Saturday, August 6, 2011

Гуталны зураг (хүүхнүүдэд)

Alice-н хүсэлтээр Монгол руу авч явах гэжаагаа 15 гуталныхаа зургийг оруулъя. Надад ч бас тухайн үед өмсөж байсан гуталныхаа зургийг ингээд хадгалчих нь сонирхолтой санагдлаа.
Би саяхнаас гадас шиг өндөр өсгийнөөс татгалзаад, тийм гутлынхаа өсгийг хуга цохиод бүгдийг нь хаяцан, хэхэ худлаа шүү, пааслах хүмүүст нь паасалцан. Энд голдуу өсгийгүй гутал бас пүүзтэй гүйнэ. Харин монголд дундаж өндөртэй өсгийтэй, эсвэл өндөрдүү бол бүдүүн өсгийтэй гутал сонгож өмсдөг болоод байна, энэ одоо юуных вэ хөгшрөх гээд байнуу гэсэн.

Энэ олон гуталнаас одоогоор энэ гутал хамгийн их таалагджээн. Гэм нь дотор нь бас арьс, гэхдээ яахав, онгорхой юм чинь. Чийг татах л байх, даавуун дотортой гутлыг бодвол.



Энэ шар гутлын нэр нь Soldier. үүнийг энд их өмсдийн. Гаднах нь даавуу ч, дотор нь чийг татахгүй доторлогоотой. Энэ гутлын амыг нь ангайлгаад, хэлийг нь унжуулаад, дээр нь нарийн жийнс өмсдийн, би 1 цэнхэрийг өмсөж байгаа.
Урт түрийтэй гуталнууд жаахан царай муутай гарсан шалтгаан нь хөлөө дотор нь дүрээгүй, бас хайрцганд хэвтээгээр нь хадгалж байгаагаас болж хажуугаасаа түрий нь ийм бүдүүн харагдаж байна.
Hush Puppies, Keds
Сандаал нь Giovanna. Энэ хар түрийтэйг нь сая Перт явахад нэг юм өмсөх боломж олдлоо шд.

Энэ хар над арай багадаад байгаан, 38 размээр. Гэхдээ гүрийгээд өмсөнөө, яадгийн. Хажуугийнх нь бас сайхан амьтан байгааз.
Энэ хар эмэгтэй гутал шүү, Колорадо. Хажуугийн улаан гутал бас ганган байгааз, Zenzu.


За заримынх нь бранд нэрийг нь санадаггүй ээ. Шалгалтай биш дээ.
Skechers

Энэ шар бас чамин байгааз дээ, онгорхой, цахилгаантай, зангуутай, бөгтөр өсгийтэй.
За энэ 2 болбоос өмсөж байгаа хуучин, энд байнга өмсдөг гутлын төлөөлөгчид. Жилийн 6 сар нь углааштай гүйдгийн. Тээд ийм өсгийгүй Flat их өмсөнө, дээр нь пүүзнүүд. Майжгий пүүзний зураг хийсэнгүй. Углааш нь Orthaheel, хүний хөлийн улны нум олон шалтгаанаар алга болдог гэнээ. Ийм углааш хөлийн нумыг дэмждэг өндөрлөгөөтэй, харагдаж байна уу. Сайт руу нь ороод үзнэ биз. Өмсөхөд эвтэйхэн, олон цаг алхахад хөл ядрахгүй, дээшлээд нуруу муруунд сайн гэцэн байсан санагдана. 

11 comments:

byambaa said...

kkk, marzan gutal bas ih bnashuu, bi bol zarimiig ni omsohguim bna shuu, minii stiiliih bish kkk

Anonymous said...

hooh nadin zuragnuud zondoo bn sht gsn hehe.

byambaatai sanal niilev kkk. Ulaan zenzu, soldier 2 taalagdlaa

Gutalchin

anom said...

jaahan hotsrogdson zagvartai gutalnuud bna sorry shuu unenyg l bichlee :)

Гилийн хатан said...

Byambaa-hun hunii sonirhol uuruu, bi ch zarimiig ni umsuhgui gutalnuud
Gutalchin-naa 2 chin bas nadiin taaldag 2
Anom-anom gedgiig atom gej unshlaa shd, 5-g humuus zahisiin, 5-g ni humuus bas avnaa gesiin, uldsen ni miniih. Humuus yugaa umsunu uu manid yunii hamaa bh vee. gehdee bi bas hotsrogdson hugshin munuu mun

siilen said...

zai minii durtai sedveer shahtsan bh chin ter Soldier bol unen goy yum bn erh chuluug emdruuljiine bas etgeed, bas door bgaa tsahilgaan ni zanguutai bugtgur usgiitei shar bas goyiin ene 2iig une tohiruul avyaaa gsn

Busgui said...

Udeestei gutalnuud es tootsvol ihenh ni marzan zagvartaimaa kk ta ih ovormots sonirholtoi hun baina shuu

nuutshan said...

soldier mash ih taalagdav

Anonymous said...

Гутлаар нь мөрдөж таних, илрүүлэх арга хэмжээ авахаар шийдлээ.
Бүх зургийг А4 хэмжээний фото цаасан дээр хэвлээд, ламинатордоод альбум хийгээд авсан.
Одоо альбумаа сугавчлаад хүний хөл рүү шагайсан шиг явахаас, хэдэн сар...

Альбум сугавчилсан хүүхнүүдийн хөл, гутал руу хялавхийсэн хүн харагдвал би байр магадгүй шүү... Болгоомжлох хэрэгтэй...

Анон-S бичивэй.

zz said...

Хажуугийнх нь бас сайхан амьтан байгааз.
Ene gutal taalagdlaa..hezee mgld ireh ve? zarah gutliig chn uzhimsaan kk :)

Keeper said...

Ямар олон гуталтай пэээ. Гутлаараа амьдралаа бичихээр болцон бштээ :P

Хажуугийнх нь бас сайхан амьтан байгааз.

Энэ их таалагдлаа. Би нэг ийм гутланд санаархаад л бгаа.

Battushig Enkhjargal said...

Сонирхолтой нийтлэл байна. Надад хамгийн эхний гутал болон солдерс гутал хоёр таалагдлаа. Японы үндэсний углааш бас оросын дээр үеийн модон гутал хоёртой болохыг их хүсдэг. Бас сонин содон гутал байнаа. хааяа таны бичсэн нийтлэлийг уншихаар нэг л өөр уншаад л баймаар байдаг юм. Таны үсээ хусуулаад нэлээд удаж байж ургасан хөгжилтэй нийтэлийг уншаад их инээлээ. Ингэхэд та монголд байхдаа багш байсан юм уу? ямар хичээл заадаг байсан юм бол? Бүгдийг нь уншиж таны талаар мэдхийг хүсэж байгаач... за түр баяртай.