Thursday, May 10, 2007

Японы эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ

Эндхийн зарим сайхан санагддаг зүйлсийн талаар бичье. Юуны өмнө урьд нь олон хүн Японы хүн ам буурч байгаа талаар бичсэн. Үүн дээр нэмж хэлэхэд, хүн амаа өсгөхийн тулд олон арга хэмжээ авч байна. Энд татах жишээнүүд миний амьдарч буй мужид хэрэгжиж байгаа, бусад мужуудад ижил эсэхийг мэдэхгүй байна.
1. Эхний болон 2 дахь хүүхэд сар бүр 5,000 еэн, 3 дахь хүүхдээс эхлэн хүүхэд бүр сар бүр 10,000 еэн улсаасаа тэтгэмж болгон авдаг. Үүнд гадаад хүүхдүүд бас хамрагдана. Манай хүүхдүүд бас авдаг. Тэр нь хөөрхөн нэмэлт тэжээл, живх энэ тэрт хүрээд байгаа юм чин.
2. Эхчүүд төрөхөд улсаас 350,000 еэн өгөх бөгөөд түүнийгээ төрөх эмнэлгийн төлбөрт хэрэглэнэ. Тухайн хүн үнэтэй эмнэлэг сонговол өөрөөсөө нэмж төлнө, хямд эмнэлэгт төрвөл бага зэргийн save хийнэ. Би 300,000-г нь төлсөн. Үлдсэн нь минийх.
3. Мөн 3 дахь хүүхдээ гаргавал улсаас тэр хүүхдэд нь 100,000 еэн бэлэг болгон өгнө. Харин 4 дэх хүүхдээс эхлэн хүүхэд бүрт 200,000 еэн өгнө. Манай бага төрөхөд 3 дахь хүүхэд тул 100,000-г авсан.
4. ЭМД-тай бол бүх хүн эммнэлэгт төлбөрийнхөө 30%-ийг төлөхөөс гадна, 3 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй эмчид үзүүлэн, эмнэлгийн эмчилгээ, оношлогоог үнэгүй хийлгэнэ. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг үнэгүй авч хэрэглэнэ. манай бага хүүгийн бүх эмнэлэг үйлчилгээ% эм нь хүртэл үнэгүй.
5. Айлын 3 дахь хүүхэд цэцэрлэгт үнэ төлбөргүй хүмүүжнэ.
6. Бага сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийн эмнэлэг, эмчилгээний зардлыг тодорхой хэмжээнд хөнгөлнө ЭМД-аас гадна.
За тэгээд миний мэдэхгүй зөндөө юм байгаа байх, нарийвчлан судлаагүй, өөрийн мэдэх зүйлээс тэмдэглэлээ.
Энд эмийг яг хүнд нь өөрт нь зориулж, бэлдэж өгнө. Хүүхдийн нас, өндөр, жингээр нь тооцоолж, тухай бүр нь бэлдэнэ. Эмнэлгийн эмийн санд нь бэлэн эм гэж байхгүй. Уг хүнд зориулж найруулсан тул их үр дүнтэй. Гадуур хаа сайгүй байх эмийн сангийн эм нь гай болохгүй, гавъяа байгуулахгүй гэдэг шиг нэг их сайн биш мөртлөө даатгалд хамрагдахгүй, бүтэн үнээ төлж авдаг.
Хүүхдийн эмнүүд нь хүүхэд уухад дургүйцэхгүй, чихэрлэг амттай. Голдуу нунтаг бөгөөд ямар ч аргаар ууж болно. Усаар даруулж ууна, тараг, мөхөөлдөс, пуддинг гэх мэт хүүхдийн дуртай идэх юман дээр асгаад, хамт идүүлчиж болно.
Нярай хүүхдэд манайхан эм өгөхдөө, усан эм эсвэл нунтаглаад, устай холиод халбагадаад шууд хэлэн дээр нь халбагаа тавиад, хоолой руу нь гулгуулчихдаг. Хүүхэд нь хахаж цацаад, бөөн юм болж байж, талыг нь уудаг. Гэтэл энд нярай хүүхдийн завьж руу нь бага багаар дусаагуураар дусааж, эмийг нь өгөхийг зөвлөх юм. Бид их харгис аргаар эм уулгадаг юм байна гэж бодогдож билээ.
Хүүхдийг хөхүүлсний дараа хэсэг босоо тэврээд, хэхэрснийх нь дараа хэвтүүлдэг гэдгийг энд мэдэж авлаа. Монголд эмч нар нярайг хөхүүлчихээд, хажуу тийш нь харуулж хэвтүүлэхгүй бол гулигаад, гулигдасандаа хахна гэж анхааруулдаг. Тэгэхээр бид бүгдээрээ ийм хялбар юмыг мэддэггүй юм байхдаа. Нэг нь блогтоо энэ талаар зөвлөлгөө бичсэн байсан нь бас л Японд байхдаа мэдэж авсан туршлага нь байлаа.

No comments: