa yumdaa ug ni bol
Ania mini 2 jiliin oi deeree neg saihan bichleg sevelztel oruulna bgaa, tsoglog Giliin khatan ii post heregtei l bna shuu
SN BNA UU,
TA blogoo bur bichihee bolichihson yumuu?
Enuugeer haayaa shagaij bgaa bol hariu bicheerei
Энэ хүн одоо хаагуур явна аа? Блог-млогоо бүрмөсөн эзгүйдүүлж хаячихаад алга болсон байх юм.
Та хаана явна?
6 jil huleejee...
Post a Comment