Wednesday, October 5, 2016

Ойрын сар гарангийн виикенд төлөвлөгөөний гүйцэтгэл 2016 оны 10 сарын 5-ны байдлаар

Насны доройтолд ороод байгаа күн санаж байгаа дээрээ тэмдэглэж байсан нь дээр биддээ, бүхий олон багачуулаа.


Ойрын сар гарангийн виикенд план поостны төлөвлөгөөний гүйцэтгэл гэх юмуу даа энчдоо.
9-р сарын 16-нд Австралид төгсөгчдийн уулзалтанд Шөрүүптэйгээ хамт очлоо. Манай Шөрүүп чинь бас австралид доктороо хиисийн байхгүй юу. Тэнд очоод л тасарцан австрали вино уугаад баахан чалчлаа, күнүүстэй. Гишүүн Хүрэлбаатар багштайгаа дахин танилцав. Тээд багшид: би таны шавь байнаа, би таны араас л яваад байгаа шүү. Би тань шиг багш болсон, бас таны араас австрали явж сурлаа гэсэн чинь. УИХ-ын гишүүн гуай: өө сайн байна, миний шавь. Гэхдээ одоо улсын их хурлын гишүүн л болж болохгүй шүү гэнээ. Би: күээ багшаа, одоо би тэрийг чинь л сонирхоод байна гээд наасн, хаха.
Тэнд 2 цаг завсаргүй вино уучаад, Шөрүүп бид 2 дараагийн арга хэмжээ рүүгээ яаран хоол ч идэхгүй гарлаа. Д багшийн докторын цайллаганд очлоо. Найр ид дундаа үргэлжилж байна. Бид 2 хоолоо идэж аваад хүн танихтайгаа боллоо. Тэнд эхний урлагийн тоглолтууд нь дуусаад, дараа нь үлээвэр хөгжим ирлээ. Тээд дан нийтийн бүжгийн ая дан тоглоод, хүмүүс бүжиглээд, манийг урьдаг хүн байхгүй царай муутайгаараа сууж л байлаа. Би чинь хөгжим сонсож чаддаггүй шд. Машинд хөгжим сонсвол суугаа бүжиг хийчдиин, кк. Тэснэ тэснэ гэхэд яаж удаан сууж чадахав дээ. Босоод л аваад хаяна шуудаа. Тэгсэн дараа нь манийг онигоонд оруулсан байгаа юм. Д докторын найран дээр ямар ч диско ая байхгүй байхад тэр булангаас Гилийн хатан ардын дуун дээр 2 хуруугаа гозолзуулж босч ирээд татганачихна, тэгэхээр хос хосоороо бүжиглэж байсан хүмүүс хүртэл тараад диско болж байна гэжээнэ шүү, хаха. Найр тардаггүй ээ, би чинь бас үнсгэлжин шд. 12 цаг дөхөөд ирэхээр нь би харилаа гээд ганцаараа такси барих гээд гарлаа. Таксинд суухаас өмнө ганц тамхи татчии гээд тамхиа зууцан зам дагаад алхаж явтал гар өргөөгүй байхад үнэтэй машаанууд зогсоод суучих ч гэх шиг. Бодвол нааг badgirl гэж бодсон байх л даа, тэдний буруу ч гэж юу байхав. Би тамхиа татаж дуусаад, өөрөө гар өргөөд пруст сууж харилаа шд. 12 цагаас өмнө гэртээ орсон, кк.

9-р сарын 23-нд 3 докторын найранд багаараа очлоо. Найр ч сайхан болж байна. Бид нар 5 давхарын эрстраанд нь хоол идэж, 6 давхарынх нь пабаар дамжиж гадаа тамхи татаж байлоо. Нэг тамхи татах гээд гартал 6 давхарт нь амьд хөгжим тоглож байна. Би ч тэсэхгүй, гадаа нь бороонд бүжиглээд, хаха. Манай хэд чи ороод бүжиглээч гээд байдаг, би: энд хэн ч бүжиглээгүй байнашд, бид нар чинь доод тивийн зочид, пабд нь мөнгө төлөөгүй юм чинь хөөчих байлгүй гээд гадаа нь бүжиглээстэй. Нээрээ надаас өөр хэн ч бүжиглэдэггүй юмдаа. Тээд доошоо 5 давхартаа орж баахан бүжиглээд, бас л 12 цагаас өмнөө гэртээ орлоо. Маргааш өглөө нь 9 цагт Эдийн засгийн сургуулиудын косерцум болоод, бяд 4 төрөлт тэмцээнд ороод. Би нь сагс, гар бөмбөг тоглоод. Гэтэл манай багийн зарим тамирчид З докторын найрнаас гараад унтаагүй, тэр чигтээ ирж байгуул яахав, аймаар гарууд байна шүү цаана чинь. Зарим нь өглөө гэртээ 5 цагт ирсиимүү, 6 цагт ирсиимүү, цаг солигдоод гэртээ хэдэн цагт орсноо мэдэхгүй хэдэн гарууд, тоглолт хооронд зааланд унтаастай, хаха. Ямар ч заменгүй, гарааны 5, 6-д тоглоод бахардаж унахаа дөхөөд. 1-р сард Дарханд болсон тэмцээнээс хойш зааланд ороогүй хүмүүс аргагүй шд. Тээд цөөхөн сургууль орсон тул бүх тэмцээнээ тэр өдөртөө дуусгаад, 10 цаг гэхэд мануус медалиудаа тэмдэглээд таваг хоол, хоёр хоёр пиав уугаад, ядарч үхэх гэж байгаа амьтан би нь 12 цагаас өмнө гэртээ орлоо. Нөгөөдрөөс нь нэг л их буларсан, хөдөлж чадахгүй хүн байлаа гэж. Гэхдээ тоглох гоё тиимаа.

10-р сарын 1-2-нд сургуулиараа багш нарын баяр тэмдэглэж амралтанд явлаа. Би амралтанд хонохгүй тул машаантайгаа явлаа. Очоод баахан идэж уугаад, тэмцээнд орж ялагдаад, их л завгүй байлаа. Өдөр тиишээ манай Р тарваганы боодог хийж очиж, би нь баахан идлээ. Ясыг нь ч хаяхгүй хүлхээстэй аан энэ күүкэн. Оройны арга хэмжээн дээр багш нарыг формал хувьцастайгаа ирээрэй гэж байсан ч би тоосон ч үгүй баахан гав гинж, гавал толгойтойгоо сууж байсан чинь майр ичмээр шагнуулаад наадгийн. Тэгсэн надаас илүү манай багийнхан санаа нь зовцорцон: Гилийн хатаан дээгүүрээ энийг өмс, тэрийг өмс гэцэн. Тээд манай Шөрүүп палаажны гадуурх хар цамцаа тайлж өгч, би баахан гавал толгойтой, 3Ди, гэрэлтдэг подволкныхоо гадуур өмсөж шагналаа гардаж авлаашд. Ядаж байхад тэр подвоолкны гадуур би шууд баахан тоногтой савхи углацан, доогуураа бөөн бичиг шаацан хар өмд, хадаастай хар гуталтай тууж явдгиймдаа. За тэгээд албан ёсны арга хэмжээ дуусаж, чөлөөт цаг, бүжиг. Манай Заазуур Б бас хонохгүй гээд минии машаанаар 2-лаа хот руу буцлаа. Давхисаар байгаад Заазуураа гэрт нь буулгаад, би 12 цагаас өмнө гэртээ орж амжсаан. 12 цаг өнгөрчүүл царай муутай эмгэн шулмас болчииншд, хаха.

Би нь ингээд л төлөвлөгөөний дагуу ажиллаж амьдарсаар өнөөдөр болчлоо гэж. Энэ хагас сайн өдөр галзуу ганц найзын төрсөн өдөр. Би нь төрсөн өдөр зохион байгуулах комиссын дарга. Ажлаа гишүүддээ хувиарлаад, ажил урагшилж л байна. Төрсөн өдрийн эзэн Нийт 25 хүнд урилга тарааснаас өнөөдөр би тэр 25 хүн рүү утсаар залгаж, яг очих эсэхийг асууж, хүний тоо гаргаж байгаан. Заримыг нь би танина, заримыг нь танихгүй. Тээд 9911 дугаартай гарууд нь утсаа авахгүйиин, миний муу оюутны дугаарыг тоохгүй, муухай ялгаварлан гадуурхагдаж буй мэт сэтгэгдэл төрөөд, дургүй хүрээд суужээн. За тэр ч яахав. Фракцуудын толгойлогчид руу хов хэлж мэлээд л, нөгөө утсаа авахгүй байсан гарууд эргэж над руу залгаж уучлал гуйж энтр, өөрийгөө Төрсөн өдөр зохион байгуулах комиссын дарга гэдгээ мэдрээд маадгар сууж байна, хаха. Намайг тоож утасдаж байгаам биш, төрсөн өдрийн эзэн хүчтэй байхгүй юу даа. Төрсөн өдрийн бялууг би захиалахын. Нээх том босоо шодойтой торт захиална. 8-ны орой 12 цаг хүртэл хэнд ч харуулахгүй байж байгаад 9 болонгуут задлахгэжаагааан.

Нээрээ 10 сарын 7-нд медалиудаа дагаж ирсэн мөнгөөрөө багаараа хоол идье гээд байгаашд. Би нь 8-нд төрсөн өдрийн визний асуудалтай байхад, юун медалиудаа угаах вээ гээд л бодоод байна. Таанууд анзаарсан бол 1-ээс илүү медаль авцан байгааздээ, би нь, кк.


За нээг л их үзэсгэлэнт үнсгэлжин, 12 цагаас өмнө гэртээ ордог хүүхэн, кк. 
Дараагийн поост хүртэл баая (баая гэдэг нь Гилийн хатан баах гээд байгаан биш, англиар баяртай гэжаагаан. Орч).

7 comments:

Tsentseren D said...

Амьдрал гэдэг чинь ийм завгүй зүйл байдаг байсан юм уу этр. Уншаад таны өмнөөс бүүр ядарчлаа ккк

Anonymous said...

Sain uu Dr. Ardiin Armiin buu shiidem,

Mgl-d irchihsen bn.

ChMG

(Sydney-s)

БМР said...

пэээ амралтын өдөр алгасалгүй тэмцэлдээд шоудаад баярлаад шагнуулаад явсан байна шд

Anonymous said...

Анон-с:

Энэ одоо нэг яаж ч засрахгүй нэг хүн байна уу үгүй юу? :))

Австрали улсыг хэдэн жил түйвээсэн, гэтэл одоо амар амгалан Монгол оронд минь ирчихээд бас л түйвээгэд явах юм. :((

chuups said...

erdenetiin tomiloltiin sonin saikhanaa oruulaarai : )

Anonymous said...

Таны блогыг бүүр эхнээс нь 2 сар уншлаа одоо бараг л таныг танвдаг юм шиг дотно санагддаг болчлоо хээх. Дээрээ тань шиг ийм эгчтэй бол янзын байхгүй юу.

Anonymous said...

Anon-s:
Энэ нэлээд залхуу блог хөтлөгч байна.
Болзмоор байна.

Бүтэн сайн өдөр үд дундын 12 цагийн үед жанжин Сүхийн хөшөөний баруун урд талд 100-110 метрийн зайд учран уулзая.
Би гилийн хатны хөзөр баруун гартаа барьсан байна, эрэгтэй хүйстэй хүн байх болно.
Хоцорвол дахиж болзоо байхгүй гэх үү дээ...