Wednesday, September 21, 2016

Монгол хэлний хичээл дээр

Өнөөдөр өглөө дунд хүүгийн ангийн багштай уулзлаа. Хүүхдийнхээ зан төлөвт анхаарахыг ангийн багш нь сануулав. Ер нь анги дээрээ сонин сонин юм их ярьдаг юм шиг байгаа юм. Өчигдөр монгол хэлний хичээл дээр Ирээдүйгээс багшдаа захидал бичих даалгавар өгч л дээ. 20 жилийн дараах ирээдүйгээс багшдаа захидал бичих зохион бичлэг юм байна. Хүүхдүүд бичиж эхлээд нам гүм болонгуут манай хүү анги дүүрэн орилоод: Багшаа та 20 жилийн дараа үхчихсэн байна шүү дээ, та уншиж чадахгүй юм чинь бичих хэрэг байна уу гэсэн гэнэ дээ.


Аймаарын, энэ хүүхдүүд үү, ккк.  

4 comments:

Anonymous said...

ug ni bol zuv l helsen bn l daa, hehe

E. Erhtsas said...

Өө яаана аа, хүү бас аймаар хэлсэн байна шүү.

БМР said...

пээшш, багшийг арай эрт явуулчих гээд байна уу гүй юу ккк

Anonymous said...

Анон-аас:
Хүүхдүүд ер нь зогсоох товчгүй амитад шүү.
Ер нь яаж ч алж мэднэ. Тэд нар яах аргагүй цагаахан цааснууд юм даа.

Бас өвөө, эмээ нараасаа асуудаг гэж байгаа "Та яагаад үхэхгүй ийм удаан байнаа?" гэж... ;)